Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/180

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000910181 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ******* ******* ХХК-д сантехникч ковшийн оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Маршал хотхоны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 108 дугаар байрны Б1 давхарт хохирогч *******ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар үл ялих зүйлээр шалтаглан хэвлийн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь давсагны ар ханын урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

  Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...******* нь эмчилгээний зардалд 20,000,000 төгрөг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг төлөөгүй байх тул нэхэмжилж байна. Миний биеийн байдал одоогийн байдлаар хэвийн байгаа ба цаашид ямар үр дагавар үүсэх талаар мэдэхгүй байна. Олон жилийн хугацаагаар курс эмчилгээ хийгдэнэ...” гэв.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 108 дугаар байрны Б1 давхарт хохирогч *******ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар үл ялих зүйлээр шалтаглан хэвлийн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь давсагны ар ханын урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний хувьд хохирогч нийт 20,000,000 төгрөгийн хохирол төлсөн. ...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,  хохирогч *******ын “...2025 оны 01 дүгээр сарын 26-ны орой ажлаа тараад , нарын хамт Хэрлэн сумын 7 дугаар баг 118 дугаар байрны подвалд очиж Хараа нэртэй 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан. Архи ууж эхлэхдээ хоорондоо маргаж муудсан зүйл байхгүй байсан. Харин миний хувьд уусан архиндаа согтож эхлэхээс дуусах хүртэл юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ байсан. 2025 оны 01 дүгээр сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байхад хэвлий орчимд хүчтэй өвдөж ухаан орсон бөгөөд шөнөжин тарчилж хоносон. ...эмнэлэгт хүргэгдэж байхдаа хэрхэн гэмтсэн талаар мэдэхгүй байсан. Харин ах надад хэлэхдээ хамт архи ууж байсан чиний хэвлий орчимд 2 удаа өшиглөж байсан хэмээн хэлсэн учир би ыг надад гэмтэл учруулсан юм байна гэж ойлгосон. ...Ингээд юу болсон талаар гурван биеэ харж байгаад ярилцахад ахын хувьд хэвлийн орчимд 2 удаа өшиглөж байгаа надад харагдсан учир би хүнийг ингэж болохгүй боль гээд болиулсан гэж ярьсан. Харин ын хувьд тэр үед яг юу болсныг сайн хэлж мэдэхгүй байна, санахгүй байна гэх утгатай зүйл ярьсан. ...Манай ажлын гутал бол Дөмөн брэндийн өвлийн гутал байдаг юм. Тухайн гутал нь хоншоор хэсэгтээ хамгаалалтын төмөртэй гутал байгаа юм. Тухайн үед нь уг гутлыг өмссөн харагдаж байсан. ...хохирлыг  бүрэн төлж барагдуулсан. Харин цаашид би нарийн оношилгоо хийлгэж эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэнэ. Үүний төлбөрийг нь буруутай этгээдээс баримтаар нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг, гэрч М.ийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн орчимд ажлаа тараад хамт ажилладаг , нарын хамтаар тус аймгийн Хэрлэн сумын 7-р баг 108 дугаар байрны подвалд очиж архи уухаар болсон юм. ...Ингээд бид 3 архиа дуусгаад гарах гэж байхад нь согтож газарт унасан. Харин энэ үед түүнийг бос гээд гэдэс орчимд нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Мөн нүүр нь хөхөрсөн харагдсан. нь ыг өшиглөж байгаа харагдсан учир би түүнийг болиулж голоор нь ороод ыг гаргаж явуулаад эхнэр рүү утсаар залгаж дуудсан. Удалгүй эхнэр нь ирээд түүнийг аваад явсан. Харин өнөөдөр буюу 01 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн орчимд руу залгаж ярихад тэрээр бие муу байна гэж хэлсэн учир би тэдний гэрт нь очиж уулзсан. ...Өнгөрсөн орой , нар нь ямар нэгэн байдлаар ам зөрж маргалдсан зүйл байхгүй. Миний харснаар бол уусан архиндаа согтож газарт хэвтэж байхад нь нь түүнийг бос гэж хэлээд 2-3 удаа хэвлий орчимд нь өшиглөсөн үйл явдал болсон. Өөрөөр ыг биед халдаж байгаа үйлдэл хараагүй. Харин хувьд ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлээгүй. Мөн өнөө өглөө би тай уулзсаны дараагаар нь ******* түүний биеийн байдлын талаар хэлэхэд би юу болсон талаар санахгүй байна, ямартай ч бос гээд нүүр хэсэгт нь алгадаж байсан гэдгээ санаж байна гэхээс өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...Намайг очиход тухайн байрны подвал хэсэгт шалан дээр шороонд хутгалдсан, ухаангүй тасарсан байдалтай хэвтэж байсан. Ингээд би ахыг дагуулж архи уулаа гээд загнаж байхдаа түүнээс юу болсон талаар асуухад хамт архи уусан гэх залуу түүний гэдэс рүү өшиглөсөн гэж хэлсэн учир би нөхрийнхөө гэдсийг сөхөж харахад гэмтэл харагдаагүй. ...Гэртээ очоод түргэн дуудсан боловч түргэн ирээд биеийг нь хэсэг үзэж байгаад зүгээр байна гээд явсан. Харин шөнийн 02 цагаас эхлэн биеийн байдал муу тийчилж хоносон...” гэх мэдүүлэг, гэрч “...өрөөнд ороод харахад нь шалан дээр хэвлий орчмоо гараараа тэвэрч атрилдсан байдалтай ухаангүй, нүүр нь цус болсон хэвтэж байсан. Иймд би түүний ажлын гэх хүнээс яачихсан юм бэ гэж асуухад өөр нэг ажлынх нь залуу цуг байсан бөгөөд тэр залуу хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан, түргэн дуудах шаардлагатай шүү, эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд байсан. Ингээд нь ухаангүй байсан учир би түүнийг өргөж дийлэхгүйгээ мэдээд эгчийг дуудсан. Удалгүй эгч том хүүгийнхээ хамтаар ирсэн бөгөөд бид 3 цугтаа өргөж гэр рүүгээ авч харьсан. ... хувьд шээж чадахгүй, өндийж чадахгүй байна гээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ДОР0725/106 тоот “...*******ын биед давсагны ар ханын урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, баруун нүдний дээд зовхи, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Давсагны ар ханын урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний дээд зовхи, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 668 тоот “... /РД: /-ын сэтгэцэд 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг, шинжээч Б.Өнөрборгилын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд, шүүгдэгч *******ын эрүүл мэндийн даатгалын санд 2,626,480 төгрөг төлсөн баримт, хохирол төлбөр төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлбөрт 20,000,000 төгрөг авсан, сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжилнэ” гэж мэдүүлж байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хоёрдугаар зэрэглэлтэй гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт уг төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхөө илэрхийлсэн. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 4,620,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч *******ад олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 20,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 4,620,000 /дөрвөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******ад олгосугай.

   5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 20,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА