| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00430/И |
| Дугаар | 104/ШШ2019/00437 |
| Огноо | 2019-12-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 104/ШШ2019/00437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******,*******,******* тоотод оршин суух, ******* *******ын /РД:*******/-гийн
Хариуцагч: *******,*******, , тоотод оршин суух ийн /РД:/-оос
Хүүхдийн тэтгэлэг болон хохирол 6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би А.той 009 онд танилцаад 010 онд хамтран амьдарч эхлэсэн. Бидний дундаас 011 оны 07 дугаар сарын 0-ны өдөр охин Г.ь, Г.ь нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 016 оны 1 дугаар сараас эхлэн хамт тусдаа амьдарсан. А. нь үүрэг хариуцлага мэдэхгүй өөрийн үр хүүхдийг халамжилж үзээгүй хүүхдийн хувцас, хоол, мөнгөн тэтгэлэг зэргээс нэг жил гаруй хугацаанд зугтааж амьдарсан. Г.ь эмнэлэгт хагалгаанд орж байна гэхэд ирдэггүй байсан. Мөн салахын өмнө цалингийн зээл авахуулаад төлөөгүй яваад өгсөн. Би өөрийн хувьд олон зүйлээр хохирч үлдсэн учраас хүүхдийн тэтгэлэг болон цалингийн зээл, эд зүйлийн үнэ 6.500.000 төгрөг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А. бид хоёр 009 онд танилцаж 010 онд нэг гэрт ханилан суусан. Бидний дундаас охин төрсөн одоо том охин Г.ь 9 настай, бага охин Г.ь 6 настай, 016 оны 1 дугаар сараас зан харьцаа таарахгүй тусдаа амьдрах болсон. Би хүүхдээ тэжээхийн тул бага охин Г.ийг 9 сартай байхад нь бэр эгчийнхээ ахынд /н./ Гордокод аваачиж өгсөн. Тэр цагаас хойш охин маань тэр айлд өсөж байгаа. Одоо авъя гэхээр охин маань уйлаад ирэхгүй байгаа. Иймд том охин Г.ьдаа эцэг А.оос нь тэтгэлэг гаргуулая. Бага охиноо өөрийнхөө асрамжид авахаар тэтгэлэг шаардахаар шийдвэрлэсэн тул энэ шаардлагаасаа татгалзаж байна. Мөн А.оос цалингийн зээл 3.500.000 төгрөг, бэлэн дансаар авсан 1.500.000 төгрөг, аав ээжийн минь эд зүйлийг айлд аваачаад барьцаанд тавиад 1.000.000 төгрөг авсан байсныг нийлүүлээд нийт 6.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Энэ шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэв.
Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Л.тай 010 онд гэр бүл болж Г.ь, Г.ь гэж охинтой болсон. 016 онд Л.гийн хүсэлтээр салж тусдаа амьдарсан. Миний бие одоог болтол өөрийн охиноос зугтааж үүрэг хариуцлагаа умартсан зүйл байхгүй. 017 онд том охин Г.ийг авч өөрийнхөө ээж н.тэй хамт харж 1 дүгээр ангийг нь Эрдэнэтэд сургасан. Энэ жил ч бас авах хүсэлтэйгээ Л.д хэлж байсан. Бага охин Г.ь маань 3 сартайгаасаа 1 нас хүртэл ээж, эгч хоёроор минь харуулдаг байсан. Бид ажил хийх гэж харуулж байсан. 1 нас хүрсэнээс нь хойш Л. ойрхон очиж байхад амар гээд таньдаг айлдаа Гордокод харуулахаар болоход хар элгийн хүн дээр харуулмааргүй байна гэж намайг дургүйцэхэд зөрсөөр байгаад харуулсан. Үүнээс хойш охин минь өдий болтол тэр айлд байсаар байна. Намайг охиноо авъя гэхэд айл өгөхгүй байна гэх шалтгаан хэлдэг. Хамгийн сүүлд би залгаж охинтойгоо уулзмаар байна гэхэд Л. битгий залгаад бай. Би өөр хүнтэй суусан гээд эрэгтэй хүнээр яриулж дугаараа солиод холбоо хэсэг тасарсан. Өмнө нь хамт амьдарч байхдаа Л. нь мөнгө төгрөгөө нууж элдвийн зан гаргаж байсан төдийгүй Юнител орлоо гэж гараад өөр эрэгтэй хүнтэй уулзаж байгаад надад мэдэгдэж тэрнээсээ болоод сална гэсээр байгаад салсан. Утсанд нь хүртэл гэр бүлээсээ гадуур харилцаатай болсон нь мэдэгдэхээр мессеж олон удаа ирж байхад би хүлээцтэй хандаж тэвчдэг байсан. охиноо өнчрүүлэхгүй гэж олон удаа нийлэхийг гуйж байсан. Энэ салалт надаас болоогүйг онцолж хэлмээр байна. Салаад явахдаа үлдээсэн авдар, сампин зэргийг би хүний эцэг, эхийн юмыг яаж хаяхав гээд айлын амбаарт гуйж хураалгасан. Одоо болтол тэндээ байгаа өөрт нь хэлсэн ч очиж авдагггүй. Зарж борлуулсан зүйл байхгүй. Намайг гүтгэж байна. Надтай хамт амьдарч байхдаа 1.500.000 төгрөгийн зээл авч байсан. Тэр нь дарагдаад дууссан. 3.500.000 төгрөг гээд байгаа зээлийг би мэдэхгүй. Хамт амьдарч байхдаа би үргэлж амьдралын төлөө зүтгэж дансаар мөнгө өгдөг байсан ба талийгаач ээжийнх нь үлдээсэн хашаа байшингийн болон хүнээс зээлсэн өрнүүдийг нь ганцаараа төлж өрнөөс гаргаж үлдээсэн. Салсаныхаа дараа том охин Г.ь над дээр байдаг байхад хүртэл надаас 1.000.000 төгрөг зээлээч гээд ирж байхад нь би өгсөн. Үүнийг би буцааж нэхээгүй. Би Л.гийн нэхэмжилсэн 6.500.000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн Л.г миний бага охин Г.ийг санаатайгаар айлд харуулж, эртнээс салах төлөвлөгөөтэй байсан гэж үзэж байна. Бага охиныг минь надаас хөндийрүүлэн мөн өөрөө ч өдий болтол өөр дээрээ авахгүй байгааг нь надаас нуун тэр айлд өргүүлээд өгчих байх гэж айж байна. Би одоо амьдралаа тогтоон гэр бүлтэй болж байгаа болохоор өөрийн бага охин Г.ийг өөр дээрээ авч байлгамаар байна. Л.д 6.500.000 төгрөг төлөх үндэслэл байхгүй гэж үзээд мөн хүүхдийн тэтгэлэг төлөхгүйгээр 1 хүүхдээ өөр дээр авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л. нь хариуцагч А.оос 011 оны 07 дугаар сарын 0-ны өдөр төрсөн охин Г.ь, 013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.ь нарыг тэжээн тэтгүүлэхийг, хамт амьдрах хугацаанд өөрт нь учруулсан хохирол 6.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч А. нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч, зарим шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 011 оны 07 дугаар сарын 0-ны өдөр төрсөн Г.ийг эцэг А.оор тэжээлгэхийг шаардсан. 013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.ь нарыг тэжээн тэтгүүлэх, хамт амьдрах хугацаанд учирсан хохирол
6.500.000 төгрөг гаргуулахыг шаардахаас татгалзсан.
Нэхэмжлэгч Л., хариуцагч А.ын дундаас 011 оны 07 дугаар сарын 0-ны өдөр охин Г.ь төрсөн, хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон.
Хүүхдийн эцэг А. нь охин Г.иас 016 оны 1 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хүүхдийн эцэг, эх цаашид хамтран амьдарч хүүхдийг хамтдаа тэжээн тэтгэж, асран хүмүүжүүлэх хүсэл сонирхолгүй болох нь хэрэг зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Хүүхдийн эцэг А. нь хүүхдээс тусдаа амьдарч байгаа нөхцөлд түүнийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Нэхэмжлэгч Л.гийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг шаардсан хэмжээгээр нь хангаж Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хэмжээгээр эцэг А.оос сар бүр тэтгэлэг гаргуулж тохин Г.ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, татгалзах эрхтэй. Тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж охин Г.ийг бусдын асрамжид байгаа үндэслэлээр эцэг А.оос тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан. Мөн хохирол 6.500.000 төгрөгийг тодорхой үндэслэл заахгүйгээр татгалзсаныг энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196.655 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч А.оос нэг хүүхдэд оногдох хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 35.686 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.д олгов.
Хариуцагч А.т шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлтийг бичгээр гаргасныг шүүх хангаж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэнийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1., 116., 118., 135 дугаар зүйлийн 135..8., 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1..-т заасныг баримтлан 011 оны 07 дугаар сарын 0-ны өдөр төрсөн охин ын ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч Л. хариуцагч А.оос 013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.ийг тэжээн тэтгүүлэхээс, хохирол 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаас татгалзсаныг баталсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Л.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196.655 /нэг зуун ерэн зургаан мянга зургаан зуун тавин тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.оос улсын тэмдэгтийн хураамжид 35.686 /гучин таван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10..-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Зохигч хохирол 6.500.000 төгрөгийн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ