Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2019/00634

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Өег гурил ХХК /РД2607417/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 8 дугаар байр, 28 тоотод оршин суух, Даваа овогт Хишгээгийн Анхмаа РД:/МЗ74071203/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 11-р байр, 22 тоотод оршин суух, Баян элгэн овогт Сэр-Одын Мөнхбаяр РД:/ИЮ73071116/ нарт холбогдох,

Зээлээр худалдсан гурилын үлдэгдэл үнэ 2.066.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Өег гурил ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Иргэн Х.Анхмаа, С.Мөнхбаяр нар иь Өег гурил ХХК -аас 2018 онд бараа бүгтэгдэхуүн зээлээр худалдан авч төлбөрийг Х.Анхмаагаас төлж байсан хэдий ч шуухийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Х.Анхмаа нь 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 1690 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийг илт үндэслэл муутай, үг үсэг. агуулгын хувьд алдаатай гэх гомдлыг шүүхэд гомдол гаргаснаар дээрх шүүхийн захирамж хүчингүй болсны эцэст Х.Анхмаагаас гурилын үлдэгдэл үнэ 2,066,000 төгрөгийг төлөхгүй гэж маргах болсон байна. Иймд иргэн Х.Анхмаа, С.Мөнхбаяр нараас зээлээр худалдан авсан гурилын үлдэгдэл төлбөр болох 2,066,000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэх.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Хариуцагч нар нь гурилын гэрээт боруулагчаар гурил зээлээр авч сарын эцэст тооцоо хийдэг байсан. Тэгээд 2015-2016 онуудад гурилын мөнгөө өгөхөө больсон. Тухайн үед уулзаад ярилцахаар мөнгөө төлж барагдуулна гэсэн тайлбарыг Анхмаа нь удаа дараа өгч байсан. Шүүхэд хандсанаас хойш С.Мөхбаяр нь холбогдоод 2.066.000 төгрөгнөөс манай компаны данс руу 400.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч талаас 66.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн хариуцагч Х.Анхмаагаас төлбөр гаргуулахаасаа татгалзаж байна. Иймд үлдэгдэл 1.600.000 төгрөгийг С.Мөнхбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Өег гурил ХХК -ийн шүүхэд гаргасан ... Х.Анхмаа, С.Мөнхбаяр нараас Зээлээр худалдсан гурилын үлдэгдэл үнэ 2.066.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... нийт нэхэмжилсэн 2.066.000 төгрөгийн зарим болох 466.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 1.600.000 төгрөгийг хариуцагч С.Мөнхбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарын дагуу С.Мөнхбаяраар төлүүлэх, харин хариуцагч Х.Анхмаагаас төлбөр гаргуулахаас татгалзаж байна гэх тайлбар, хавтаст хэргийн 144 дүгээр талд авагдсан хариуцагч С.Мөнхбаярын шүүхэд өгсөн ...2.000.000 төгрөгөөс 400.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 1.600.000 төгрөгийг дөрөв хувааж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хууль зүйн үндэслэл нь; талуудын хооронд Иргэний руулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан ... эд хөрөнгө буюу гурил зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний зүйл, үнийн дүн, хугацаа зэрэг дээр маргаангүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.006 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхбаяраас 2.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 46.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Сэр-Одын Мөнхбаяраас 1.600.000 төгрөгийг гаргуулж Өег гурил ХХК-д олгож, үлдэх 466.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Х.Анхмаагаас төлбөр гаргуулахаас татгалзсаныг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.006 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхбаяраас 2.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН