| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0165/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/185 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ
Хохирогчийн өмгөөлөгч: Л.Батбаяр /онлайн/,
Шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Уранчимэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Балжинням /онлайн/
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, Д.Цогжавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414001940179 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай,
2.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн регистрийн дугаар,
3.Монгол Улсын иргэн, овогт гийн , регистрийн дугаар:
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 сарын 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын Улаансайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Холбоогийн хөндий” гэх газраас шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн д 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Хохирогч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би н.*******т гомдолтой байна. 40 хүрсэн үхэр айл саахалт болж бууснаас хойш дуусгасан. 2020 онд манайх 28 үхэр тоолуулж байсан 2022 онд манайх үхэргүй болсон, 2021 оныхоо хавар нь 10 үнээ тугалаад 40 хүрсэн байсан. Манай айл саахалтууд мэднэ гэрчилнэ н.******* нь хулгай хийгээд гэм буруугаа хүлээгээд уучлаарай хүний өмнөөс хэлдэггүй. ийг шалгаж байхад н.******* өөрөө түрүүлж мотоциклоор очоод энэ хоёрыгоо дуудаад дагуулаад очсон ажлын хувцастай мэдүүлэг өгсөн сууж байсан. Тэрийг би үзсэн тэгээд бусдыг нь би мэдэхгүй. 2022 онд үхрээ алдаад тасралтгүй явсан, 700,000 төгрөгийн бензиний мөнгө , 2 үхэр дээр тооцогдсон мөнгөө 2,300,000 нийтдээ 3,000,000 төгрөг 3 хүнээс тус бүр 1,000,000 авсан гэв.
Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2022 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газраас 2 тооны Монголын үхэр хулгайд алдсан. Би тэр үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, ямар нэгэн ул мөр гэх зүйл байгаагүй. Манай алдсан 2 тооны үхэр нь бүдүүн бөөр алаг үнээ, халтар гунж зүүн чих нь хойноосоо дашуу эсэгмэл, баруун чих урдаасаа дашуу эсэгмэл имтэй. Манай 2 үхрийг хулгай хийсэн хүнд гомдолтой байна...******* нь тухайн хэрэг дээр голлож ажилласан хүн байгаа.******* нь тухайн газраа өмнөх өдөр нь очиж хараад, өөрөө мотоциклоороо очоод тэгээд нөгөө хоёр хүн буюу *******, ******* нартай нийлж үхэр гаргаж нядалж ачиж өгч явуулчхаад ******* нь би буруугүй гээд байгаа юм. Манай үхрийг хамгийн сайн таних хүн нь ******* өөрөө байгаа юм. Би бол *******ийг буруутгаж байгаа, харин нөгөө хоёр бол манай үхрийг танихгүй. *******ийнхтой 2018 оноос хойш уулын ар, өвөр, нэг хөндийн 2 тал, манай байнгын нутагладаг “Холбоогийн хөндий зүүний эх” “Муу худаг” гэх манай хаваржаанд нутагладаг болсноос хойш манай үхэр алга болж эхэлсэн. Миний зүгээс *******т гомдолтой байна. ******* манай хоёр айл нэг сум, нэг багийн хүмүүс гэдгээр нь би таньж мэднэ ээ, тэрнээс төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Харин *******ийн эхнэртэй нь бол төрөл садангийн холбоотой юм. Манайх Баянхонгор аймгийн сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий зүүний эх” “Муу худаг” гэх газруудаар 2004 оноос одоог хүртэл тасралтгүй нутаглаж байна, харин *******ийнх 18 км орчим газрын зайтай л нутагладаг юм. ******* нь манайхтай айл, саахалт нутагладаг, мөн нэг уулын ар, өвөр хэсэгт нутагладаг нэг ус, худаг, булагнаас манай хоёр айлын мал ус уудаг учраас байнгын л таарч байдаг, айл саахалтууд тул бие биенийхээ малын зүс, им тамга зэргийг бол нэг бүрчлэн сайн мэднэ. 2018 оны үед бол *******ийнх үхэр бараг байдаггүй, бог мал цөөнтэй айл байсан. 2024 оны жилийн эцсээр бол их олон үхэр, их олон адуутай болсон гэж хүмүүсээс сонссон. Одоо манайх *******ийнхтой зайтай хол нутаглаж байгаа. Тухайн үед манай хоёр айлтай ойролцоо нутагладаг байсан ын ,,, буюу ,ийн ,ийн ,гийн зэрэг айлууд ойролцоо саахалт нутагладаг байсан. Тухайн айлын хүмүүс манайхыг 40 орчим тооны үхэртэй байсныг сайн мэднэ. Харин, зэрэг хүмүүс нас барсан. Эхнэрүүд нь бол байдаг. Би үхэр алдсан асуудалдаа гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 2 хх-ийн 176-177/,
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
Надад гомдолтой байна. ******* гэдэг хүн мах ачаад хот оруулж өг гэж хэлсэн. Би махыг ачиж хот руу оруулж өгсөн. Ачааны хөлс 300,000 төгрөгийг авсан. гэдэг дугаартай машиныг ахдаа зарсан байсан. Утас дугараад машин авсан ах залгаж машиныг цагдаа хураагаад аваад явлаа ирж зохицуул гэж хэлсэн. Цагдаа надаас байцаалт авахдаа чи хийсэн хэргээ хүлээвэл би энд нь асуудлыг шийднэ гэж хэлсэн түүнийг дагуу хийсэн гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би тухайн үед Улаанбаатар хотод ажил хийдэг байж байгаад суманд гэртээ ирээд удаагүй байсан. Намайг гэртээ байхад ******* ах намайг утсаар ярьж дуудаад “хот явах гэж байгаа юм уу, 2 мах ачаад аваад явъя, өөрөө цуг явна гээд сумын 1 дүгээр багийн Үсэргээ овоон дээр “хүрээд ир” гэхээр нь би өөрийн эзэмшлийн улаан өнгийн Тоёота приус 20 маркийн БНА улсын дугаартай машинтай ганцаараа очсон. Тэгээд цаашаа уруудаад намайг “Холбоо хөндий ороод ир гэхээр нь би тухайн газарт яваад очтол ******* ах ганцаараа цэнхэр өнгийн юм дэлгэсэн, дээр нь үхрийн мах дэлгэсэн байсан. Тэгээд тухайн махыг би машиндаа ачаад сум ороод хотоос ирсэн нэг найз ыг аваад ******* ахтай бид гурав шууд Улаанбаатар орсон. Тухайн үед “Шонхор” зах орж ******* ахыг махтай нь буулгаад би ажил руугаа явсан. Тэгээд би хотод үлдсэн. Орой л байсан санагдаж байна, би цагийг нь сайн санахгүй байна.Намайг очиход ******* ах ганцаараа байсан, би ямар зорилгоор тухайн үхрийг нядалсан талаар би мэдээгүй, намайг зүгээр “ачаад яв л” гэж хэлсэн, янз бүрийн юманд орооцолдох юм байхгүй л гэж надад хэлсэн. Хэний үхэр байсныг би мэдээгүй, намайг очиход ******* байгаагүй юм. Би хичнээн тооны үхэр байсныг мэдэхгүй байна, тараагаад тавьсан махнууд байсан, би үхэр гаргаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Би тухайн үед хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй. Надад тухайн үед Улаанбаатар хот руу очсоны дараа 300,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн, тухайн үед Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 158-160/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... ах намайг гэртээ байхад намайг “2 үхэр төхөөрөхөд гаргалцаад өгөөч” гээд дуудсан, Би сум дээр гэртээ байж байгаад сумын 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газарт өөрийнхөө саарал өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклоо унаад ганцаараа яваад очсон. Гэтэл ах намайг очиход ганцаараа байсан ба 7-8 тооны үхрийг “Холбоогийн хөндий” гэх газарт эргэний ёроол руу шахсан байсан. Тухайн 7-8 тооны үхрээс ах 2 тооны үхрийг барьж аваад төхөөрсөн. Би бол тухайн 2 тооны үхрийг төхөөрөхөд хамжилцсан. Тэгээд 2 тооны үхрийг бараг төхөөрөөд дуусаж байхад ах ийг дуудсан. улаан өнгийн приус 20 маркийн машинтай ганцаараа ирсэн. Тэгээд нядалсан 2 тооны үхрээ тухайн машинд ачаад сум руу явсан. Би тухайн газраас гэр лүүгээ явсан. Оройны 21 цагийн орчимд санагдаж байна,бүрэнхий болж байсан. Тухайн 2 тооны үхрийн нас, зүс, им тамгыг би санахгүй байна. Би “Холбоогийн хөндий” гэх газарт ганцаараа өөрийнхөө мотоциклтой очсон, намайг очиход эргэнд тухайн үхрүүдийг шахсан байсан. өөрөө янзалсан. д хутга нь байсан, надад “банкны мөнгө, машины лизингийн мөнгө болчихсон л” гэж хэлсэн. Би хэний эзэмшлийн үхэр гэдгийг мэдээгүй, би тухайн үед ямар учиртай үхэр, хулгайн үхэр гэдгийг би огт мэдээгүй. Надад ямар нэгэн хөлс өгсөн зүйл байхгүй юм.Тухайн мотоцикл эвдэрсэн, явах боломжгүй сумын 1 дүгээр багийн нутаг “Дэлгэрэх” гээд хаваржаан дээр байгаа. Би тухайн үхрүүдийг бол мотоциклоор туугаагүй юм. энэ хэрэгт ямар оролцоотой байсныг би мэдэхгүй байна. Машинтайгаа ирээд тухайн 2 тооны үхрийн махыг ачаад явсан. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв, тухайн өмнөх өгсөн мэдүүлэгтээ цагдаагаас айж сандраад юу ярьснаа сайн санахгүй байна. үхэр гаргаад дуусах гэж байхад ирсэн нь үнэн зөв мэдүүлэг байгаа юм. Надад мөнгө төгрөг, мах өгсөн зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 150-152/,
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2022 оны 07 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газарт хөдөө хээр бэлчээрт 10-аад тооны үхэр байсан. Тухайн үхрээс 2 тооны үхрийг барьж аваад тухайн газраа нядалсан. Би ******* гэх хүнийг сумаас би хүнээс 2 үхэр авчихлаа, түүнээс хамжилцаад өгөөч гэж гуйгаад *******той нийлээд хамжилцаж тухайн 2 үхрийг нядалсан. Тэгээд тухайн үед ******* яваад өгсөн ба би ийг “машинтайгаа хүрээд ирээч” гэж дуудсан. машинтайгаа хүрээд ирэхээр нь би “за ахын дүү үүнийг аччих” гэхэд нь “зүгээр юм уу” гэж надаас асуухаар нь би “зүгээр ээ зүгээр” гэж хэлээд машинд нь ачуулсан. Тэгээд би тухайн 2 тооны үхрийн махыг шууд Улаанбаатар хот руу оруулж “Хүчит шонхор” зах дээр махны ченжид худалдсан. Би т бензиний мөнгө гэж 300,000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг би өөрөө хэрэглэсэн. Тухайн хэргийг орой 21-22 цагийн орчимд үйлдсэн юм. Би тухайн үхрийг хэний үхэр гэдгийг мэдээгүй. Нэг нь хар бөөр алаг үнээ байсан, нөгөөх нь шүдлэн болов уу гэмээр хар үхэр байсан, им тамга зэргийг бол ажиглаагүй. Би тэр өдөр сумаас Мустанг-5 маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклийг ганцаараа жолоодоод үдээс хойш 15 цагийн орчимд гараад “Холбоогийн эх”-ээр ороод уруудаад явж байхад тухайн 10-аад тооны үхэр таарсан. Би тэгээд тухайн үхрүүдийг мотоциклоороо 200-300 орчим метр газар туугаад эрэг таарахаар нь хашаад ******* руу утсаар яриад “хүрээд ирээч” гээд дуудсан. ******* сумаас мотоциклоор ирээд тэндээ бид хоёр 2 тооны үхрийг хамжилцаад нядалсан. Нядалж дуусаад ийг мөн утсаар ярьж дуудсан, ийг ирэхээс өмнө ******* явсан байсан ба дараа нь хүрэн өнгийн Тоёота приус-20 маркийн авто машинтай ирсэн, улсын дугаарыг нь сайн санахгүй байна, тэгээд машинд нь 2 тооны үхрийн махыг ачаад шууд Улаанбаатар хот орсон, тухайн үед ын найз гэх гэх хүн хамт сумаас хот руу явсан. Гэхдээ тухайн гэх залуу үхэр нядалсны дараа сумаас суусан юм. Тухайн 2 тооны үхрийг нядалсан газраа, эргийн ёроолд газарт булсан, 2 тооны үхрийг 2 ширхэг хутга ашиглан нядалсан ба 2-уулаа миний хутга байгаа, одоо 1 хутга нь сумын төвд гэрт, нэг хутгыг нь бол би мэдэхгүй байна, алга болсон байсан. Би 2 тооны үхрийн махыг нийлүүлээд 1.300.000 төгрөгөөр худалдсан ба би тухайн мөнгийг гэх Хаан банкны өөрийн дансаар шилжүүлсэн авсан, т би өөрийн дээрх данснаас ийн өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Мах худалдан авсан хүнээс миний данс руу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Тухайн өдрөө мөн т 300,000 төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгсөн. Миний машины лизингийн хугацаа хэтрээд мөнгөний хэрэг гарахаар нь би тухайн 2 тооны үхрийг нядлах болсон. Би *******т хэлэхдээ хүнээс худалдаж авсан нядлахад хамжилцаад өгөөч гэж гуйсан юм. Тэрнээс хулгайн үхэр гэдгийг мэдээгүй юм. т бол “мөнгө болгох гэсэн юм ирээд ачаад өгөөч” гэж гуйсан юм. Тухайн үед бол т нь “наадах чинь болох юм уу” гэхэд нь би “зүгээрээ, ах нь хүнээс авсан ” гэж хэлээд хамт Улаанбаатар хот руу явсан.Тухайн үед 10 бол хүрэхгүй тооны үхэр байсан, 8-9 тооны байсан уу, 7-8 тооны байсан уу, тийм л тооны үхэр байсан, 8-9 тооны үхрийг бол багцаалдаад л 10-аад тооны гэж ярьж байгаа юм, тэрнээс бол 10-аас их тооны үхэр байгаагүй юм. Сумаас эхлээд миний унаж явсан мотоцикл бол *******ийн мотоцикл байгаа юм, дараа нь намайг *******ийг дуудахад ******* ямар ч байсан мотоциклтой ирсэн, харин ямар мотоциклтой ирснийг бол мэдэхгүй байна. Тухайн мотоцикл бол ер нь эдэлгээнд ороод дууссан байгаа байх, ******* хаана байгааг нь мэдэж байгаа, миний унаж явсан эхний хүрэн өнгийн мотоциклоор би тухайн үхрүүдийг туусан юм. ******* тухайн үхрүүдийг туулцсан зүйл бол байхгүй юм. Туулцахад байгаагүй, *******ийг ирэхэд би эргэнд үхрүүдийг хашсан байсан юм. Би энэ хоёроос зүгээр тусламж л гуйсан юм, энэ хоёр бол тухайн үхрийг хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй, тухайн үед ******* байсан, тухайн эрэг нь өндөр эрэг байдаг ба тэр эрэг рүү хаяад дээрээс нь шороо нураасан, тэрнээс бол газарт ухаж булсан зүйл бол байхгүй юм. Би тухайн 1,000,000 төгрөгөөс машиныхаа мөнгөнд өгөөд үлдэгдэл мөнгийг нь зардал гээд эргээд аймаг руу буцахад зарцуулаад дууссан, эргэж ирэхдээ мөн тай хамт ирсэн ба тэр үед бид хоёр хоёулхнаа ирсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 166-169/,
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би Н.ийн Хаан банкны данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлж тоёота приус 20 маркийн БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн 2004 онд үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол улсад орж ирсэн онтой тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Одоо надад тээврийн хэрэгсэл байгаа. Намайг худалдаж авахад Н.ийн нэр дээр байсан, одоо хүртэл шилжүүлэг хийгээгүй, өөрийнх нь нэр дээр байгаа юм. Би одоо тухайн тээврийн хэрэгслийг 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан болохоор уг мөнгөн дүнгээр үнэлж байна. Надад энэ хэрэгтэй холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..Манай компанийн эзэмшилд БНА улсын дугаартай, тоёота приус 20 маркийн, хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл байгаа. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гийн , *******ийн нар 4,200,000 төгрөгийн барьцаанд унаж тавихаар болсон. Тухайн төлөлт хийгдээгүй ба 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн сарын төлөлт одоо хүртэл төлөгдөөгүй, хугацаа хэтрэлттэй ба тухайн хүмүүстэй холбоо барьж чадахгүй, манай байгууллагын зүгээс аймгийн иргэний шүүхэд 2024 оны 05 сард нэхэмжлэл гаргасан байгаа. Одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Өнөөдрийн байдлаар 2,200,000 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй байгаа ба тухайн зээлийн хүү бодогдоно, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой зардлууд нэмэгдэж гарна. Манай байгууллагын зүгээс бол зээлийг бүрэн төлүүлэх, төлөхгүй шаардлага үүсвэл барьцаа хөрөнгийг хураан авах нь шүүхээр шийдэгдэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 07 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн баяр наадмын урд өдөр аймаг орсон. Энэ үед сумын төвөөс аймгийн төв ирж надтай уулзсан “манайх хоёр үхэр хулгайд алдчихлаа” гээд намайг хардаад байсан. Тухайн үед намайг “2 үхэр хулгай хийчихлээ” гэж хардаж нэлээн маргаан болж байсан. Би сүүлд нь эхнэрийн төрсөн дүү болох тай уулзаад “намайг 2 үхэр хулгай хийсэн гээд хардаад салахгүй юм” гэхэд надад хэлэхдээ “гийн хоёр тооны үхрийг авсан” гэж хэлсэн. Би тэр үед нь д “танай 2 үхрийг авсан гэж Амарбаяр ярилаа” гэж хэлсэн. Амарбаяр надад 2023 оны 10, 11 сарын үед Баянхонгор аймагт гэртээ байхдаа “гийн 2 үхрийг авсан” гэж надад өөрөө тэгж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,
Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2022 оны 07 дугаар сарын 27-29-ний хооронд сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газраас үхэр дотроосоо 2 тооны Монголын үхрээ хулгайд алдсан. Хар бөөр алаг үнээ, зүүн талынхаа хааны урд цагаан мэнгэтэй, зүүн чих нь урдаасаа жишүү цуулбар, бараан чих нь араасаа жиш үү цуулбар имтэй гунжин үнээ хулгайд алдсан. Тухайн үед сумын “Холбоогийн хөндий” өвдгийн бууцны доохон талд эрэгийн мухарт арьс шир, толгой, гэдэс зэргийг бүгдийг нь булж жижиг тээврийн хэрэгслийн дугуйны мөр байсан. Тухайн үед нь , гэх 2 хүнийг сэжиглэж байсан. Манай үхрийг тэр хоёроос өөр хүн хулгай хийж аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би тухайн үед Улаанбаатар хотод “Хүчит шонхор” зах дээр махны наймаа эрхэлж байсан. Энэ мөнгийг тухайн үед үхрийн мах худалдаж аваад шилжүүлсэн байх гэж бодож байна. Тэгээд тухайн үеийн үхрийн махны ханшаар бодохоор 2 үхрийн махны мөнгө шилжүүлсэн байх гэж бодож байна. Олон хүнээс мах авдаг учраас яг ямар хүнээс мах авч шилжүүлснээ санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 107/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...гийн 2 тооны үхрийг хулгайд алдсан талаар би сураг сонсож байсан. Би т гийн 2 тооны үхрийг авсан гэж ярьж хэлж байсан удаа огт байхгүй, яаж яваад миний нэр тухайн хэрэгт орсон талаар бол би мэдэхгүй байна. надад “ намайг үхрийг нь авчихлаа” гээд хардаад байна” гэж хэлж байсан зүйл байгаа....гэх мэдүүлэг/хх-ийн 111-112/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..Би *******, ******* нарыг нэг нутгийн хүмүүс гэдгээр нь таньж мэднэ, тэрнээс төрөл садан, ах дүүгийн холбоо байхгүй, харин ******* гэх залууг бол огт танихгүй. гэх хүний 2 тооны үхэр хулгайд алдагдсан талаар би 2022 онд алдсаных нь дараа мэдсэн ба тухайн үедээ надаас алдагдсан 2 үхрийнхээ талаар асууж сураглаж байсан. Манайх сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Баруун холбоо” гэх газраар 1990 оноос хойш нутаглаж байна. гэх айл “Зүүн холбоо” гэх нэртэй газраар бас нэлээн олон жил нутаглаж ирсэн. Манай хоёр айл бол хоорондоо 5-6 км орчим хол газар нутаглаж ирсэн ба нэг хамар уулын наана, цаана л нутаглаж ирсэн. гэх айл “Зүүн холбоо” манайх “Баруун холбоо” гэх газраар нутаглаж ирсэн. Манай ойролцоо нутагладаг айлууд бол бие биенийхээ мал, үхэр зэргийг зүс, тоо толгойгоор нь бол таньж мэддэг, тэдний үхэр байна, эдний үхэр байна гэдгийг бол таньж мэддэг. *******ийнх бол сумын төвөөс чанх хойд зүгт байх “Хараат хайрхан” гэх нэртэй газраар нутагладаг ба зун нь нуруугаад буюу манай нутагладаг газраас дээшээ “Холбоо”, “Цагаан овооны нуруу” гэх газраар нутагладаг ба гэх айлаас их ойрхон, тухайн газар бол зуслангийн зориулалттай газар учраас хэн ч очоод буугаад нутаглаад явдаг. Зарим жил нь “Цагаан овооны нуруу” гэх газраар нутагладаг байсан. Нэг уулын ар, өврөөр бол нутагладаг байсан нь үнэн, тухайн орчмоор нутагладаг айлууд ч бүгд мэднэ. ******* нь гэх айлын мал, үхрийг бол мэдэх байх, нэг сумын, нэг багийн, нэг нутгийн, нэг дор нутаглаж ирсэн хүмүүсийн хувьд бие биенийхээ малыг мэднэ, танина гэж бодож байна. Тухайн айлууд бол нэг худгаас болон өөр өөр худаг, ил уснаас ч усалчих боломжтой байдаг байсан...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 206-207/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... *******, *******, ******* нарыг нэг нутгийн хүмүүс гэдгээр нь таньж мэднэ, төрөл садан, ах дүүгийн холбоо байхгүй. 2021- 2024 он хүртэл сумын Улаан сайр 1 дүгээр багийн засаг даргын албан тушаалыг хашсан. гэх айл “Хөх хайрхан” гэх нэртэй газраар өвөлжиж, зусаж, намарждаг байсан. *******ийнх сумын төвийн айл бөгөөд хөдөө гэр нь тухайн үедээ “Буйлсан” гэх нэртэй газраар нутагладаг байсан. *******, ******* нар бол яг манай багийн хүмүүс биш, 3 дугаар багийн хүмүүс байгаа юм. , ******* нарынх газрын баримжаагаар бодохоор 30-40 км зайтай нутагладаг байсан. гийнх үхэртэй айл байсан, яг тоо толгойг нь сайн мэдэхгүй байна. *******ийнх ч мөн адил үхэртэй айл байгаа юм, тоо толгойг нь сайн мэдэхгүй. Манай сумын хүмүүс бол ер нь үхэр, адууг бол тэдний бод мал байна гэдгийг мэдэх байх, үхэр бол содон зүстэй учраас ер нь таньж мэддэг. *******ийнх бол ахуй амьдрал нь дажгүй, өөрийнхөө амьдралыг болгоод явчихдаг хүн байгаа юм, мал 200-300 орчим тоолуулдаг айл байсан....” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 209-211/
Гэрчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би *******ийг танина. Манай өвөлжөө болох сумын Улаан сайр 1 дүгээр багийн Эхэн усны ханан нэртэй газарт саахалт байдаг байсан айл байгаа юм ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. *******, ******* нарыг танина. ых үхэртэй айл байсан, тоо толгойг нь сайн мэдэхгүй юм байна. ******* нь болон түүний нөхөр ы үхэр, малын тоо толгой эм, тамгаар нь мэддэг байсан талаар мэдэхгүй юм байна...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 215-217/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би *******, *******, ******* нарыг нэг сумын хүмүүс, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Манайх зун, намар Холбоо гэх газар түүний нөхөр тай саахалт буудаг, өвөл, хавар хол байдаг саахалт буудаггүй. Тухайн үед ых 40 орчим үхэртэй байсан. Эм тамгыг сайн мэдэхгүй таньж мэддэггүй байсан. *******, нарынх ямар нэртэй газарт нутагладаг байсан талаар сайн мэдэхгүй, ******* нь болон түүний нөхөр ы үхэр малын тоо толгой эм, тамгаар нь мэддэг байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 220-221/,
Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай “...нас гүйцсэн үнээний үнэ 1.600.000 төгрөг, 4 настай Монголын үнээ 1,200,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115/,
Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай “...Монголын үнээний үнэ 1.400.000 төгрөг, 4 настай Халтар гунж үнээ 900,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-124/,
Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 93 дугаартай “...2004 онд үйлдвэрлэгдсэн, 2014 оны 4 сард Монголд орж ирсэн, БНА улсын дугаартай, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129/,
Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай “...Улсын дугааргүй, мустанг 5 мотоциклийн үнэ 80,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-136/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 09/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / 1 хх-ийн 02-06, 10-14, 17-21/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 32-35/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 36-40/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх-ийн 52-57/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хх-ийн 172-174/, шүүгдэгч нарын эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 175-177/, шүүгдэгч нарын депозит дансны хуулганууд / 1 хх-ийн 183-191, 194-202/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 203-205/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн ...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 сарын 29-ний шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын Улаансайр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Холбоогийн хөндий” гэх газраас шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн д 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....
...2022 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газраас 2 тооны Монголын үхэр хулгайд алдсан,...алдсан 2 тооны үхэр нь бүдүүн бөөр алаг үнээ, халтар гунж зүүн чих нь хойноосоо дашуу эсэгмэл, баруун чих урдаасаа дашуу эсэгмэл имтэйБи үхэр алдсан асуудалдаа гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
Шүүгдэгч *******ийн ... ах намайг гэртээ байхад намайг “2 үхэр төхөөрөхөд гаргалцаад өгөөч” гээд дуудсан, би сум дээр гэртээ байж байгаад сумын 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газарт өөрийнхөө саарал өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклоо унаад ганцаараа яваад очсон, ганцаараа байсан ба 7-8 тооны үхрийг “Холбоогийн хөндий” гэх газарт эргэний ёроол руу шахсан байсан, тхайн 7-8 тооны үхрээс 2 тооны үхрийг барьж аваад төхөөрсөн, 2 тооны үхрийг төхөөрөхөд хамжилцсан,... 2 тооны үхрийг бараг төхөөрөөд дуусаж байхдаа ах ийг дуудсан, улаан өнгийн приус 20 маркийн машинтай ганцаараа ирсэн, нядалсан 2 тооны үхрээ тухайн машинд ачаад сум руу явсан....гэх мэдүүлэг/хх-ийн 150-152/,
Шүүгдэгч *******ийн ....намайг гэртээ байхад ******* ах утсаар ярьж дуудаад сумын 1 дүгээр багийн Үсэргээ овоон дээр “хүрээд ир” гэхээр нь би өөрийн эзэмшлийн улаан өнгийн Тоёота приус 20 маркийн БНА улсын дугаартай машинтай ганцаараа очсон, ******* ах ганцаараа цэнхэр өнгийн юм дэлгэсэн, дээр нь үхрийн мах дэлгэсэн байсан,.. тухайн махыг би машиндаа ачаад сум ороод хотоос ирсэн нэг найз ыг аваад бид гурав шууд Улаанбаатар орсон, ... “Шонхор” зах орж ******* ахыг махтай нь буулгаад би ажил руугаа явсан,..надад тухайн үед Улаанбаатар хот руу очсоны дараа 300,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн, тухайн үед хаан банкны тоот данс руу шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 158-160/,
Шүүгдэгч *******ы .... Баянхонгор аймгийн сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газарт хөдөө хээр бэлчээрт 10-аад тооны үхэр байсан юм. Тухайн үхрээс 2 тооны үхрийг барьж аваад тухайн газраа нядалсан, .... *******той нийлээд хамжилцаж тухайн 2 үхрийг нядалсан,... ийг “машинтайгаа хүрээд ирээч” гэж дуудаад машинд нь ачуулсан,... 2 тооны үхрийн махыг шууд Улаанбаатар хот руу оруулж “Хүчит шонхор” зах дээр махны ченжид худалдсан, 2 тооны үхрийн махыг нийлүүлээд 1.300.000 төгрөгөөр худалдсан, мөнгийг Хаан банкны өөрийн дансаар шилжүүлсэн авсан, т би өөрийн дээрх данснаас ийн өөрийнх нь данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн, ...машины лизингийн хугацаа хэтрээд мөнгөний хэрэг гарахаар нь би тухайн 2 тооны үхрийг нядлах болсон ...гэх мэдүүлэг/хх-ийн 166-169/,
Иргэний нэхэмжлэгч гийн.... Н.ийн хаан банкны данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлж тоёота приус 20 маркийн БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн 2004 онд үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол улсад орж ирсэн онтой тээврийн хэрэгслийг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,
Иргэний нэхэмжлэгч гийн...манай компанийн эзэмшилд БНА улсын дугаартай, тоёота приус 20 маркийн, хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл байгаа. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гийн , *******ийн нар 4,200,000 төгрөгийн барьцаанд унаж тавихаар болсон. Тухайн төлөлт хийгдээгүй, өнөөдрийн байдлаар 2,200,000 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,
Гэрч ын ... надад хэлэхдээ “гийн хоёр тооны үхрийг авсан” гэж хэлсэн. Би тэр үед нь д “танай 2 үхрийг авсан гэж Амарбаяр ярилаа” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,
Гэрч ы... 2022 оны 07 дугаар сарын 27-29-ний хооронд сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг “Холбоогийн хөндий” гэх газраас үхэр дотроосоо 2 тооны Монголын үхрээ хулгайд алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,
Гэрч ын ... үхрийн махны ханшаар бодохоор 2 үхрийн махны мөнгө шилжүүлсэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 107/,
Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай “...нас гүйцсэн үнээний үнэ 1.600.000 төгрөг, 4 настай Монголын үнээ 1,200,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115/,
Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай “...Монголын үнээний үнэ 1.400.000 төгрөг, 4 настай Халтар гунж үнээ 900,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-124/,
Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 93 дугаартай “...2004 онд үйлдвэрлэгдсэн, 2014 оны 4 сард Монголд орж ирсэн, БНА улсын дугаартай, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129/,
Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай “...Улсын дугааргүй, мустанг 5 мотоциклийн үнэ 80,000 төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-136/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл юм.
Мал хулгайлах гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “...бусдын малыг хулгайлсан...” үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
“Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж, “олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарласан. Харин “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь үхрийн махыг зөөж тээвэрлэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн машин механизм ашиглан үйлдэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ..гэж, 3.1 дүгээр зүйлийн 2-т.. 2.Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно... гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж иргэн гийн 2 тооны үхийг хулгайлан авсан үйлдэл, эс үйлдэхүй нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.., *******, ******* нарын үйлдэл нь бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хохирогч гийн олон тооны үхрээс бэлчээрт байхад 2 тооны үхрийг таслан авч, төхөөрч, үхрийн шир, толгой, гэдэс зэргийг газарт булж, нуун далдалж, машин механизм ашиглан тээвэрлэж, эзэмшилдээ авч, худалдан борлуулж өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч , Б.гэрэл нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч д малаа эрж хайсан зардалд 700,000 төгрөг, малын үнэ болох 2,300,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан байх шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч бусдын өмчлөлд байсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээ болох шүүгдэгч *******ийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг үнэ болох 80,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч гийн эзэмшлийн БНА улсын дугаартай, тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 7,000,000 төгрөгийг нийт 7,080,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж, шүүгдэгч тус бүр 2,360,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******д дөрвөн жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т гурван жилийн хугацаагаар хорих ялуудыг тус тус оногдуулах... дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цогжавхлан, Б.Бурмаа, Д.Уранчимэг, Т.Балжинням нар нь.... прокурорын дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэлд маргах зүйлгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч нарт тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү ... гэх дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2,2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэгт хамаарч байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт үйлдсэн хүн тухайн хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...гэж хуульчилжээ.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 59 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №199 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэргийг цагаатгах байр суурьтай оролцож байсан болно.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж,бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөн гэх боловч өмнөх анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, зорилго, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, зорилго, арга хэрэгсэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу шүүгдэгч ******* нь хэд, хэдэн удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө шүүхээр шийтгүүлж байсан, дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* нь өмнө шүүхээр шийтгүүлж байсан, дахин гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагч , шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүхээс
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялуудыг тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн № 199 дугаар шийтгэх тогтоолоор түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 113 хоног,
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 59 дугаар магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т заасныг баримтлан шүүгдэгч А., *******, ******* нарт хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан буюу шүүгдэгч *******, ******* нарыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 62 хоногийг ялтны эдлэх ялд тус тус оруулан тооцож,
Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид буцаан олгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй 26 сантиметрийн урттай хутга 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,
Шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн тус тус тоолж,
Шүүгдэгч *******, *******, ******* нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт гийн , ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн буюу бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ы 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 113 хоног, шүүгдэгч *******, ******* нарын тус бүр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 хоногийг ялтнуудын эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн эзэмшлийн улсын дугааргүй мустанг маркийн мотоциклийн үнэ болох 80,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч гийн эзэмшлийн БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 7,000,000 төгрөг, нийт 7,080,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас тэнцүү хувааж, шүүгдэгч *******, *******, ******* нараас тус бүр 2,360,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого тус тус болгосугай.
6.Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч гийн эзэмшлийн БНА улсын дугаартай улаан хүрэн өнгийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид буцаан олгосугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй 26 сантиметрийн урттай хутга 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9.Шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА