Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 129/шш2019/00297

 

                                                                        129/ШШ2019/00297            

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.О-д холбогдох

366.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эхнэр 2019 оны 02 дугаар сарын 24-нд 7993-АРХ улсын дугаартай Toyotа RAUM маркийн машинтайгаа эмнэлгийн баруун урд гэрлэн дохион дээр баруун урд эргэх гэж байхад 66-97 АРА улсын дугаартай Sonota-5 маркийн автомашиныг жолоодож явсан Ц.О- нь урсгал сөрч орж ирж мөргөсөн. Тухайн үед манай хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэсэн боловч одоог болтол бүрэн барагдуулж өгөөгүй. Машинаа засахад нийт 1.100.000 төгрөг орсон. Үүнээс хэрэг гарсан өдөр даатгал дуудаж даатгалаас бид 734.000 төгрөг авсан боловч энэ мөнгө засвар үйлчилгээнд бүрэн хүрээгүй тул би хувиасаа 366.000 төгрөг гаргаж машинаа зассан. Үүнийгээ утсаар холбогдож Ц.О-д ярьж хэлсэн боловч энэ мөнгийг өгөхгүй гээд байна. Иймд хариуцагч Ц.О-эс үнэлгээний мөнгөнөөс илүү гарсан зардал мөнгө болох 366.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 4-16 тоотод оршин суух Б.Нэргүйгийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцлаа. Би 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 79-93 АРХ улсын дугаартай Toyotа RAUM маркийн машинтай өөрийн эзэмшлийн 66-97 АРА улсын дугаартай Sonota-5 маркийн машинтайгаа явж байгаад мөргөлдсөн нь үнэн. Ингээд би буруугаа хүлээн зөвшөөрч цагдаад 100.000 төгрөгөөр торгуулж, миний өөрийн машин болон Нэргүйгийн машин даатгалтай байсан учраас даатгалын байгууллагаар хөөцөлдөж, мөн Нэргүйгийн машины хохирлын үнэлгээ Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн үнэлгээний комисссоор үнэлүүлсэн нийт 734000 төгрөгийн зардал гарсныг миний даатгуулсан “Монгол даатгал” компаниас 100 хувь хохирлыг бүрэн гаргуулж барагдуулсан юм. Иймд би Нэргүйгийн нэхэмжилж байгаа 366.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь улсын үнэлгээний албан ёсны үнэлгээчнээр үнэлүүлээд хохирлыг барагдуулсан. Нэхэмжилсэн 366.000 төгрөгний хохирлоос тосол 5 литр буюу 16.000 төгрөг, пирон 3 ширхэг буюу 30.000 төгрөг, нийт 46.000 төгрөгний хохирлыг төлж болох юм. Иймд 366.000 төгрөгөөс 46.000 төгрөгийг хасаж, 320.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Ер нь Б.Нэргүйгийн Бодь даатгалд даатгуулсан гэх даатгалын 21869 тоот гэрээг хуурамчаар нөхөж хийсэн гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 îíû 02 ñàðûí 04-íä Ц.О- ìèíèé ìàøèíûã ìºðãºñºí. Òóõàéí ¿åä áàÿð áîëæ áàéñàí ó÷ðààñ õýä õîíîãîîñ ìèíèé ìàøèíûã ÿíçëóóëæ ºãüå ãýñýí áîëîâ÷ äàðàà íü ÷èíèé ìàøèíû ýâäðýëèéã çàñàæ ºã÷ ÷àäàõã¿é äààòãàëààð øèéäâýðë¿¿ëüå ãýõýýð íü ìàøèíû ýâäðýëèéí ¿çëýã, îíîøèëãîîã 02 ñàðûí 18-íä ãàðãóóëñàí. Òýãýýä õàðèóöàã÷èä òà ººðèéíõөө äàíñûã äààòãàëûí êîìïàíèä ºãººä äààòãàëààñ ìºí㺠øèëæ¿¿ëýõýýð ìàøèíàà çàñâàðëóóлúÿ ãýñýí áè äàíñààð ºãºõã¿é äààòãàëààð øèéä¿¿ëíý ãýæ õýëñýí. Äààòãàëûí êîìïàíèéã õ¿ëýýæ õî¸ð ñàð áîëñîí. Ìàíàé ýõíýð Áîäü äààòãàëä ñàðûí 350000 òºãðºãèéã öàëèíòàé àæèëëàäàã. Áè àæèë õèéäýãã¿é õóâèéíõàà ìàøèíààð òàêñèíä ÿâäàã. Ц.О-ýñ áîëæ áè õî¸ð ñàðûíõàà àæëûã àëäàæ õ¿¿õä¿¿äýý ñóðãóóëü, öýöýðëýãò õ¿ðãýæ ºãºõ ãýõдýý õ¿íäðýëòýé áàéíà. Òà ìàøèíûã ìèíü çàñâàðëàæ ºã ãýõýä танай х¿¿õýä íàäàд õàìààã¿é ãýæ õýëñýí. Хоёр сарын дараа даатгалаас мөнгө гарсан. Би хот явж машиныхаа сэлбэгийг авч ирээд Ц.О- руу залгахад утсаа аваагүй болохоор автовишн нь засварын газраар машинаа 700000 төгрөгөөр засварлуулсан. Тэгээд Ц.О- руу залгаад би машинаа 700000 төгрөгөөр засварлуулсан та тал мөнгийг нь өгчих гэхэд шингэн эд ангийнх нь мөнгийг өгнө. Бусад мөнгийг өгч чадахгүй гэж хэлсэн. Кропны тросс, күпер үнэлгээнд ороогүй, дараа нь 180000 төгрөгөөр янзлуулсан. Манай эхнэр Ц.Очир-Эрдэнийн машиныг мөргөөгүй харин Ц.О- манай эхнэрийн машиныг мөргөчихөөд мөнгөө өгөхгүй даатгал яриад явж байгаа нь хүн чанарын хувьд муухай санагдаж байна. Миний хувьд Ц.О- уулзаж аль болох бага зардлаар машинаа засварлая гэж залгасан боловч огт утсаа авдаггүй. Ц.О- миний машины даатгалын бичиг баримтыг машин янзлуулна гэж авч явчихаад өгөөгүй болохоор би саяхан шинээр даатгуулсан.

... Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахад кропны тросс 100000 төгрөг, ажлын хөлс 124000 төгрөг, аймгаас Улаанбаатар хот руу ирж, очих зардал 50800 төгрөг,  урд күпер будуулсан ажлын хөлс 180000 òºãðºã áîëñîí. Õîõèðëûí ¿íýëãýýã 130000 òºãðºãººð òîãòîîñîí. Ýíý çºð¿¿ 50000 төгрөг, тосол 5 литр 16000 төгрөг, пирон 3 ширхэг 30000 төгрөг нийт 370800 төгрөг нэхэмжилж байгаа. ...Үнэлгээ хийж байхад үнэлгээчин хэрвээ үнэлгээнд ороогүй эвдрэл байгаа гэж бодож байвал машинаа онîшилгооны газар оношлуулж болно гэж хэлсэн. Тэр үед би хариуцагчийг хамт оношилгооны газар очиж машинаа оношлуулъя гэхэд очоогүй, би өөрөө машин хөлсөлж чирж оношилгооны газар очиход кроппны тросс хугарсан байсан учраас кропны тросс 100000 төгрөг, ажлын хөлс 124000 төгрөгийн зардал үнэлгээнд ороогүй. Бусад зардалд хот руу ирж, очих зардал нь орсон гэж тайлбарлаж байна. Бусад зардалд машины сэлбэг авах, хайхад гарсан зардал болохоос биш хот руу ирж, очсон зардал нь баримттай учраас нэхэмжилж байгаа. Урд күперний будаг, хаалт төмөр гэх мэт эд зүйлийг үнэлгээнд орсон ч гэсэн эндээ засуулж болох байх гэж бодоод аваагүй. ... Монгол даатгал хувь хүний мэдээллийг бусдад задруулах байхыг хүсч байна. Хариуцагч кропны тросс тасраагүй гэж худлаа ярьж байна. Êропны тросс õóãàðñàí áàéñàí òàëààð àâòîêóçîâ çàñâàð, àãðåãàò çàñâàðûí àæèë÷äûã ãýð÷ýýð àñóóëãàæ áîëíî. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж нэг сая төгрөгөөр хохирч байна. Энэ мөнгөнийхөө тал хувийг ч болтугай хариуцагчаас гаргуулж авмаар байна гэв.

Хариуцагч Ц.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нэргүйгийн жолоочийн албан журмын даатгалын гэрээ, эхнэрийнх нь түр жолоочийн үнэмлэх нь цагдаа дээр байгаа. Надад хүний бичиг баримтыг авч нуугаад хорлох тийм санаа огт байгаагүй. Монгол даатгалаас машины эд ангийн эвдэрлийн хохирлын үнэлгээ гаргаж Б.Нэргүй, бид хоёроор гарын үсэг зуруулж авсан. Тэр үед Б.Н-өөр эд ангийн эвдрэл байхгүй гэж хэлсэн. Хохирлын үнэлгээ хийсэн баримт хэрэгт байгаа. Сүүлд нэмэлтээр кропны тросс, түүнийг сольсон ажлын хөлс 224000 төгрөг, машины зүүн талын их гэрэл 150000 төгрөг нийт 374000 төгрөг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Б.Нэргүйгийн машины зүүн талын их гэрэл нь хуучин эвдрэлтэй байсан, мөн хохиролын үнэлгээ хийсний дараа кропоо солиулсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна Кропны тросс 100000 төгрөг, ажлын хөлс 124000 төгрөг, аймгаас Улаанбаàтар хот руу ирж, очих зардал 50800 төгрөг, урд күпер будуулсан ажлын хөлс 50000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохиролын үнэлгээ хийхэд кроп эвдрээгүй байсан. Урд күперийг 130000 төгрөгөөр будуулсан. Бусад зардал 66000 төгрөг болсон. Хотоос ирж очих, зардал бусад зардалдаа орох учраас дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ... Хохиролын үнэлгээ гарсны дараа би цагдаад 100000 төгрөгийн торгууль төлсөн. Миний жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон нэхэмжлэгчийн бичиг баримтыг тухайн үед замын цагдаа Ганболд гэдэг хүн хурааж авсан. Надад хүний бичиг, баримтыг авах сонирхол байхгүй. Хэрвээ машины зүүн урд их гэрэл эвдэрсэн бол Монгол даатгал компаниар үнэлүүлээд засварлуулах боломжтой байсан. Машины хохиролын үнэлгээ нэгэнт гаргасан учраас үнэлгээнд холбогдох зардалыг төлсөн. Тийм учраас нэхэмжлэлийн зардалыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар   болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Ц.О- нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 66-97 АРА улсын дугаартай Sonota-5 маркийн автомашинийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж нэхэмжлэгч Б.Нэргүйн өмчлөлийн Toyotа RAUM маркийн 79-93 АРХ улсын дугаартай автомашиныг жолооч  Б.Ичинхорлоо жолоодож явах үед мөргөж уг автомашинд эвдрэл гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, 3100030190006766 дугаартай шийтгэврийн хуудас, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдож байна. “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №644 тоот автомашин техникийн үнэлгээний тайланд дурдсанаар нэхэмжлэгч Б.Нэргүйн өмчлөлийн Toyotа RAUM маркийн 79-93 АРХ улсын дугаартай автомашины эвдрэлд 734.000 /долоон зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол тогтоогдсон байх бөгөөд даатгалаас 734000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нэргүйд олгосонтой талууд маргаагүй.  

Нэхэмжлэгч Б.Н-нь хариуцагч Ц.О-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны шатанд тодруулахдаа нэхэмжлэгч Б.Нэргүйн автомашинд учирсан хохирол даатгалаас 734.000 төгрөг олгогдсон, машины засвар үйлчилгээнд үүнээс нэмж мөнгө зарцуулсан бөгөөд энэхүү зардлын баримттай хэсэг болох тосолны үнэ 16000 төгрөг, пироны үнэ 30000 төгрөг, сольсон кропны троссны үнэ 100000 төгрөг, кропны тросс солих ажлын хөлс 124000 төгрөг, УБ хот руу сэлбэг авах гэж явж ирсэн замын зардал 50800 төгрөг, урд гупер будуулсан ажлын хөлсний даатгалаас тогтоосон үнэлгээний зөрүү 50000 төгрөг, нийт 370800 төгрөгийг хариуцагч Ц.О-эс нэхэмжилж байна гэж тайлбарласан бөгөөд хариуцагч Ц.О- нь тухайн нэхэмжлэлийн шаардлагаас хэдийгээр даатгалаас тогтоосон хохирлын үнэлгээнд ороогүй боловч ослын улмаас асгарсан нь үнэн учир тосол, пироны үнэ 46.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, кропны тросс тасраагүй учир үүнтэй холбоотой хохирол төлөхгүй, урд гупер будуулсан ажлын хөлс болон шууд бус зардал буюу замын зардлыг даатгалаас олгосон тул төлөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Н-нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч Ц.О-эс нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хариуцагч учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

1.“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №644 тоот автомашин техникийн үнэлгээний тайланд дурдсанаар нэхэмжлэгч Б.Нэргүйн өмчлөлийн Toyotа RAUM маркийн 79-93 АРХ улсын дугаартай автомашины эвдрэлд кроппны тросс тасарсан талаар дурдагдаагүй боловч нэхэмжлэгч Б.Нэргүйн шүүх хуралдааны шатанд тайлбарласан “ үнэлгээ хийж байхад үнэлгээчин хэрвээ үнэлгээнд ороогүй эвдрэл байгаа гэж бодож байвал машинаа оношилгооны газар оношлуулж болно гэж хэлсэн. Тэр үед би хариуцагчийг хамт оношилгооны газар очиж машинаа оношлуулъя гэхэд очоогүй, би өөрөө машин хөлсөлж чирж оношилгооны газар очиход кроппны тросс хугарсан байсан учраас кропны тросс 100000 төгрөг, ажлын хөлс 124000 төгрөгийн зардал үнэлгээнд ороогүй...” гэсэн тайлбар хавтаст хэрэгт авагдсан “Автовишн”  засварын газрын ҮО24074770И сугалааны дугаартай 2019 оны 03 сарын 30-ны өдөр олгосон е-баримтаар тогтоогдож байна. Мөн хариуцагч Ц.О- нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үгүйсгэж байгаа үндэслэл, кропны тросс тасраагүй байсан гэх тайлбараа баримтаар нотлож чадаагүй болно. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож буй даатгалын үнэлгээнд ороогүй зардал буюу ослоос үүдсэн хохирол болох

  1.  тосол 5 литр үнэ 16000 төгрөг / хх-4х/
  2. Пирон 3 ш үнэ 30000 төгрөг / хх-4х/
  3. Кропны тросс үнэ 100000 төгрөг / хх-8х/
  4. Кропны тросс солих засварын хөлс 124000 төгрөг / хх-4х/

нийт 270.000 төгрөгийн зардал нь ослоос үүдэлтэй хохирол мөн гэж дүгнэн хариуцагч Ц.О-эс 270000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нэргүйд олгох нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч Б.Н-нь урд гупер будуулсан ажлын хөлс 180 000 төгрөг болсон, даатгалаас 130000 төгрөг олгогдсон, 50000 төгрөгийн зөрүүг нэхэмжилж байна гэх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, мөн ирсэн буцсан замын зардал 50800 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан боловч хохирлын үнэлгээнд тусгагдсан шууд бус зардал нь сэлбэг хайх авах тээвэрлэхэд гарах зардал гэж нэхэмжлэгч өөрөө тайлбарласан бөгөөд уг үнэлгээнд тусгагдсан 65000 төгрөгийн зардлаас илүү зардал гаргасан гэдгээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 100800 төгрөгийг хариуцагч Ц.О-эс гаргуулах үндэслэлгүй байна.        

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Ц.О-эс нийт 270.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11630 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Нэргүйгээс дутуу тушаасан улсын  тэмдэгтийн хураамж 144 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, хариуцагч Ц.О-эс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 8750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нэргүйд олгохоор шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т заасны дагуу амаар дүгнэлт гаргахдаа “ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэсэн болно.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.О-эс 270000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлээс 100800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11630 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Нэргүйгээс дутуу тушаасан улсын тэмдэгтийн  хураамж 144 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, хариуцагч Ц.О-эс улсын тэмдэгтийн хураамж 8750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН

                                                   

                                                ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

         

                                                                                                   Г.ЭНХ-АМГАЛАН