| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00173/И |
| Дугаар | 104/шш2019/00005 |
| Огноо | 2019-01-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 104/шш2019/00005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Л.Энхбилэг, Н.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-гийн
Хариуцагч: ******* ******* тоотод оршин суух, ******* ******* ******* /РД:/,
Хариуцагч: ******* ******* тоотод оршин суух, гийн /РД:/ нарт холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 686.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч Н., нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 2 дугаар сард , ******* нарын машинд сэлбэг клапан сольж өгөхөөр тохиролцож хөлсөнд нь 120.000 төгрөг авсан. Тэгээд түүний машины сэлбэгийг солих гэсэн боловч машиныхаа түлхүүрийг өгөөгүй, би машиныхаа түлхүүрийг өгөхгүй бол яаж засах юм бэ, асааж шалгаж үзэхээс эхлээд түлхүүргүй бол боломжгүй шүү дээ гэхэд түлхүүр өгчихвөл яах ч юм билээ, эд ангийг нь сольчих ч
юм билүү яаж мэдэх бэ, чи зүгээр миний сольчих гэсэн зүйлийг л сольчих гэж хэлсэн. Тэгэхээр нь өгсөн эд ангийг нь сольж тавьсан ба маргааш нь ирээд машинаа чирээд аваад явсан. Тэгээд намайг машин асаагаад өг гэхээр нь би очиж асаах гэсэн боловч солиулсан эд анги буюу клап нь анхнаасаа эвдэрхий сэлбэг авчирж өгсөн тул машин нь асаагүй. Тэгээд хөлсөндөө өгсөн 120.000 төгрөгөө буцааж авья гэж нэхсэн. Би та машины түлхүүрээ өгсөн бол машиныг чинь асаагаад шалгаад өгөх байсан, гэтэл та зүгээр л солиод тавьчих гээд түлхүүрээ өгөөгүй шүү дээ, гэхдээ яахав таны хөлсөнд өгсөн мөнгийг буцааж өгье. Одоо мөнгө байхгүй байна 4 дүгээр сард өгье гэхэд өөрөө зөвшөөрөөд 120.000 төгрөгөө 4 сард авахаар болсон. Тэгтэл мөнгө өгөх хугацаа болоогүй байхад мөнгөө нэхэж гэрт ирж хэл амаар доромжилж, дарамталж эхэлсэн. Мөнгөө нэхээд уурлаад байхаар нь арга ядаад бэлэн 10.000 төгрөг, 1 ширхэг ургамалын тос, мах, өөх, гурил, 1 шуудай нүүрс зэргийг өгсөн...хэсэг хугацааны дараа ын нөхөр ******* манай гэрт ирээд зурагтыг маань авч явна гэхээр нь та хэд хоног хүлээж байхгүй дээ, өгөхгүй гээгүй шүү дээ, хүний гэр оронд байгаа үнэтэй цайтай хөрөнгийг дураараа авч явах хэрэг байгаа юм уу гэж хэлэхэд эхнэр аваад ир гэсэн гээд зүв зүгээр гарч байгаа зурагтыг авч явж эвдчихээд буцаагаад аваад ирсэн...манайх НКС маркийн LСD 42 инчийн зурагтаа 2014 оны 12 дугаар сард 780.000 төгрөгөөр худалдаж авсан. , ******* 26.000 төгрөгийн эд зүйл авснаа хүлээн зөвшөөрсөн тул 120.000 төгрөгөөс хасаад үлдэх 94.000 төгрөгийг зурагтны үнэ 780.000 төгрөгөөс хасч байна. Иймд 686.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сард хариуцагч М.*******, Б. нартай тохиролцон автомашины калап солиулсан. Гэтэл сольсон калап нь тухайн үедээ асаагүй учир 120.000 төгрөгөө буцааж авъя гэсэн. Тухайн үед машины түлхүүрийг өгөөгүй байсан учир калап ямар байсанг шалгах боломжгүй. Эвдэрхий калап авчирсан гэж дүгнэсэн. Мөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгье гэж тохиролцсон боловч энэ хугацаанаас өмнө мөнгөө нэхэж ирсэн. Ингээд хэрэгцээтэй 26.000 төгрөгийн зүйл өгсөн. Үүнээс хойш байнга ирж мөнгөө шаардаад байсан учраас газрын гэрчилгээ өгье гэтэл ломбард авахгүй, танай зурагтыг авч тавиад мөнгөө авмаар байна гээд удаа дараа гэрт нь ирж шаардсан байдаг. Тэгээд Б.ын нөхөр М.******* ...эхнэр заавал зурагтыг чинь авчир... гэсэн гээд авч явсан. Энэ зурагтын хувьд НКС маркын 42 инч,
2014 оны 12 дугаар сард 780.000 төгрөгөөр худалдаж авч. Зурагтыг авж явчихаад асахгүй байна гээд буцаагаад авчирсан. Гэтэл зурагтанд 3 хэсэг газар нүх гараад цайрсан байсан бөгөөд ажиллахгүй байсан. Иймээс хариуцагч М.*******, Б. нараас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шаардаж байна. Хөрөнгийн үнэлгээгээр зурагтыг 399.000 төгрөгөөр үнэлсэн учраас энэ хэмжээгээр хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл өмнө нь зурагтны үндсэн үнэ 780.000 төгрөгөөс 94.000 төгрөгийг хасч тооцоод 686.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл Хөрөнгийн үнэлгээгээр зурагтыг 399.000 төгрөгөөр үнэлсэн байгаа тул хариуцагч , ******* нарт өгөх 94.000 төгрөгийг хасаад 305.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баярмагнайгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б. би Баярмагнайд хохирол учруулаагүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй, маргаад байгаа зурагтыг би авч яваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд нэхэмжлэгч хариуцагч гэж хэн бэ, Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн этгээд гэж заасан. М. тухайн зурагтыг авч яваагүй учир хариуцагчаар татах үндэслэл байхгүй. 2-рт Гэм хорын хохирол шаарддаг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж чадахгүй байна. Зурагтыг хэвийн ажиллагаатай байсан талаар нотлоогүй. Нэхэмжлэгч тайлбартаа ...тухайн зурагтыг өгч явуулах үедээ асаагаагүй шүүгээний араас авч өгсөн... талаар хэлдэг. Ер нь ямар ч харилцаанд эд хөрөнгө өгөх гэж байгаа тохиолдолд эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шалгах нь эд хөрөнгө өгч байгаа тал буюу нэхэмжлэгчийн үүрэг. Гэрчийн мэдүүлэгт тухайн зурагтыг гаднаас нь харахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан эсэх талаар асуухад байхгүй гэж хэлдэг. Гэтэл зурагтанд нүхлээд гарсан 3 нүх үүссэн. Нэхэмжлэгчээс яагаад шүүгээний ард зурагтаа хийсэн бэ? гэхэд хүүхдүүд зурчих гээд байдаг болохоор түүнээс сэргийлээд хийсэн гэдэг. Зурагт нь техник учраас нэхэмжлэгч бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгсөн талаар хангалттай нотолж чадахгүй байна. Хариуцагч зурагтыг авч яваад 30 минутын дотор
3 нүх гаргах боломж байхгүй. Шинжээч томилох хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс тухайн шатанд томилогдох шинжээч байхгүй гээд татгалзсан. Иймээс тухайн зурагт нь бүрэн бүтэн байсан талаар нотлогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч М.*******, Б. нараас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 686.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар НКС маркын 42 инч, зурагтын дэлгэцийн үнэлгээг 399.000 төгрөгөөр үнэлсэнтэй холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагаа 399.000 төгрөг болгож, уг мөнгөнөөс хариуцагч нарт өгөх ажлын хөлсний үлдэгдэл 94.000 төгрөгийг хасч 305.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үнийн дүнг багасгасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.д олгосон итгэмжлэлд энэ эрхийг олгосон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн үнийн дүнгээс 94.000 төгрөг хассан талаар маргахгүй, зурагт эвдэрсэн үйлдэлд хариуцагч нар гэм буруугүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь 2016 оны 2 дугаар сард хариуцагч М.*******, Б. нарын машины клапанг сольж, засварын хөлсөнд 120.000 төгрөг авсан. ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүйгээс хариуцагч нар засварын хөлсөнд төлсөн 120.000 төгрөгийг буцаан шаардахад нэхэмжлэгч 26.000 төгрөгөнд эд зүйл өгч, үлдэх 94.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сард
төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар хугацаанаас өмнө 94.000 төгрөгөө шаардсанаас тэдний дунд маргаан үүсч хариуцагч М.******* нь гийн гэрээс НКС маркийн LСD 42 инчийн зурагтыг ломбарданд тавих зорилгоор авч явсан үйл баримтад зохигч маргаагүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагч М.*******, Б. нараас гэм хорын хохирол шаардах эрхтэй.
Хариуцагч М.*******, Б. нар нь нэхэмжлэгч гийн эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.н ...манайх зурагтаа 780.000 төгрөгөөр авсан. ******* зурагтыг ломбарданд тавина гэж авч явчихаад эргүүлээд авчирч өгсөн. Гаднаас харахад ямар нэг гэмтэл байгаагүй. Асааж үзэхэд дэлгэц нь цайгаад байсан...зурагт авч явахад би байгаагүй, манай зурагт өмнө зүгээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-58-60/, гэрч Д.гийн ...Баярмагнай манайд байж байхад зурагтыг нь авна гэж утсаар ярьсан. Тэгээд Баярмагнай өөрөө очиж зурагтаа өгчихөөд хүрээд ирсэн. Удалгүй зурагт авч явсан хүн нь буцааж авчирахдаа асахгүй байна гээд ирсэн. Тэгээд манайд оруулж ирээд залгаад үзэхэд дэлгэцэнд 3 ширхэг зураас, нүх гарсан байсан.М.чулуунбат нь машиныхаа арын суудал дээрээ тавьчихсан би мэдэхгүй гэж байсан... Би тухайн үед нүүж байсан болохоор тусламж гуйх гээд ороход зурагтаа үзээд хэвтэцгээж байсан... гэх мэдүүлэг /хх-62-64/, 2018 оны 06 сарын 15-ны өдөр НКС маркийн 42 инчийн зурагтад үзлэг хийсэн тэмдэглэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ийн хүсэлтээр 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цагт Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч Б.Цээбумбаа, Д., хөндлөнгийн гэрч Д., Б. нарыг байлцуулан НКС маркийн 42 инчийн зурагтад үзлэг хийхэд: тухайн зурагтыг асаахад дэлгэц цайрч, маш олон туяа бүхий зураас үүсч, дэлгэцийн доод хэсэгт гадны нөлөө буюу цохилтоос үүссэн гэмтэл түүнээс улбаалсан цууралт үүссэн байна. Үзлэгийн
тэмдэглэлд тухайн НКС маркийн 42 инчийн зурагтын фото зургуудыг хавсаргав гэжээ /хх-65/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн ...2018 оны 06 сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу НКС брэндийн зурагтын дэлгэцийн үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр үнэлж хөрөнгийн үнэлгээний тайлан болон холбогдох материалын хамт хүргүүлэв. Уг хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хандлагаар үнэлэгдэж нийт 399.000 төгрөгийн үнэлгээ тогтоогдов... хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-88-97/ зэргээр тогтоогдож байна./хх-63-79/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар хариуцагч нар гэм хор учруулсан нь тэдний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Гэтэл хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нар гэм буруугүй болох нь нотлогдохгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтыг ирүүлж мэтгэлцээгүй.
Хариуцагч Б. нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3.-т заасан гэм хор учруулахад хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон учраас хохирлыг хамтран хариуцана.
Иймд М.*******, Б. нараас нэхэмжлэгчийн шаардсан 305.000 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.020 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч М.*******, Б. нараас 9.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д
зааснаар хариуцагч ******* ******* *******, гийн нараас 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.020 /хорин нэгэн мянга хорь/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч М.*******, Б. нараас 9.800 /есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Л.ЭНХБИЛЭГ
Н.БАЯРСҮРЭН