2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1691

 

   2025          07          02                                         2025/ШЦТ/1691

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч А.Марал, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа оператор хийдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүн Баян-Уул 0 дугаар гудамж 00 е тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овогт Дийн Н /РД:**0000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 03 цаг 00 минутын үед Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Боззоло дэлгүүрийн урд замд Тоёота приус маркийн 00-00 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан Д.Гантулгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 587 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны шөнийн 03 цаг 00 минутын үед Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Боззоло дэлгүүрийн урд замд Тоёота приус маркийн 00-00 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан хохирогч Д.Гантулгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь зам тээврийн ослын талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-4/, тээврийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэст гаргасан хүсэлт /хх-5/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-07-11/,

хохирогч Д.Ггын “...Би 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боззоло бэлэн хувцасны урд талын явган хүний гарцаар хойноос урагш чиглэлд зам хөндлөн гаргахаар явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд Тоёота Приус 20 маркийн 00-00 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж замын хажуу тал руу шидэгдсэн. Уг тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үедээ тухайн тээврийн хэрэгслийн салхины шилийг мөргөсөн. Мөргүүлсний дараа түргэн тусламж зам тээврийн осол гаргасан жолооч дуудлага өгсөн. Дуудлагын дагуу эхлээд түргэн ирсэн. Түргэн ирээд үзлэг хийсэн тухайн ослоос болж миний толгой хагарсан байсан учир эмч толгой боож өгсөн. Тэгээд эмч зөвлөхдөө цагдаа дуудсан цагдаа удах учир шууд гэмтлийн эмнэлэг хамт явъя гээд намайг машиндаа суулгаад аваад явсан Гэмтлийн эмнэлэг дээр очоод миний толгойд 4 оёдол тавьсан. Эхлээд жолоочтой ярихад надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж хэлсэн боловч 4 хоног дараа осол гаргасан жолоочийн 89****88 дугаарын утсаар холбогдож ярих гэтэл гар утсаа аваагүй мессеж бичихэд мессежний хариу өгөөгүй тул зугтаад алга болж магадгүй гэж үзээд цагдаагийн өргөдлөөр хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-14-15/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Пийн "Тухайн ослын талаар маргааш өглөө буюу 2025 оны 03 дугаар сарын 27-нд мэдсэн. Тээврийн хэрэгсэлд хохирол учирсан харагдаагүй, зах зээлийн үнэлгээ хийлгэхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-22/,

Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №227 дугаартай: Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Баруун гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын хол болон ойрын гэрлийн тусгалын чадал мөн баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Урд оврын чийдэн асахгүй, зүүн хойд оврын чийдэн асахгүй, баруун талын улсын дугаарын чийдэн асахгүй, дуут дохио байхгүй, иж бүрдэл байхгүй, урд салхины шил цацарч хагарсан, баруун талын кирлон бага зэрэг хонхойсон, хойд буфер баруун хэсэгтээ цуурч хагарсан зэрэг гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 3үүн гар талын хол болон ойрын гэрлийн тусгалын чадал мен баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна, урд оврын чийдэн асахгүй, зүүн хойд оврын чийдэн асахгүй, баруун талын улсын дугаарын чийдэн асахгүй, дуут дохио байхгүй, иж бүрдэл байхгүй, урд салхины шил цацарч хагарсан, баруун талын кирпон бага зэрэг хонхойсон, хойд буфер баруун хэсэгтээ цуурч хагарсан гэмтэлтэй байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай АВ5 тоормосны системтэй. Урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. 2022, 2023, онд техник хяналтын үзлэгт хамрагдан тэнцсэн байна. 2024 онд техникийн хяналтын үзлэгийн хугацаа дууссан байна. 3үүн гар талын хол болон ойрын гэрлийн тусгалын чадал мөн баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Урд оврын чийдэн асахгүй, зүүн хойд оврын чийдэн асахгүй, баруун талын улсын дугаарын чийдэн асахгүй, дуут дохио байхгүй, иж бүрдэл байхгүй, урд оврын чийдэн асахгүй, зүүн хойд оврын чийдэн асахгүй, баруун талын улсын дугаарын чийдэн асахгүй, дуут дохио байхгүй, иж бүрдэл байхгүй, баруун талын кирлон бага зэрэг хонхойсон, хойд буфер баруун хэсэгтээ цуурч хагарсан зэрэг гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байх боломжтой. Урд салхины шил цацарч хагарсан гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Асуултад дурдаагүй боловч ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэсэн дүгнэлт /хх-39-42/,

жолооч *******ийн жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх-62-72/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаагаар нотлогдон тогтоогдож байна.

            4. Хохирогч Д.Ггын биед үзлэг хийсэн шинжээчийн ЕГ0725/5161 дугаартай дүгнэлтэд “Д.Ггын биед ууцны 4-р нугалмын шахагдсан хугарал, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зовхи, шанааны зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгний гадна талд зулгаралт, зүүн гуя, өвдөг, шилбэний гадна гадаргуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн бөөр орчимд зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгт тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт” гэсэн дүгнэлт /хх-31-33/ гэж тодорхойлжээ.

            5. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

6. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 667 дугаартай: Явган зорчигч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болох үндэслэлтэй байна” /хх-47/ гэжээ.

7. Дээрх тохиолдолд шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хохирогч Д.Гантулгыг мөргөсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

8. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны  улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

10.1. Хохирогч Д.Г хохиролд баримтаар 1,284,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, сэтгэл санааны хохирол, эрүүл мэндэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжилнэ гэжээ. /хх16-17/

10.2. Иргэний нэхэмжлэгч С.Сээс: Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Г Эрүүл мэндийн даатгалын сангаас 245,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогч *******оос Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн албан бичиг /хх-78/, иргэний нэхэмжлэгч С.Сийн “Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Г Эрүүл мэндийн даатгалын сангаас 245,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдогч *******оос Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн албан бичиг /хх-78/,

11. Шүүгдэгч *******ийн жолоодож явсан Тоёота Приус маркийн 00-00 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний ах Д.Пийн нэр дээр бүртгэлтэй ба иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.П мэдүүлэхдээ “...тээврийн хэрэгсэлд хохирол учирсан харагдаагүй, зах зээлийн үнэлгээ хийлгэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх22/,

12. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй”,

Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.”, 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.

13. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд зарцуулсан мөнгөн дүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч *******оос 1,284,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Гд олгуулах нь зүйтэй байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад Шинжилгээний байгууллага нь “Эрүүгийн хуулийн ...27.10 дугаар зүйл,... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан. Тус хэрэгт шинжилгээний байгууллагын шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй, хохирогч иргэний журмаар нэхэмжилнэ гэжээ. Тиймээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

14. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан ба тус хэрэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнийг тогтоосон нь хуульд нийцжээ. Улмаар иргэний нэхэмжлэгчээс “...манай эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Гын эмчилгээний зардалд зарцуулсан 245,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэжээ /хх78/ холбогдох баримтыг хавсаргажээ. Тиймээс даатгалын санд нөхөн төлүүлэх зардлыг хариуцан төлбөл зохих иргэний хариуцагчаас гаргуулан 245,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900000000 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

15. Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, замын компанид ажилладаг байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

17. Шүүгдэгчийн үйлдэлд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж 2,700 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэрэг байна.  

18. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан, хэргийн нөхцөл байдлын хувьд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, дүрэмд зааснаар оролцох үүргээ биелүүлээгүй, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

19. Иймд шүүгдэгчийн хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

20. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 1,284,000 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.Гд олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндэд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэцэд учирсан гэм хорыг иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.   

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчээс 245,000 /хоёр зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900000000 дугаарын дансанд төлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР