| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00453/И |
| Дугаар | 104/ШШ2019/00445 |
| Огноо | 2019-12-10 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 104/ШШ2019/00445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, *******ийн /РД:/-ын
Хариуцагч: *******, ,,тоотод оршин суух ын /РД:/-т холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц., хариуцагч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Би М.тай 2011 онд танилцаж хамтран амьдрах болсон. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд -ний өдөр хүү О., -ны өдөр охин Б. нар төрсөн. Охин Б.ийг төрсөн цагаас эхлэн М. архи ууж, гэр бүлдээ анхаарал халамжгүй болсон тул бид тусдаа амьдрах болсон. Мөн 2 сар гэртээ ирчихээд 4-5 сарын хугацаагаар хөдөө яваад өгдөг. Иймэрхүү байдалтай 8-9 жил хамт амьдарсан. Иймд М.ыг -ны өдөр төрсөн охин Б.ийн эцэг болохыг тогтоолгож, хүү О., охин Б. нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тогтсон ажил байдаггүй болохоор тогтмол цалин авж чаддаггүй. Мөн хөдөө ажил олдохоор нь ажилладаг. Тиймээс гэртээ тогтмол байж чаддаггүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч М.т холбогдуулж хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдүүдээ тэжээн тэтгэхийг шаардсан.
Хариуцагч М. нэхэмжлэлд дурдсан үйл баримт, шаардлагад маргаагүй, охин Б.ийн эцгээр тогтоолгож, хүү О., охин Б.ийг тэжээн тэтгэхийг зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч Ц. нь тус дүүрэгт оршин суудаг учраас өөрийн оршин суугаа газрын шүүхэд тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т нийцсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар хүү О., охин Б. нар нь Ц., М. нарын дундаас төрсөн, охин Б.ийн эцгийг захиргааны журмаар тогтоогоогүй, эцэг М. хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нь тогтоогдсон учраас Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар охин Б.ийн эцгийг шүүхийн журмаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн.
Хариуцагч М. нь хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа үйл баримтад маргаагүй учраас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т зааснаар хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэ үүргийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамж 141.936 төгрөгийг гаргуулж улсын орлого болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.ыг төлбөрийн чадваргүй үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар -ны өдөр төрсөн охин ийн ийн эцгийг хариуцагч ын болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан -ний өдөр төрсөн хүү Отгонын , -ны өдөр төрсөн охин Бямбаын э нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид 141.936 /нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Ц.ыг улсын тэмдэгтийн хураамж 141.936 /нэг зуун дөчин нэгэн мянга есөн зуун гучин зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ