| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0219/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/249 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/249
2025 07 04 2025/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******ийн Э**********д холбогдох эрүүгийн 2538000******* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** дүгээр гудамжинд Приус-20 загварын, ***** ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэх заалт, мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “... Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэснийг зөрчиж улмаар явган зорчигч М.А*****ыг машинаар чирч унагаан эрүүл мэндэд өнчин тархины дээд хэсэгт цус хуралт, баруун талын хөхлөг сэртэнгээс чамархай яс хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн талын хацар, хоншоор ясны хугарал, баруун зүүн талын хоншоорын хөндийд цус хуралт, баруун зүүн доод зовхи болон нүдний салстад цус хуралт, баруун тохойд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***************** нь 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** дүгээр гудамжинд Приус-20 загварын, ***** ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэх заалт, мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “... Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэснийг зөрчиж улмаар явган зорчигч М.А*****ыг машинаар чирч унагаан эрүүл мэндэд өнчин тархины дээд хэсэгт цус хуралт, баруун талын хөхлөг сэртэнгээс чамархай яс хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн талын хацар, хоншоор ясны хугарал, баруун зүүн талын хоншоорын хөндийд цус хуралт, баруун зүүн доод зовхи болон нүдний салстад цус хуралт, баруун тохойд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Тэгээд анх А***** хашаан дотор миний нуруу хэсэг рүү цохиод ална гээд хөөгөөд байхаар нь гэр лүү гялс гүйж ороод хоёр хүүхдээ аваад хашаан дотор байсан машиндаа суулгаад би өөрөө машинаа жолоодоод ухраад хашаанаас гарсан чинь А***** гарч ирээд машины х***** дээр дараад зогссон. Тухайн үед би А*****ыг ирээд намайг зодчих байх гэж бодоод бүх хаалгаа түгжсэн байсан юм. Ингээд байж байхад А***** жолооч талын хаалгаар хүрч ирээд хаалга онгойлго гээд хэлэхээр нь онгойлгохгүй гэсэн чинь цонхийг хагалж байгаад чамайг ална гээд цонх руу 4-5 удаа цохихоор нь цонх хагарчих байх гэж бодоод урагшаагаа хөдөлсөн чинь А***** хаалганы бариулнаас бариад тавихгүй чирэгдэж байгаад нүүрээрээ газар унаад өгсөн. Тэгээд би гудмын үзүүрт очоод эргээд харсан чинь А***** яг унасан газартаа хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь буцаад очоод харсан чинь хА*****, амнаас нь цус гарсан байсан. Тэгээд тухайн үедээ түргэн дуудсан чинь ирэхгүй удаад байхаар нь дүүгээ дуудаад А*****ыг дүүгийнхээ машинд суулгаад яг хөдлөх гэж байсан чинь түргэний машин ирээд бид нар өөр дуудлагатай явж байна. Та нар эмнэлэг рүү яв гэхээр нь эмнэлгийн гадаа очоод тэргэнцэр дээр А*****ыг суулгаад 103-руу орсон чинь согтолт өндөртэй байна унтуулж байгаад авчир гэхээр нь 14 цаг болж байхад эмнэлгийн гадаа машинд суулгаж унтуулаад орой 18 цаг өнгөрч байхад эмнэлэг рүү дахиж оруулж үзүүлсэн…” гэх мэдүүлэг,
Хохирогч М.А*****ын мөрдөн шалгах шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 17-нд би ганцаараа гэртээ архи уусан байсан юм. Тэгээд маргааш нь буюу 5 дугаар сарын 18-нд дахиж өглөө 11 цагийн үед пиво уусан. Ингээд өдөр 13-14 цагийн үед шиг санагдаж байна эхнэртэйгээ маргалдаад уурандаа багтраад яг юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр сэрсэн байсан. Эхнэрээсээ яг юу болсон талаар асуухад машины хаалга цонх тогшоод байхаар нь урагшаа явсан чинь бариулаас бариад чирэгдээд унасан гэж хэлсэн. Эмнэлэг үзээд онош нь хА***** яс хугарсан, нүдний ухархай хугарсан, хоёр шанаа цууралттай гэж гарч ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод эмнэлгээр явж байгаад ирж байна...надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 6-р хуудас),
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 11-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн нэхэмжлэл (хх-ийн 16-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хх-ийн 19-22-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-25-р хуудас),
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 26-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 27-29-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 266 дугаартай: “
1. М********ын А*****ын биед өнчин тархины дээд хэсэгт цус хуралт, баруун талын хөхлөг сэртэнгээс чамархай яс хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн талын хацар, хоншоор ясны хугарал, баруун зүүн талын хоншоорын хөндийд цус хуралт, баруун зүүн доод зовхи болон нүдний салстад цус хуралт, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохих, цохигдох, унах үйлдлээр үүснэ.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас),
2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 40-41-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хх-ийн 51-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 53-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 54-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 55-р хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 56-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000******* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ***************** нь 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** дүгээр гудамжинд Приус-20 загварын, ***** ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... гэх заалт, мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “... Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэснийг зөрчиж улмаар явган зорчигч М.А*****ыг машинаар чирч унагаан эрүүл мэндэд өнчин тархины дээд хэсэгт цус хуралт, баруун талын хөхлөг сэртэнгээс чамархай яс хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн талын хацар, хоншоор ясны хугарал, баруун зүүн талын хоншоорын хөндийд цус хуралт, баруун зүүн доод зовхи болон нүдний салстад цус хуралт, баруун тохойд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч М.А*****ын мөрдөн шалгах шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 9-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (хх-ийн 6-р хуудас), эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 11-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн нэхэмжлэл (хх-ийн 16-р хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хх-ийн 19-22-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-25-р хуудас), зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 26-р хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 27-29-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас), 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 40-41-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ***************** нь 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр ***** дүгээр гудамжинд Приус-20 загварын, ***** ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэх заалт, мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэснийг зөрчиж улмаар явган зорчигч М.А*****ыг машинаар чирч унагаан эрүүл мэндэд өнчин тархины дээд хэсэгт цус хуралт, баруун талын хөхлөг сэртэнгээс чамархай яс хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн талын хацар, хоншоор ясны хугарал, баруун зүүн талын хоншоорын хөндийд цус хуралт, баруун зүүн доод зовхи болон нүдний салстад цус хуралт, баруун тохойд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ***************** нь хохирогч М.А*****ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн ба иргэний нэхэмжлэгч Ж.Т********* нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 3,342,212 төгрөгийг нэхэмжилсэн боловч 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагцаас олгох лавлагаа, тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 3,342,212 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *****************аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***************** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэдэг, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар *****************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч ***************** нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *****************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538000******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б************ овогт Б*******ийн Э**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б*******ийн Э**********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *****************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн 2538000******* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 3,342,212 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *****************аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР