| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/1362/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1641 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1641
2025 6 18 2025/ШЦТ/1641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч А.Марал,
иргэний нэхэмжлэгч *******,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Гийн Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2503 00315 0499 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2005 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .................. суралцдаг, оюутан, ам бүл 4, эх, эгч ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Т овогт Гийн Т /РД:................/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 32-н баруун урд талын замд Тоёота приус маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 15.7.Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй М.Чийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээллийн хуудас /хх-ийн 4 дэх тал/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9, 11-13 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.Чий өгсөн: “Би 2025 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 08 цагт гэрээсээ гараад Сүхбаатар дүүрэг 32-ын орчим байдаг шүдний эмнэлэг рүү шүдээ үзүүлэхээр ганцаараа явсан. Автобусанд суугаад Сүхбаатарын талбай дээр буугаад хойшоо 32-ын чиглэлтэй ганцаараа алхаад явсан. 32-ын уулзварын баруун талын гарцаар гарах гэж байхад явган хүний ногоон гэрэл асаж байсан бөгөөд миний урд талд 4-5 хүн мөн адил гарцаар гарч байсан. Би тухайн хүмүүсийн араас явган хүний гарцаар гарч байтал ногоон гэрэл анивчаад эхлэхээр нь бага зэрэг шогшоод гүйх гэтэл гэрлэн дохио дээр зогсож байсан машин гэнэт хурдтай хөдлөөд миний биеийн зүүн талаас мөргөөд би зам дээр унасан. Намайг зам дээр хэвтэж байхад тэнд явж байсан нэг эгч намайг татаж босгосон. Мөргөсөн машины жолооч 1-2 минутын дараа машинаасаа бууж ирээд зүгээр үү ахын дүү гэж байсан. Миний хамаг бие чичирч байсан бөгөөд миний зүүн гар бугуй хэсгээрээ маш их өвдөж байсан. Машины жолооч намайг өөрийнхөө машины жолоочийн хажуу талын суудал дээр суулгасан. Удаагүй байтал яаралтай түргэн тусламж ирээд намайг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд миний зүүн гарыг хугарсан байна гээд гипс тавиад мэс заслын тасагт хэвтүүлсэн. 3 хоног болоод зүүн гартаа хагалгаанд орсон. Эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлээд гэртээ гарсан одоо дүүргийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчилгээ хийлгэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******-ын өгсөн: “Би 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр болсон зам тээврийн ослыг мэдэхгүй, сүүлд нь сонссон. Би 2023 онд Toyota Prius маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг Неткапитал ББСБ-н нэр дээр зээлээр худалдаж аваад хадам дүү Г.Тд өгсөн байсан. Дуу Г.Т нь тухайн тээврийн хэрэгслийн зээлийг төлөөд өөрөө унаж хэрэглээд явж байгаа. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Т над руу утсаар залгаад 32-ын тойргийн явган хүний гарц дээр хүн шүргэчихлээ гэж хэлснээр мэдэж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 29 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Б. Баяртогтохын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №4939 дугаартай
1. М.Чий биед зүүн шууны доод төгсгөл өсөлтийн бус дайрсан зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
3. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна,
5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, гэх дүгнэлт,
7. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын төвийн шинжээч С.Мөнхжаргалын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №196 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-52 дахь тал/,
8. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-н 2025 оны 4 дугээр сарын 09-ний өдрийн 01/336 дугаартай:
Завсрын хугацаа /Шар гэрэл/: тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрлийн сүүлийн 3 секундэд асна.
1-р үе: Э.Галдан Бошготын гудамжны баруунаас зүүн бүх чигийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл болон Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Э.Галдан Бошготын гудамж руу баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Мөн уулзварын урд талаар Ногоон нуурын гудамжийг зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл болон зүүн хойд болон зүүн урд талын явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна.
2-р үе:Галдан Бошготын гудамжнаас хойшоо Чингэлтэйн өргөн чөлөө рүү. Цагдаагийн гудамжнаас урагшаа Ногоон нуурын гудамж руу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл болон Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Э.Галдан Бошготын гудамж руу. Ногоон нуурын гудамжнаас Цагдаагийн гудамж руу баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Мөн уулзварын зүүн хойд болон баруун урд арлын явганы гэрэл асна.
3-р үе: Э.Галдан Бошготын гудамж, Цагдаагийн гудамжны баруунаас зүүн зүүнээс баруун чиглэлд шулуун хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл болон Цагдаагийн гудамжнаас хойшоо Чингэлтэйн өргөн чөлөө рүү, Э.Галдан Бошготын гудамжнаас урагшаа Ногоон нуурын гудамж руу баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Мөн уулзварын хойд талаар Чингэлтэйн өргөн чөлөө, урд талаар Ногоон нуурын гудамжийг зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл, баруун хойд болон зүүн урд арлын явганы гэрэл хамт асна,
4-р үе: Чингэлтэйн өргөн чөлөөний хойноос урагшаа бүх чигийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл болон Цагдаагийн гудамжнаас Чингэлтэйн өргөн чөлөө рүү баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Мөн уулзварын баруун талаар Э.Галдан Бошготын гудамжийг зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл, баруун урд болон зүүн урд арлын явганы гэрэл хамт асна.
5-р үе: Ногоон нуурын гудамжны урдаас хойшоо бүх чигийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл болон Э.Галдан Бошготын гудамжнаас Ногоон нуурыг гудамж руу баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон гэрэл асна. Мөн уулзварын зүүн талаар Цагдаагийн гудамжийг зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл, баруун хойд болон зүүн хойд арлын явганы гэрэл хамт асна” гэх албан бичиг /хх-38-40 дэх тал/,
9. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөрсайхан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 594 дүгээр
“а/ Жолооч: Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой. байдал бий болгохгүйгээр зорчино, 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна.
6/ Явган зорчигч М.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна” гэх магадалгаа” гэх магадалгаа, /xx-ийн 68-69 дэх тал/ зэрэг баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Г.Тд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Т нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 32-н баруун урд талын замд Тоёота приус маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 15.7.Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй М.Чийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч Г.Т нь Тоёота приус маркийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 15.7.Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй М.Чийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 15.7.Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Чийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээллийн хуудас /хх 4/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгзор тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9, 11-13/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэгтэл /хх 10/,
Насанд хүрээгүй хохирогч М.Чий: “Би тухайн хүмүүсийн араас явган хүний гарцаар гарч байтал ногоон гэрэл анивчаад эхлэхээр нь бага зэрэг шогшоод гүйх гэтэл гэрлэн дохион дээр зогсож байсан машин гэнэт хурдтай хөдлөөд миний биеийн зүүн талаас мөргөөд би зам дээр унасан. Намайг зам дээр хэвтэж байхад тэнд явж байсан нэг эгч намайг татаж босгосон. Мөргөсөн машины жолооч 1-2 минутын дараа машинаасаа бууж ирээд зүгээр үү ахын дүү гэж байсан. Миний хамаг бие чичирч байсан бөгөөд миний зүүн гар бугуй хэсгээрээ маш их өвдөж байсан” гэх мэдүүлэг /хх 17-18/
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******ын: “2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Т над руу утсаар залгаад 32-ын тойргийн явган хүний гарц дээр хүн шүргэчихлээ гэж хэлснээр мэдэж авсан” гэх мэдүүлэг /хх 26, 29/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4939 дүгээр дүгнэлт,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын төвийн шинжээч С.Мөнхжаргалын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 196 дугаартай дүгнэлт /хх 46-52/,
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-н 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01/336 дугаар магадалгаа /xx 68-69/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд Г.Тгийн үйлдэлд тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. .
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П нь сэтгэл санааны болоод эмчилгээний бодит хохирлоо авсан, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн /хх 93/, Эрүүл мэндийн даатгалын санд 1,856,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 3,500 нэгж буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацааны дотор төлүүлэх саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч Г.Тд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь Үйлдвэрлэл Урлалын политехник коллежид суралцаж байгаа оюутан, эрүүл мэндийн байдал бөөрний архаг дутмагшил оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар, хугацаагүйгээр тогтоосон зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Гийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж Г.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА