Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00238

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Д.Оюунтөгс

Шүүгдэгч Ч.Лхагвадорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Лхагвадоржид холбогдох эрүүгийн 1725000680043 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүү Л.Очирбатын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 6а-33 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Шарнууд овогт Чойжилын Лхагвадорж /РД: РХ 67041330/,

 

Шүүгдэгч Ч.Лхагвадорж нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 10-13 тоотод хамтран амьдрагч Д.Оюунтөгсийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ч.Лхагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Зүйл ангийг хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Хохирогчийг зодсон нь үнэн. Миний буруу байгаа, уг нь хоёулаа л буруутай. Гэхдээ энэ хугацаанд ойлголоо. Эмэгтэй хүнд гар хүрсэн нь миний буруу гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Оюунтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэртээ зурагт үзээд сууж байхад хөл рүү өшиглөхөөр нь яагаад байгаа юм бэ? гэж хэлтэл миний эрүү рүү өшиглөсөн. Тэгээд намайг гэрээс гарсан хойно миний хүүхдийг шээс гэж хэлсэн. Энэ хүнд их гомдож байна. Би энэ хүнтэй сайхан амьдаръя л гэж бодсон. Одоо тусдаа амьдарч байгаа. Зодчихоод надаас уучлалт гуйгаагүй. Одоо гомдол санал алга, нэхэмлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 610 дугаартай дүгнэлтэнд:

 

1. Д.Оюунтөгсийн биед эрүүн доор, баруун гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуянд цус хуралт, баруун гарын тохой, баруун өвдгөнд зулгаралт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.

3. Дээрх гэмтлүүдийн эрүүн доор, баруун гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуянд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс шийдвэр гараагүй байгаа болно.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 15 ху/,

 

-Ч.Лхагвадоржийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21-23 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ч.Лхагвадорж нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 10-13 тоотод хамтран амьдрагч Д.Оюунтөгсийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Оюунтөгсийн “...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэртээ зурагт үзээд сууж байхад хөл рүү өшиглөхөөр нь яагаад байгаа юм бэ? гэж хэлтэл миний эрүү рүү өшиглөсөн. Тэгээд намайг гэрээс гарсан хойно миний хүүхдийг шээс гэж хэлсэн. Энэ хүнд их гомдож байна. Би энэ хүнтэй сайхан амьдаръя л гэж бодсон. Одоо тусдаа амьдарч байгаа. Зодчихоод надаас уучлалт гуйгаагүй. Одоо гомдол санал алга, нэхэмлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,  хохирогчийн биед эрүүн доор, баруун гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуянд цус хуралт, баруун гарын тохой, баруун өвдгөнд зулгаралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 616 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Ч.Лхагвадоржийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Д.Оюунтөгс нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.Лхагвадоржийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ч.лхагвадоржид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Ч.Лхагвадорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Лхагвадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА