Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/181

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж

  Нарийн бичгийн дарга Ж.О

  Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц

           Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2519000840177 дугаартай хэргийг 2025 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ,,,, оны ,,,,, дүгээр сарын ,,,-ний өдөр ,,,,,,, аймгийн ,,,,, суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ,,,,,,,,,,,,,, оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г /ЕД:,,,,,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ,,,,, улсын дугаартай Тоёото прода 150 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг зөрчсөний улмаас ,,,,,, аймгийн ,,,,,, сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт онхолдож, улмаар зорчин явсан  С.О-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ,,,,, улсын дугаартай Тоёото прода 150 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг зөрчсөний улмаас ,,,,,,, аймгийн ,,,,,, сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт онхолдож, улмаар зорчин явсан С.О-ын амь насыг хохироосон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-х тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14-р тал/, Хохирогч Д.Б-ын "...Би Улаанбаатар хотоос Замын-Үүд дамжаад БНХАУ-ын Эрээн хот руу явахаар найз Б-ийн хамт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд Б-ын эзэмшлийн 38-08 УНТ улсын дугаартай Тоёото прадо 150 маркийн авто машинтай манай эхнэр А, Б-ын эхнэр бид 4 гарсан. Би эхнэрийнхээ хамт машины арын суудалд сууж явсан. Улаанбаатар хотоос гараад би Багахангай дүүрэг орж байхад унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чинь машин уначихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/, хохирогч Б.А-ийн "..... Удалгүй машин дотроо орж ирээд хөдлөөд явж байхад Б нэлээд чангаар энэ юу ороод ирэв ээ гээд орилоод машинаа огцом дарах шиг болтол машин замаас гараад замын хажуугийн жалга руу орох шиг болоод л машин нэлээд хэд өнхрөөд зогссон..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/, хууль ёсны төлөөлөгч С.А-ийн "...талийгаач дүү маань Б-тай гэр бүл болж 2 хүүхдийн эцэг, эх болсон... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, сэжигтэн Г.Б-ын "...гэнэт адуу ороод ирсэн. Тэгэхээр нь би сандарсандаа тоормос гишгээд жолооны хүрдээ зүүн гар тал руугаа дартал машин замаас гараад унах шиг болсон...." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/, Дорноговь аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-42-р тал/, 8. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-57-р тал/, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 156 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-68-р тал/, Хөрөнгө даатгалын хохирлын Хас үнэлгээ ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 706 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 70-76-р тал/, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 81-82-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газарт Замын хөдөлгөөний дүрмийг батлах эрхийг олгосон ба тус дүрэм нь мөн зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоосон захиргааны хэм хэмжээний акт юм.

Шүүгдэгч Г.Б нь замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэлгүй, аюул саад тулгарч болзошгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж хөдөлгөөнд оролцож чадаагүйгээс зам тээврийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

Иймд шүүгдэгч Г.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь нас хохироосон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй байна. 

 

Эрүүгийн хариуцлагын  талаар: Шүүгдэгч Г.Б-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

 Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц нь шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 5 /тав/ сарын  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Б-д хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. 

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НАРАНЦЭЦЭГ