2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1221

 

 

 

 

 

 

        2025          05          02                                             2025/ШЦТ/1221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,

Улсын яллагч: Э.Ууганзаяа /Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор томилолтоор/,

Шүүгдэгч: Ч.Л, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Их Монгол овогт Чадраабалын Лхагвабаатарт холбогдох эрүүгийн 2408013741803 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймаг ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, одоо ** хүчний **-р ангид  дарга,** офицер ажилтай, ам бүл **, ** дүү нарын хамт ** дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

           

            ** овогт Ч**-ын Л** (РД:****************)

           

            Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Ч.Л нь “...үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ж.Х**-ыг **************** ангид оруулж өгнө” гэж худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төгрөг, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** төгрөгийг өөрийн Голомт банкны ****************** дугаарын дансаар авсан мөн **оны ** дүгээр сарын **-ний өдөр “өөрийнхөө бүх зээлийг хаагаад чиний бүх мөнгийг буцаагаад өгье” гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ** төгрөгийг Голомт банкны ** дансаар өөртөө шилжүүлэн авч хохирогч Ж.Х-т нийт ********** төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭМ БУРУУГИЙН ТАЛААР

Хэргийн үйл баримтыг тогтоож, нотлох баримтыг үнэлсэн шүүхийн дүгнэлт:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Л нь “үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ж.Х-ыг “********ангид оруулж өгнө” гэж худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төгрөг, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** төгрөгийг өөрийн Голомт банкны ** дугаарын дансаар авсан мөн ** оны ** дүгээр сарын **-ний өдөр “өөрийнхөө бүх зээлийг хаагаад чиний бүх мөнгийг буцаагаад өгье” гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ** төгрөгийг Голомт банкны ** дансаар өөртөө шилжүүлэн авч хохирогч Ж.Х**-т нийт ** төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л нь “ …маргахгүй..” гэж мэдүүлсэн болно.

Эрүүгийн 2208024880195 хэргээс шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Х**-ын “Би **-н энхийг дэмжих ажиллагаанаас ирээд ** дугаар ангид ажиллаж байхдаа ** дугаар ** анги руу орох хүсэлтэй болоод танил Л-т тэнд ажиллаж байгааг мэдээд ** онд Л** руу ** дугаар ** анги руу ормоор байна яах вэ? гэхэд Л** надад таньдаг хүн байгаа оруулж өгч болно, надтай холбоотой байгаарай гэсэн. Ингээд холбоотой байж байгаад ** оны ** дугаар сард намайг эхлээд оруулах гэхэд ** төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн, дахин мөнгө хэрэг болсон гэж хэлээд ** төгрөг авсан ба ** оны ** дугаар сард ах нь оруулж өгч чадахгүй юм байна мөнгийг чинь буцааж олж өгнө гэж хэлээд хэсэг хугацаа өнгөрсөн. ..Л** нь ** дугаар ** ангид оруулж өгнө гэж миний иргэний үнэмлэх, ахлагчийн үнэмлэхийн хуулбарыг авсан өөр бичиг баримт аваагүй. ... 2023 оны 11 дүгээр сард Л** ах өөрийнхөө бүх зээлийг хаагаад чиний мөнгийг буцаагаад өгье гэж хэлээд надаас ** төгрөг аваад, миний мөнгийг буцааж өгөөгүй. Надад нийт ** төгрөгийн хохирол учруулсан хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-11-22 дугаар хуудас/,

Гэрч Г.Б-ын “Би Ч.Л-ыг танина, манай ** ** ангид автын засварын механик ажилтай байж байгаад ажлаасаа ** оны ** дугаар сарын **-ны өдөр өөрийн хүсэлтээр гарсан юм. Манай байгууллагад ажилладаг байсан Ч.Л нь надтай иргэн Ж.Х-ыг ажилд оруулах талаар ярьсан зүйл байхгүй. Манай байгууллагад ажилладаг алба хаагчийн гуйлтаар хэн нэгнийг ажилд авах боломжгүй..” гэх мэдүүлэг /хх-29-32 дугаар хуудас/,

Голомт банкны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн баримт /хх-41 дүгээр хуудас/,

Хаан банкны ** тоот дансны хуулга /хх-42-44 дугаар хуудас/,

** анги 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/1104 дугаартай албан бичиг /хх-47-52 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ч.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, шүүгдэгчийн өмгөөлөгч нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр суурьтайгаар тус тус  оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ч.Л нь “...үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ж.Х**-ыг “** ангид оруулж өгнө” гэж худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төгрөг, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** төгрөгийг өөрийн Голомт банкны ** дугаарын дансаар авсан мөн ** оны ** дүгээр сарын **-ний өдөр “өөрийнхөө бүх зээлийг хаагаад чиний бүх мөнгийг буцаагаад өгье” гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ** төгрөгийг Голомт банкны ** дансаар өөртөө шилжүүлэн авч хохирогч Ж.Х-т нийт ** төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, хохирогч Ж.Х**-ын мэдүүлэг /хх-ийн 11-22 дугаар хуудас/, П.А**-ийн мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/, гэрч Г.Б**-ын мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас/, голомт банкны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн баримт /хх-ийн 41 дүгээр хуудас/, хаан банкны ** тоот дансны хуулга /хх-ийн 42-44 дугаар хуудас/, ** анги 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн /1104 дугаартай албан бичиг /хх-47-53 хуудас/, ** штабын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн **ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/112 дугаартай тушаал /хх-ийн 73-75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  гэж шүүх дүгнэлээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тодруулбал шүүгдэгч Ч.Л нь бусдын эд зүйлийг хууль бусаар авч бусдад ** /**/-н төгрөгийн хохирол учруулсан энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч ** овогт Ч**-ын Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчид ** /**/-н төгрөгийн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд

Шүүгдэгч Ч.Л-ын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Х-т **-н төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч Ж.Х нь гомдол саналгүй, хохирол барагдуулсан гэх бичгийг  шүүхэд ирүүлсэн байх /хх-ийн 157-159 дугаар тал/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

ХОЁР:ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР

Шүүгдэгч Ч.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Г.А**-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн өөрийн буруутай үйл ажиллагаа зэрэгт  дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн   хүчин   төгөлдөр   болсноос   хойш  нэг жил зургаан   сарын  хугацаанд  төлж  барагдуулахыг  даалгаж, ялын  биелэлтэд  хяналт  тавихыг  Нийслэлийн   Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.4-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 14.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг  тус тус гаргасан ба шүүхээс торгуулийн ял нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирно гэж харин эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй  гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Л-т урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга” хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Ч**-ын Л**-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ч.Л-ыг 10.0000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая  / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Л-т оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5.Энэ хэрэгт нэгтгэсэн  болон  тусгаарласан  хэрэггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг  тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЭРДЭНЭЧИМЭГ