Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

 

 

 

 

 

 2021         05            19                                         2021/ДШМ/21

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                      Б.О т холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: о,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэрэнпагма нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолтой т холбогдох 1938002160161 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Б-ийн О, .. оны ... дугаар сарын 10ы өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ....................../.

Шүүгдэгч  нь 2018 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн О.Сын эзэмшлийн гартааман хөөргийг “хөхний хавдар буулгана” гэж гуйж аваад завшиж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Шарнууд овогт Б-ийн о ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бадамрагчаагийн ийг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ийн цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тооцож 264 /хоёр зуун жаран дөрөв/ цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцож нийт эдлэх ялыг 56 /тавин зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ээс 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.Сод олгож, Эрүүгийн 1938002160161 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг давж заалдах гомдолдоо: ... Шүүх зүйлчлэлийг өөрчлөхдөө ЭХТА-ийн 17.9 дүгээр зүйлийн 17.9-1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол...” гэх шаардлагыг анхаарч үзэлгүй шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн байна.

 Шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн ба энэ нь санкцын хувьд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байгаагаас үзэхэд ЭХЕА-ийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллагдагчаар татаж болохгүй хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт  нь 2018 оны 02 сард хөөргийг авсан гэх бөгөөд уг үйлдэлд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр /ХХ-ийн 38 хуудас / буюу хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол үйлдэгдсэн байдаг. Энэ нь ЭХХШТ хуулийн 34.19 дүгээр зүйлийн 34.19-1.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байгааг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй /ЭХХШТХ 39.6-1 2/ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ийг 2018 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн О.Сын эзэмшлийн гартааман хөөргийг “хөхний хавдар буулгана” гэж гуйж аваад завшиж, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх  “Шүүгдэгч  нь хохирогчийн “халтар манан” хөөргийг хэрэглэх явцдаа хамгаалж гэрийнхээ цонхны тавцан дээр тавьсан боловч 1 ой гарантаа байсан хүүхэд нь унагаж хагалсан нь шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандсан” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.9 дүгээр зүйл /Бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах/ болгон өөрчилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч  нь хохирогч О.Сын гартааман хөөргийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд мөн эсэх, хөөргийг хагалсан эсэхийг нотлох хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримт авагдаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бөгөөд шүүгдэгч хохирогчийн хөөргийг хагалсан эсэх нь баримтаар нотлогдоогүй байхад шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн шийтгэх тогтоолын  “Тодорхойлох” хэсэг  ойлгомжгүй, хохирогчийн хөөргийг “гартааман хөөрөг”, “халтар манан хөөрөг” гэж өөр өөр байдлаар тусгасан нь шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэх  үндэслэл болно.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны  шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд:

Шүүх шүүгдэгч т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.9 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэхдээ уг гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэгтэй этгээд байх, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байх” зэрэг  шинжийг харгалзаагүй хэргийг буруу зүйлчилсэн байх тул өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч т холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйчлэл тохироогүй гэж дүгнэсэн тул “...хуулинд заасан хугацаа өнгөрсөн байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол үйлдэгдсэн. ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны  шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАЯРХҮҮ

       ШҮҮГЧИД                                         Л.ЭРДЭНЭБАТ

                                                                            Б.СОСОРБАРАМ