2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1462

 

    2025          5         29                                           2025/ШЦТ/1462

 

                           

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч, түүний өмгөөлөгч А.Энхбаатар,

иргэний хариуцагч Ж.М

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Дагважанцан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Х овогт Бийн Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2503 00076 0266 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “И” зочид буудлын решепшнээр ажилладаг, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ................тоотод оршин суух хаягтай. Урьд ял шийтгэлгүй.

Ховогт Бийн Б /РД............. /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицерын тойргийн урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 14 минутын үед Тоёота Пробокс маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасны дагуу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-т заасны дагуу “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Д.Оыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээрээ маргахгүй” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч мэдүүлэхдээ: “Би хохирогчийн тав дахь хүү нь байгаа юм. Манай ээж осолд орохоосоо өмнө хөнгөн шингэн байсан. Одоо осолд орсноосоо хойш хэл яриа нь ойлгогдохгүй, буруу зөрүү ярьж, зарим зүйлийг мартаж санах, болоод өнгөрсөн зүйлээ хийнэ гэж ярьдаг болсон. Байнгын өвчин намдаах эм ууж байгаа. 2-3 удаа сэргээн засах эмнэлэгт хэвтсэн. Одоогоор манай гэрт амьдарч байгаа. Өдрийн цагаар аав маань ахыг маань асарч байгаад орой ирдэг. Ээж маань ахыг маань асардаг байсан. Одоо өөрөө асаргаанд байдаг болсон” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.М: “Манайх оффисын барааг хүргэлт хийдэг. Б бид хоёр хамт ажилладаг байсан. Шүүгдэгч нь маш сайн хүүхэд. Эвдрээгүй зөв зан ааштай, хариуцлагатай, хөгжилтэй хүүхэд. Анхаарал болгоомж алдаж ийм зүйл болсонд харамсалтай байна. Манайх тээврийн хэрэгслийн даатгалаас хохирлоо гаргуулах гэхэд шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэж болно гэсэн. Үнэлгээ нь 9,303,000 төгрөг болсон. Үнэлгээний компаниас гарсан. Энэ мөнгийг нэхэмжилнэ” гэв

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч М.Чийн өгсөн:  “... Манай эхнэр Золзаяа над руу тухайн өдрийн 22 цаг 15 минутын үед залгаад “ээж осолд орсон байна” гэж хэлээд шууд Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Ослын талаар юу болсоныг би мэдэхгүй байна. Манай эхнэр автобусны буудлаас тосоод гэрт нь хүргэж өгөх гэж байсан. Манай ээж тархи гавлын хагалгаанд орсон. Тархины баруун талын цус хуралтыг “хагалгаагaap авч зүүн талыг нь эмийн аргаар шимэгдүүлнэ” гэж хэлсэн. Одоо ослын улмаас шалтгаалаад ярьж чадахгүй болсон байгаа. …Бид эхлээд шаардлагатай эмчилгээний зардал мөнгийг гаргаж байгаад дараа нь жолоочоос 2,340,000 төгрөг авсан. Маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгийг жолоочоос гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Мын өгсөн: “...Тоёота Пробокс маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний ажилладаг “О” ХХК-ийн машин. Тухайн тээврийн хэрэгсэл эвдрэл ихтэй гэж жолооч хэлсэн. ...Машинаа бүрэн бүтэн болгож авмаар байна, эвдрэл гэмтлийг нэхэмжилнэ. ...******* 2023 оноос манайд ажилладаг байсан. Манай жолооч буруутай нь тогтоогдвол хохирлоо өөрөө барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дахь тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 46-47 дахь тал/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1470 дугаар шинжээчийн

1. Д.Оын биед баруун зулай, чамархай яс, суурь ясны шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цус хураа, зүүн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цус хураа, хоёр зовхинд цус баруун тохой, баруун шагайнд цус хуралт, хэлэнд шарх гэмтэл, зүүн тал бембелгийн хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засал (2024/12/27) тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ.

3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 55-58 дахь тал/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0225/131 дүгээр Инженер-Техникийн шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Probox маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Үзлэг ба шинжилгээ хэсгээс харна уу.Учирсан эвдрэл нь шинэ байна.

3. 4. Toyota Probox маркийн ......улсын дугаартай автомашин нь шингэн тоормосны системтэй, ABS системээр тоноглогдсон байна. Тоормосны механизм ажиллаж байна.

5. Уг системийн үед асфальтан зам дээр тоормослоход мөр үүснэ.

6. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Probox маркийн ......улсын дугаартай автомашины ойрын гэрлийн чадал стандарт шаадлага хангахгүй байна. Баруун урд их гэрэл ослоос үүдэлтэй эвдрэл гэмтэлтэй байна.

7. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь 2024/02/25-ны өдөр Техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна.

8. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 62-64 дэх тал/

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 0000270 дугаар

 “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасны дагуу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-т заасны дагуy “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах...” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй” гэх магадлагаа /хх-ийн 76-77 дахь тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 833 дугаар

1. Зам тээврийн ослын улмаас хохирогч Д-ын О /РД:............... /-ын сэтгэцэд DS:F06.6 Органик сэтгэл тогтворгүйтэх эмгэг оношлогдож байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 127-128 дахь тал/

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс: Хавтаст хэргээс хавтаст хэргийн 15-16 дугаар тал, оршин суугаа газрын лавлагаа хавтаст хэргийн 17 дугаар тал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол хавтаст хэргийн 18 дугаар тал, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг хавтаст хэргийн 20 дугаар тал, хавтаст хэргийн 42 дугаар тал, хавтаст хэргийн 55-56 дугаар тал, хавтаст хэргийн 76 дугаар тал, хавтаст хэргийн 120 дугаар тал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хавтаст хэргээс хавтаст хэргийн 26 дугаар тал, хавтаст хэргийн 27 дугаар тал, хавтаст хэргийн 91 дүгээр тал, шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч  ******* Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицерын тойргийн урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 14 минутын үед Тоёота Пробокс маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасны дагуу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-т заасны дагуу “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Д.Оыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас    шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. “О” компанид 9,303,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү 79,200,000 төгрөгийг иргэний хариуцагч болон шүүгдэгчээс хувааж гаргуулах саналтай байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “Хохирогч 72 настай. 5 хүүхэдтэй эмэгтэй. 48 жил хүүгээ асарч байсан эмэгтэй байсан. Энэ осолд орсны улмаас хүүхдээ асарч чадахгүй хүний асаргаанд орсон. Биеийн байдал муу байгаа. Байнгын өвчин намдаах эм хэрэглэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ эмчилгээ хэдий хугацаанд үргэлжлэх талаар тодорхой хугацаа байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлт байгаа. Үүнд сэтгэцийн байдал цаашид сэтгэцийн болон эргэн сэргэшгүй өөрчлөлтөд орсон. Ийм учраас нарийн эмч нарын хяналтад байх ёстой. Гэмт хэргийн улмаас бие махбод нь хохирсон. Дээрээс нь сэтгэц сэтгэхүйн үйлдэл эргэн сэргэхгүй байдал тогтоогдсон. Иймд хувийн байдал ар гэртээ гүйцэтгэж байсан үүрэг, эмчилгээ үйлчилгээ үргэлжилж байгаа байдал, сэтгэцийн байдал хэзээ ч эргэж сэргэхгүй байдлыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг гаргуулах саналтай байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргадаггүй. Энэ хайхрамжгүй байдлын улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан учраас хууль ёсны төлөөлөгчөөс хүлцэл өчье. Хохирол хор уршгийн тал дээр шүүгдэгч нь цаашид төлөхөө илэрхийлдэг. Иргэний хариуцагч гарсан хохирлоо даатгалын компаниас нэхэмжилнэ гэж хэлсэн. Иймд цаашид гарах гэм хорыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэдий ч залуу хүн, өндөр цалин авдаггүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тогтоож, иргэний хариуцагч болон шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Хохирол хор уршгийн талаар О ХХК-д ажиллаж байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа иргэний хариуцагчийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах хүнийг иргэний хариуцагчаар тогтоодог. Иргэний хуулийн 498.1 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагчаар гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч  ******* Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицерын тойргийн урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 14 минутын үед Тоёота Пробокс маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасны дагуу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-т заасны дагуу “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Д.Оыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч *******-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч  ******* нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасны дагуу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-т заасны дагуу “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Д.О-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч М.Чийн өгсөн:  “Манай ээж тархи гавлын хагалгаанд орсон. Тархины баруун талын цус хуралтыг “хагалгаагaap авч зүүн талыг нь эмийн аргаар шимэгдүүлнэ” гэж хэлсэн. Одоо ослын улмаас шалтгаалаад ярьж чадахгүй болсон байгаа” гэх мэдүүлэг /хх 20/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Мын өгсөн: “Тухайн тээврийн хэрэгсэл эвдрэл ихтэй гэж жолооч хэлсэн. ...Машинаа бүрэн бүтэн болгож авмаар байна, эвдрэл гэмтлийг нэхэмжилнэ. ...******* 2023 оноос манайд ажилладаг байсан” гэх мэдүүлэг /хх 37-38/

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл /хх 46-47/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1470 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 55-58/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0225/131 дүгээр Инженер-Техникийн шинжээчийн дүгнэлт /хх 62-64/

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 0000270 дугаар магадлагаа /хх 76-77/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 833 дугаар дүгнэлт хамаарна” гэх дүгнэлт /хх 127-128/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  заасны дагуу шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах, мөн хохирогчийн авсан эмчилгээ үйлчилгээ авсан зардлыг төлөх үүрэгтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид гэм хорын хохиролд 7,426,100 төгрөг төлсөн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн  биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу тавдугаар /хх 129/ зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд  660,000 төгрөгийг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 39,600,000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид,

мөн шүүгдэгч *******гээс 9,303,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч О” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын санд 4,044,560 төгрөгийн хохирол учирсан гэх боловч энэ талаарх нотлох баримт байхгүй байх тул гарсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сидиг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “Саналгүй” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байдал, анх удаа гэм хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг харгалзах үзэх шаардлагатай гэж үзэж байна. Ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлбөрөө барагдуулахад оршдог. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлдэг. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн цаг бүрд нь төлж байсан нь тогтоогддог. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үздэг. Шүүгдэгчид хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр үйлдэгддэг. Хөнгөн гэмт хэргийн хувьд ордог. Хувийн байдал зэргийг анхаарч үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг 3 жил хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа. Хэрэв шүүхээс тэнсэх боломжгүй гэж үзвэл 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, уг хугацаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ховогт Бийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

             3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 5. Ялтан *******д хяналт тавих үүргийг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.  

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар нийт 39,600,000 /гучин есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******гээс 19,800,000 төгрөг, иргэний хариуцагч “О” ХХК-наас 19,800,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 9,303,000 /есөн сая гурван зуун гурван мянга/ төгрөгийг гаргуулж “О” ХХК-нд тус тус олгосугай.  

8. Эрүүл мэндийн даатгалын сан нь гарсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА