| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04386/И |
| Дугаар | 101/ШШ2022/03369 |
| Огноо | 2022-08-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2022/03369
| 2022 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2022/03369 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .................,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох 6305644 регистрийн дугаартай Батцог мандал ХХК болон тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох Батцогтын Батзаяаг эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ................., ХХК болон ...................., ХХК нь 2022 оны 02 сарын 21-ний өдөр ...................., ХХК-ийн Булган аймагт байрлах Булган дулааны станцын 1400м2 бетонон шалны тэгшилгээ хийх, цутгах, бүрэн цогц ажлыг гүйцэтгэн 2022 оны 03 сарын 21-ний өдөр дуусган хүлээлгэн өгөх, тус гэрээт ажлын хөлсийг нийт 28,000,000 төгрөгөөр тохиролцон, ажлын хөлсний урьдчилгаа болгон 14,000,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 07-ны өдөр, 5,000,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 31-ний өдөр, нийт 19,000,000 төгрөгийг гүйцэтгэх захирал ................, Хаан банкны 5686079745 тоот дансаар хүлээн авсан боловч мөнгөө авмагцаа ажлаа хийж гүйцэтгэлгүй хаяж авсан.
Бидний зүгээс удаа дараа ажлаа гүйцэтгэхийг хүсэж, шаардаж, албан ёсны мэдэгдэл утсаар, мессежээр зөндөө явуулсан боловч хариуцагч ......................ХХК, түүний захирал ...................-с шаарддаг боловч тэрээр байнга шалтаг шалтгаан тоочин гэрээт ажлаа гүйцэтгэх хугацааг хойшлуулж байсан төдийгүй, сүүлдээ утсаа блоклоод ор сураггүй алга болсон болно.
Нэгэнт ажлаа дуусгаж өгөхгүй нь тодорхой болсон тул бидний зүгээс ....................... ХХК-ийн дутуу дулимаг, алдаа доголдолтой хийсэн ажлыг нь дахин гүйцэтгүүлэхээр өөр компанитай гэрээ хийн шинээр гүйцэтгүүлж байгаа билээ. Мөн хариуцагч нь шалны цутгалтын ажил хийхдээ технологийн алдаа гаргаж тэр чигээр нь доголдолтой гүйцэтгэсэн тул хийсэн бүх ажлыг нь хуулж хаяж дахин гүйцэтгүүлж байгаа тул өнгөрсөн хугацаанд нийт 16,785,000 төгрөгийн элс, цемент, пигмент зэрэг бараа материалын маш их үргүй зардал гаргасан.
Тиймээс нэгэнт эхлүүлсэн ажил нь өнөөдрийг хүртэл дуусаагүй хаяж явсан, эргээд хариу өгөөгүй, гэрээ байгуулагдсанаас хойш нийт 2 удаа нэмэлт хугацаа тогтоон нэмэлт болон удаа дараа ноцтой зөрчсөнөөс гадна нэгэнт ямар ч үр дүн гаргахгүй болсон, гэрээт ажлыг гуравдагч этгээдээр шинээр гүйцэтгүүлж эхэлсэн тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, тус гэрээнээс татгалзсантай холбоотойгоор тус гэрээний үүрэгт шилжүүлсэн тус гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болох 19,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэн гарсан зардал, хохирол болох 16,785,000 төгрөг, нийт 35,785,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхээс 2 удаа хариуцагч нарын хаягаар албан тоот явуулсан боловч гэрээнд заасан хаяг болон Улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягууд дээрээ оршин суудаггүй нь тодорхой болсон тул Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 102/ШЗ2022/10063 тоот 2022 оны 06 сарын 06-ны өдрийн захирамж гарсан.
Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцагч болон хамтран хариуцагч нар нь хаана ямар хаягт байрладаг, оршин суудаг болох нь тодорхойгүй байгаа нь үндэслэлтэй байх тул ...................., ХХК болон ........................., эрэн сурвалжилж одоо байрлаж байгаа болон оршин сууж буй хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ........................, ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...................... регистрийн дугаартай ....................... ХХК болон тус компанийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох ........................-н хаягийг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .............................., ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,785,000 төгрөгийг шаардах зорилгоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10063 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ....................... ХХК нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, МҮИС инновацийн төв 10-5 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй, ..................... нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасган 7, 102 тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо болон Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 6 дахь талд/
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .................... ХХК болон түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох ..................... хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч ..................... ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ..................... регистрийн дугаартай ..................... ХХК болон тус компанийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох ....................... тус тус эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар .................. регистрийн дугаартай ..................ХХК болон тус компанийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох ...................... тус тус эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ..................... ХХК (утас:88106076)-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ