Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2017/00978

 

 

 

 

 

 

   2017         10           24                                                     138/ШШ2017/00978

 

                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

******* аймаг дахь ******* газрын нэхэмжлэлтэй, 

******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* 7-0 тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, овогт холбогдох,

Эрүүлжүүлэх байрны төлбөр 61.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 396 дугаар шийтгэврээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн ******* эрүүлжүүлэх байранд баривчлах хоногийг эдэлж гараад төлөгдвөл зохих 61.000 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 396 дугаар шийтгэврээр 10 хоногийн баривчлах шийтгэлийг цагдаагийн ******* эрүүлжүүлэх байранд эдэлсэн. Иймд эрүүлжүүлэх байрны төлбөр 61.000 төгрөгийг 2017 оны 11 сарын 15-ны өдрийн дотор төлнө гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймаг дахь ******* газар нь хариуцагч Э. холбогдуулан эрүүлжүүлэх байрны төлбөр 61.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар 2017 оны 10 сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаагаар баривчлагдсан байх бөгөөд төлөгдвөл зохих 61.000 төгрөгийг төлөөгүй болох нь ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 396 дугаар шийтгэвэр, 389 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.   

Хариуцагч нь эрүүлжүүлэх байрны төлбөр 61.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь эрүүлжүүлэх байрны төлбөр 61.000 /жаран нэгэн  мянга/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага ******* аймаг дахь ******* ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ