| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/00457/И |
| Дугаар | 101/ШШ2022/01978 |
| Огноо | 2022-04-28 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/01978
| 2022 о 04 с 28ө | Дугаар 101/ШШ2022/01978 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...................,
Хариуцагч: .....................,
36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................, хариуцагч .................., хариуцагчийн өмгөөлөгч ................, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................., шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Иргэн .................... нь ................... танилцаж, дотносон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баян-Өндөр хотхоны зүүн талд 200 м.кв газар авч өгөх тухай яриад манай талийгаач ..................-с 36,000,000 төгрөгийг авсан байдаг. Талийгаач нь хэд хэдэн удаагийн үйлдлээр .......................-т бэлэн мөнгийг өгч байсан бөгөөд тэрээр тус аймгийн газрын албанд ажилладаг байсан. Тухайн үед бидний газрыг хөөцөлдөн бүтээж өгөх талаар ярьж нийтдээ 36,000,000 төгрөгийг авсан. ................... миний бие иргэн .................. уулзаж дээрх газрыг авахаа болилоо чи миний нөхөр ...................-с авсан мөнгөө буцааж өгөх талаар ярилцахад Би авсан мөнгөө буцааж өгнө гэх тайлбарыг удаа дараа хэлж байсан. Дээрх хэрэг явдлын талаар Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргахад хэргийг хүлээн авч хянан шалгасан. Тус хэргийн материалд хариуцагч .................. нь 36,000,000 төгрөг авсан тухай хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд 2020 оны 09 сарын 29-ний өдрийн №447 дугаартай Орхон аймгийн Прокурорын газрын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж мөн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 93 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Яагаад хэрэг бүртгэлтийн ажиллагааг хаасан талаар прокуророос тодруулахад Иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэлсэн. Нэхэмжлэгч миний бие өөрийн хүү .................. хамт ................ хэд хэдэн удаа уулзахад Би ................... ахаас мөнгө авсан нь үнэн дээрх мөнгийг миний бие төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан. Иймээс иргэн ..................-с газар авахаар тохиролцож өгсөн мөнгө болох 36,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
............... нь миний аав, .................. нь миний ээж юм. Миний бие ..................... удаа дараа утсаар ярьж байсан ба 36 сая төгрөгийг өгнө гэсээр өдийг хүргэсэн... гэв.
Хариуцагч ..................... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие 36,000,000 төгрөг аваагүй, харин нэхэмжлэгчийн нөхөр талийгаач ................ гэдэг хүн надад газар хөөцөлдөж өгөөрэй гээд мөнгө өгч байсан. Өгсөн мөнгийг нь тооцож үзвэл: 2014 онд ажил хөөцөлдөхдөө хэрэглээрэй гэж 4.500.000 төгрөг, 2015 онд 3.000.000 төгрөг, мөн оны 7, 8 сарын үед газрын кадастрын зураг даруулахад хэрэглээрэй гээд 2,000,000 төгрөгийг өгч байсан. Өөрөөр хэлбэл газрын асуудал хөөцөлдөхөд хэрэглээрэй гэж нийт 9.500.000 төгрөгийг өгч байсан. Харин би өөрийн хувийн хэрэгцээнд мөнгө хэрэгтэй байна гээд 2016 оны 08 сард 4.000.000 төгрөгийг зээлж авсан. Ингээд миний хувьд жижиг сажиг мөнгө төгрөг авч байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 10 сард өөрийн банкны зээлээ чөлөөлөөд төрийн банкнаас дахин зээл авч уг авсан зээлээсээ нийт 6.500.000 төгрөгийг Мягмар ахад эргүүлэн өгсөн байдаг. Миний хувьд би энэ хүнээс ойролцоогоор нийт 17.500.000 төгрөг авсан бөгөөд үүнээс 6.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Харин 9.500.000 төгрөгийг би газар авахтай холбоотой ажлыг хөөцөлдөхдөө хэрэглэж байсан юм. Нэгэнт тухайн хүн газрыг авахаа больсон гэсэн учраас бидний хооронд үүссэн харилцаа дууссан гэж ойлгож байна. Мөн цагдаад миний бие мэдүүлэг өгөхдөө 36,000,000 төгрөгийг авсан гэдгийг огт хүлээн зөвшөөрөөгүй, харин дээрх 16.000.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Хамгийн сүүлд 2016 онд төлбөр төлөлт хийсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Орхон аймгийн прокурорын газрын 2020.09.29-ний өдрийн 447 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар 1 хуудас, ............., ............... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар1 хуудас, ......................-н өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Орхон аймгийн прокурорын газрын 2021.03.30-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай 93 дугаартай прокурорын тогтоолын хуулбар 1 хуудас, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар 2 хуудас, ................-й ярьсан гэх ярианы бичлэгийг буулгасан бичвэр 2 хуудас, хариуцагч ...................., 2020.09.18-ны өдөр 11цаг 22 минутад утсаар ярьсан бичлэгийг буулгасан бичвэр 3 хуудас.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Орхон аймгийн прокурорын газрын 2020.09.29-ний өдрийн 447 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар 2 хуудас, Орхон аймгийн прокурорын газрын 2021.03.30-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай 93 дугаартай прокурорын тогтоолын хуулбар 2 хуудас, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар 6 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ..................... хариуцагч .................. холбогдуулан 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч тал 9,500,000 төгрөгийг бэлэн гэж өгсөн, 8 сая орчим төгрөгийг буцаан өгсөн, 18,500,000 төгрөгийг аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
.............. овогтой ............, ............. овогтой .................. нар 1983 онд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүл байсан, Д.Мягмар 2017 оны 8 сарын 15-ны өдөр нас барсан болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-5-6/
2018 оны 8 сарын 25-ны өдөр ..................., ................-н өв залгамжлагчаар бүртгүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь 82 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр тогтоогдож байна.
............. агсны эхнэр ............... Авлигатай тэмцэх газар, Орхон аймаг дахь цагдаагийн газарт гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн 202500477 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон болох нь зохигчийн тайлбар, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 93 дугаартай тогтоолоор тогтоогдож байх тул иргэн .................... хариуцагч .................. холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч ................., ... .................... нь газар авахад тусална гэж хэлж миний нөхөр ................ нас барахаас өмнө буюу 2014 оноос 2017 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 36,000,000 төгрөгийг цувуулан авч залилсан, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагч газар авч өгнө гэж хахууль авсан байж болзошгүй... гэх гомдлын дагуу Орхон аймаг дахь цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч гэмт хэрэг гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь зохигчийн тайлбар, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 447 дугаартай тогтоол, 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 93 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-52-55/
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно....,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 93 дугаартай тогтоолд дурдсан.... 36,000,000 төгрөгийг залилж авсан гэх үндэслэл тогтоогдож байна.... гэж дүгнэсэн прокурорын тогтоолыг үндэслэн хариуцагч .................., гэмт хэрэг үйлдэж, бусдад хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч ................., цагдаагийн байгууллагад ................, ахтай ойр дотно харилцаатай, хуурай ах дүү байсан. ................, ахаас мөнгө авч байсан нь үнэн. Цалингийн зээл аваад 6,500,000 төгрөгийг буцааж бэлнээр төлсөн. Миний тооцоогоор 17,500,000 төгрөг төлөөгүй үлдсэн. Бид хоёрын бэлэн мөнгө авч, өгч байсныг өөр хүн мэдэхгүй. Би ............, гэх хүнээс авсан 17,500,000 төгрөгийг түүний эхнэр ................., эгчид 2021 оны 6 сарын 1-ний өдөр гэхэд 3 хуваан төлж барагдуулах болно гэж мэдүүлжээ.
Хариуцагч ....................., шүүх хуралдаанд ....17,500,000 төгрөг авсан, үүнээс ....6,500,000 төгрөгийг буцаан өгсөн... гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, татгалзлаа баримтаар нотлоогүй.
Хариуцагч шүүх хуралдаанд .9,500,000 төгрөгийг бэлэглэсэн.... гэж тайлбарлаж байх боловч бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдсонгүй.
Талийгаач ................-с хариуцагч .................... мөнгө төлөх үүрэг үүссэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
Иргэн ................., хариуцагч ................., нарын хооронд үүрэг үүсээгүй, үүрэг үүссэн болох нь тогтоогдохгүй байна.
................. агсанаас хариуцагч ................... хэдэн удаа, хэдэн төгрөгөөр, нийт 36,000,000 төгрөг өгсөн бичгийн баримтгүй, хоорондоо бэлэн мөнгө өгч, авч байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.
Хариуцагч .................. мөрдөн байцаалтад өгсөн ...би Д.Мягмар гэх хүнээс авсан 17,500,000 төгрөгийг түүний эхнэр .................. эгчид 2021 оны 6 сарын 1-ний өдөр гэхэд 3 хуваан төлж барагдуулах болно... гэх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 17,500,000 төгрөгийн тооцоо байсан, гэхдээ үүнийг төлөхгүй... гэх тайлбараас түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагч ................. иргэн .................-с 17,500,000 төгрөг авснаа буцаан төлөх үүрэгтэй гэж үзэв.
Хариуцагч тал ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хамаарахгүй.
Иймд хариуцагч .....................17,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..................... олгож, нэхэмжлэлээс үлдэх 18,500,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй шийдвэрлэв.
Зохигчийн хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................... 17,500,000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...................., олгож, нэхэмжлэлээс үлдэх 18,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......................., 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ......................., олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2022/04527 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ