Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч  *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000900136 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 1.Монгол Улсын иргэн, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

2.Монгол Улсын иргэн, ******* регистрийн дугаартай, овогт гийн ,

3.Монгол Улсын иргэн, регистрийн дугаартай, овогт .

4.Монгол Улсын иргэн, регистрийн дугаартай, овогт ын ,

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******, , *******, ******* нар нь урьдаас үгсэн тохиролцож бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн сумын Баянбүрд 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Уртын голын ам” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн 3 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлан бусдад 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл / 1 хх-ийн 28/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 30-34/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 35-42/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 43-48/, хохирогч гийн мэдүүлэг /1 хх-ийн 84-85/, гэрч гийн мэдүүлэг /1 хх-ийн 112-113/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 хх-ийн 63-68/, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-120/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 60-62/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 3-5/, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /1 хх-ийн 88-89/, гэрч гийн мэдүүлэг /1 хх-ийн 116/, болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******, ******* *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, ******* *******, ******* нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч д 5,830,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан,  хохирогч нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаараа илэрхийлсэн /хх-ийн 45/, байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* *******, ******* нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгч *******, ******* *******, ******* нар нь хүлээн зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч *******, ******* *******, ******* нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч нарыг оролцуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н..*******, *******,  *******, ******* нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэдгээрийн ар гэрийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгуулагад тус тус  эдлүүлэх нь  зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, *******, ******* нарын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 15 хоног,

Шүүгдэгч *******ийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 14 хоногийг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцож,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого  болгож,

Шүүгдэгч *******ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг  хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хутга, үхрийн шир 3 ширхэг, үхрийн шийр 12 ширхэг, үхрийн толгой 3 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүгдэгч *******, *******, *******, нарын эзэмшлийн хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, овогт гийн , овогт , овогт ын нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч *******, *******, ******* нарын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 15 хоног, шүүгдэгч *******ийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 14 хоногийг ялтнуудын  эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хутга, үхрийн шир 3 ширхэг, үхрийн шийр 12 ширхэг, үхрийн толгой 3 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******, *******, *******, нарын эзэмшлийн хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого  болгосугай.

8. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг  хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, *******  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА