2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1073

 

 

 

 

 

 

 2025            04          17                                            2025/ШЦТ/1073

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа /Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор томилолтоор/,

Шүүгдэгч: Г.А, түүний өмгөөлөгч Ж.Оюунбадам /ҮД:1622/ нарыг оролцуулан тус шүүхийн Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овогт Г**-ийн А**********-т холбогдох эрүүгийн 2208024880195 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, ** аймаг ** сум ** дугаар баг, чулуут гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд нь,

            ******************************************ял шийтгэлтэй,

 

            ** овогт Г**-ийн А** /ЛЮ*****************/

           

            Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Г.А нь “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “****” зочид буудлын орчимд хохирогч П.Э**-ээс “ээжтэйгээ ярьж мөнгө асуугаадахъя” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн эзэмшлийн Iphone 12 pro max  загварын гар утсыг авч явж ** төгрөгийн хохирол учруулж, залилах...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭМ БУРУУГИЙН ТАЛААР

 

            Хэргийн үйл баримтыг тогтоож, нотлох баримтыг үнэлсэн шүүхийн дүгнэлт:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.А нь “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүний өмчлөлийн 2.900.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 12 pro max  загварын гар утсыг авч залилсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А нь “ …маргахгүй...” гэж мэдүүлсэн болно.

 

Эрүүгийн 2208024880195 хэргээс шинжлэн судалсан:

Хохирогч П.Э**-ээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, гомдол (хавтаст хэргийн 2-р тал),

Хохирогч П.Э**-ийн “..2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр.. 19 цагийн үед ** ах бид хоёр Баяраагийн гэрээс гараад А** ах хотод хонох газар байхгүй болохоор буудалд орно гээд Цамбагаравын хойно “*****************” нэртэй зочид буудалд ороод би буудлын тооцоог нь хийх гэж байгаад интернэт банкаа блоклосон юм. Тэгээд буудлын тооцоог хийх боломжгүй болчхоод буудлын гадна гарч ирээд А******* ахад хэлэхэд А********** ах “ээжтэй утсаар яриадахъя, утсаа өгчих” гээд миний гар утсыг надаас гуйгаад авсан. Ингээд А********** ах ээжтэйгээ ярьж байгаад булан тойроод явсан ба эргэж ирэхгүй удаад байхаар нь би хойноос нь хайхад А************* ах олдоогүй миний утсыг аваад тэр чигтээ яваад өгсөн байсан. Тэгэхээр нь танихгүй хүний утас гуйгаад өөрийнхөө утас руу залгахад утсаа авахгүй тусдаж байгаад холбогдох боломжгүй болсон. Маргааш нь А******** ахтай утсаар холбоо барихад ах нь тасарсан согтуу явж байгаад утсыг чинь хаячихсан юм шиг байна гэснээ эргээд сайн бодлоо утсыг чинь таксины жолоочид мөнгөний барьцаанд өгсөн санагдаж байна, утсыг чинь төлж өгнө, бас тэр таксины жолоочоо олох хэрэгтэй байна гэж хэлсэн. Миний гар утас Iphone 12 pro max маркийн саарал өнгөтэй гар утас байсан. 2022 оны 01 дүгээр сард Тедигээс 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. А********* ахын хувьд утсаар ярьж байх үедээ булан тойроод яваад өгсөн ..тухайн үед ээжтэйгээ яриад буцаад ирэх байх гээд хүлээсэн. мөн миний бие өөр хүний утаснаас залгаад байхад миний утсыг авахгүй тастаад байсан, сүүлдээ холбогдохгүй болсон..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22, 77-р дугаар тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Ц-1018 дугаартай “..нийт хохирол 2,900,000 төгрөг..” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 31-32-р дугаар тал),

Яллагдагч Г.А-ын “..би утсыг нь залилах ямар ч санаа зорилго байгаагүй, архинаас болж л ийм үйлдэл хийсэн. Би хохирлыг бүрэн барагдуулсан, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 143-р дугаар тал)

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-138 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Т-ын мэдүүлэг /хх-156 тал/ болон  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Г.А нь “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Цагаан Дэглий” зочид буудлын орчимд хохирогч П.Э**-ээс “ээжтэйгээ ярьж мөнгө асуугаадахъя” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн эзэмшлийн Iphone 12 pro max  загварын гар утсыг авч явж 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт нь хохирогч П.Э**-ээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, гомдол (хавтаст хэргийн 2-р дугаар тал), хохирогч П.Э**-ийн мэдүүлэг (хх-ийн 22, 77-р дугаар тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай “..нийт хохирол 2,900,000 төгрөг..” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 31-32-р дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  гэж шүүх дүгнэлээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тодруулбал шүүгдэгч Г.А нь бусдын эд зүйлийг хууль бусаар авч бусдад 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч ** овогт Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчид 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч хохирогч нар нь хэн аль нь согтуу байсан, шүүгдэгчийн үйлдэлд гэмт санаа байхгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн” иймд  хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурийг илэрхийлж хэлэлцүүлэгт оролцож байна гэв.

Өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байх ба шүүгдэгч нь эрх зүйн чадамжтай, хийж буй үйлдлээ хууль бус гэдгийг мэдэх боломжтой түүний үйлдэл шунахайн сэдэлтэй, бусдын эд зүйлд хууль бусаар халдсан гэмт хэргийн шинжтэй байх тул зөвтгөх боломжгүй юм.

Хохирол төлбөрийн тухайд

Шүүгдэгч Г.А-ын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч П.Э**-т 2,900,000 /хоёр сая есөн зуу/-н төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч П.Э нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А-ыг Сүхбаатар аймгаас авч ирэх ажиллагааны явцад нийт 291.580 төгрөгийн шатахуун зарцуулсан, энэ төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах талаар иргэний нэхэмжлэгч Б.Т-ын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байх байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төрөөс гарсан зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх хуулийн зохицуулалттай тул хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд 234.000 /хоёр зуун гучин дөрөв мянга/ төгрөгийг  шүүгдэгч Г.А-аас төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Т-д олгож шийдвэрлэлээ.

 

ХОЁР:ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Г.А-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй зэрэгт  дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.А-ыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Шүүгдэгч Г.А-т оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох *********** аймгийн ********** сумын бүс нутгаар тогтоож ялын биелэлтэд хяналт тавихыг ********* аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан, шүүгдэгч нь түүнд торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан ба шүүхээс торгуулийн ял нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирохгүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.А-т урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга” хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогтой Г**-ийн А**-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.А-ыг 8/ найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.А-т оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох ********** аймгийн *********** сумын бүс нутгаар тогтоож ялын биелэлтэд хяналт тавихыг ************ аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Шүүгдэгч Г.А-аас 234.000 /хоёр зуун гучин дөрөв мянга/ төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Т-д олгосугай.

6.Энэ хэрэгт нэгтгэсэн  болон  тусгаарласан  хэрэггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч нь гэмт хэргийн хохирол болох 2.900.000 төгрөг төлсөн, хохирогч гэмт хэргийн улмаас гарах бусад гэм хорыг нэхэмжлэхгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ