2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1400

 

 

        

 

 

 

 

 

 

 

2025         05          26                                      2025/ШЦТ/1400

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч Д.М,

нарийн бичгийн дарга Б.Балдырган нарыг оролцуулан эрүүгийн 2506 00000 0845  дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Б овогт Д.М

           Монгол Улсын иргэн, ................... эрэгтэй, тусгай дунд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, .......................... ажилтай, ам бүл 3 /эхнэр, хүүхдийн хамт/, .................... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

           Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Д.М нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ................. тоотод хохирогч Д.Цыг цохисоны улмаас түүний бие махбодид нь “...баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөг, хүзүүнд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.М нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ......................... тоотод хохирогч Д.Цтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь “баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөг, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл  учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Д.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 14-ний өглөө. ...М орж ирээд та муу хоёр яагаад эхнэр уйлуулж байгаа юм гээд над дээр ирээд миний толгой хэсэгт 1 удаа цохиод боосон ба хадам ээж С хоёр М энэ үйлдлийг зогсооход М намайг “чи Москвад янхан байсан юм байна лээ” гэхээр нь би ширээн дээр байсан хүүхдийн шаазан таваг аваад цохих гэтэл гараараа хаагаад зөрүүлээд миний баруун нүд хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 10-11 дүгээр тал/,

- гэрч М.Сыг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ээж намайг “Ах дүү нартайгаа эвтэй байсангүй. Өчигдөр танай М чинь Аийг хараад байж байхгүй яасан юм, тэрнээс чинь болж ийм хэрүүл болж байгаа юм биш үү,чи юундаа өмөөрөөд байгаа юм” гэж намайг загнаад 1 удаа алгадаад, миний ташаа хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд би уйлаад сууж байтал гаднаас М орж ирээд Цыг намайг уйлуулсан гэж бодоод “Яагаад байгаа юм” гээд Цыг боож авсан. Ээж бид 2 дундуур нь ороод салгасан юм. Салаад удалгүй М Цад хандан Чамайг Москвад янхан байсныг чинь мэдсэн шүү” гэтэл Ц эгч шаазан аваад М-г гар луу нь цохисон. Хариуд нь М цохих шиг болтол Ц эгчийн баруун хөмсөгнөөс нь цус гараад эхэлсэн. Өөр зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч Т.Нийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/4357 дугаартай “ ...Цын биед баруун нүдний зовхинд цусхуралт, баруун хөмсөг, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдпоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

  Иймд шүүгдэгч Д.М нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн ................. тоотод гэр бүлийн хоорондын харилцаанаас улбаатай маргааны улмаас “эхнэргийг нь уйлуулсан” гэх шалтгаанаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж хохирогч Д.Цын толгойн тус газар нь гараараа санаатай цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Ц нь “гомдол саналгүй” гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Мийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мийг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ