| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/01318/И |
| Дугаар | 101/ШШ2018/03176 |
| Огноо | 2018-10-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2018/03176
| 2018 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2018/03176 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Ө, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.М нарыг нэхэмжлэгч Г.Ө-ы асрамжинд үлдээж, хүү Б.Ө, охин Б.М нарын асрамж тогтоолгох тухай хариуцагч Н.Б-н сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Ө, охин Б.М нарт тус бүрт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Б-с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъяанжугийн гудамж, 73 дугаар байр тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г.Ө-ы өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Г.Ө-с 17.997.600 төгрөг гаргуулан хариуцагч Н.Б-д олгож, орон сууцаас хүүхдүүдэд ногдох хэсгийн үнийг гаргуулах тухай хариуцагч Н.Б-н сөрөг шаардлагыг, орон сууцыг хуваарьт өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Ө-ы шаардлагыг, мөн хариуцагч Н.Б-с Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Яргайт зусланд байрлалтай газар, хувийн сууц, лексус-470 маркийн УБИ улсын дугаартай, веросса маркийн УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийн үнэ нийт 75.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ө-ы шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1.049.050 төгрөг, хариуцагчаас төлсөн 441.900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-с 52.198 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө-д, нэхэмжлэгч Г.Ө-с 247.938 төгрөг гаргуулан хариуцагч Н.Б-д тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж болохгүйг зохигчдод тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА