Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/538

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал хөтлөн,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг *******25 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* *******ын ******* т ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт дүүргийн дүгээр хороо, апартментын дугаар байр, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

овогт ийн /РД: ШЕ86**************17/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх т зааснаар “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-72 дахь тал/, гэрч ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-96 дахь тал/, гэрч Ч.Дашнямын өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/, гэрч ы өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/, гэрч гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/, сургалт үнэлгээ, судалгааны институтэд хүргүүлсэн дугаартай албан бичиг /хх-ийн 54-56 дахь тал/, ******* ******* *******ын ******* хэсгийн дарга ийн ************** оны ******* дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тушаал /хх-ийн 114 дэх тал/, , сургалт, үнэлгээ, судалгааны институтээс *******24 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн дугаартай албан бичиг /хх-ийн 30 дахь тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх т зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинж нь тухайн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр ашигласан, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ. .

Шүүгдэгч ******* нь шалгалт өгч, суралцаж төгсөөгүй атлаа Олон улсын ******* харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “ сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын *******19/253 дугаартай ний ” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг авах эрхгүй гэдгээ мэдсээр байж тухайн үнэмлэхийг ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул түүний үйлдэл гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Мөн шүүгдэгч ******* нь хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглаж ************** оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажилд томилогдсон байх бөгөөд 5 жил 2 сар гаруй хугацаанд тухайн албан тушаалд ажилласан хууль бус үйлдэл нь тус гэмт хэргийн удааширсан шинжийг мөн агуулж байна.

Шүүгдэгч ******* нь удааширсан үйлдлээр тухайн мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан хууль бус үйлдлийн улмаас тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэдийн эрхийг зөрчин, хохирол учруулсан мөн “ ний ” гэсэн мэргэжлийн үнэмлэх нь ажилд томилох гол шалгуур бөгөөд тухайн үнэмлэхгүй бол тухайн байгууллагын журмаар ажилд томилох боломжгүй атал тус хуурамч үнэмлэхийг ашиглаж ажилд томилогдсон байгаа нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг зөрчжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх т заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээнд тохирсон байх бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь т заасны дагуу прокурорын саналыг баталж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх т заасныг үндэслэн 6 сарын хугацаанд члэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдсан Олон улсын ******* харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “ сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын *******19/253 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх т заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх т зааснаар шүүгдэгч *******ыг 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх т зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд члэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь т зааснаар ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

            5.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Олон улсын ******* харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “ сургалтын төв”-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын *******19/253 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН