| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/01046/И |
| Дугаар | 138/ШШ2017/01013 |
| Огноо | 2017-11-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/01013
2017 11 03 138/ШШ2017/01013
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
******* аймаг дахь ******* газрын нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* 12-4 тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт холбогдох,
Саатуулах байрны төлбөр 65.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 421 дүгээр шийтгэврээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн ******* саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 61.000 төгрөг, 2017 оны 10 сарын 25-ны өдрийн эрүүлжүүлэхийн төлбөр 4.150 төгрөг, нийт 65.150 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 421 дүгээр шийтгэврээр 10 хоногийн баривчлах шийтгэлийг цагдаагийн ******* саатуулах байранд эдэлсэн. Иймд саатуулах байрны төлбөр 65.150 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлнө гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймаг дахь ******* ******* нь хариуцагч Л. холбогдуулан саатуулах байрны төлбөр 65.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар 2017 оны 10 сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаагаар баривчлагдсан байх бөгөөд төлөгдвөл зохих 65.150 төгрөгийг төлөөгүй болох нь ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 421 дүгээр шийтгэвэр, 415 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч нь саатуулах байрны төлбөр 65.150 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь саатуулах байрны төлбөр 65.150 /жаран таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага ******* аймаг дахь ******* ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ