Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2018/01624

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 26 өдөр

   Дугаар 183/ШШ2018/01624

           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол,  “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт оршин суух Н.Г /000000-д холбогдох,

Даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 264 096 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тнар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нина овогт Ганболд болон М ХХК нар нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №1500010776 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч Н.Г нь 285 046 төгрөгийг даатгалын хураамжийг Даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 20 950 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 264 096 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Иймд Н.Г-оос Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 264 096 төгрөгийг М ХХК-д гаргуулж өгнө үү гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч  М ХХК нь хариуцагч Г.Г-дхолбогдуулан Даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 264 096 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

         Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даатгалын гэрээний үүрэгт 264 096 төгрөг гаргуулах шаардлагаасаа 90 753 төгрөгийг татгалзаж, үлдэх 173 343 төгрөгийг нэхэмжилж байна.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

        

          Нэхэмжлэгч Мандал даатгал ХХК  хариуцагч Н.Г нь даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжинд 285 046 төгрөг төлөхөөс 20 950 төгрөг төлсөн үлдэх 264 096 төгрөгийг хариуцагч төлөөгүй, мөн 90 753 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж үлдэх 173 343 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна

 

          Хариуцагч Н.Г Opel Vectra маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслээ 8 000 000 төгрөгөөр үнэлж, даатгалын хураамжинд 285 046 төгрөг төлөхөөр нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Тээврийн хэрэгслийн 0000 дугаартай даатгалын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжинд 173 343 төгрөгийг  хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

        Даатгуулагч буюу хариуцагч Н.Г нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “... даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх” үүргийг тус тус хүлээсэн байх тул 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу хариуцагч Н.Г-оос даатгалын хураамжинд төлөх үлдэгдэл төлбөр 173 343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дах хэсэгт заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

            

           Шүүх 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.    

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Г-оос даатгалын хураамжинд 173 343 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-нд олгосугай.

 

       2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.О