Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Намнансүрэн /онлайн/, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000450058 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, ******* овогт ******* ******* регистрийн дугаартай,

2.Монгол улсын иргэн,******* овогт *******ын ******* регистрийн дугаартай,

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 9 дүгээр гудамж, тоотод 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ыг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар хардсаны улмаас маргалдан, хохирогчийн нүүрэн хэсэгт 2-3 удаа алгадан зодож, гэрээсээ дагуулан гарч машиндаа суулгаж зүүн зүгт 2 км орчим явж зогсоод дахин толгой хэсэгт нь цохих, хоолойг нь боох, үснээс зулгаах зэргээр биед нь халдаж баруун нүдний дээд, доод, зүүн нүдний дээд, доод зовхи баруун хацар, уруулын зүүн, цээж, шуу, ууц, шилбэний цус хуралт, баруун хацар, зүүн хацар, эрүү, өвдөг, шилбэний зулгаралт зэрэг гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь Эрүүгийн 2514000450058 дугаартай “******* нь Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 9 дүгээр гудамж, тоотод 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ыг “гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн” гэх шалтгаанаар хардсаны улмаас маргалдан, хохирогчийн нүүрэн хэсэгт 2-3 удаа алгадан зодож, гэрээсээ дагуулан гарч машиндаа суулгаж зүүн зүгт 2 км орчим явж зогсоод дахин толгой хэсэгт нь цохих, хоолойг нь боох, үснээс зулгаах зэргээр биед нь халдаж баруун нүдний дээд, доод, зүүн нүдний дээд, доод зовхи баруун хацар, уруулын зүүн, цээж, шуу, ууц, шилбэний цус хуралт, баруун хацар, зүүн хацар, эрүү, өвдөг, шилбэний зулгаралт зэрэг гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 9 дүгээр гудамж, тоотод 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ыг гэртээ авч хүч хэрэглэн бэлэг эрхтнээ хөхүүлж, бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө иргэн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл / хх-ийн 15/, хохирогч*******ын мэдүүлэг /хх-ийн 53-55, 57-59/, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /хх-ийн 65-66/, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 37-38 дугаар дүгнэлт /хх-ийн 37-38/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 9 дүгээр дүгнэлт /хх-ийн 92-94/ болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч А. ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан,

шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******,******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч *******,******* нар нь нотлох баримтаар гэмт хэргийн үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие биеэсээ хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан 

шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч******* нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг  хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулах саналыг шүүгдэгч *******,******* нар нь хүлээн зөвшөөрсөн, уг ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч*******, ******* нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон буюу  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч******* нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг  хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ....Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож,

шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч*******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч******* овогт *******ын  хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар  шүүгдэгч *******ыг нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч******* нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Шүүгдэгч*******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Б.Наранцацрал, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Наранцацрал, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Ч.БАЙГАЛМАА