| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0180/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/191 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Н,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц,
Шүүгдэгч Б.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Б овогт шүүгдэгч С-т холбогдох эрүүгийн 2519000720163 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, 34 настай, тусгай дунд боловсролтой, архив бичиг хэргийн мэргэжилтэй, 13 дугаар цэцэрлэгт туслах багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 08 дугаар баг ,,,,,,,,,,тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С овгийн Б овогт шүүгдэгч С /РД: ,,,,,,,,,/,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Б.С нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 03 дугаар баг Мандахнаран хорооллын урд талын засмал дээр ,,,,,улсын дугаартай Тоёота аксио маркийн 2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч С.С, С.О нарыг мөргөсний улмаас С.С биед шаантны ясны няцрал, өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, чагтан холбоосны урагдал, тойгны дотор холбоосны суналт гэмтэл бүхий, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, С.О биед дух ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 03 дугаар баг Мандахнаран хорооллын урд талын засмал дээр ,,,,,, улсын дугаартай Тоёота аксио маркийн 2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч С.С, С.О нарыг мөргөсний улмаас С.С биед шаантны ясны няцрал, өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, чагтан холбоосны урагдал, тойгны дотор холбоосны суналт гэмтэл бүхий, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, С.О-ын биед дух ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан болох нь Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн, бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл ( хавтаст хэргийн 6-15 дугаар тал), Гэрч Б.Ө-ын гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 32 дугаар тал), Хохирогч С.С-н мэдүүлэг ( хавтаст хэргийн 21-22 дугаар тал), Техник эвдрэлийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 40-43 дугаар тал), Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2227 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 44-46 дугаар тал), Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ДОГ0725/033 дугаартай шинжээчийн"....С.С-н биед шаантны ясны няцрал, өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, чагтан холбоосны урагдал, тойгны дотор холбоосны суналт, өвдөгний үений мултрал, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...учирсан шаантны ясны няцрал, өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний урагдал, чагтан холбоосны урагдал, тойгны дотор холбоосны суналт гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний явц болон эдгэрэлтээс хамаарна. ... Учирсан өвдөгний үений мултрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.....учирсан баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй..." гэх дүгнэлт (хх-ийн 52-53 дахь хуудаснытал) , Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ДОГО725/073 дугаартай шинжээчийн "...С.О-ын биед дух ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, нүүрний зулгаралт, дээд, доод уруулын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... учирсан дух ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ...Д.Б-ийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, дотуур цус алдалт, гэмтэл тогтоогдлоо.....учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.... учирсан гэмтлийн улмаас дэлүү авсан байх тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1.46.7-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 30 хувь нөлөөлнө..." гэх дүгнэлт (хх-ийн 57-59 дэх хуудасны тал), Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “...,,,,,,, улсын дугаартай тоёота кролла аксио маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а) согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэх магадалгаа (хх-ийн 36- 38 дахь хуудасны тал), Яллагдагч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн "... Би 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутын үед 51 авто Засварын хажуу талаас Эргэл зах орохоор манай таньдаг дүү Ө-ын хамт ,,,,, улсын дугаартай тоёота аксио королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зүүн талын Мандахнаран хорооллын урд талын засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байхад миний зүүн гар талаас зам дээрээс хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн гараад ирэх шиг болж миний автомашины жолооч тал буюу буруу талын хэсгээр мөргүүлсэн. Хүүхэд тэвэрч явсан эрэгтэй хүн машинд мөргүүлэхдээ хүүхдээ алдаж хүүхэд машины урд талын шил мөргөж газар зам дээр унасан. Би хүн мөргөөд машинаа тоормозлож зогссон. Машинаас буугаад очиход машины урд зам дээр хүүхэд уначихсан, машинд мөргүүлсэн эрэгтэй хүүхэд дүүгээ зам дээрээс өргөөд тэврээд авсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирж машинд мөргүүлсэн 2 хүүхэд, ээжийнх нь хамт эмнэлэг рүү явсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 34- 35 дахь хуудасны тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш гэм буруутай эсэх талаар хийсэн дүгнэлтдээ: “...үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэм буруугийн талаар маргадаггүй. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Б.С өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан С овгийн Б овогт шүүгдэгч С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.С-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Б-ийн С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.С-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.С-т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185,186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ: Д.НАРАНЦЭЦЭГ