| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0169/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/177 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000179 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 65 дугаартай таслах шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын эрүүгийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 108 дугаартай таслах шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж 3 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын эрүүгийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 143 дугаартай таслах шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын эрүүгийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 55 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчид хорооллын ******* тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэрийг нь хэл амаар доромжиллоо гэх шалтгааны улмаас хохирогч зүүн далан тус газарт хутгаар хатгаж биед зүүн далны гадна дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчид хорооллын ******* тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэрийг нь хэл амаар доромжиллоо гэх шалтгааны улмаас хохирогч зүүн далан тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн далны дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч “...Би 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгтэл гаднаас халамцуу орж ирсэн ба орж ирсэн цагаасаа хойш сонин утгагүй зүйл яриад байсан. Удалгүй манай эхнэртэй маргалдаж байгаад тэр хоёр гэрээс гарсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан хутгыг аваад тэр хоёрын араас нь гарч ын нуруу хэсэгт нь хутгаар нэг удаа хатгасан. ...Би унтах гээд гэр рүүгээ ороход эхнэр араас орж ирсэн. Удалгүй эргүүлийн хоёр цагдаа гэрт орж ирсэн. Би тухайн хоёр цагдааг дагаад хүлээн авах руу очиход тэнд байсан ба эхнэртэй маргалдсандаа уучлалт гуйгаад байсан...” гэх мэдүүлэг, хохирогч “...Ингээд өдөр 16 цагийн орчимд гэр рүүгээ харьж явах замаараа хорооны зүс таних айл болох гэрээр орсон. Тухайн үед би найз нөхөдтэйгөө архи уучихсан мөн гэртээ ороод ууна гээд дэлгүүрээс лаазтай 2 ширхэг пиво авсан байсан. гэрт ороход согтуу хэвтэж байсан. Эхнэр нь мөн гэртээ байсан бөгөөд г пиво уух уу гэхэд эхнэр нь зөвшөөрөөгүй, намайг гэр орондоо оч гээд загнасан. Тэгэхээр нь би өөдөөс нь түүнийг хэл амаар доромжилж хэрүүл хийхэд эхнэрээ өмөөрч босож ирээд миний зүүн дал руу хутгаар хатгасан. ...Миний хувьд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр бид хоёрыг гэртээ байхад манай хорооны согтуу орж ирсэн. ...халааснаасаа пиво гаргаж ирээд над руу өгөхөд нь би уухгүй гэж хэлэхэд намайг элдвээр хэлж “муу гуйлгачин хулгай хийж хоолоо олж иддэг үү” гэж согтуурхаад хэл амаар доромжилсон. ...Ингээд чанга чанга хашхираад байсан тул нөхөр баруун талын өрөөнөөс босож ирэхэд нь би хаалгыг дараад гаргахгүй байсан. Нөхөр уурлаад руу дайрах гээд байсан тул би ыг “одоо гар” гээд хөөсөн. Тэгтэл манай нөхөр хаалга онгойлгож гарч ирээд ын зүүн дал руу хутгаар хатгасан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ДОР0725/226 тоот “... биед зүүн далны гадна дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эмнэлгийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч М. нь Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж түүний эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 105,462 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөрийн мэдээллийн баримт зэргээр тогтоогдож байх тул гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******эс уг төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******эс даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт зарцуулсан 105,462 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА