| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0164/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/170 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Н
Улсын яллагч Д.З,
Шүүгдэгч Э.Д, У.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д, У.А нарт холбогдох эрүүгийн 2519000000148 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ,,,,,, оны ,,, дугаар сарын ,,,-ний өдөр ,,,, аймгийн ,,,, суманд төрсөн, яс үндэс халх, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт ,,,, аймгийн ,,,, сумын ,, дүгээр баг ,,,,,гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ,,,,,, аймгийн сум дундын анхан шатны шүүхийн ,,,, оны ,,, дүгээр сарын ,,,-ны өдрийн ,, дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, ,,,,,, овгийн Э-ын Д (регистрийн дугаар,,,,,,,)
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ,,, оны ,, дугаар сарын ,,,-ний өдөр ,,,, аймгийн ,,,, суманд төрсөн, яс үндэс халх, ,,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машнист мэргэжилтэй, Айл баян уурхайд операторчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ,,,,, аймгийн ,,,,, сумын 4 дүгээр баг ,,,,,,,, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ,,,,,, аймгийн ,,,,, сум дахь сум дундын шүүхийн ,,, оны ,, дугаар сарын ,,-ны өдрийн ,,,, дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,,,,,,, овгийн У-ын А (регистрийн дугаар ,,,,,,,)
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э-ын Д нь ,,,, аймгийн ,,,,сумын ,,,, дүгээр багт байрлах овоогийн энгэрт 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр У.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдахад Г.О нь дундуур нь орж маргааныг салгах гэхэд гутлын түрүүнээс хутга гаргаж ирэн хутгаар хэвлийн тус газарт хутгалсны улмаас биед нь хэвлийн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч У-ын А нь ,,,,,, аймгийн,,,,,,,, сумын ,,,,,, багт байрлах овоогийн энгэрт ,,,, оны ,, дугаар сарын ,,-ны өдөр Э.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүрэн тус газарт өшиглөсний улмаас бие нь зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, дээд урууланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э-ын Д нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багт байрлах овоогийн энгэрт ,,,, оны ,,, дугаар сарын ,,,-ны өдөр У.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдахад Г.О нь дундуур нь орж маргааныг салгах гэхэд гутлын түрүүнээс хутга гаргаж ирэн хутгаар хэвлийн тус газарт хутгалсны улмаас биед нь хэвлийн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч У-ын А нь ,,,,,,, аймгийн ,,,,,, сумын 4 дүгээр багт байрлах овоогийн энгэрт ,,,,, оны ,, дугаар сарын ,,,-ны өдөр Э.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүрэн тус газарт өшиглөсний улмаас бие нь зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, дээд урууланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.О-ийн "...А, Д хоёр маргалдаад байсан. Би тэр хоёрын муудалцаж маргалдаж байгааг сонсоход А Д-г өмнө нь чи намайг хүмүүстэй нийлж зодсон гэсэн утгатай юм яриад маргалдаж байгаад А гэнэт босоод Д-г нүүр рүү нь цохичихоор нь би босоод голоор нь орж салгаад боль гэхэд Д гутлын түрүүнээсээ жижиг хутга гаргаж ирээд намайг гэдсэнд хатгачихсан. Тэгээд би холдоод гэдсээ дараад байж байхад А бас намайг шаачихлаа ш дээ гээд би эргээд харахад Д, Д-г унагаад уяагаар хүлчихсэн байсан. Тэгээд би очиход хажуунаас А ирээд Д-ийн нүүр рүү нь 2-3 удаа өшиглөж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 5-6 дахь хуудасны тал), гэрч Б.С-ийн "... Г.О нь үзлэг хийх үед гэдсээрээ цагаан давуу ороосон даавуу нь цус болсон байдалтай байсан. Цус хэр их хэмжээгээр алдсаныг нь мэдэх боломжгүй тул өвчин намдаах эмчилгээ, шингэн сэлбэх, цус тогтоох эмчилгээ, шалтгааны эсрэг эмчилгээ, шархыг цэвэрлэж 2 оёдол тавьсан. Шарх нь 2 орчим см байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 5-6 дахь хуудасны тал), гэрч Э.Д "... Тэгээд бид 4 хамт уугаад сууж байсан чинь Д гутлын түрүүгээ ухаад энэ миний утас байна гээд эхлээд утсаа гаргаж ирсэн. Дахиад түрүүгээ ухаж байгаад энэ миний хутга байна гээд А руу босож очихоор нь О бид 2 хориход Д одоо зүгээр зүгээр намайг тавьчих гээд байхаар нь тавихад О хажууд нь зогсож байгаад гэнэт хутгалуулчихсан. Дахиад А руу очоод гуя руу нэг удаа хутгалж байсан..". гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 дахь хуудасны тал), Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ,,,,,, дугаартай шинжээчийн “...Г.О-ийн биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.... Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой байна..." гэх дүгнэлт (хх-ийн 37 дахь хуудасны тал), яллагдагч Э.Д-ийн "... Бид хэд бөөндөө ууж байгаад А бид 2 муудсан байсан. Би тасарсан байсан болохоор яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. ... Тухайн үед надад байсан хутга нь сийлбэр хийхэд зориулагдсан жижиг хутга байсан. Тэр үед нүүдэл суудал хийж байсан болохоор бие явж байсан. Тэрнээс бол би байнга биедээ хутга авч явдаггүй..... Би А-тай муудалцаж байгаад гутлын түрүүнд байсан сийлбэрийн хутгыг айлгах гэж гаргаж иртэл О болон Д нар салгах гэж байгаад санамсаргүй байдлаар О ахыг хутгалсан байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 9-10 дахь хуудасны тал), хохирогч Э.Д-гийн "... Би 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өглөө 10 цагийн үед Б, Б гэх хоёр найзтайгаа пиво уугаад өдөржин сумын хойд овооны энгэрт байсан. Тэр хоёрыг ирэх үед нь би О, П бид 3 уугаад байж байсан. А-тай би муудалцаад хутга гаргаж ирж айлгах гэтэл хажууд байсан хэд салгаад намайг уяагаар хүлсэн. Яг намайг хэзээ нь цохиж зодсон талаар сайн санахгүй байна...." гэх мэдүүлэг (хх-ийн 27-28 дахь хуудасны тал), Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ,,,,,,, дугаартай шинжээчийн "...Э.Д-гийн биед зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, дээд урууланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.....учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт (хх-ийн 31-32 дахь хуудасны тал), яллагдагч У.А-ын “...Би буруу хараад сууцан байсан чинь араас Д гүйж ирээд нуруу руу хутгаараа хэд хэдэн удаа хатгаад сүүлд нь зүүн хөлний гуя руу нэг удаа хатгасан. Д, Э, О 3 араас нь ирээд дахиж хутгыг нь салгаж аваад уяагаар хүлээд суулгачихсан байсан. Хүлээд суулгачихсан байхдаа одоо би яах ч үгүй ээ тайлчих гэхээр нь хүлээг нь тайлсан чинь дахиад над руу дайрах гээд байхаар нь би нүүр рүү өшиглөхөд хойшоо саваад уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дахь хуудасны тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Э.Д, У.А нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Д, У.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Д, У.А нарт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Э.Д, У.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.О, Э.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овгийн Э-ын Д, С овгийн У-ын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, У.А нарыг тус бүрийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, У.А нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д, У.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ