| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2019/00490/И |
| Дугаар | 129/шш2019/00513 |
| Огноо | 2019-08-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 129/шш2019/00513
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.О-т холбогдох
1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энххүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О- нь 2018 оны 11 сард М-ыг хүнд нөхцлөөр тэтгэвэрт оруулж өгье гэж хэлээд материалыг нь авч шүүгчид мөнгө өгөх гэсэн юм гэж хэлэн 2019 оны цагаан сараас 2, 3 хоногийн өмнө 1.200.000 төгрөг М-аас худлаа ярьж мөнгө авсан байна. Худлаа ярьсан байна гэдгийг нь өөрт нь хэлээд 1.200.000 төгрөгөө нэхтэл одоо хийнэ дансаа өгчих, үдээс хойш ажил дээр ирээд авчих гэх мэтээр хуурч явсаар байгаад өнөөдрийг хүрчээ. Иймд Ц.О-ээс 1.200.000 төгрөгийг гаргуулж М-ад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М- нь Хөдөө аж ахуйн удирдах газар жолооч хийж байсан. Хариуцагч Ц.О- нь нэхэмжлэгч Г.М-ыг хүнд нөхцөлд тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлээд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг зээлж авсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.О- худлаа хэлсэн нь тодорхой болсон. Ц.О-т чи худлаа хэлсэн, намайг хуурсан байна гэж Г.М- хэлэхээр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг нь өгсөн. Үлдсэн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг нь өнөөдөр, маргааш өгнө гэж худлаа хэлж явсаар байгаад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд хүргэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаад, шүүхэд өгнө гэдгээ Г.М- Ц.О-т мэдэгдэхэд маргааш өглөө хүрээд ир би мөнгийг чинь өгөхөд бэлэн болгочхоод байж байя гэж хэлсэн байсан. Г.М- өглөө нь очоод хүлээсэн боловч Ц.О- ирээгүй. Ц.О- нь удаа дараагийн өнөөдөр, маргааш мөнгийг чинь өгнө гэх зэргээр Г.М-ад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг нь өгөхгүй, худлаа ярьсан, залилан мэхэлсэн байна. Ц.О- 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг нь Г.М-ад өгөхгүй гэж маргадаггүй. Ц.О- нь 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг өгнө гэсэн боловч өгнө гэсэн хугацаандаа мөнгөө өгдөггүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Иймд Ц.О-ээс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-ад олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Ц.О-т холбогдуулан 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Ц.О-т нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмын дагуу гардуулж хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан тайлбарлаж өгчээ. Хариуцагч Ц.О- нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл тайлбар түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй болно. Шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч Ц.О-т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтлан мэдэгджээ. Гэвч хариуцагч Ц.О- шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй эсэх талаар эргэж мэдэгдээгүй, шүүхэд тайлбар гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч Ц.О-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал нь хариуцагчид 1.200.000 төгрөг өгөхдөө хүнд нөхцлөөр тэтгэвэрт орохын тулд шүүгчид мөнгө өгөх зорилгоор зээлүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар анх мөнгө өгөх үедээ хууль зөрчсөн хэлцэл хийсэн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.О-ээс 1.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-ад олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Г.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.О-ээс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.М-ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч нар нь øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН