| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0173/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/179 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Нийн Бэд холбогдох эрүүгийн 2512000000167 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Ц баг, Х гэх газарт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Нийн Б/РД:АО.........../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.Б нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай, 32 ширхэг 2.141 м.куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо модыг унагаж бэлтгэн, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас тус сумын төв хүртэл иргэн Б.Бийн эзэмшлийн ...... улсын дугаартай Тоёота ......ке маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 234.996 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Н.Иын “...ойн санд учирсан хохирлыг барагдуулбал гомдол саналгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-55 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Б.Бийн“......... дугаартай тоёота ......ке маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 95-96 дугаар тал/, гэрч Б.Зын “...Иргэн Н.Б нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр модоо бэлтгэхдээ болон 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ц сумын төв рүү модоо тээвэрлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандсан зүйл байхгүй. ...Ц сумын Ц багийн Хонгорын ар гэх газарт тусгаарлалт хийгээгүй. ...улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/, гэрч Л.Дгийн”...Н.Бийн мод бэлтгэсэн гэх Ц багийн Х гэх газар нь энэ онд тайлбай тусгаарлалт хийгээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-67 дугаар тал/, яллагдагч Н.Бийн “...хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 79-80 дугаар тал/,
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182 дугаартай: “...Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор REED R6015 маркийн модны чийг тодорхойлох багажаар шинжlэхэд 14.3% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. Мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлдсэн байна. Мөрдөгчийн модны үзлэгт тусгагдсан 32 ширхэг мод нь 2.141 м3хэмжээтэй байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 234.996 төгрөг байна.” гэх дүгнэлт/хх-ийн 30-33 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний Мэргэнгүн аудит ХХК-ийн үнэлгээчин А.Бын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай: “...1996 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол улсад орж ирсэн Тоёота ......се маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,100,000/хоёр сая нэг зуун мянга/ төгрөг, цахилгаан хөрөө 60,000/жаран мянга/ төгрөг, 2,141 шоо метр хэмжээтэй 2 метрийн урттай шинэс модны зах зээлийн үнэлгээ 183,900/нэг зуун наян гурван мянга есөн зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 60-62 дугаар тал/
Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар албан бичигт “А аймгийн Ц сумын Ц багийн N47° 15’ 32.59”, Е1010 36’ 21.27” солбицлын цэгтэй Х гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй болно.” Гэх/хх-ийн 49 дүгээр тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн“...А аймгийн Ц сумын Ц багийн Х...н ар гэх газарт үзлэгийг хийхээр тогтов. ...6 ширхэг босоо модны хожуул, үртэс зэргийг заах ба...” гэсэн, 1-15 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 10-14 дүгээр тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл(машин болон модонд), гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 2-9, 68-70 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Бийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан өмгөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 234,996 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах ту...... хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /234,996*3=704,988/долоон зуун дөрвөн мянга есөн зуун наян найм/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах ту...... хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн ту...... хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 704,988/долоон зуун дөрвөн мянга есөн зуун наян найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тооцон, шүүгдэгч Н.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту...... хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын үр дагаврыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Бийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Шүүгдэгч Н.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,100,000/хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ...... улсын дугаартай ......се маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч Б.Бийн эзэмшлийнх болох нь Төв аймгийн автотээврийн төвийн Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул ...... улсын дугаартай ......се маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Б.Бэд буцаан олгож, шүүгдэгч Н.Бээс 2,100,000/хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 704,988/долоон зуун дөрвөн мянга есөн зуун наян найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1,395,012/нэг сая гурван зуун ерэн таван мянга арван хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 183,900/нэг зуун наян гурван мянга есөн зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 2,141 шоо метр хэмжээтэй 2 метрийн урттай шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000/жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн ту...... хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту...... хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Нийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гэрэл үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту...... хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Байгаль орчныг хамгаалах ту...... хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бээс 704,988/долоон зуун дөрвөн мянга есөн зуун наян найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту...... хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх ту...... тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,100,000/хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ...... улсын дугаартай ......се маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Б.Бэд буцаан олгож, шүүгдэгч Н.Бээс 2,100,000/хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 704,988/долоон зуун дөрвөн мянга есөн зуун наян найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1,395,012/нэг сая гурван зуун ерэн таван мянга арван хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 183,900/нэг зуун наян гурван мянга есөн зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 2,141 шоо метр хэмжээтэй 2 метрийн урттай шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000/жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту...... хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту...... хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР