| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0142/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/168 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч: Э.Уламбаяр
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000168 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар баг ******* тосгон “*******” гэх газар албан үүргээ гүйцэтгэж явсан ******* тосгоны Цагдаагийн албан хаагч *******ийг зөрчилд холбогдуулан *******гийн согтуурлыг шалгахаар авч явах үед эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан *******ийг тарваганы мах чанаж иддэг, ******* тосгоныхон чамд дургүй гэх шалтгаанаар түүний араас өшиглөн унагааж, албаны хувцсыг нь урж, зодон, хазаж биед нь хүзүү, эрүү, баруун, зүүн эгэм, баруун мөр, зүүн дал, баруун тохой, баруун бугалга, баруун шуу, баруун ууцанд зулгаралт, зүүн суга, зүүн дал, баруун ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... *******ын цагдаа *******тэй энгийн харилцаатай өмнө маргалдаж муудалцаж байсан зүйл байхгүй. Тухайн өдөр би найз тэй 2.5 литрийн пиво 2-ыг уусан. Дараа нь дахиад гурвуулаа гээд таньдаг ах нэмэгдээд 2.5 литрийн пиво гурвыг аваад хөдөө явсан. Замдаа ахтай тааралдаад нэг пиво уусан. ах бол уугаагүй, дээрээс нь амсаад л өгсөн. Эзэнгүй айлын гадаа очоод тэр пивоо ууж тэр асуудал болсон. Бид хоёртой хамт архи ууж байсан ахтай таарамжгүй харилцаатай байсан гэдэг хүн л бид нарыг пиво ууж байхыг харчхаад согтуу яваад байна гээд дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа ирээд г машиндаа суулгаад авч явах гээд, нөгөөх нь эсэргүүцээд бөөн юм болсон. Би очоод бид 2 машинд суулгая гэсэн чинь ******* намайг цаашаа бай гэсэн. Тэгээд би суулгая гээд бужигнаад байж байхад ******* намайг миний нүүр орчимд цохиод авахаар нь би барьж хавсраад унагаасан. Унахдаа би доор нь орчихсон. Тэгтэл миний дээрээс дараад нэлээн байж байгаад дахиад босож ирээд дахиад барилцаж аваад унагаагаад доор нь орчихсон. Миний дээрээс цохиод байхаар нь зүүн суганы доод хэсгээс хазчихсан. Тэгэхэд намайг тавьсан. Тэгээд байж байхад тэр айлтай ойрхон байдаг Мийгаа гээд ах ирээд салгасан. Би хазсан цохиогүй, хавирч бол 2 удаа унагаасан....гэх мэдүүлэг /хх-ийн 139-140/,
... .Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед ******* 8 дугаар багт багийн төв дээр байж байх үед миний дугаарын утсанд Б. гэх дугаарын утаснаас манай гэрийг нутгийн ******* гэх хүн шатаана гээд согтуу машин бариад тосгоны төвөөс 5-6 км “*******” гэх газар яваад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгчийн хамт очиход нүүж ирж байсан эзэнгүй айлын гадаа саарал өнгийн приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн хажууд тосгоны иргэд болох , *******, нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд гэх иргэнийг машиныхаа хажууд айлаас 60-70 метрийн зайд дуудахад ирэхээр нь чам дээр иргэнээс гомдол мэдээлэл ирээд байна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байна тээврийн хэрэгслийн түлхүүр хаана байна гээд тээврийн хэрэгслийн түлхүүрийг ах аваад явсан.Би машин барихгүй тэгвэл чамайг тосгон руу авч явж согтуурлыг чинь шалгая машинд суучих гэтэл би явмаар байна гээд өөдөөс агсам тавиад 2-3 удаа хэлэхэд суу гэхэд суугаагүй тэгээд хэсгийн төлөөлөгч ирээд бид хоёр түүний хоёр талын гараас нь бариад машинд суулгах гэхэд тэр суухгүй хаалганы гишгүүр руу жийгээд хойшоо суугаад гэдийхээр нь г өргөх гээд байтал миний араас ******* ирээд миний нурууны баруун тал руу жийгээд би унасан. хүрч ирээд *******ыг чи ингэдэггүй юм гээд *******ыг нүүр руу нь алгадаад салгаад холдуулсан. Тэгээд буцаад г машинд суулгах гээд байтал ******* буцаж над дээр ирээд надаас зулгаагаад миний албаны подволкийг урсан. Тэгээд түлхээд салаад байж байтал , гээд тосгоны хоёр ирсэн. Тэгээд нөгөө хоёр *******ыг боль гээд байсан. ******* дахиж ирээд эхлээд намайг барьж аваад хавсарсан би таттал өөрөө хийндээ газар унаад би дээрээс нь баруун гараараа хацар хэсэг дээр нь дараад тонгойсон тэгэхэд өөдөөс хөлөөрөө өшиглөөд самнаад байсан. Тэгтэл ирээд өө чи наадахаа зодож цохихоо болиоч гэсэн руу хартал ******* өөрөө босож ирээд намайг бүсэлхийгээр тэвэрч байгаа өргөөд газар унагаасан унахдаа би толгой хэсгээр нь тэврээд би доор нь ороод унасан. Тэгсэн миний зүүн суганы доод хэсгээс шүдээрээ хазсан би хазаад байна гээд орилтол нь *******ыг татаад авсан. Тэгэхээр нь би эргээд доошоо хартал миний нуруун дээр нэг нь гишгэсэн би ******* гишгэсэн эсэхийг мэдэхгүй ямар ч байсан тэнд *******, бид гурав байсан. *******, хоёрын аль нэг нь миний нуруун дээр гишгэсэн гэж бодож байгаа. Тэгээд босоод байж байтал ******* нь дахиад намайг байгаль хамгаалагч та хоёр тарвага чанд идэж байсан, танихгүй гэх хүний нэр хэлээд 6 тарвага алуулсан, манай нутгийнхан чамд дургүй, боовоо саагаад тавьдаггүй банди гэх зэргээр хэлээд байхаар нь би утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэр гээс гар утсыг нь аваад бичлэг хийгээд байсан тэгээд тэнд маргалдаж байгаад тухайн гээд залуу ирсэн байсан хэзээ ирснийг мэдэхгүй нэг мэдэхэд ирсэн байсан тэгээд түүний машинд , ******* хоёр суугаад явсан хэсгийн төлөөлөгч бид хоёр г аваад явсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 41-43/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...*******ийн мэдээллийг шүүж үзэхэд 147,312 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш авсан байх тул гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 49/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
******* 8 дугаар багт багийн төв дээр байж байх үед хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч *******ийн дугаарын утсанд Б. гэх дугаарын утаснаас манай гэрийг нутгийн ******* гэх хүн шатаана гээд согтуу машин бариад тосгоны төвөөс 5-6 км “*******” гэх газар яваад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу хэсгийн цагдаагийн хамт очиход гэх айлын гадаа саарал өнгийн приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн хажууд тосгоны иргэд болох , *******, нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. дээр очоод тань дээр дуудлага мэдээлэл иргэнээс гэр шатаана, согтуу машин бариад гэх дуудлага мэдээлэл ирлээ тосгоны төв дээр очиж шалгах хэрэгтэй байна дагаад явна уу гэтэл шаардлага эсэргүүцэж, та нар пизда нар намайг шалгадаггүй юм гээд хэл амаар доромжилсон учраас тухайн иргэний хоёр гараас хэсгийн цагдаагийн хамт өргөөд машинд суулгах гэхэд машины гишгүүр руу жийгээд эсэргүүцсэн. Тэгэхэд нь доош газар дараад хэвтүүлээд улмаар тусгай хэрэгсэл болох гав хэрэглэх гэтэл ******* гэх залуу араас гүйж ирээд хэсгийн цагдаа ийн ар нуруу руу жийж унагаасан, би гэх хүнийг дараад үлдсэн , хэсгийн цагдаа босож ирээд ******* гэх залууд ингэж болохгүй ахын дүү цагдаагийн алба хаагчийн биед халдаж болдоггүй юм гээд хэлсэн чинь орилоод чамайг би ална чи *******ад тарвага чанаж иддэг кубон дотроо боовоо саагаад тавьдаггүй банди чамд манай нутгийнхан дургүй чи эндээс зайлахгүй бол бид нар чамайг зайлуулна гэх зэргээр маш их доромжилсон. Тэгснээ ийн подволкноос нь заамдаж аваад шууд хавсарч унагаагаад цээж руу нь гараараа цохиод тэгсэн *******тай хамт байсан ирээд *******ыг хойноос нь хоолойгоор нь боож татаж унагаад боль цагдаа зодож болохгүй гэж хэлээд *******ын нүүр руу гараараа 2-3 удаа цохиж авсан салсан. Тэр үед газраас босож ирэхэд түүний өмсөж байсан албаны мөрдөсгүй подволк урагдсан байсан. Тэгээд над дээр ирэхэд араас нь ******* хүрч ирээд хэрүүл хийгээд дахиж ийг барьж аваад хавсарч унагаад дээр нь гарсан . , гэх залуучууд *******ыг салгаад аваад явсан,... , ******* нарыг тосгоны эмнэлэгт оруулж үзүүлэн тэмдэглэл бичүүлж авсан. Тэгээд биеийг үзүүлэхэд *******ын биед миний нүдэнд харагдахаар ил харагдах гэмтэл шарх байгаагүй, харин хэсгийн цагдаа ийн биеийн зүүн суга дор нь хазсан шүдний ором, хүзүү, цээж нуруу хэсэгт олон тооны хумсаар маажсан мэт улаан өнгийн шархнууд байсан. *******ыг кабон дээр удаан хугацаагаар байлгаж болохгүй учир 17 цагийн үед явуулсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53/
Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...найз ын хамт ******* 8 дугаар баг ******* гэх газар малын хороо янзалж байсан.Тэгээд багийн төв ороод буцаж байхад нүүж ирж байгаа эзэн байхгүй айлын гадаа *******, , бид гурав согтуу байсан тэднээс *******, нэлээн согтуу, гайгүй байсан . нь цуг хороо янзлахаар байсан юм. Тэгээд би хороо руу очоорой гэж хэлчхээд малын хороон дээрээ очоод тэр хэдийн байгаа газар руу хартал цагдаагийн машин ирсэн дээр доороо оролцоод зодоо хийгээд байхаар нь бид хоёр яваад очтол г хэсгийн төлөөлөгч , цагдаа хоёр машинд суу гээд нөгөөдөх нь суухгүй гээд маргалдаад байж байсан. ******* орилоод ийг би чамайг байхгүй болгоно байгаль хамгаалагч ахтай тарваганы мах идээд байж байсныг чинь би харсан, *******ынхан чамд бүгд дургүйг чи мэдэх үү гээд орилоод тэгсэн чамд хамаагүй гээд урдаас нь очоод тэр хоёр хоорондоо барилцаж аваад газар унаад дээр нь гараад очоод салгасан чинь ******* элэг элэг гээд уйлаад газар хэвтээд үлдсэн. Тэгээд босоод дээр очоод тай нийлээд машинд суучих гээд нөгөөх нь суухгүй байсан чинь ******* босож ирээд дахиад ийг чи хүмүүсээр тарвага алуулдаг, хүн гомдолгүй гэсэн байхад намайг уулын өөд гүйлгэдэг, гэрээ цэвэрлүүлдэг ахаа манай *******ынхан танд бүгд дургүй гээд орилоод байсан. машинаас бууж ирээд ******* дээр очоод болилдоо гээд гараараа түүний дагз руу 1 алгадаад авсан чинь ******* зөрүүлээд тэй барилцаж аваад тэр хоёр дээр доороо ороод 5-10 минут ноцолдсон. Тэгээд хоёрыг ын машинд суулгачхаад эргээд хартал *******ыг доош дарсан нөгөөдөх нь тонгойсон гараараа толгой руу цохиод байхаар нь очоод салгах гэсэн чинь ******* зууралдаж байгаад дэрээ нь гараад ойчсон. Тэгтэл наадах чинь хазаад байна гэхээр нь шууд *******ыг татаад авсан тэгтэл ийн албан подволк нь урагдсан нэл шороо тоос болсон байсан. Би *******д чи яаж байгаа юм яагаад хазчихав гэтэл наадах чинь намайг зодоод байна гээд уйлаад байсан, тэгээд *******ыг согтуу байна боль гээд хэлсэн эхлээд бол гайгүй болсон. Тэгтэл дахиад ******* чинь нөгөө тарвагаа яриад өөс хэрүүл нэхээд эхэлсэн тэгсэн чинь утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн зөрүүлээд ******* миний гар утсыг аваад бичлэг хийсэн тэгээд ахиж зууралдаагүй. Би *******ыг гийн машинд суулгаад ыг хөдөл гээд явуулсан. Тэгээд өвөлжөөн дээр *******ыг аваад иртэл ******* миний буруу боллоо утсаа цэнэглэж байгаад цагдаа нараас уучлалт гуйя гээд байсан. Тэгээд тосгон орж ирээд дэлгүүрийн үүдэн дээр байж байтал хэсгийн төлөөлөгч цагдаа нар ирээд түүнийг аваад явсан. Миний утсан дээр хийсэн бичлэгийг *******д өөрт явуулаад устгасан өөрт нь байгаа. Эхлээд ******* хоёр хоорондоо 2 зууралдаж авсан тэгэхэд бол нэгнийгээ цохиж байхыг хараагүй сүүлд нь харин салгаж байхад хазчихлаа гэсэн, би *******ыг салгахад хөлөөрөө тийчлээд байсан тэр нь ийн бие руу цохисныг мэдэхгүй хараагүй. Намайг очиход болон *******ыг салгаад аваад явах үед *******ын нүүр ам, нүд хэсэгт ямар нэг ил харагдах гэмтэл шарх, хөхөрсөн илт гэмтэл гээд байх зүйл байгаагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 56-58/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
: “...******* 8 дугаар баг ******* гэх газар би малын хороо найз гийн хамт барьж байсан. Тухайн хороог барихад туслалцаарай гээд гийн хамаатны дүү д хэлсэн байсан чинь тухайн хороог барих өдөр ирээгүй байсан. Тэгээд байж байтал бригад яваад ирэхдээ замдаа тэй таарлаа нүүгээд ирж байгаа айлын гадаа *******, нартай согтуу байна гэсэн. Тэгээд хартал тосгоны цагдаа нар ирсэн байхаар нь бид хоёр г очиж авч ирье гээд яваад очсон. Тэгээд дуудлага ирсэн гээд машиндаа суулгах гээд бариад авсан нь суухгүй гээд байж байсан. Тэгээд ******* согтуу найзыгаа явуулахгүй гээд орилоод хэсгийн төлөөлөгч, цагдаа руу яваад тэгсэн цагдаа чамд хамаа байхгүй гээд хойшлуулж байгаа харагдсан. Тэгээд руу харчхаад буцаад эргээд хартал ******* , цагдаа руу дайраад барилцаж аваад газар унаад дээр нь гараад дарсан ******* орилоод л байсан. Тэгсэн цагдаа хазчихлаа гэсэн хаанаас нь хазсаныг хэлээгүй очоод тэр хоёрыг салгасан, ирээд , ******* хоёрыг аваад явсан. бид хоёрыг очихоос өмнө нь бас нэлээн юм болсон юм шиг байсан учир нь цагдаа , ******* нарын хувцас нил шороо тоос болсон байсан. подволктой ******* нь дээлтэйгээ байсан. Намайг очиход бол нэлээн хоорондоо хэрэлдэж зууралдсан бололтой хувцас нь нэлээн шороо болсон үйл явдал ид дундаа орсон байдалтай байсан намайг байхад ******* ийг цохиж бас харагдаагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 61-62/Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... хөдөөнөөс орж ирэхэд ******* бид хоёр байсан, бид гурав Мухар мод гээд газар явж морины ажил хийсэн. Явахаасаа өмнө 2 том савтай пиво тэр хоёр аваад Мухар модон дээр очоод *******, нар пиво уусан тэндээс гийн хороог янзлахаар болоод бригад буцаж орж ирээд 2-3 том пиво, 1 шил архи авсан миний приус 20 маркийн маркийн машинтай явсан би машинаа барьж явсан. Тэгээд түүнийгээ аваад явж байгаад тай хөтөл дээр таараад 1 том пивыг бүгдээрээ хувааж уусан, тэндээс ******* гэх газар ирээд хороо барих айлын наахан хаваржаан дээр ирсэн тэнд нүүж ирж байсан айл гэрээ барьчхаад явсан байсан тэнд гурвуулаа нөгөө авч ирсэн архи, пиво уусан. Тэгээд байж байтал тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаа хүрээд ирсэн намайг авч явна гэхээр нь яг ямар шаардлагаар яагаад авч явах гэж байгааг нь ойлгохгүй машинд нь суухгүй гээд тэгээд нэг харсан чинь *******ын дээр гарсан дараад сууж байсан. Тэгээд тэндээс би цагдаа нартай бригад яваад *******, хоёр тэндээ үлдсэн. нь *******ыг цохиж зодож байхыг хараагүй, ******* газар ойчсон дээр нь дарсан суусан байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч намайг дарсан сууж байсан болохоор сайн юм бол хараагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 65-66/
.Гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...би хөдөөнөөс тосгон орж ирсэн, тэгтэл *******, хоёр морьдоо тэжээгээд байж байсан. Тэнд гийн приус 20 маркийн машинд суугаад ******* морьдоо хөтлөөд сумаас гарахдаа дэлгүүрээс 2 том савтай Сэрүүн нэртэй пиво аваад тосгоноос 6 км зайд байх Мухар мод гэх газар очоод мориныхоо хөлсийг авсан, ******* бид хоёр авч явсан 2 том пиво ууж дуусгасан , аймаг явна гээд уугаагүй. Урд өдөр нь ах ******* гэх газар ирээд намайг хороо янзлаадхаарай гэж байсан болохоор тийшээ явахаар болоод буцаад тосгон орж ирээд сумын дэлгүүрээс 0.5 граммтай Агар нэртэй архи , ******* 1 том савтай пиво, мөн 1 том савтай пиво аваад ******* гэх газар руу явсан тосгоноос 7-8 км байх тэгээд замдаа явж байгаад ахтай таараад бүгдээрээ 1 том пиво хувааж уусан, тэрнээс уусан, тэндээсээ ахаас салаад явж байхдаа ахтай таарсан тэгээд яваад өгсөн. Тэгээд явж байгаад нүүж ирээд гэрээ барьчхаад явж байгаа эзэнгүй айлтай таарсан тэдний гадаа нөгөө авч явсан архи пиво гурвуулаа хувааж ууж дуусгачхаад байтал тосгоны хэсгийн төлөөлөгч цагдаа нар хүрч ирээд г дуудлага ирсэн байна кобан руу явна гээд авч явах гэтэл явахгүй хэн өгсөн юм гээд машинд суухгүй байсан. хэсгийн төлөөлөгч гавлах гээд доороо хийсэн байсан тэгэхээр нь би очоод та боль би суулгачихъя гэсэн, би г суулгах гээд ноцолдож байсан, тэгээд нэг хартал хэсгийн цагдаа тэй ******* дээр доороо орсон ах дээр нь гарсан ах очоод тэднийг салгаж байсан. Тэгээд ******* дээр очсон чинь ******* орилоод байхаар нь *******ыг дуугүй суу гээд шилэн дээр нь 1 алгадсан тэгсэн чинь ******* намайг тэвэрч аваад андаа намайг зодчихлоо гээд байсан, ах намайг одоо боль битгий маяглацгаагаад бай гээд бид хоёрыг аваад явсан. Тэгэхэд ах ирсэн байсан хэзээд нь ирснийг мэдэхгүй түүний машинд суугаад л явсан миний мэдэж байгаа зүйл энэ байгаа...гэх мэдүүлэг, /хх-ийн 69-70/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
:. Хэсгийн цагдаа зодуулчхаад ирсэн байна гэсэн мэдээлэл ирээд гараад иртэл кабон дээр ирсэн байсан тэгэхээр нь нь үзүүл гэж хэлсэн тэгсэн араас орж ирээд үзүүлсэн. Үзлэгт амь үзүүлэлтүүд хэвийн зүрхний цохилт олширсон эрхтэн тогтолцооны үзүүлэлтүүд хэвийн байсан. Нүүр болон цээж хэсгийг үзэхэд баруун гарын тохой, зүүн мөрний дээд хэсэг, зүүн далны доод хэсэгт зулгарсан шархтай, зүүн суганы доод хэсэгт хүний шүдээр хазсан мэт шархтай ягаан туяатай байсан мөн хоолойг нь боосон юм шиг урт улаан өнгийн зулгаралтууд байсан, мөн гар нуруу хэсгээр олон тооны зулгаралтууд бол байсан. Тэгээд толгой өвдөөд байна гэхээр нь анальгин димедрол хийж өгөөд гаргасан. ийг үзүүлсний дараа хэсгийн төлөөлөгч ******* гэх иргэнийг дагуулж орж ирээд биеийг нь үзээдэх гэсний дагуу үзлэг хийхэд архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн байдалтай үзлэг хийхэд зүүн нүд хавдаад хөхөрсөн, баруун чихний ар хэсэгт овойсон байсан, өөрөө хэлэхдээ хэвлийгээр өвдөөд байна гэсэн тэгээд хэнд элэгдүүлсэн гэхэд буюу гэх хүнд элэгдүүлсэн гэж байсан. Тэгээд хэвлий дээр нь дарж үзэхэд хэвлийд эмзэглэлгүй ямар нэг зүйл ажиглагдаагүй, тэгээд мөн анальгин димедрол хийж өгөөд гаргасан. *******ыг суганы дороос хазсан миний цээжин дээр дэвссэн гэсэн тэгээд хэвлийд нь дарж үзэхэд эмзэглэлтэй байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 73-74/,
Гэрч О.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... ******* тэй барилцаад газар ийн дээр нь гараад унасан тэгэхэд нь очоод *******ыг боль гээд татсан чинь таталтад нь гийн татсан тал руу ******* унаад дээр нь гараад тэгээд түүнийг босох хооронд суганых нь доороос ******* хазчихсан. Тэгээд намайг хазчихлаа гэсэн. , ******* хоёрыг чирээд миний машин руу суулгах гэсэн тэр хооронд ******* тэй хэрэлдээд байсан. Миний машин руу тэр хоёрыг хүчээр суулгаад би цаашаа аваад явсан. Тэгээд орой нь цагдаагийн кабон дээр ирэхэд ийн хүзүү нуруунд улаан өнгийн урсан маажсан байсан тэр нь болохоор намайг ирэхийн өмнө нь болсон юм шиг байна лээ хэнтэй юу болсныг би хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 250 дугаартай
1.*******ийн биед хүзүү, эрүү, баруун, зүүн эгэм, баруун мөр, зүүн дал, баруун тохой, баруун бугалга, баруун шуу, баруун ууцанд зулгаралт, зүүн суга, зүүн дал, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт, /хх-ийн 83-84/,
Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 251 дугаартай “...*******ын биед учирсан гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...гэх дүгнэлт, /хх-ийн 92-93/
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 020 дугаартай
“Шинжлэгдэж буй хар хөх өнгийн богино ханцуйтай цамцны захны залгаа оёдол хэсэгтээ гэмтэлтэй байна. Уг гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн ханзралт байна...гэх дүгнэлт /хх-ийн 98-99/,
Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай “...дүрэмт хувцас “Поло фудволк” 25,000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн109-110/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 118-127/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 145/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 146/,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 147/, депозит дансны хуулгууд /хх-ийн 149-150/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар баг ******* тосгон “*******” гэх газар албан үүргээ гүйцэтгэж явсан ******* тосгоны Цагдаагийн албан хаагч *******ийг зөрчилд холбогдуулан *******гийн согтуурлыг шалгахаар авч явах үед эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан *******ийг тарваганы мах чанаж иддэг, ******* тосгоныхон чамд дургүй гэх шалтгаанаар түүний араас өшиглөн унагааж, албаны хувцсыг нь урж, зодон, хазаж биед нь хүзүү, эрүү, баруун, зүүн эгэм, баруун мөр, зүүн дал, баруун тохой, баруун бугалга, баруун шуу, баруун ууцанд зулгаралт, зүүн суга, зүүн дал, баруун ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ын.. ******* миний нүүр орчимд цохиод авсан, би барьж хавсраад унагаасан, миний дээрээс цохиод байхаар нь зүүн суганы доод хэсгээс хазчихсан, тэгэхэд намайг тавьсан,...би хазсан цохиогүй, хавирч бол 2 удаа унагаасан....гэх мэдүүлэг /хх-ийн 139-140/,
...Хохирогч *******ийн...миний араас ******* ирээд миний нурууны баруун тал руу жийгээд би унасан, ******* буцаж над дээр ирээд надаас зулгаагаад миний албаны подволк урсан. ******* дахиж ирээд эхлээд намайг барьж аваад хавсарсан би таттал өөрөө хийндээ газар унаад би дээрээс нь баруун гараараа хацар хэсэг дээр нь дараад тонгойсон тэгэхэд өөдөөс хөлөөрөө өшиглөөд самнаад байсан, ,....******* өөрөө босож ирээд намайг бүсэлхийгээр тэвэрч байгаад өргөөд газар унагаасан унахдаа би толгой хэсгээр нь тэврээд би доор нь ороод унасан тэгсэн миний зүүн суганы доод хэсгээс шүдээрээ хазсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 41-43/,
Иргэний нэхэмжлэгч ын...*******ийн мэдээллийг шүүж үзэхэд 147,312 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш авсан байх тул гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 49/,
Гэрч ын...******* гэх залуу араас гүйц ирээд хэсгийн цагдаа *******ийн ар нуруу руу жийж унагаасан...ийн подволкноос нь заамдаж аваад шууд хавсарч унагаагаад цээж руу нь гараараа цохиод ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53/
Гэрч Г.гийн...*******, ******* хоёр хоорондоо 2 зууралдаж авсан, сүүлд нь харин салгаж байхад хазчихлаа гэсэн,...намайг очиход болон *******ыг салгаад аваад явах үед *******ын нүүр ам, нүд хэсэгт ямар нэг ил харагдах гэмтэл шарх, хөхөрсөн илт гэмтэл гээд байх зүйл байгаагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 56-58/
Гэрчын.......******* нь цагдаа ******* руу дайраад барилцаж аваад газар унаад дээр нь гараад дарсан ******* орилоод л байсан,...намайг очиход бол нэлээн хоорондоо хэрэлдэж зууралдсан бололтой хувцас нь нэлээн шороо болсон үйл явдал ид дундаа орсон байдалтай байсан намайг байхад ******* ийг цохиж бас харагдаагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 61-62/
Гэрч *******гийн... *******ын дээр гарсан дараад сууж байсан, *******ыг цохиж зодож байхыг хараагүй ******* газар ойчсон дээр нь дарсан суусан байсан тухайн үед хэсгийн төлөөлөгч намайг дарсан сууж байсан болохоор сайн юм бол хараагүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 65-66/
.Гэрч С.гийн...г суулгах гээд ноцолдож байсан, нэг хартал хэсгийн цагдаа *******, ******* нар дээр доороо орсон ах очоод тэднийг салгаж байсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 69-70/
Гэрч гийн...үзлэгт амь үзүүлэлтүүд хэвийн зүрхний цохилт олширсон эрхтэн тогтолцооны үзүүлэлтүүд хэвийн байсан. Нүүр болон цээж хэсгийг үзэхэд баруун гарын тохой, зүүн мөрний дээд хэсэг, зүүн далны доод хэсэгт зулгарсан шархтай, зүүн суганы доод хэсэгт хүний шүдээр хазсан мэт шархтай ягаан туяатай байсан мөн хоолойг нь боосон юм шиг урт улаан өнгийн зулгаралтууд байсан мөн гар нуруу хэсгээр олон тооны зулгаралтууд бол байсан тэгээд толгой өвдөөд байна гэхээр нь анальгин димедрол хийж өгөөд гаргасан...гэх мэдүүлэг, /хх-ийн 73-74/,
Гэрч О.ын...ийн хүзүү нуруунд улаан өнгийн урсан маажсан байсан, ...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/,
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 250 дугаартай...*******ийн биед хүзүү, эрүү, баруун, зүүн эгэм, баруун мөр, зүүн дал, баруун тохой, баруун бугалга, баруун шуу, баруун ууцанд зулгаралт, зүүн суга, зүүн дал, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо....хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт, /хх-ийн 83-84/,
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 020 дугаартай...Шинжлэгдэж буй хар хөх өнгийн богино ханцуйтай цамцны захны залгаа оёдол хэсэгтээ гэмтэлтэй байна. Уг гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн ханзралт байна...гэх дүгнэлт /хх-ийн 98-99/,
Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай “...дүрэмт хувцас “Поло фудволк” 25,000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн109-110/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч О.*******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэргийн хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь ******* тосгоны хэсгийн төлөөлөгч , хэсгийн цагдаа ******* нарын албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулсан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа талаар иргэн д тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар хохирогч *******ийн биед халдаж түүний хүзүү, эрүү, баруун, зүүн эгэм, баруун мөр, зүүн дал, баруун тохой, баруун бугалга, баруун шуу, баруун ууцанд зулгаралт, зүүн суга, зүүн дал, баруун ташаанд цус хуралт гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 83-84/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан ...хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ....” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.9-д заасан... эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан ... гэх хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй, нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй, харин шүүгдэгч ******* нь дүрэмт хувцас поло фодволк үнэ болох 25,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 147,312 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 147,312 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: ... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т “.. гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж/ цаашид “нэгж” гэх/ -тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, хувийн байдал /малчин/, малын ашиг шимээр орлогоо бүрдүүлдэг, хөлсөөр хурдан морь уядаг, одоогоор хүмүүсийн хурдан морийг уяхаар наадмын бэлтгэл хийгдэж байгаа,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Police гэх нэртэй хар хөх өнгийн подволк 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 147,312 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Police гэх нэртэй хар хөх өнгийн подволк 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА