Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/02553

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 о 06 с 02ө

Дугаар 101/ШШ2022/02553

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч ....................,

 

Хариуцагч: .....................,

 

Хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч .............., хариуцагч ............., нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..................., шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00855 дугаартай шүүхийн шийдвэрээр .....................-с гэрлэлт цуцлуулсан. Тухайн үед охиныг эцгийн асрамжид үлдээсэн. 2021 оноос хойш охин ...............-г эцгийн зөвшөөрлийн үндсэн дээр өөрийн асрамжид авсан бөгөөд одоо надтай байнга хамт амьдардаг. Одоо миний бие охин ....................-г өсгөх боломжтой болсон тул цаашид өөрийн асрамжид байлгах хүсэлтэй байна. Эцэг .................. хүлээн зөвшөөрч байгаа тул хүүхдийн асрамжийг надад үлдээж, эцгээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч .................... шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. Охин ..................... би асрамждаа авсан боловч 2021 оны 8 сараас эх ..................... асрамжид одоог хүртэл өсөж байгаа, охины асрамжийг ээж ..................... өгөхөд татгалзах зүйлгүй, хүүхдийн эрх ашигт нийцэж байгаа гэв.

 Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Баянзүрх дүүргийн 08-р хорооны 2022.04.19-ний оршин суугаа хаягийн тодорхойлолт 1 хуудас ...................-н төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас, Ерөнхий боловсролын 92-р сургуулийн 2022.04.12-ны тодорхойлолт 1 хуудас, ....................-н эрүүл бойжиж байгаа тодорхойлолт 1 хуудас, ...................-н иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 855 дугаартай шийдвэр 4 хуудас.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч .................. хариуцагч .................... холбогдуулан, хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ...................... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч ...................., нэхэмжлэгч ....................... нар 2010 онд танилцан 2016 оны 08 сарын 11-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 08 сарын 09-нд охин ................... төрсөн болох нь 8401000560 дугаарт бүртгэгдсэн ...................-н төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгч ........................ хариуцагч ..................... нарын гэрлэлтийг 2019 оны 03 сарын 22-ны өдөр цуцалж, 2012 оны 08 сарын 09-ний өдөр төрсөн охин .................. эцэг .................-н асрамжид үлдээж шийдвэрлэсэн болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00855 дугаартай шийдвэр, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Охин ................. 2021 оноос хойш одоог хүртэл эх ..................... хамт амьдарч байгаа, хариуцагч ..................... эхийн асрамжид охиноо шилжүүлэн өгөхөд татгалзахгүй байх тул  2012 оны 08 сарын 09-нд төрсөн Боржигин овогт .................-н, ................ эх Баяраа овогтой ....................-н асрамжид үлдээж өөрчлөн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг байна.

 

Охин ....................... асрамжийг эх ..................-н асрамжид үлдээж өөрчлөн шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг ................-с хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 08 дугаар сарын сарын 09-нд төрсөн охин Боржигин овогт ..................-н ................ /рд:...................../-гийн асрамжийг өөрчлөн тогтоож эх Бууралынхан овогт Баяраагийн ................-н асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан охин Боржигин овогт .....................-н Маралаа /рд:.................../-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ................... тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..................... улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .................... олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ