Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/183

 

 

 

 

 

 

 

 

2025       06             30                                          2024/ШЦТ/183

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг,   

улсын яллагч М.Г ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, Э.Ц   

шүүгдэгч Д.Б, Г.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдсэн У овогт Д-ийн Б, Ө  овогт Г-ын О  нарт холбогдох эрүүгийн 221200140..... дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймгийн Ө  сум Б  баг С  хорооллын .... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, У  овогт Д. Б 

 

Хоёр. Монгол Улсын иргэн 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр А аймгийн Ө  суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, А аймгийн Ө сум Б  баг Х.. гэх газар оршин суудаг байсан, одоо тодорхой оршин суух хаягтай, урьд нь

А аймгийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231-р зүйлийн 3, 241.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

А аймгийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

А аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ө овогт Г-ын О  /РД:.../,

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О, Д.Б нар нь бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын эхээр А аймгийн Ө сумын Х  багийн нутаг дэвсгэрт байх О  голын гүүрний Ц байрны гражид хадгалж байсан мотоциклыг авах зорилгоор хаалгыг эвдэлж, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.О, Д.Б нарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Г: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б “...гэм буруу дээр маргахгүй,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц “...гэм буруу дээр маргахгүй...” гэсэн,

Шүүгдэгч Г.О “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн,

Шүүгдэгч Д.Б “...гэм буруугийн талаар маргахгүй, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж-ийн “...хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 223-224 дүгээр хуудас/,

- Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Б, О нарыг Ө сумын цагдаагийн байрны гараажийн хаалгыг эвдэн орж дотор нь байсан мотоциклыг авсан талаар мэдээгүй байж байгаад саяхан мэдсэн. Б нь А аймаг явахаасаа өмнө би цагдаад хураалгасан мотоциклоо хүнээр авахуулчихсан гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

- Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би О  голын гүүрээр гараад явж байсан чинь цагдаагийн байрны гражийн хаалгыг дэлгээд хаясан байхаар нь яваад очсон чинь гражийн 2 хаалганы хойд талын хаалгыг нь цөмлөөд хаячихсан байсан. Тэгээд би О  цагдаад хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

- Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би Б-ын хамт Орхон голын гүүрээр гараад явж байсан чинь цагдаагийн байрны гараажийн хаалгыг дэлгээд хаясан байхаар нь яваад очсон чинь гражийн 2 хаалганы хойд талын хаалгыг нь цөмлөөд хаячихсан, нимгэн цагаан төмөр цөмрөөд орсон, үрчийсэн байсан. Тэгээд надтай хамт явж байсан Бал цагдаа руу залгаж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

- “Хас үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 928 дугаартай “Төмөр хаалга 1 ш үнэ 500.000 төгрөг” гэх үнэлгээчний дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

- Гэрч Ш.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би Ө сумын хэсгийн төлөөлөгчийн ажлыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш гүйцэтгэж, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Ц-ийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр томилогдсон. Ө суманд замын байцаагч, цагдаагийн дэслэгч н.О албан үүргээ гүйцэтгэж үлдсэн байсан. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шиг санагдаж байна нутгийн иргэн М  буюу Б гэх хочтой ах над руу утсаар залгаж О голын гүүрний хажуугийн замын цагдаагийн байрны гражийн хаалгыг эвдсэн байна гэж хэлсэн. Тиймээс би замын байцаагч н.Отгонбаатарт утсаар залгаж болсон хэргийн талаар хэлэхэд би Эрдэнэмандал сумаас Ө сум руу явлаа очиж өөрийн биеэр үзэж яаж эвдсэн талаар, хэн эвдсэн эсэхийг мэдээд гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл өгнө гэсэн. 2019 оны зун Ө сумын Орхон голын эрэг дээрх Цагдаагийн хяналтын цэг гражийг Цагдаагийн Ерөнхий газрын төсвөөр барьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

- Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 06 дугаар сард хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Ө сумын цагдаа Түшиг тэмцээнд явчихсан суманд байгаагүй. Хэсгийн төлөөлөгч бол томилогдоогүй үе байсан юм. Би А аймгийн Э суманд үүрэг гүйцэтгэж байх үед Ө сумын иргэн Бал гэх хүн над руу утсаар залгаж О  голын гүүрний ард талын Цагдаагийн байрны хаалга эвдэлчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би А аймгийн Э  сумаас Ө сум руу яваад 18 цагийн үед ирсэн. О голын гүүрний Цагдаагийн байрны хаалгыг эвдчихсэн байсан. Би А аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Мягмарсүрэн рүү залгаж тухайн гараажинд ямар ямар мотоцикл тээврийн хэрэгсэл журамласан талаар асуусан. М нь А аймгийн Ө суманд 20 гаран хоног үүрэг гүйцэтгэж ажиллаад аймгийн төв рүү явчихсан байсан. Тухайн гражинд Д.Б мотоцикл журамлагдсан байдалтай байх ёстой гэж хэлсэн. Д.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлөөр мотоциклоо хураалгасан гэж надад цагдаа М хэлсэн. Б-ийн мотоцикл байхгүй байгаа юм чинь тухайн хаалгыг Б л эвдэж мотоциклоо авсан байх гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

        Үүнд:

Үйл баримтын талаар:

2022 оны 06 дугаар сарын эхээр А аймгийн Ө сумын Х багийн нутаг дэвсгэрт байх О  голын гүүрний Цагдаагийн байрны гражийн хаалгыг эвдэлж, Цагдаагийн байгууллагад бага хэмжээнээс дээш хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Шүүгдэгч Г.О, Д.Б нар нь дээрх хаалгыг эвдэлж, хохирол учруулсан болох нь

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жүгдэрийн “...хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,  

- Гэрч М.Б-ийн “...Би Б, О  нарыг Ө сумын цагдаагийн байрны гражийн хаалгыг эвдэн орж дотор нь байсан мотоциклыг авсан талаар мэдээгүй байж байгаад саяхан мэдсэн. Б А аймаг явахаасаа өмнө би цагдаад хураалгасан мотоциклоо хүнээр авхуулчихсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Б-ын “...Би Орхон голын гүүрээр гараад явж байсан чинь цагдаагийн байрны гражийн хаалгыг дэлгээд хаясан байхаар нь яваад очсон чинь гражийн 2 хаалганы хойд талын хаалгыг нь цөмлөөд хаячихсан байсан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Э.О-ийн “...Би Б-ын хамт О  голын гүүрээр гараад явж байсан чинь цагдаагийн байрны гражийн хаалгыг дэлгээд хаясан байхаар нь яваад очсон чинь гражийн 2 хаалганы хойд талын хаалгыг нь цөмлөөд хаячихсан, нимгэн цагаан төмөр цөмрөөд орсон, үрчийсэн байсан. Тэгээд надтай хамт явж байсан Бал цагдаа руу залгаж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

- “Хас үнэлгээ” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 928 дугаартай дүгнэлт,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

- Гэрч Ш.Г-ийн “...Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шиг санагдаж байна нутгийн иргэн М-н буюу Бал гэх хочтой ах над руу утсаар залгаж О  голын гүүрний хажуугийн замын цагдаагийн байрны гараажийн хаалгыг эвдсэн байна гэж хэлсэн. Тиймээс би замын байцаагч О-т утсаар залгаж болсон хэргийн талаар хэлэхэд би Эрдэнэмандал сумаас Ө сум руу явлаа очиж өөрийн биеэр үзэж яаж эвдсэн талаар, хэн эвдсэн эсэхийг мэдээд гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл өгнө гэсэн. 2019 оны зун Ө сумын О  голын эрэг дээрх Цагдаагийн хяналтын цэг г-ийг Цагдаагийн Ерөнхий газрын төсвөөр барьсан юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.О-ын “...А аймгийн Э  суманд үүрэг гүйцэтгэж байх үед Ө сумын иргэн Б  гэх хүн над руу утсаар залгаж О  голын гүүрний ард талын Цагдаагийн байрны хаалга эвдэлчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би А аймгийн Э  сумаас Ө сум руу яваад 18 цагийн үед ирсэн. О  голын гүүрний Цагдаагийн байрны хаалгыг эвдчихсэн байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Бусдын эд хөрөнгийг гэмтээх хэргийн шинж нь бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш буюу гурван зуун нэгжээс дээш хэмжээний төгрөгийн хохирол учруулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Г.О, Д.Б нар нь үйлдлээрээ нэгдэж хамтран А аймгийн Ө сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байх О  голын гүүрний Цагдаагийн байрны гражийн хаалгыг эвдэлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.О, Д.Б нарын цагдаагийн байрны гражийн хаалгыг хууль бусаар эвдэж, сэргээн засварлахаас нааш зориулалтын дагуу ашиглах эзэмших боломжгүй байдалтай болгож хохирол учруулсан үйлдэл нь идэвхтэй, хохирол учирна гэдгийг мэдсээр байж эвдэлсэн, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Иймд Г.О, Д.Б нарын үйлдэл нь Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.О, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.О, Д.Б, тэдний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба гэмт хэрэг гарахад  дур зоргоороо, балмад зан байдал нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

 

Хохирогч А аймгийн Цагдаагийн газрын хууль ёсны төлөөлөгч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, 500,000 төгрөгийн хохирлоо барагдуулсан” гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг хувааж төлсөн талаар тус тус тайлбарласан тул шүүгдэгч Г.О, Д.Б нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагч М.Г  “...шүүгдэгч Г.О, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ “шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж, торгох ялын хамгийн бага нэгжээр торгож өгнө үү ” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц  “шүүгдэгч О-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүд байна, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан, өндөр настай ээжтэйгээ байдал байдлыг харгалзан торгох ялын хамгийн бага нэгжээр торгож өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Г.О “торгож өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Д.Б “...тусгайлан хэлэх зүйлгүй..” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.О, Д.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгч Г.О, Д.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар тус бүр 3 хоног цагдан хоригдсон тул уг хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад учруулсан хохирлоо төлж  барагдуулсан байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд байдалд тооцож, харин тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.  

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгчөөс гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах

 

 нь зүйтэй.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь 3 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө  овогт Г-ын О , шүүгдэгч Ундрах овогт Д-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Д.Б нарын цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 45 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45,000 төгрөгийг шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялаас хасаж, шүүгдэгч Г.О, Д.Б нарын торгох ялын хэмжээг тус бүр 405,000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Д.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Г.О, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ОРХОНТАМИР