| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00376/И |
| Дугаар | 104/ШШ2021/00374 |
| Огноо | 2021-11-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 104/ШШ2021/00374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******, өөрийн байранд байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******,******* /РД:*******/-д холбогдох
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 1 583 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,
хариуцагчийн төлөөлөгч А.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цахилгаан эрчим хүчний гэрээ хийж той хэрэглэгч болсон. А. цахилгаан эрчим хүчний төлбөр бүрэн хариуцна гэж -г төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл цахилгаан эрчим хүчний төлбөр болох 1 583 430 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагчаас эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд 1 583 430 төгрөгийг гаргуулж өгнө үү.
-г хариуцсан инженер нь тоолуурын заалтад ямар нэгэн зөрүү байхгүй. Тоолуурын заалт таарсан байгаа гэж хэлсэн учир үнийн дүн дээр нэмж хассан зүйл байхгүй. А. нь подволд биткойн ажиллуулдаг хэдэн залуучуудыг ажлуулсан гэж надад хэлж байсан. Тэр хүмүүсээс болоод тогны мөнгө өндөр гарсан байх. Хариуцагч энэ талаар өөрөө мэдэж байгаа. Хариуцагчийн маргаад байгаа шинээр тавьсан тоолуур нь баталгаажсан гүйлтээсээ эхэлж гүйсэн, нөхөж бичсэн зүйл байхгүй гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 49, ны подвалд шинээр нэг заалттай тоолуур тавиулсан. 2021 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл манай байгууллагад тог байхгүй байгаа. дугаартай тоолуур нь анх тавигдахдаа заалттай тавигдсан ба 10 дугаар сард 1 046 420 төгрөгийг төлбөр гарсан. Гэтэл дараагийн сард 1 099 064 төгрөг нэмэгдсэн. Энэ нь тухайн тоолуурын заалтыг заалтнаас урагшлуулж бичснээс болсон гэж үзэж байгаа. Манай байгууллага 380 ваттай тог хэрэглэдэг аж ахуй нэгж биш учир 1 099 064 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Манай тэр подволыг 2020 оны 6 дугаар сараас 12 дугаар хүртэл биткойн олборлодог хэдэн залуучууд ирж түрээслэсэн. Ямар тоног төхөөрөмж яаж ашиглаж байсныг мэдэхгүй.
-ийн нэхэмжилсэн 1 583 430 төгрөгөөс 1 090 964 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үлдэгдэл 492 466 төгрөгийг хэсэгчлэн төлөх саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч -д холбогдуулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэг 1 583 430 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
болон нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 712372 дугаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, үүний дагуу 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр техникийн нөхцөл өгөгдснөөр хариуцагч нь 2020 оны 08 дугаар сараас тай тоолуурыг тавиулж цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлсэн боловч улмаар 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон гаргасан 2020-2021 оны цахилгааны төлбөрийг төлөөгүй, түүнчлэн хариуцагч нь биткойн олборлогч нарт ажлын байраа 2020 оныг 06-12 дугаар сарын хугацаанд түрээслүүлсэн зэрэг үйл баримт зохигчийн маргаангүй байдлаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч гэрээнд заасан стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангаж Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан үүргээ биелүүлсэнтэй хариуцагч маргаагүй, харин 2020 оны 11 дүгээр сард бичигдсэн 1 090 964 төгрөгийн төлбөр нь үндэслэлгүй, шинээр тавьсан тоолуурын заалтыг тавьсан заалтаас нь урагшлуулж бичсэн гэж маргасан. Хэрэгт авагдсан Стандарт, хэмжил зүйн газрын Цахилгаан тоолуурын баталгаажуулалтыг гэрчилгээнд хариуцагчийн маргаж буй тай тоолуурын заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэж баталгаажуулсан бол Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар дээрх тоолуур нь 2020 оны 08 дугаар сард буюу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталгаажуулж байсан заалтаас эхэлж хэрэглээний бичилт хийгдсэн байна.
Иймд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөөс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагчийн 2020 оны 10-11 дүгээр сарын хэрэглээний төлбөр өндөр гарсанд нэхэмжлэгчийг буруутгах баримт байхгүй, түүнчлэн энэхүү маргаж буй хугацаанд цахилгаан эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарт өрөө түрээслүүлж байсан гэдэг дээр талууд маргаагүй тул хариуцагчийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэн 1 583 430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 40 927 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 40 284 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 643 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч -оос 1 583 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 40 927 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,
хариуцагчаас 40 284 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, илүү төлсөн тэмдэгтийн хураамж 643 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ