| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0172/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/182 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/182
2025/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн Бн Ст холбогдох эрүүгийн 2512.............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт А аймгийн Ө сумын .. баг ...... гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овгийн Б С (ИБД:...........)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь А аймгийн Э сумын ...... дугаар баг, Т тоот хаягт оршин суух иргэн С.М эзэнгүй монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч гэр доторх эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж 953,543 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2512.......... дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч С.М өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны үдээс хойш буюу 17 цагийн үед А аймгийн Ц сумын Х гэх газар руу гэр бүлийн хамт явахаар болоод эхнэр Б үеэл дүү болох Хг манай гэрийг харж байгаарай, шөнө ирээд хоночихоорой гэж хэлээд явсан. 01 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн үед гэр бүлийн хамт А аймгийн Э сумын . дугаар баг, Т хорооллын ....... тоотод байх гэртээ ороход манай гэр гаднаасаа цоожтой, түлхүүрээр хаалгаа нээгээд ортол гэрийн эд зүйлсийг хагалж хэмхэлсэн, эмх замбараагүй байдалтай болгосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
Хохирогч С.М дахин “...миний хохирлыг Б.С бүрэн барагдуулж дууссан байгаа...миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 хуу/,
Гэрч У.У өгсөн “...Тухайн үед эргүүлийн цагдаа ирээд бид нарыг чимээ шуугиан гаргалаа одоо тарцгаа гэхээр нь би гэр рүүгээ ганцаараа алхаад яваад өгсөн. Х болон Д, Г нар цагдаа дээр ирэх үед зөрөөд зугтаагаад явсан. С ах хашааны гадаа байж байснаа гэр рүү нь буцаад орсон юм шиг байсан. Надтай хамт яваагүй. Бид хоёрыг гэрт орох үед гэрийн эд хогшил эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Бид хэд маргалдаад гэрээс гарч ирсэн. Цагдаа ирээд бүгд хашааны гаднаас тарцгаах үед С ах буцаж гэрт нь ороод эд хогшлыг нь эвдсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
Гэрч Л.Х өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүргэн ах М гэрт гэрийг нь сахиж байсан юм. 2025 оны 01 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед хүргэн ахын гэрт Г бид хоёр байж байтал гаднаас манай хуурай дүү Б гурван охины хамт орж ирсэн. Тэд нар гаднаас орж ирэхдээ пиво авч орж ирээд бүгдээрээ хувааж ууцгаасан. Би найз охин Г гарч орж уулзаад тэр пивоноос нь уугаагүй. Манай найз охин Г гаднаас гэрт ороод суутал Д гэх охин нь үгийн зөрүүгүй нүүр хэсэг рүү нь алгадаад авсан. Би тэр үйлдлийг нь хараад Д руу уурлаж урдаа байсан сандлыг авч Дын хажууханд шидсэн. Тэгсэн Д гэх охин Сыг дуудаад оруулаад ирсэн. С орж ирээд пиздаа нарыг ална гээд над руу дайрсан...тэгээд би байдал нэг биш болсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Хашааны гадаа гарч ирээд байж байх үед цагдаа ирж би найз охин Гг аваад гэрт нь хүргэж өгөөд 2 цаг орчмын дараа буцаж ахынхаа гэрт ирэхэд орыг нь хөмрөөд, хөлдөөгч, угаалгын машин, гал тогооны модон тавилга, аяга, шанага, сандал, хувин, гарын угаалтуур зэргийг унагааж эвдсэн, гэр орныг нь ундуй сундуй болгосон байсан. ...Би маргааш өдөр нь буюу 01 дүгээр сарын 04-ний өдөр ахтайгаа хамт Сын гэрт очиж уулзахад миний уур хүрээд би бүгдийг нь эвдсэн юм. Маргааш өдөр очоод хохирлыг чинь барагдуулаад өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
Гэрч Л.Хгийн дахин өгсөн “...Надад ямар нэгэн гэмтэл учраагүй, би эмнэлгийн
байгууллагаар үзүүлээгүй, ямар нэгэн баримт байхгүй, тухайн үед миний зүүн суга хэсгээр хөндүүрлэж байгаад зүгээр болсон...С, Ууганбаатар нарыг Д дуудаж гэрт оруулж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуу/,
Б.Сын яллагдагчаар өгсөн “...хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуу/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09 хуу/
Дамно ХХК-ийн АЦ25-15 дугаартай 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “шинжилгээний объектын 2025 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ нийт 953,543 төгөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 31-47 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 109-110 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.С нь С.М эзэнгүй монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн, гэр доторх эд зүйлсийг гар, хөлөөрөө өшиглөх, цохих дэвсэх зэргээр устгаж, гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй эрхэд халдаж дураараа авирлан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Сыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй байх эрхэд халдаж дураараа авирласан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Сын оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хохирогч С.М орон байранд нэвтэрч дураараа авирласан үйлдэл нь заавал хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Харин шүүгдэгч Б.Сын бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд түүний энэ үйлдлийн улмаас хохирогч С.М 953,543 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэрэг авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Дамно ХХК-ийн АЦ25-15 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “хохирол төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.С нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, бусдын эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ст прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг баталж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Б.Сыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.С нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА