| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0081/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Э.Н
Шүүдэгчийн өмгөөлөгч Ч.Б
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Н-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. сарын ..-ний өдөр Г аймгийн С суманд төрсөн, .. настай, э.эгтэй, халх, .. боловсролтой, .. мэргэжилтэй, "Б " ХХК-ийн захирал ажилтай, ам бүл .. хамт, У хот, Х дүүргийн .. хороо, .. тоотод оршин суух, Б овогт Б-ын Н /РД:../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2025 оны 05 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн авто замын хяналтын постоор .., .. улсын дугаартай S маркийн тээврийн хэрэгслүүдэд .. маркийн тээврийн хэрэгслийг тус бүр нэгийг ачиж Замын-Үүд сумаас С аймгийн М сум хүртэл тээвэрлэхэд ашиглах зорилгоор Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны зөвлөмжийг буюу 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн .. дугаартай "Зөвлөмж хүргүүлэх тухай" гэх албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж "Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах" гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2025 оны 05 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн авто замын хяналтын постоор .., .. улсын дугаартай S маркийн тээврийн хэрэгслүүдэд .. маркийн тээврийн хэрэгслийг тус бүр нэгийг ачиж Замын-Үүд сумаас Сэлэнгэ аймгийн Мандал сум хүртэл тээвэрлэхэд ашиглах зорилгоор Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны зөвлөмжийг буюу 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 13-16/2457 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 13-16/2458 дугаартай "Зөвлөмж хүргүүлэх тухай" гэх эрх олгосон албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж "Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах" гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай /хх-ийн 02/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-08/, гэрч О.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20/, шинжээчийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн ДОГ0125/029 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-38/, шүүгдэгч Б.Н-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28, 58-59/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүссэн боловч шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ын Н-ыг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Н-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б