| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/248 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 17.1.2.1., 17.2.3.2., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/248
2025 07 04 2025/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Иргэдийн төлөөлөгч Ч.Баярмагнай,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О*******ийн Э*******т холбогдох эрүүгийн 2438000******* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х******* овогт О*******ийн Э*******, 1996 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Ц ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эх нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жил 10 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- зааснаар 2 жил 3 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РЭ*********** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ****** а тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л. Б******* д хутга тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ****** тоот хашаанаас 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Л ****** ийн улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч А.Л ****** ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б ****** ийн ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байх “Н ****** ” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө нэвтэрч 11 төрлийн 212,114 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 358,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 570,114 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ******тоотод байх З.М ****** гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Б.С ****** тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Хөх толгойн арын талаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Н ****** ийн 1 тооны жороо хар морийг хулгайлан авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,
2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ****** тоотод байх Я.Б ****** ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т ****** тай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан цээж, хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ****** а тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л. Б******* д хутга тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ****** тоот хашаанаас 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Л ****** ийн улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч А.Л ****** ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б ****** ийн ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байх “Н ****** ” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө нэвтэрч 11 төрлийн 212,114 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 358,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 570,114 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ******тоотод байх З.М ****** гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Б.С ****** тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Хөх толгойн арын талаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Н ****** ийн 1 тооны жороо хар морийг хулгайлан авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,
2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ****** тоотод байх Я.Б ****** ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т ****** тай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан цээж, хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би ерөөсөө хутга Т******гүй. Энэ айлд ороод юм авч байхад энэ эмэгтэй хүн ороод ирэхээр нь би хажуугаар нь гараад зугатаасан. ...2 мөнгөн аяга, 1 хромон гутал, ширээн дээр байсан утас, бас нэг цүнх зэргийг авсан. ...Архи ууж байгаад би Л ****** ид мотоциклио өгчих би хөдөө яваад маргааш ороод ирье гэж хэлсэн чинь тэг тэг гэж хэлсэн. Тэгээд би мотоциклийг нь унаж хөдөө явж ирээд буцаагаад мотоциклийг нь өгөх гэсэн чинь Л ****** той таарахгүй байсаар байгаад намайг цагдаад өгсөн байсан. ... Би 2024 оны 08 дугаар сарын 28-нд ...Н*****-Өндөр дэлгүүр рүү архинд явсан чинь хаасан байхаар нь цонхыг нь нүдсэн чинь онгойхгүй байсан. Тэгэхээр нь хашааг нь даваад орсон чинь дэлгүүрийн хойд талын жижиг цонх онгорхой байхаар нь тэр цонхоор нь ороод 4-5 шил архи, 2-3 ширхэг ундаа, ойр зуурын идэх юм аваад буцаад Заяагийн гэрт очоод авсан архи ундаагаа ууж идсэн. ...Хутга Т******гүй. Тухайн үед төмөр тулгасан нь үнэн. Тэр нь ширээний урт төмөр байсан юм. Хутгатай ялгаа байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Л. Б******* гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3 цаг болох гэж байхад би хүргэнийхээ машиныг өөрөө унаж ирсэн. Тэр өдөр түлхүүр олдоогүй учраас гэрээ онгорхой орхиод явсан. Би 2 хүүхдээ зөөдөг юм. Намайг гаднаас гэртээ орж ирэх үед юу ч мэдэгдэхгүй байсан. Гар утсаа гал тогооныхоо өрөөнд тавиад гэрээ цэвэрлэх гэтэл хойно юм түчигнээд байхаар нь охиноо 3 удаа дуудтал чимээ гараагүй. Тухайн үед зээ охин маань ирчихсэн байгаа байх гэж бодсон. Гэтэл ногоон урзалктай, бор эрээн малгай зүүсэн хүн байсан. Би маш их гайхсан. Нэг гялалзсан зүйл миний хоолойд тулгасан. Намайг ална шүү суу гэхээр нь би суусан. Надаас цагдаа дуудсан уу, гэж асуухаар нь би дуудаагүй гэж хэлсэн. Танай гэр мөн үү, гэхээр нь би биш гэж хэлсэн. Намайг суулгаж орхиод нөгөө өрөөнд орж юм ухсан. Нэг цоожтой зүйлийн цоожийг тайл гэхээр нь би тайлж мэдэхгүй гэж хэлсэн. Тэрийг сэгсэрч онгойлгож байгаад дотор байгаа эд зүйлийг нь харж байсан. Бурхан болон бурхны доод талын авдрыг онгойлгосон. Тэндээс ээмэг авсан байх. Тэгээд байж байтал энэ гүйгээд явчихсан. Би дотроо ашгүй дээ гэж бодоод байж байтал цагаан иштэй балиус гаргаж ирээд миний хоолойд тулгасан. Нөгөө гараараа юм хайж, ухаад байсан. Надаас цагдаа дуудсан уу, хэнтэй хамгийн сүүлд ярьсан гэж асуусан. 7611 гэсэн Витз машин байсан түлхүүрийг нь аваагүй. Хөргөгч, хөлдөөгч бүх зүйл онгорхой болсон байсан. Заазуур буцаагаад байранд нь тавьсан байсан. Тэндээс 2 ширхэг мөнгөн аяга авсан байсан. Тэгээд л гараад явсан. Би хөдөлгөөнгүй сууж байгаад хажуу айлын машин дуугарч байхаар нь мөлхөж байгаа эсэхийг нь шалгаад байхгүй болохоор нь гарч зугтаад хашааныхаа хаалгаар гарсан. Тэгээд хашааны хаалгаар хартал юу ч мэдэгдэхгүй болохоор нь дэлгүүрт ороод манай гэрт хулгай орсон, надад заазуур тулгасан, би өөрөө утасгүй байна, цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Дэлгүүрийн хүн хүргэнд хэлж өгөөд хүргэн цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 24-26, 28, 30-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч Б.Ү**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр өглөө хичээлдээ яваад өдөр 13 цаг 30 минутад хичээлээ тараад гэртээ ирж хувцсаа солиод буцаад сургууль руугаа явсан юм. ...Манай гэр онгорхой хүнгүй байсан. Би тэр үед гайхаад би өөрөө түлхүүрээ хайгаад олоогүй юм. Тэгээд намайг ирэх үед онгорхой байсан. Манай эгч ойрхон гарсан байх гэж бодоод нэг их юм бодоогүй яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 36-37-р хуудас),
Хохирогч А.Л ****** ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар хороо “ ****** ” дэлгүүрийн урд талд 2024 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цаг 40 минутын үед өөрийн улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоциклтой явж байтал гудамд зүс харж байсан залуу гар өргөхөөр нь яваад очтол нөгөө зүс харж байсан залуу “намайг Мөрөн сумын 10 дугаар багийн ****** тоотод хүргээд өгөөч” гэхээр нь араараа суулгаад хүргэж өгсөн. Тэгээд гэрт орооч гээд байхаар нь орж утсаа хальт цэнэглээд буцаад гарахын зуургүй Н ******* гэх залуутай миний мотоциклийг унаад гараад явсан. Би араас нь гүйгээд барьж авч чадаагүй. ...БНХАУ-д 2024 оны 04 дүгээр сард үйлдвэрлэгдсэн, 150 мотортой улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоцикл байсан. ...Би царайг нь харвал танина. Зарим хүмүүсээс асуухад А***** буюу Т ******* гээд яриад байсан. Би зөвшөөрөл өгөөгүй. Айлд ороод утсаар яриад гартал миний мотоциклийг унаад явсан байсан. Би 2,880,000 төгрөгөөр үнэлж байна. Энэ онд буюу 4 дүгээр сард худалдаж авсан юм. ...Миний мотоциклийг ************** унаж явсан юм. Харин Н ******* араар нь суусан байсан. Намайг 10 дугаар хороонд явж байтал тэр дэлгүүрийн тэнд дуудсан зүс таних залуу буюу Э*******ыг тэр айлд хүргэж өгөөд хамт орсон чинь ************** миний мотоциклийг барьсан, араар нь Н ******* суугаад л явж харагдсан. Намайг цагдаад өргөдөл өгчхөөд 1 дүгээр хороо руу гэр рүүгээ явж байтал ************** нэг бор дээлтэй нөхөртэй хамт явж байсан. Би дуудсан чинь намайг хараад шууд зугтаад явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 77, 79-р хуудас),
Гэрч Ц.Н ******* ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах “Ц ******* ” зах дээр найз Э******* гэх залуутай таараад ганц том пиво хувааж уугаад бид хоёр явган Мөрөн сумын 10 дугаар хороонд манай ахынд очсон. Тэгээд Э******* надад хальт гараад ирье гэж хэлсэн. Тэгээд удаа ч үгүй 20 минутын дараа шар “Даюун” мотоциклтой хойно нь нэг танихгүй ах суусан орж ирсэн хамт ирсэн. ...Тухайн үед Э******* унаж ирээд буцаад нөгөө шар “Даюун”-ыг унаад л гараад явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 84, 248-р хуудас),
Хохирогч Ж.Б ****** ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө өөрийн эзэмшлийн хашаан дотроосоо гэр түшүүлээд тавьсан улсын дугаар байхгүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклоо алдсан. Тухайн мотоцикл алдагдсан өдөр нь манай дүү Н ******* төрөх гээд Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтсэн. Тэгээд эхнэр бид хоёр тэндээ өнжөөд оройн 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед мотоцикл гэрийн баруун талд түшүүлээд тавьсан байсан газартаа байж байсан. Тэгээд шөнө дундуур аваад явсан юм шиг байна лээ. Өглөө 08 цагийн үед босоод ажилдаа явах гээд гартал гэрийн баруун талд байсан мотоцикл алга болсон байсан. ...Манай дүү болох О ******* нь Улаанбаатар хотоос 2023 оны 11 дүгээр сард хувь хүнээс худалдаж авч ирж байсан. Би мотоциклоо 1,500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 129-р хуудас),
Хохирогч Ж.О ******* ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эхнэр бид хоёр 2024 оны 04 дүгээр сарын дундуур тухайн Мөрөн сумын Хөх толгойн 10 дугаар багт байрлах "Н ****** " хүнсний дэлгүүрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө тооллого явуулж дэлгүүрээ хүлээлгэж өгөх гээд шөнийн 01:00 цаг хүртэл цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд манайх дэлгүүрээс хол болохоор тухайн дэлгүүрээ түгжээд эргэн тойрноо шалгаад явсан. Тэгээд маргааш өглөө нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цаг өнгөрч байхад дэлгүүрийн эзэн Х ******* ах над руу залгаад “дэлгүүрийн цонхоор хулгай орсон байна хүрээд ир” гээд залгахаар нь яваад очтол дэлгүүрийн урд хэсгийг хянадаг хяналтын гадна камерын утсыг таслаад мөн хашаан дотор байдаг мэдрэгчтэй гэрлийн утсыг нь тастаад гэрлийг нь авсан байсан. Манай дэлгүүрийн арын жижиг цонхны порчикоор нь нэвтэрч ороод архи, хүнсний бүтээгдэхүүн, тамхи, мөнгөний хайрцагт байсан бүхэл 260,000 төгрөг, задгай мянгат, таван зуут, зуутын дэвсгэрт нийлээд 358,000 төгрөг бэлнээр аваад явсан байсан. ...Дотроо таван ширхэг хяналтын камертай гаднахтайгаа зургаан камер байгаа бүгд ажилладаг. Хөдөлгөөн мэдрэгчтэй тухайн эд зүйл алдагдсан шөнийн камерыг шалгахад шөнийн 02:00 цагийн үед гадна камерын урдуур дээгүүрээ савхин куртиктэй савхин куртикний зүүн гар хэсэгтээ кант маягийн хөндлөн оруулгатай, мөн женсин өмдтэй, хар саравчтай малгайтай, хоолойны масктай нүүрээ нуусан түрүүг нь хагас эргүүлсэн бакалин гуталтай хүн дотор хяналтын камерт орсон байсан. Ченж эссе-7 ширхэг, Ногоон эссе-5 ширхэг, гуравтай кастер-5 ширхэг, тавтай кастер-2 ширхэг, 700 граммтай Еден архи-1 ширхэг, 0,5 литрийн Тайга архи-1 ширхэг, Хар Чингис 0,5 литрийн архи-1 ширхэг, 700 граммтай Болор архи-1 ширхэг, лаазтай Сэнгүр пиво-2 ширхэг, том хиам-4 ширхэг, нарийн хиам-2 кг, бүхэл мөнгө 20,000 дэвсгэрт 1 ширхэг, 10.000 дэвсгэрт 10 ширхэг, 5000 дэвсгэрт 22 ширхэг, 1000 дэвсгэрт 80 ширхэг, 500 дэвсгэрт 70 ширхэг, 100 дэвсгэрт 130 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 174-176-р хуудас),
“А ******* ” ХХК-ийн үнэлгээчин И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-924/10735 дугаартай: “...Үнэлэгдэж буй дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 212,114 /хоёр зуун арван хоёр мянга нэг зуун арван дөрөв/-н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх дүгнэлт (1-р хх-ийн 180-183-р хуудас),
Хохирогч Ч.Н ****** ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үертийн ам буюу Хөх толгойн араас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 17-18 цагийн хооронд Харганы үйлдвэрийн урд талд аргамжаатай байсан хар зүсмийн жороо морийг мотоциклтой хүн аваад явсан байсан. Тэгээд тэр орой нь Мөрөнгийн төвөөр хайж үзээд Соёолж төвийн урд талд байдаг Тэс шатахуун түгээгүүрийн газрын камерын бичлэгийг шүүж үзэхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн мотоциклтой нэг хүн, нөгөө залуу нь миний хар морийг унасан камерын бичлэгт харагдаж байсан. Тэгээд маргааш өглөө нь 05 цагийн үед Мөрөн сумын 10 дугаар хорооны хүүхдийн тоглоомын хажуугаар явж байтал 3-4 эрэгтэй архи уугаад байж байсан. Тэгэхээр нь үзчихээд шууд мориныхоо мөрөөрөө дагаад явтал Мөрөн сумын 13 дугаар хорооны нэг хашаанд орсон байхаар нь цагдаа дагуулаад яваад очтол 2-3 эмэгтэй Э**************** , С******* гэх хоёр залуу өөрийнхөө морийг гээд хар зүсмийн цагаан тамгатай морь нядалчхаад яваад өгсөн гэж хэлсэн. Би тэгэхээр нь нөгөө 10 дугаар хороонд архи уугаад байсан 4 залуу байна гэж бодоод цагдаа нартайгаа тухайн газарт очтол миний морины хазаар, цулбуур хоёрыг өмсөж явсан гуталтайгаа үлдээгээд явсан байсан. Хар зүсмийн таван хошуу цагаан үсгэн тамгатай жороо хар морь байсан. Миний хулгайд алдсан адуу жороо морь. Би хүнээс 5 адуугаар худалдаж авч байсан болохоор 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. Миний морийг унаж явсан хүн нь малгайтай саарал цамцтай, нөгөө хүн хар хувцастай толгойдоо баг өмссөн шар өнгийн Даюун маркийн мотоцикл унасан 2 хүн байсан юм. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 237, 239-р хуудас),
Гэрч Ө.А****** гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ****** тоотод 2024 оны 08 дугаар сарын 13-ны шөнө 20 цагийн үед гэртээ байж байтал манайд зүс таних С***********, /Э*********/ буюу Э******* нар манайд хар зүсмийн морь С******* гэх залуу унасан орж ирсэн. Харин араас нь мотоциклтой Э********** буюу Э******* орж ирээд “танай хашаанд энэ хар зүсмийн морь гаргачих уу” гээд гуйгаад байхаар нь би “наад морь чинь янз бүрийн асуудал байхгүй биз дээ” гэж хэлэхэд “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн юм. Тэгээд “өөрсдөө л мэдэхгүй юу” гэсэн удаа ч үгүй нөгөө тэр хар зүсмийн морийг гаргаад янзалж эхэлсэн. Тэгээд дуусаад тэр Э******* гэх залуу нь худалдаж авах хүн рүүгээ яваад ирье гээд яваад өгсөн. Тэгээд ойролцоогоор 1 цагийн дараа Приус-30 маркийн машинтай эхнэр нөхөр хоёр ирээд тэр адууны махыг ачаад аваад явсан. Харин С***********, Э******* нар буцаж ирж арьс болон толгойг шуудайнд хийгээд мотоцикл дээрээ ачаад явсан. ...Хар зүсмийн дэлтэй, зүүн талын гуя хэсэгт цагаан үсгэн тамгатай яг ямаршуу тамга тэмдэгтэй байсан талаар мэдэхгүй. Тухайн үед Э**************** “миний морь, би адуунаасаа авчирсан юм” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 241-р хуудас),
Хохирогч З.М ****** гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг ******тоотод амьдарч байгаад энэ зун үер манай хашаа руу урсаж орсон учраас өөр хашаанд гэрээ барьж амьдарч байгаа юм. Тэгээд өөрийн эзэмшлийн 13 дугаар багийн ******тоотод байх хашаанд байх байшиндаа эд зүйлсээ хураагаад өөр газар амьдарч байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны орой өөрийн хүү Б****** ын хамт эзэнгүй хашаагаа эргэж тойрох гээд очтол хашаан дотор 3 залуу, 1 эмэгтэй байсан. Намайг хашаа руу оронгуут нэг залуу нь хашаа даваад зугтаачихсан. Нөгөө хоёр залуу нь газар ширдэг дэвсээд суучихсан пиво тойруулаад уугаад сууж байхаар нь би бухимдаад “манай хашаанд юу хийж байгаа юм” гэхэд нөгөө хоёр залуу “ бид хоёр найзынхаа хашаанд байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа нарыг ирж байх хооронд хашаан доторхоо үзтэл хашаан дотор байсан жижиг байшингийн цоожийг эвдлээд дотор талаас нь ширдэг, хөнжил аваад дэвсчихсэн, мөн жижиг тогоог аваад дотор мах хийчихсэн чанаж идэх гэж байгаа бололтой гал түлэхэд бэлдчихсэн байсан. Тэр хоёр залуугаас “яагаад манай хашаанд орж ирсэн юм, энэ байшинг хэн онгойлгосон” гэж асуухад “хашаа даваад зугтаасан залуу манай хашаа гэж хэлээд дагуулж орж ирсэн. Тэр залууг танихгүй” гэж хэлсэн. Байшин дотор байсан авдрыг онгойлгож дотор талаас нь орчин цагийн 2 ширхэг мөнгөн аяга, мөн Ланд 80 машины цахилгааны утас, пургон машины цахилгааны утас, хужаа мотоциклийн хайлшин обудтай 2 ширхэг дугуй авсан байсан. Мөн байшин доторх эд зүйлсийг онгичиж эмх замбараагүй болгож дотроос нь юм хайсан бололтой болгож орхисон байсан. Орчин цагийн хоёр мөнгөн аяга тус бүрдээ 100,000 төгрөг, Ланд 80 машины цахилгааны утас нь 50-60 орчим метрийн урттай утас байсан, би тэр утсыг 500,000 төгрөг, мөн пургоны утас 50-60 орчим метрийн урттай 500,000 төгрөг, хайлшин обудтай 2 ширхэг дугуй тус бүрдээ 30,000 төгрөг, 8 метрийн урттай бугуйлын сур 280,000 төгрөгөөр үнэлж байна. Хашаа цоожтой байсан. ...Би гомдолтой байна. Би үнэлгээний дүн болох 960,000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн хөлс болох 80,000 төгрөгийг нэмээд 1,040,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 97-99-р хуудас),
Гэрч Т.Б****** ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өнөөдөр өөрийн хуурай ах М******ийн хамт 13 дугаар хороо ****** тоотод байдаг танил эгч А****** гийн гэрт байж байгаад орой 20 цагийн үед А****** эгчээс пивоны мөнгө гуйж аваад М****** ахын хамт 13 дугаар хороонд байдаг дэлгүүрээс 1 ширхэг 2,5 литрийн Сэрүүн пиво аваад алхаж явтал нэг залуу тааралдсан, тэр залуу бас халамцуу явж байсан. Тэр залуу өөрийгөө Э******* гэдэг гэж танилцуулсан. Тэгснээ гурвуулаа танилцаад хамт пивыг чинь ууя гэхээр нь М****** ах бид хоёр эр хүмүүс ялгаа юу байхав бодоод тэр залууг дагаж яваад нэг айлын хашаа руу орсон. Тэр хашаан дотор ороход хашааны баруун урд буланд нэг жижиг модон байшин байсан. Хашаан дотор өөр байшин сав байгаагүй. Хашаан дотор ороход байшингийн зүүн талд ширдэг дэвсчихсэн байсан. Тэгээд бид хоёрыг ширдэг дээр суугаад пиво аягалж бай би хоол хийе гээд жижиг тогоон дотор мах хийчихсэн гадаа гал түлэх гээд байж байтал гаднаас гэнэт нэг настай ах орж ирээд “юу болоод байна” гэнгүүт нөгөө залуу хашааны хойд хэсгээр хашаан дээгүүр даваад зугтаачихсан. Тэгтэл тэр хашаа Э**************** гэдэг залуугийн хашаа биш гэдгийг нь М****** ах бид хоёр мэдсэн. ...М****** ах бид хоёрыг хашаа руу ороход хашаан дотор байсан жижиг байшин онгорхой байсан. Э******* гэдэг залуу байшин дотроос хөнжил гаргаж өгөөд чи хөл муутай юм чинь хөнжлийг нуруундаа налаад суучих гээд надад нэг хөнжил өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 101-р хуудас),
Гэрч Б.М******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн үед манай хуурай дүү болох Б****** бид хоёр Мөрөн сумын 13 дугаар хороонд байдаг Б****** гэдэг дэлгүүрээс 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад гарч явахад нэг танихгүй залуу таараад манай эзэнгүй хашаа энд ойрхон байдаг юм, гурвуулаа тийшээ ороод наадахыг чинь ууя гэхээр нь Б****** бид хоёр дагаад нэг хашаа руу ороход хашаандаа хөнжил гудас газарт дэвсээд ор зассан, тогоонд дүүрэн мах хийгээд чанаж иднэ гээд байж байхад гаднаас нэг ах орж ирээд манай хашаанд юу хийж байгаа юм гэсэн. Мөн байшингийн цоож эвдээд юм алга болсон байна гээд байсан. Тэгтэл тэр танихгүй залуу хашаа даваад зугтсан. Өөрийгөө бид хоёрт танилцуулахдаа Э******* гэж танилцуулсан. ...Б****** бид хоёр анх Э******* гэж залууг дагаж очиход жижиг байшингийн цоожийг эвдэж ороод дотроос нь юм аваад газарт дэвсээд ор зассан, цахилгааны утас шатаасан байсан. Мөн хоол хийх гээд сууж байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 103-105-р хуудас),
Гэрч Ө.А****** гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М******, Б****** хоёр надаас авсан мөнгийг аваад дэлгүүр орж пиво авна гээд явсан. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь би санаа зовоод араас нь явтал М******, Б****** хоёр нэг гудам руу орж яваа харагдсан. Би араас нь очтол нэг айлын хашаан дотор ширдэг дэвсчихсэн сууж байсан. Тэр хоёртой бас нэг залуу байсан. Тэр залууг Э******* гэдэг залуу байсан. Би тэр залууг урьд өмнө харж байсан. Хочийг нь Т ******* гэж хочилдог залуу байсан. Намайг хашаанд очоод удаагүй байж байтал хашааны эзэн болох нэг настай ах ороод ирэнгүүт Э******* хашаа даваад зугтаачихсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 107-р хуудас),
Хохирогч Б.Т ****** ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа тараад 10 дугаар хороонд байдаг таньдаг найзындаа очиж нэг шил архи уучхаад 20 цагийн үед гэр лүүгээ явах замдаа 13 дугаар багийн ****** тоотод байх танил Т****** гэх найзындаа ортол тэнд манай найз болон хоёр танихгүй хүн тэр 3 архи уусан сууж байсан. Тэгээд тэр ууж байсан архинаас би уулцаад сууж байтал гаднаас миний таньдаг А****** гэх хүүхэн нэг танихгүй залуутай орж ирээд мэндийн зөрүүгүй над руу хутга бариад л шууд “чамайг ална” гээд эхлээд цээж рүү хутгалахаар нь би айсандаа гараад гүйж байтал араас дахин баруун бөөрний дээд хэсэгт ахиад нэг удаа хутгалсан. Тэр үед гүйгээд айлаас гараад гудамжны үзүүрт гараад “эмнэлэг дуудаарай, би хутгалуулчихлаа” гэж орилсон. ...Би гомдолтой байна. Мөн эмчилгээний зардлаа нөхөн төлүүлж авна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 136-137-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.АТ******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т ****** нь эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд 207,521 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 207,521 төгрөгийн зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 140-р хуудас),
Гэрч Я.Б ****** ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр гэртээ байж байтал орой 22 цагийн үед гаднаас Т ****** орж орж ирээд байж байтал Э*******, А****** гэх хүүхний хамт орж ирээд архинаас ууж байснаа тэр хүүхнээ Т ****** тай хардаад хэрэлдээд сууж байснаа гутлынхаа түрүүнээс хутга гаргаж ирээд шууд Т ****** ыг ална гэж хэлээд хэд хэдэн удаа хутгалаад авсан. Тэгтэл Т ****** хашаанаас гараад зугтаасан. ...Ямартай ч Э******* хамт дагуулж ирсэн хүүхэнтэйгээ Т ****** ыг хардаад хутгалсан гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 144-145-р хуудас),
Гэрч И.Ц******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 09 сарын шөнө 23 цагийн үед манай охин болох Т****** утсаар залгаад дүү эмнэлэг дээр хутгалуулсан байдалтай очсон байна, би таныг очоод аваад хоёулаа эмнэлэг орж юу болсон талаар асууя гээд эмнэлэг дээр ирэх үед манай хүү Т ****** хүлээн авах дээр шархаа цэвэрлүүлээд сууж байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 147-148-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 05-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 08-15-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 16-19-р хуудас),
“А ******* ” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-924/10935 дугаартай: “Үнэлэгдэж буй дээрх эд зүйлсийн нийт зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 1,490,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэх дүгнэлт (1-р хх-ийн 38-40-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 60-61-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 63-71-р хуудас),
Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 72-73-р хуудас),
“А ******* ” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-024/10043 дугаартай: “...Дээр дурдагдсан шар өнгийн “Даюун” мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын байдлаар нийт 2,228,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (1-р хх-ийн 85-88-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 118-119-р хуудас),
Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 120-121-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 122-125-р хуудас),
“А ******* ” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-924/10736 дугаартай: “...Үнэлэгдэж буй Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 1,200,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт (1-р хх-ийн 137-139-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 159-160-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 163-165-р хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 166-169-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 209-210-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 212-215-р хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 217-219-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 220-233-р хуудас),
“А ******* ” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-024/10565 дугаартай зүсмийн нас гүйцсэн эр жороо морьны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын байдлаар нийт үнэ 5,000,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (2-р хх-ийн 01-03-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (2-р хх-ийн 45-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (2-р хх-ийн 90-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 91-94-р хуудас),
“А ******* ” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-924/10830 дугаартай: “...Үнэлэгдэж буй дээрх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар нийт 960,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт (2-р хх-ийн 110-112-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (2-р хх-ийн 128-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 130-133-р хуудас),
ЭМДЕГ-ын цахим системийн Б.Т ****** т 207,521 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн лавлагаа (2-р хх-ийн 142-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 464 дугаартай: “...1. Б.Т ****** ын биед цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Б.Т ****** ын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 151-р хуудас),
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 206-207-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 50, 103, 119-р хуудас, 2-р хх-ийн 159-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 49, 102, 118, 2-р хх-ийн 158-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хх-ийн 51, 101, 147-р хуудас, 2-р хх-ийн 160-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 104, 2-р хх-ийн 42, 161-р хуудас), ЦЕГ-ын хайлтын системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (хх-ийн 106-108, 197-205-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 162-168-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 169-171-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 172-180-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 181-191-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 192-195-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2438000******* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **************ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэмгийн 3.2-т зааснаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа...” гэв.
Шүүгдэгч ************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруутай...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар х А***** лагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч **************т Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч **************т хулгайлах гэмт хэргийг зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тусад нь зүйлчилж ирүүлсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нэгтгэн хамгийн хүндээр нь зүйлчилж ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч **************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ****** а тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л. Б******* д хутга тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ****** тоот хашаанаас 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Л ****** ийн улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч А.Л ****** ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б ****** ийн ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байх “Н ****** ” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө нэвтэрч 11 төрлийн 212,114 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 358,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 570,114 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ******тоотод байх З.М ****** гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Б.С ****** тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Хөх толгойн арын талаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Н ****** ийн 1 тооны жороо хар морийг хулгайлан авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,
2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ****** тоотод байх Я.Б ****** ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т ****** тай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан цээж, хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч **************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л. Б******* гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 24-26, 28, 30-р хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Ү**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 36-37-р хуудас), хохирогч А.Л ****** ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 77, 79-р хуудас), гэрч Ц.Н ******* ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 84, 248-р хуудас), хохирогч Ж.Б ****** ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 129-р хуудас), хохирогч Ж.О ******* ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 174-176-р хуудас), “А ******* ” ХХК-ийн үнэлгээчин И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-924/10735 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 180-183-р хуудас), хохирогч Ч.Н ****** ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 237, 239-р хуудас), гэрч Ө.А****** гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 241-р хуудас), гэрч Н.П****** ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 243-244-р хуудас), хохирогч З.М ****** гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 97-99-р хуудас), гэрч Т.Б****** ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 101-р хуудас), гэрч Б.М******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 103-105-р хуудас), гэрч Ө.А****** гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 107-р хуудас), хохирогч Б.Т ****** ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 136-137-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.АТ******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 140-р хуудас), гэрч Я.Б ****** ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 144-145-р хуудас), гэрч И.Ц******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 147-148-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 05-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 08-15-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 16-19-р хуудас), “А ******* ” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-924/10935 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 38-40-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 60-61-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 63-71-р хуудас), мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 72-73-р хуудас), “А ******* ” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-024/10043 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 85-88-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 118-119-р хуудас), мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 120-121-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 122-125-р хуудас), “А ******* ” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-924/10736 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 137-139-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 159-160-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 163-165-р хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 166-169-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 209-210-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 212-215-р хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 217-219-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 220-233-р хуудас), “А ******* ” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-024/10565 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 01-03-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (2-р хх-ийн 45-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (2-р хх-ийн 90-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 91-94-р хуудас), “А ******* ” ХХК-ийн шинжээч И.Жамъяны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-924/10830 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 110-112-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (2-р хх-ийн 128-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 130-133-р хуудас), ЭМДЕГ-ын цахим системийн Б.Т ****** т 207,521 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн лавлагаа (2-р хх-ийн 142-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 464 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 151-р хуудас), хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 206-207-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ****** а тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л. Б******* д хутга тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ****** тоот хашаанаас 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Л ****** ийн улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч А.Л ****** ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б ****** ийн ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байх “Н ****** ” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө нэвтэрч 11 төрлийн 212,114 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 358,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 570,114 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ******тоотод байх З.М ****** гийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Б.С ****** тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Хөх толгойн арын талаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Н ****** ийн 1 тооны жороо хар морийг хулгайлан авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг,
2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ****** тоотод байх Я.Б ****** ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т ****** тай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан цээж, хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ************** нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч **************ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс суртахуун, зан заншлын мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус шүүгдэгч ************** нь ганцаараа үйлдсэн, мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ************** нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч **************ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л. Б******* д 1,490,000 төгрөгийн, хохирогч А.Л ****** ид 2,228,000 төгрөгийн, хохирогч Ж.О ******* т 212,114 төгрөгийн, хохирогч З.М ****** д 960,000 төгрөгийн, хохирогч Ж.Б ****** эд 1,200,000 төгрөгрийн, хохирогч Ч.Н ****** ид 5,000,000 төгрөгийн, хохирогч Б.Т ****** ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Л ****** , Ж.Б ****** нар нь мотоциклоо буцаан авсан, гомдол саналгүй гэж байх ба хохирогч Б.Т ****** нь гомдолтой гэх боловч энэ талаар баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч **************ыг хохирогч А.Л ****** , Ж.Б ****** нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч Б.Т ****** нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Харин хохирогч Л. Б******* д 1,490,000 төгрөгийн, хохирогч Ж.О ******* т 212,114 төгрөгийн, хохирогч З.М ****** д 960,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс болох 80,000 төгрөг, нийт 1,040,000 төгрөгийн, хохирогч Ч.Н ****** ид 5,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсныг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************аас 1,490,000 төгрөгийг гаргуулж хохирогч А. Б******* д, 212,114 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О ******* т, 1,040,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.М ****** д тус тус олгох, Б.С ****** тай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн хохирол жороо морины үнэ болох 5,000,000 төгрөгийн тал хувь болох 2,500,000 төгрөгийг шүүгдэгч **************аас гаргуулж хохирогч Ч.Н ****** ид тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Г.АТ****** нь мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Т ****** ын тусламж үйлчилгээний зардалд гарсан 207,521 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, ЭМДЕГ-ын цахим системийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч **************аас 207,521 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэмгийн 3.2-т зааснаар 8 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаартай шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор оноглдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан. Ингээд шүүгдэгч ************** нь хугацаанаас өмнө тэнсэн сулласан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар байхаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөгдөөгүй хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэмгийн 3.2-т зааснаар 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор сольж 1 сарын хугацаагаар хорих ялаар тооцож нийт эдлэх ялыг 9 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлүүлэх саналтай байна. Өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 9 жил 1 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн 9 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************** нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 104, 2-р хх-ийн 42, 161-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 162-168-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 169-171-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 172-180-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 181-191-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 192-195-р хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй ба Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************** нь ам бүл 3, өвөг эцэг, эмэг эх нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч **************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жил, 3 сарын хугацаагаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил, 3 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 жил, 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ын цагдан хоригдсон 280 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн 2438000******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн саарал өнгийн заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, хэрэгт хавсаргасан сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Энхмаад тус тус даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2438000******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ************** нь хохирогч А.Л ****** , Ж.Б ****** нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Т ****** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч **************аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О*******ийн Э*******т Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х******* овогт О*******ийн Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч О*******ийн Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **************т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 (арав) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 (ес) сар 7 (долоо) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 (арван нэг) жил, 7 (долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************т оногдуулсан 11 (арван нэг) жил, 7 (долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ын цагдан хоригдсон 280 (хоёр зуун ная) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************аас 1,490,000 (нэг сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л. Б******* д, 570,114 (таван зуун далан мянга нэг зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О ******* т, 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Н ****** ид, 1,040,000 (нэг сая дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч З.М ****** д, 207,521 (хоёр зуун долоон мянга таван зуун хорин нэг) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
9. Эрүүгийн 2438000******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн саарал өнгийн заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, хэрэгт хавсаргасан сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Энхмаад тус тус даалгасугай.
10. Эрүүгийн 2438000******* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч А.Л ****** , Ж.Б ****** нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Т ****** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч **************аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД Г.ДАВААХҮҮ
А.ДӨЛГӨӨН