| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0203/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/223 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/223
2025 06 24 2025/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Жамба,
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э***********гийн О***********ад холбогдох эрүүгийн 2538000********* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****************** нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр баг М******** гэх газар иргэн Ж.Х********ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************** нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр баг М******** гэх газар иргэн Ж.Х********ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “ Би гараараа 2 удаа л цохисон. Тэрнээс бол өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Тэр үед би цохихдоо цээж хэсэгт нь цохисон...Бид гадаа муудалцаж барилцаж авсан...Би нүд рүү нь цохиогүй манайд ирэхдээ хөх алаг болоод ирсэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Х********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би тухайн үед Х******** гэх хүний машинд өөрийн унаж явсан мотоциклоо ачаад бид 2 хамт хөдөө Х****** буюу О*********** гэх айлд очсон. Тэнд хоол унд идээд цаг орой болсон байсан болохоор би Х******** мотоциклоо буулгаад асаагаад явах гэж байхад О********* над руу чи үхрийнхээ талаар цагдаад хэлэх гэж байна уу гээд намайг барьж авч зодсон. ...Гаднаас гэрт оруулаад миний шилэн хүзүү толгой тархи руу гараараа цохиод байсан. О*********** миний нүүр рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Баруун чих рүү нэг удаа цохисон. Шилэн хүзүү толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...О*********** гэх хүнээс өөр хэн нэгэн хүн миний биед халдаагүй, О***********и намайг цохисон...Надад О*********** гэх хүнд зодуулснаас болж миний нүүр хавдаж зүүн нүд хөхөрч улайсан сэтэрсэн, толгой байнга өвдөж байна. Хамрын хажуу талын мөгөөрс цөмөрсөн, хамар дотроо цус хурж зөөлөн эд гэмтсэн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11-р хуудас),
Хохирогч Ж.Х********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “…Тэр айлд очихоосоо өмнө бол Х******** бид хоёр нэг айлд очсон. Тэр айлын залуу намайг гэрийн гадаа шээлээ гэж уурлаад тэгээд би уучлаарай гэж хэлээд гэрт нь ороод орон дээр суусан чинь намайг шууд миний баруун нүдэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд тэр айлаас гарч яваад О***********ын гэрт ирсэн. Тэгээд тэнд архи ууж байгаад үүр цайж байхад би явна гээд гэрээс гараад явах гэсэн чинь О*********** нь гэрээсээ гарч ирээд миний баруун талын нүд рүү мөн нэг удаа цохисон. Мөн миний зүүн чих рүү 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би шууд мотоциклоо асаагаад яваад өгсөн. Ямар шалтгааны улмаас намайг цохиж зодож байгааг бол би мэдээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас),
Гэрч Н.Л*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...О***********, Х********, Б****** нар уугаад үлдсэн. Намайг унтаж байхад тэр 3 ууж сууж байгаад Х********, О*********** нар гэрийн гадаа маргалдаад араас нь Г******* гарч болиулаад гэрт оруулж ирсэн. Тэгээд бид нар тэдний гэрээс өглөөгүүр салаад гэр гэр рүүгээ явсан. Салж явахаас өмнө Х******** нь сая намайг О*********** гэх хүн зодчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),
Гэрч Д.Б******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 2 сарын 21-нээс 22-ны шилжих өдөр байх би хэсэг согтоод доошоо хараад суугаараа бараг унтаж байгаад нэг сэртэл О*********** тэр танихгүй хүн хоорондоо маргалдсан бие биенээгий барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би О***********ид хүний нутагт явж байгаа хүнийг яах гэж байгаа юм гэж хэлээд тэр хоёрыг салгасан. ...Өглөө харсан чинь нүд нь хөхөрсөн нүдний доод хэсэгт бөөн цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч О.М********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгсэн тэр хүн миний урдаас хэл амаар доромжлоод томроод байхаар нь бид 2 барьцалдаж авсан. Тэгээд нээх айхтар цохилцож авсан зүйлгүй салсан. Тэгээд би тэр 2 танихгүй хүний машиныг аав О**********н хамт явж чирч асааж өгөөд буцаж гэртээ ирээд амарсан. Тэр хүн цаашаагаа машинтайгаа явсан. ...Тэр хүн над руу томроод сууж байсан газраасаа босоод ирэхээр нь би гэрийн зүүн талд байдаг орон дээр дарж унахдаа тохоогоорой шанаа хэсэг рүү дарж унасан, өөр цохиж зодсон асуудал гаргаагүй. Манай аав ээж байсан. Мөн тэр хамт явж байсан Алаг-Эрдэнэ сумын хүн бас мэдэж байгаа. ...Тэр манайд ирэхдээ зүгээр байсан. Манайхаас гарахдаа ч мөн зүгээр гарсан. Намайг тохоогоорой дарж орон дээр унахдаа нүднийхэн доод хэсэгт бага зэргийн шалбарсан зүйл үүссэн өөр цус гоожиж хавдсан барьсан зүйл байгаагүй. Би тэр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-6-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаартай: “...1. Ж.Х********ын биед хамар ясны хугарал, зүүн дотор зовхинд шарх, дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хамар ясны хугарал нь хуучин гэмтэл ба бусад гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Ж.Х********ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 30-р хуудас),
Эвлэрлийн гэрээ (хх-ийн 51-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 46-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 47-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 45-р хуудас), жолоочийн лавлаагаа мэдээлэл (хх-ийн 48-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...******************ын өөрийн мэдүүлэгт мөн цохисон талаар хэлсэн байдаг. Хохирлоо өөрөө барагдуулаад эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Хохирогчоос одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг өгсөн байна. Ж.Х********ын анх гаргасан мэдүүлэгт мөн ****************** нь хохирогчийн биед халдсан талаар дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Тэгэхээр ****************** нь бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Жамба гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж, хэргийг нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор бүрэн шалгаж хянасны үндсэн дээр гэм буруутайг тогтоох үүрэгтэй. Гэтэл шинжээчийн дүгнэлт хохирогчийн зүүнд талын нүдэнд хөхрөл үүссэн гэж гараад байхад хохирогч баруун талын нүд рүү цохисон гэж мэдүүлэг өгсөөр байхад ******************ыг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймээс ******************ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч ******************, түүний өмгөөлөгч П.Жамба нар нь “...Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Хохирогч Ж.Х********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би тухайн үед Х******** гэх хүний машинд өөрийн унаж явсан мотоциклоо ачаад бид 2 хамт хөдөө Х****** буюу О*********** гэх айлд очсон. Тэнд хоол унд идээд цаг орой болсон байсан болохоор би Х******** мотоциклоо буулгаад асаагаад явах гэж байхад О*********** над руу чи үхрийнхээ талаар цагдаад хэлэх гэж байна уу гээд намайг барьж авч зодсон. ...Гаднаас гэрт оруулаад миний шилэн хүзүү толгой тархи руу гараараа цохиод байсан. О*********** миний нүүр рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Баруун чих рүү нэг удаа цохисон. Шилэн хүзүү толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...О*********** гэх хүнээс өөр хэн нэгэн хүн миний биед халдаагүй, О*********** намайг цохисон...Надад О*********** гэх хүнд зодуулснаас болж миний нүүр хавдаж зүүн нүд хөхөрч улайсан сэтэрсэн, толгой байнга өвдөж байна. Хамрын хажуу талын мөгөөрс цөмөрсөн, хамар дотроо цус хурж зөөлөн эд гэмтсэн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11-р хуудас),
Хохирогч Ж.Х********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “…Тэр айлд очихоосоо өмнө бол Х******** бид хоёр нэг айлд очсон. Тэр айлын залуу намайг гэрийн гадаа шээлээ гэж уурлаад тэгээд би уучлаарай гэж хэлээд гэрт нь ороод орон дээр суусан чинь намайг шууд миний баруун нүдэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд тэр айлаас гарч яваад О***********ын гэрт ирсэн. Тэгээд тэнд архи ууж байгаад үүр цайж байхад би явна гээд гэрээс гараад явах гэсэн чинь О*********** нь гэрээсээ гарч ирээд миний баруун талын нүд рүү мөн нэг удаа цохисон. Мөн миний зүүн чих рүү 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би шууд мотоциклоо асаагаад яваад өгсөн. Ямар шалтгааны улмаас намайг цохиж зодож байгааг бол би мэдээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас),
Гэрч Н.Л*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...О***********, Х********, Б****** нар уугаад үлдсэн. Намайг унтаж байхад тэр 3 ууж сууж байгаад Х********, О*********** нар гэрийн гадаа маргалдаад араас нь Г******* гарч болиулаад гэрт оруулж ирсэн. Тэгээд бид нар тэдний гэрээс өглөөгүүр салаад гэр гэр рүүгээ явсан. Салж явахаас өмнө Х******** нь сая намайг О*********** гэх хүн зодчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),
Гэрч Д.Б******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 2 сарын 21-нээс 22-ны шилжих өдөр байх би хэсэг согтоод доошоо хараад суугаараа бараг унтаж байгаад нэг сэртэл О*********** тэр танихгүй хүн хоорондоо маргалдсан бие биенээгий барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би О***********ид хүний нутагт явж байгаа хүнийг яах гэж байгаа юм гэж хэлээд тэр хоёрыг салгасан. ...Өглөө харсан чинь нүд нь хөхөрсөн нүдний доод хэсэгт бөөн цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч О.М********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгсэн тэр хүн миний урдаас хэл амаар доромжлоод томроод байхаар нь бид 2 барьцалдаж авсан. Тэгээд нээх айхтар цохилцож авсан зүйлгүй салсан. Тэгээд би тэр 2 танихгүй хүний машиныг аав О**********н хамт явж чирч асааж өгөөд буцаж гэртээ ирээд амарсан. Тэр хүн цаашаагаа машинтайгаа явсан. ...Тэр хүн над руу томроод сууж байсан газраасаа босоод ирэхээр нь би гэрийн зүүн талд байдаг орон дээр дарж унахдаа тохоогоорой шанаа хэсэг рүү дарж унасан, өөр цохиж зодсон асуудал гаргаагүй. Манай аав ээж байсан. Мөн тэр хамт явж байсан Алаг-Эрдэнэ сумын хүн бас мэдэж байгаа. ...Тэр манайд ирэхдээ зүгээр байсан. Манайхаас гарахдаа ч мөн зүгээр гарсан. Намайг тохоогоорой дарж орон дээр унахдаа нүднийхэн доод хэсэгт бага зэргийн шалбарсан зүйл үүссэн өөр цус гоожиж хавдсан барьсан зүйл байгаагүй. Би тэр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-6-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаартай: “...1. Ж.Х********ын биед хамар ясны хугарал, зүүн дотор зовхинд шарх, дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хамар ясны хугарал нь хуучин гэмтэл ба бусад гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Ж.Х********ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 30-р хуудас),
Эвлэрлийн гэрээ (хх-ийн 51-р хуудас) зэргээр шүүгдэгч ******************, түүний өмгөөлөгч П.Жамба нарын“...Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх санал гаргасан нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ****************** нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр баг М******** гэх газар иргэн Ж.Х********ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч Ж.Х********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 10-11-р хуудас), хохирогч Ж.Х********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас), гэрч Н.Л*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас), гэрч Д.Б******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас), гэрч О.М********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-6-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт (хх-ийн 30-р хуудас), эвлэрлийн гэрээ (хх-ийн 51-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Х********ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ******************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ****************** нь хохирогч Ж.Х********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч Ж.Х******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул тус хуулийн дагуу 3 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Уг ялыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Жамба эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгалаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******** овогт Э***********гийн О***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э***********гийн О***********ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 2538000********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР