Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/081

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* ******* /*******/

Шүүгдэгч Монгол улсын иргэн,  урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* //

Үйлдсэн хэргийн талаар

Яллагдагч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эхнэр *******тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Яллагдагч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нөхөр *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

... 2017 оны 05 дугаар сарын 01-ны орой манай нөхөр ******* архи уусан үедээ манайг зодож миний биед гэмтэл учруулсан. Миний эзэмшлийн тоёота приус-10 маркийн 27-70 БНА улсын дугаартай автомашин дотор ******* намайг зодсон бөгөөд би жолооны хүрдэн ар тал дээр ******* жолоочийн эсрэг талын суудалд, харин машины хойд талын суудалд сууж байсан, машины хажууд Бууцагаан сумын 2 залуу /нэрийг нь мэдэхгүй / мотоцикльтой сундалсан байдалтай зогсож байсан. Манай нөхөр намайг хөдөө хээр орхиж явлаа гэж уурлан надаас хэрүүл гуйгаад байхаар нь би уурлаад “ чи хэний хүчинд өдий зэрэгтэй яваа юм “ гэж хэлснээс болоод тэр миний нүүрэн тус газар цохихоор нь би эргүүлээд нүүрэнд нь 2 удаа алгадсан. Гэхдээ гэмтэл учруулах хэмжээнд хүртэл алгадаагүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Намайг нөхрөө алгадсаныг Билэгжаргал мэдэж байгаа. Тэр үед ******* согтуу байсан, харин би жижигхэн стаканаар 1     л удаа пиво уусан байсан. Би согтуу байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 /

Шүүгдэгч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

...2017 оны 05 дугаар сарын 01-ний орой би эхнэр Г.Дэргэрмаатайгаа маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. ******* бид хоёр маргалдаж байхдаа ******* намайг “ чи миний аав ээжийн буянд жаргаж, сагаж байгаа “ гээд миний зүүн талын нүдэн тус газар хоёр удаа цохисон. Би зөрүүлэн түүний нүүрэнд нь хоёр удаа цохисон. Тэр үед бидний дэргэд байсан машины хаалга онгойлгон намайг бариад авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 /

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

....Би эхнэр *******тайгаа маргалдаж улмаар миний баруун талын нүдэн тус газар цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.Тухайн үед бидний хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нэг их маргалдаж муудалцах сүйдтэй шалтгаан болоогүй юм. Эхнэртээ уурласан гол шалтгаан бол хөдөө аваачиж орхичихоод ирэхгүй алга болчихоор нь уур хүрээд байсан, нөгөөтэйгүүр манай эхнэр намайг “ чи миний аав ээжийн хөрөнгөнд сагаж байгаа” гэхээр нь бид хэрэлдсэн нь үнэн. ******* намайг цохисон, миний баруун нүдний амиланд цус хурсан гэмтэл тогтоогдсон. Одоо гомдол санал , нэхэмжлэх зүйлгүй. Бид эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 /

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

...Нөхөр бид хоёр сум руу өөрийн эзэмшлийн приус-10 маркийн машинаар явж замдаа *******гийн найзууд болох Отгонбаяр, нартай тааралдсан. Тэд нар нэг, нэг пиво ууцгаасан. 18 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр ажлаа амжуулаад гэр рүүгээ явах гэж байхад замд тааралдсан танихгүй 3 хүнтэй бидний хойноос ирсэн,... дараа Ариунзулын утас руу манай нөхөр утасдаад “ чи намайг хөдөө хээр хаяж явлаа, би буудлын үүдэнд гуйлгачин царайлаад сууж байна" гэхээр нь буудлын үүдэнд очиход байхгүй байсан, дэлгүүрийн орчимд очиход нэг мотоцикльтой хүний араар сундалчихсан ирсэн.Машинд орж суучихаад “ чи машинтай нь тэр л юм байгаа биз, хөдөө хээр намайг хаяж явлаа “ гээд уурлаад байсан, би нөхрийгөө “ яах гэж ингэж байдаг юм “ гэж аргадсан. Машинд 1 сав пиво байсан бөгөөд түүнийг ууна гэсэн, би ч нөхрийгөө уурлуулаад яахав гэж бодоод сумаас жаахан зайдуухан гарч тэр хоёрт пивоо уулгасан. Тэгэж байгаад гэнэт миний уур хүрч, би уурлаад “ чи яах гэж ингэж байдаг юм , хэний юмаар ингэж яваагаа мэдэж байна уу чи “ гээд хэлчихсэн чинь ******* миний баруун талын нүдэн тус газар нэг удаа цохисон, би нөхрийнхөө хацар руу хоёр удаа алгадчихсан. Тэгсэн чинь дахиад миний зүүн талын нүд рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Билэгжаргал миний машиныг жолоодохоор болсон бөгөөд би машины арын суудалд орж суусан чинь миний дэргэд орж ирж суучихаад үснээс зулгаагаад багалзуур шахаад толгой руу цохиод байсан. *******д санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 /

Гэрч Н.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

... *******, ******* нар сумын төв рүү мотоцикль авчирна гээд өөрсдийн приус-10 маркийн автомашинаар явсан. 9 сартай охиноо эхнэр бид хоёрт орхиод явсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад тэд буцаад ирсэн.Тэднийг ирсний дараа гэрт нь ороход манай бэр *******гийн 2 нүд нь нилээн хавдсан байсан би тэднээс яагаад нүд чинь хавдсан юм гэхэд ******* ******* намайг зодсон гэж хэлсэн. Харин А. гийн аль талынх нь билээ одоо санахгүй байна нүдний салст нь улайсан байдалтай байсан. Би түүнээс асуухад тэр *******нг цохисон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 /

Гэрч ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

... 18 цагийн орчимд Бууцагаан сумын төвийн дэлгүүрийн хажууд *******тэй тааралдсан. ******* нь эхнэр *******гийн хамт явж байсан бөгөөд би тухайн үед Говь Алтай аймгийн Бигэр сум руу явж байгаа үл таних 2 залуутай хамт тэдний унаж явсан мотоциклийн хойд дугуй хагарсан байсныг засалцаж өгөөд явж байсан юм, нөгөө 2 залуу баярласнаа илэрхийлээд 3 сав 2.5 литрийн пиво авсан, түүнийг хувааж уухаар болоод сумын төвөөс баруун тийш 2-3 орчим километрийн зайтай гарч пиво ууцгаасан. ******* биднийг хүргэж өгчихөөд буцаад сумын төв рүү явсан. 1 сав пивийг нь ууж дууссан нөгөө 2 залуу ч гэсэн ажлаа бодъё гээд явахаар болсон. Бид нар сум руу явах болоход машингүй байсан учраас би эхнэриинхээ төрсөн дүү Дүүрэнбилэгийг дуудсан. Тэр ч мотоцикльтой ирж ******* бид 2-ыг авсан. ******* эхнэрээ хайж сумын төвөөр хэсэг явсан, тэгээд би гудамжинд Дүүрэнбилэгийн хамт явж байгаад *******, Ариунзул нартай тааралдсан. Тэдэнтэй уулзаад байж байтал ******* 3 дугаар багийн нэг залуугийн мотоцикльд сундлан бидэн рүү ирсэн. ******* эхнэртээ чи хөдөө хээр унаагүй хаячихаад явчихлаа, хаачдаг юм гэхэд тэр би найз нартайгаа уулзаж болохгүй юу гээд байсан. Ариунзул тэр 2 машиндаа 2.5 литрийн пиво тавьсан пиво нь дундуураасаа доогуур болсон байсан, шилэн аягаар аягалаад уусан байдалтай байсан. Бидэнд пивоноосоо хийж өгөхөд нэг нэг аяга болоод дууссан. ******* машиныхаа урд талын суудалд, би тэдний машины хойд талын суудалд суусан, ******* хүүхэд уйлж байгаа одоо гэр рүүгээ явъя гэж хэлэхэд ******* уурлан чи хэзээ хүүхэд рүүгээ яардаг байсан юм, хүүхдээ хайхардаг ч юм шиг гээд тэд хэрэлдэж эхэлсэн. Маргалдаж байхдаа ******* машиныхаа хойд талд хийсэн байсан 2.5 литрийн савтай пиво гаргаж ирээд задласан. Пивоноос ******* аягалж *******, бид хоёрт өгсөн. Бид бүгдээрээ пивоноос ууцгаасан. ******* чи миний аав ээжийн хөрөнгөнд сагачихаад гэж хэлээд *******гийн нүүр рүү зүүн гараараа цохисон, ******* *******гийн нүүрэнд 1 удаа цохисон. ******* орилоод машинаасаа бууж явсан, ******* гадаа гарчихаад “ аллаа” гээд орилж хашгирч эхэлсэн. Харин дараа нь машиныг арын суудалд тэр 2 суучихсан бие биенийгээ цохиод байсан, бие биенийгээ заамдчихсан, хоёулаа бие биенийхээ өмнөөс гараа сарвалзуулаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-30/

Насанд хүрээгүй гэрч гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

... орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвд явж байтал манай найз надтай тааралдсан. Тэр ахын мотоциклийг жолоодоод явж байсан. Надад сумын доод гудамжны үзүүрт ах байгаа, хоёулаа түүнийг аваад гэрт нь хүргээд өгчихъе гэж хэлсэн. Ингээд сумын доод байрны гудамжны баруун талын үзүүрт очиход ******* ахын эхнэрийн цагаан өнгийн приус-10 машин байсан. Машинд ******* эгч , түүний зүүн гар талд ******* ах, хойд талын суудалд С. Билэгжаргал ах нар суучихсан 2.5 литрийн савтай пиво уугаад байсан, ******* ах эхнэртэйгээ хэрэглээд эхнэр нь чи манай эцэг эхийн буянд сагаж байгаа биздээ гэснээ ******* ахын нүүрлүү хоёр удаа цохисон. ******* ах зөрүүлээд эхнэрийнхээ нүүрэнд хоёр удаа цохисон тэр үед би машины хаалгыг нь онгойлгоод ******* ахыг бариад авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Насанд хүрээгүй гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн

... орой 19 цагийн үед намайг Байдраг дэлгүүрийн үүдэнд байж байтал ******* ах эхнэрийнхээ хамт хөдөөнөөс орж ирсэн.Биднийг очсоны дараа ******* эгч нөхрийгөө элдэвээр хэлж байснаа чи миний эцэг эхийн хөрөнгөнд сагаж байгаа биздээ гэснээ ******* ахын нүүрэнд нь гараараа цохисон. Харин ******* ах эхнэрийнхээ нүүрэнд нь хоёр удаа гараараа цохисон. Тэр үед машины хаалгыг онгойлгоод ******* ахыг татаад машинаас буулгасан... гэх мэдүүлэг / хх-ин 34-36/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаартай

1.*******гийн баруун нүдний алимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

5.Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 51-52/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 217 дугаартай

1.*******гийн хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний алим, дээд доод, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 44-45/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 5-10/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-13/, фото зураг / хх-ийн 48-49/ , шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 80/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017.05.22-ны өдрийн 38 тоот тодорхойлолт /хх-ийн 79/, шүүгдэгч *******, Г.Дэлгэмаа нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 85, 99/ , зэрэг нотлох баримтуудын шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эхнэр *******тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нөхөр *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн... ******* бид хоёр маргалдаж намайг “ чи миний аав ээжийн буянд жаргаж, сагаж байгаа “ гээд миний зүүн талын нүдэн тус газар хоёр удаа цохисон, би зөрүүлэн түүний нүүрэнд нь хоёр удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 /

Шүүгдэгч *******гийн... . Манай нөхөр намайг хөдөө хээр орхиж явлаа гэж уурлан надаас хэрүүл гуйгаад байхаар нь би уурлаад “ чи хэний хүчинд өдий зэрэгтэй яваа “ гэж хэлснээс болоод тэр миний нүүрэн тус газар цохихоор нь би эргүүлээд нүүрэнд нь 2 удаа алгадсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн № 217 дугаартай ... *******гийн хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний алим, дээд доод, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..., мөн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаартай… *******гийн баруун нүдний алимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 85, 99/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцож шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан талаар энэхүү хүсэл зорилгоо өөрөөсдөө мэдүүлж байх тул тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******гийн гэмтлийг харуулсан рентген зураг нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч *******гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч *******гийн эзэмшлийн Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг бүтүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч *******, ******* нарт буцаан олгож шийдвэрлэлээ.

Уг хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар тэдгээрт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугар зүйлийн 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******гийн гэмтлийг харуулсан рентген зураг нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикль, шүүгдэгч *******гийн эзэмшлийн Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг бүтүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч *******, ******* нарт буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урд авсан батлан даалдад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт урд авсан батлан даалдад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА