Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/485

 

 

 

 

 

 

  2021            5               19                                        2021/ДШМ/485

 

  

  С.Н-, Б.Э- нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Отгонбаяр,  

шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/807 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Н-, Б.Э- нарт холбогдох эрүүгийн 1808040970419 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Харчин овгийн С.Н, 19....... оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ..........мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............... нарын хамт Сүхбаатар дүүргийн ............ оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ................ түр оршин суух, /РД:.................../;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Авгатайж овгийн Б.Э, 19........... оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............. хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо,.................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................./:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 С.Н- нь: хохирогч Г.С-т “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.С-ээс 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2.700.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

Хохирогч Г.С-ийн эгч Г.Б-гаас “Г.С-ийн онгоцны тизийг захиална” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.400.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн “Хаан банк”-ны 5059274740 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, мөн Г.Б-гаас 2018 оны 5 дугаар сард “дүү Г.М-ий чинь Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө” хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг Г.М-ий 64.000 төгрөгийн үнэ бүхий Е серийн гадаад паспортын хамт Г.М-өөр дамжуулан авч залилан авч, нийт 3.964.000 төгрөгийн хохирол учруулсан,

“Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хэлж иргэн Н.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Н.Э-гийн “Хаан банк”-ны 5026532021 дугаарын данснаас 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 698.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 230.000 төгрөг, “Голомт банк”-ны 1505114222 дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 250.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, нийт 1.438.000 төгрөгийг “Хаан банк”-ны 5059274740 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

Г.С-, Б.Я- нарын Е серийн гадаад паспорт дээр наасан Солонгос улсын визийг хуурамч болохыг мэдсээр байж хохирогч Ц.Н-, Г.С- нарыг хуурч мэхлэх зорилгоор ашигласан,

Б.Э-, С.Н- нар нь бүлэглэн:

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Н-д “хүү Б.Я-д нь Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Хаан банк”-ны 5059274740 дугаарын дансанд 1.500.000 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “виз гарсан тул үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэж хэлэн 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, Б.Я-гийн Е2038513 дугаартай 32500 төгрөгийн үнэ бүхий Е серийн гадаад паспортод хуурамч виз дарах замаар хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.032.500 төгрөгийг авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард-Аюушийн 25-07-75 тоотод оршин суух иргэн Э.Мөнхтүвшинг гэртээ байхад нь “жолооны эрх сэргээж өгнө” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.005.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал үгээр хуурч бусдын мөнгө, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал үгээр хуурч бусдын мөнгө, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Эрдэнэпүрэвийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдийг баримтлан шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1.200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч С.Н-ын урьдчилан цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн нийт 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Эрдэнэпүрэвийн урьдчилан цагдан хоригдсон 39 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн нийт 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Н-, Б.Э- нарт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Н-аас 1.700.000 төгрөг гаргуулж Г.С-т, 1.280.000 төгрөг гаргуулж Н.Э-д, 3.900.000 төгрөг гаргуулж Г.Б-д тус тус олгож, шүүгдэгч С.Н-, Б.Э- нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Б.Э- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн гадаад паспортыг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Н- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэнэ үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор Д.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 39.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь 720 цагаас хэтрэх ёсгүй. Гэтэл анхан шатны шүүхээс 1.200 цагаар тогтоосон байгаа хууль зөрчсөн гэж үзэж байна. Тухайн үед яагаад эсэргүүцэл бичээгүй вэ гэхээр хуралд оролцсон прокурор гадагшаа сургуульд явсан учир мэдээгүй өнгөрсөн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

С.Н- нь хохирогч Г.С-т “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.С-ээс 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2.700.000 төгрөгийг, хохирогч Г.С-ийн эгч Г.Б-гаас “Г.С-ийн онгоцны тизийг захиална” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.400.000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өөрийн “Хаан банк”-ны 5059274740 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, мөн Г.Б-гаас 2018 оны 5 дугаар сард “дүү Г.М-ий чинь Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө” хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.500.000 төгрөгийг Г.М-ий 64.000 төгрөгийн үнэ бүхий Е серийн гадаад паспортын хамт Г.М-өөр дамжуулан залилан авч, нийт 3.964.000 төгрөгийн, “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хэлж иргэн Н.Э-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Н.Э-гийн “Хаан банк”-ны 5026532021 дугаарын данснаас 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 698.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 80.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 230.000 төгрөг, “Голомт банк”-ны 1505114222 дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 30.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 250.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, нийт 1.438.000 төгрөгийг “Хаан банк”-ны 5059274740 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан, Г.С-, Б.Я- нарын Е серийн гадаад паспорт дээр наасан Солонгос улсын визийг хуурамч болохыг мэдсээр байж хохирогч Ц.Н-, Г.С- нарыг хуурч мэхлэх зорилгоор ашигласан, шүүгдэгч Б.Э-, С.Н- нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Н-д “хүү Б.Я-д нь Солонгос улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Хаан банк”-ны 5059274740 дугаарын дансанд 1.500.000 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “виз гарсан тул үлдэгдэл мөнгөө шилжүүл” гэж хэлэн 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, Б.Я-гийн Е2038513 дугаартай 32500 төгрөгийн үнэ бүхий Е серийн гадаад паспортод хуурамч виз дарах замаар хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.032.500 төгрөгийг авч залилсан, 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард-Аюушийн 25-07-75 тоотод оршин суух иргэн Э.Мөнхтүвшинг гэртээ байхад нь “жолооны эрх сэргээж өгнө” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.005.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.С-, Г.Б-, Н.Э-, Ц.Н-, Э.Мөнхтүвшин нарын хэрхэн яаж хохирсон талаараа дэлгэрэнгүй мэдүүлсэн мэдүүлгүүд /1 хх 14, 18, 2 хх 60, 106, 3 хх 147, 215, 4 хх 23/, гэрч Г.М-, Г.Батдорж, Ө.Пүрэвсүрэн, Б.Банзрагч, Б.Я-, М.Өнөрбаясгалан нарын мэдүүлэг /1 хх 20, 22, 2 хх 156, 3 хх 229/, дансны хуулга болон гүйлгээний лавлагаанууд /1 хх 73, 47, 70-78, 81, 3 хх 218-223/, Криминалистикийн шинжээчийн 1881 дугаар дүгнэлт /1 хх 166/, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн тайлан /2 хх 129, 3 хх 114/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Н-ыг хуурч, бусдын мөнгө, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, шүүгдэгч Б.Э-ийг хуурч, бусдын мөнгө, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба шүүгдэгч нарт хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал тохирсон байна.

Харин шүүгдэгч С.Н-ын үйлдсэн хоёр гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хуульд заасан дээд хязгаар болох 720 цагаас хэтрүүлсэн хэмжээгээр нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь буруу болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч С.Н-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсэн хэсэгт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Н- нь “миний бие уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэнэ үү” гэсэн ганц өгүүлбэр бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хууль ёсны болон шударга ёсны зарчмыг тодорхойлжээ.

Шүүгдэгч С.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “залилах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байх тул шүүгдэгч С.Н-ын гаргасан “шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/807 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Н-ын биечлэн эдлэх ялыг 720 цаг /долоон зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүдэгч С.Н-ын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ