Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар *******, *******, ******* нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201705000095 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Шүүгдэгч Шүүгдэгч Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* ******* / *******/

2.Шүүгдэгч Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* //

3.Шүүгдэгч Монгол улсын иргэн,  Дамдин тайж овогт ,/ /

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны урд талд нийгмийн хэв журмыг зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн 55-22 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирогч ыг суулган Өвөрхангай аймгийн чиглэлд явах замдаа зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед М.Лувсандорж ахтай хамт Голомт банкны зүүн талд машинаа тавиад “ Оргил” бааранд ороод бид хоёр 0.5 литрийн пиво нэг нэгийг авч уугаад намайг бүжиглэж байхад М.Лувсандорж ах нэг эмэгтэйтэй уулзаад байсан. Тэгээд М.Лувсандорж ах гараад явсан удалгүй намайг машин дээр хүрээд ир гээд дуудсан. Голомт банкны үүдэн дээр иртэл М.Лувсандоржийн машин дотор бааранд уулзаад байсан нэг эмэгтэй наана бас нэг эмэгтэйтэй машиндаа сууж байхаар нь би машин дотор ороод суутал ланд круйзер 80 маркийн саарал өнгийн машинтай дөрвөн залуу бууж ирээд М.Лувсандорж ахтай явж байсан эмэгтэйн тооцоо 30000 төгрөгийг бид нар хийсэн авч явах гэж байгаа бол мөнгөө авъя гээд маргалдсан. М.Лувсандорж ах мөнгийг нь өгье гэж хэлээд утсаар яриад машиндаа суусан. Гэтэл Өвөрхангай аймгийнх гэх хоёр залуу нь миний хоёр талаас барьж аваад намайг машиндаа суулгасан. Баянхонгор аймгийн залуу нь урд талын суудал дээр суугаад харин Өвөрхангай аймгийн гэх залуу нь машинаа бариад харин нөгөө хоёр залуу миний хоёр талд суусан. Баянхонгор аймгийн постоор гараад явахаар нь би хаашаа явж байгаа талаар асуутал машин барьж явсан залуу нь уурхайд аваачаад булчихъя хүрз лоом байгаа гээд байсан. Тэгээд би хоёр талд сууж байсан залуучуудыг цохиж, урд жолоо барьж байсан жолоочийг татахад хажууд сууж явсан залуучууд нь намайг татаж аваад хойш нь суулгахаар нь би машины баруун талын хойд хаалгыг онгойлоод үсрэх гэсэн чинь машинаа зогсоогоод машинаас чирж буулгаад ард сууж байсан хоёр залуу нь намайг өшиглөөд нүдсэн. Урд жолоо барьж явсан нь бууж ирээд нүүр лүү нь битгий цохиороо гээд намайг Өвөрхангай гурван залуу гурвуулаа цохиж зодсон. Харин Баянхонгор аймгийн гэх залуу машин дотроо суугаад байсан. Тэгээд намайг буцаж машин дотор суулгаад хоёр талд Өвөрхангай аймгийн залуус суусан. Би ямар ч тамиргүй болоод газар унаад хэвтэхэд намайг машин дотор бөөлжих гээд байна гээд хар уут толгойд углаж, машин дотор бөөлжих юм бол ална шүү гээд байсан. Урд сууж явсан Баянхонгор аймгийн залуу нь уучлалт гуйгаад ах нараа бид хоёрыг гэхэд тэгвэл наад залуугаараа уучлалт гуйлгуул гэсэн. Баянхонгор аймгийн залуу машины хойд талд орж ирээд намайг энэ гурван залуугаас уучлалт гуйчих зүүн тийшээ 200 км явчихлаа буцъя гээд байхаар нь би тэр гурван залуугаас уучлалт гуйсан. Тэд нар энэ хоёрыг ингээд эндээс нь буцаая гээд машинаа зогсоосон. Баянхонгор аймгийн залуу замд явж байсан том машин зогсоогоод Баянхонгор аймаг явахаар болоод намайг машинд суулгаад аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 69-73/

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Тухайн үеийн асуудал өөрөө эхэлсэн. Бид нарыг хаанаас ирсэн хүмүүс гадных гээд байсан. Тэгэхээр нь Өвөрхангай айма груу хамт явсан. Бид нарыг гадны хүмүүс гэж байгаа юм бол манай аймагт очоод чи хэн болох вэ гээд жаахан айлгаад, тоглоом шоглоомоор авч явсан. Бид нар хэрүүл хийхийг хүсээгүй, танхайръя гэж бодоогүй. Санаандгүй зүйл болсон гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... бид хоёр нэг нэг шил пиво авсан. ******* нь архи уудаггүй болохоор зүгээр сууж байсан. ******* тамхи татах гээд гарахаар нь би араас нь гартал тэр нэг залуутай тамхи татаад зогсож байхаар нь очиход тэр залуу танилцая гэхээр нь танилцахад Голомт банкны хамгаалагч хийдэг Алтанхундага гэж хэлсэн. Алтанхундага ******* бид гурав буцаад баар луу ороод Алтанхундага *******тай юм ярьж байснаа 3 эмэгтэй байна, тооцоогоо хийж чадахгүй суугаад байна, тооцоог нь хийчихвэл хамт жаахан сууя гэсэн, 30000 төгрөг болсон гэхээр нь ******* тооцоог хийсэн. Тэгээд сууж байгаад тэр эмэгтэйчүүд гараад явсан. Тэднийг Алтанхундага дагаад гараад явахаар нь *******, бид 3 араас нь гараад иртэл нөгөө 2 эмэгтэй нь зам хөндлөн гараад Голомт банкны үүдэн дээр машинд суусан. Харин ******* бид 2 машинаар араас нь Голомт банкны үүдэнд очиход 2 эмэгтэй нь машинд суусан байхаар нь тэр 2 эмэгтэйд бид та 2-ын бааранд гарсан тооцоог хийсэн. Бид нартай цуг сууна гэсэн яасан гэхэд нэг эмэгтэй нь манай найз залуу ирсэн байна бид нар явлаа гэхээр нь ******* та нар явах гэж байгаа бол тооцоо хийсэн мөнгөө авъя гэхэд гэх залуу согтуу ирээд маргалдсан. Алтанхундага боль гэхэд зүгээр болсон. Тэгээд ******* машинаа бариад машины урд талын суудал дээр Алтанхундага суугаад гэх залууг хойд талын суудал дээр суугаад ******* бид 2 ын 2 талд суугаад Өвөрхангай аймаг явсан. Нарийнтээл сумын орох гээд явж байхад гэх залуу гэнэт сэрээд жолоо барьж явж байсан *******ийн араас боогоод авахаар нь ******* бид хоёр салгасан. Цаашаа явж байгаад гэнэт миний талын хаалгыг онгойлж хамт үхнэ гээд түлэхээр нь ******* машинаа зогсоосон. Би хаалгыг нь хаах гээд цааш нь зүүн гараараа түлхсэн чинь ын нүдийг цохисон. Тэгээд цаашаа явж байгаад Алтанхундага д одоо буцъя хол явчихлаа уучлалт гуйчих чамаас болж энэ хүртэл явчихлаа, маргааш өглөө ажилтай гэхэд гэх залуу намайг уучлаарай одоо бид хоёр ингээд буцъя, буулгачих гэхээр нь Хайрхандулаан сумын цайны газар дээр зогсож замын унаа зогсоож унаанд суулгаж өгсөн.... гэх мэдүүлэг/хх-ийн 128-129 хуудас/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...тэгээд орой Өвөрхангай аймаг явах гэж байгаад *******, бид 3 ярилцаж байгаад Баянхонгор аймгийн баарыг үзье гээд “Оргил” бааранд ******* бид хоёр нэг нэг шил 0.5 летрийн пиво уусан. Харин ******* архи пиво уудаггүй болохоор уугаагүй. Тэгээд бид 3 бааранд сууж байгаад би ганцаараа гадаа тамхи татах гээд гараад ирэхэд нэг залуу ирээд тамхи байна уу гэхээр нь би тамхилсан. Би буцаад Оргил баарны ширээн дээр сууж байтал надтай гадаа тамхи цуг татсан Голомт банкны хамгаалагч гэх залуу ирээд танилцсан. Надад өөрийнхөө нэрийг хаана ажилладаг талаар хэлсэн би одоо нэрийг нь санахгүй байна. Тэгээд тэр Голомт банкны хамгаалагч залуу манай ширээн дээр надтай уулзаад 2 эмэгтэй байгаа тооцоог нь хийгээд өгчих юм бол хамтдаа танилцаад сууж юм ярья, баарнаас гараад хэдүүлээ караоке оръё гэхээр нь би *******, ******* хоёрыг дуудаж хоёр эмэгтэй байна тооцоог нь хийгээд өгчих юм бол бид нартай сууж танилцъя гэж байна гэхэд *******, ******* нар нь зөвшөөрч ******* нь 30000 төгрөгийн тооцоог хийсэн. Тэгээд *******, бид 3 тэр 2 эмэгтэйтэй сууж танилцсан. Тэр 2 эмэгтэй Голомт банкны залуутай цуг гараад явсан. Би араас хартал замын эсрэг талд Голомт банкны үүдэнд байсан машинд тэр 2 эмэгтэй суусан. Тэгээд би машин дээр нь очоод би эмэгтэйд та 2 бид нараар тооцоогоо хийлгүүлчихээд яагаад яваад өгч байгаа юм, та 2 тооцоо хийсэн мөнгөө өгнө гэхэд тэр 2 эмэгтэй нь улаан машины жолооч залууг тооцоог хийгээд өгчих гэсэн тэр залуу мөнгө байхгүй гээд байхаар нь тэр хүмүүстэй маргалдаад зогсож байсан чинь Оргил баарнаас гарч ирсэн гэх 1 залуу ирээд юун сүртэй юм гадны пиздаа нар ирээд гэхээр нь тэнд тэр залуутай маргалдаад зогсож байж байгаад би Голомт банкны хамгаалагч залууг урд суучих харин бид нартай маргалдаад байсан гэх залууг машин дотор суучих гээд *******ийн машинд суулгасан ******* машинаа бариад бид 2 тэр залуугийн 2 талд суугаад шууд Баянхонгор аймгийн постоор гараад явсан тухайн үед тэр залуу архи уусан байсан унтаад өгсөн байсан тэгээд Нарийнтээл орох гээд явж байх үед тэр залуу гэнэт сэрээд машинаас буух гээд хаалга түлхээд хаалга онгойлсон энэ үед нь ******* тохойгоор нүүр лүү нудараад авсан чинь нүд рүү цохисон байсан. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суман дээр зогсож Голомт банкны хамгаалагч залуу болон ыг Баянхонгор аймаг явах машинд суулгаж буцааж явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 107-109 /

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалын шатанд өгсөн

...тэгээд орой бид гурав Оргил нэртэй бааранд орсон. *******, ******* хоёр 1 залуутай танилцсан зогсож байхаар нь би танилцсан чинь Голомт банканд хамгаалагч ажилтай гээд нэрээ хэлж байсан гэхдээ би одоо нэрийг нь санахгүй байна. Тэгээд бид нар бааранд ороод бид 2 бүжиглэж байх үед *******тай тэр Голомт банкны хамгаалагч гэх залуу ирж уулзаад 2 эмэгтэй байна тооцоог хийчих юм бол цуг гаръя гэнэ гэхээр нь би тэр хоёр эмэгтэйий тооцоог асуутал 30000 төгрөгийн тооцоо гарсан байхаар нь би тооцоог нь хийсэн тэгээд тэр 2 эмэгтэй болон Голомт банкны хамгаалагч гэх залуутай ширээн дээр сууж юм ярилцсан тэгээд байж байтал 2 эмэгтэй нь гараад явсан араас Голомт банкны хамгаалагч залуутай хамт *******, ******* бид 3 гараад ирсэн чинь тэр эмэгтэй зам хөндлөн гараад Голомт банкны үүдэн дээр улаан өнгийн икстрал машинд суусан *******, Голомт банкны хамгаалагч залуутай цуг араас нь очсон харин ******* бид 2 машинаа асаагаад Голомт банкны үүдэн дээр очсон чинь нь тэр 2 эмэгтэйээс тооцоо хийсэн мөнгө авъя гэж хэлсэн чинь тэр эмэгтэй болон улаан машины жолоочид мөнгө байгаагүй тэгээд хэрэлдэж байсан чинь Оргил баарнаас гарч ирсэн гэх 1 залуу ирээд *******, ******* бид 3-тай маргалдаж байгаад Голомт банкны хамгаалагч залуу хэдүүлээ яваад ганц шил архи ууя хэрэлдэж маргалдаад яахав гэхээр нь Голомт банкны хамгаалагч залууг машины урд талд суулгаад харин тэр хэрүүл хийгээд байсан гэх залууг машины хойно суулгаад 2 талд нь *******, ******* 2 суусан харин би жолоо барьсан тэгээд шууд Баянхонгор аймгийн постоор гараад Өвөрхангай аймаг явсан тэгээд Нарийн тээл сум орох гэж байтал намайг гэнэт хойно сууж явсан гэх залуу боогоод авах үед хойно сууж явсан *******, ******* 2 салгасан тэгээд цаашаа явж байтал хойно сууж явсан гэх залуу нь *******ын сууж явсан гэх баруун тал руу хаалга онгойлж үсрэх гэхээр нь би машинаа зогсоосон. Харин ******* хойш нь татаж суулгасан харин ******* тохойгоороо тэр залуугийн нүүрэн дунд цохих шиг болсон сүүлд нь харахад нүд нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 115- 117 хуудас/

Гэрч М.Лувсандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...ын хамт Оргил бааранд орж 0.5 литрийн пиво нэг нэгийг уусан. Тус бааранд миний танидаг гэх гэх эмэгтэйтэй тааралдаад манай ширээн дээр юм ярьж суусан. 23 цагийн үед Оргил баарнаас би гараад явсан тухайн үед гарахдаа ыг цуг явъя гэтэл тооцоо байгаа гээд үлдсэн. Тэгээд би Голомт банкны үүдэн дээр миний улаан өнгийн машин байгаа хүрээд ирээрэй гэж хэлчихээд ганцаараа машин дээрээ очих гээд явж байтал найзтайгаа гээд нэг эмэгтэйтэй хамт ирсэн. Дараа нь баарнаас гарч ирээд бид нар миний машинд сууж байтал бидний хажууд Ланд крузейр 80 маркийн саарал өнгийн автомашинтай дөрвөн залуу бууж ирээд наад 2 эмэгтэйий чинь Оргил бааранд гарсан тооцоог бид нар хийсэн, чи авч явах гэж байгаа бол гарсан тооцоо 35000 төгрөгийг өгчих гэхээр нь би тэр эмэгтэйд Оргил бааранд мөнгө байхгүй байсан бол хэлчихгүй яасан юм гээд би тэр машинтай залуучуудад одоо бид нарт бэлэн мөнгө байхгүй байна би зохицуулаад өгье гэж хэлсэн. Миний машинд сууж байсан та нарт яахаарай мөнгө өгөх ёстой юм бид нар ууж идсэн юм уу гээд маргалдсан. Би мөнгө олоод өгье гэж хэлээд машиндаа суугаад хүнээс утсаар мөнгө асууж байх үед Голомт банкны хамгаалагч гэх Хундага гэх залуу жолоочийн хаалгыг онгойлгоод танай дүү чинь машинд суусан байгаа араас дагаад яваарай гээд хаалга саваад хаасан. Би утсаар яриад дуусаад араас нь дагах гэсэн чинь ланд крузейр 80 маркийн машин яваад алга болсон байхаар нь Хаан банкнаас 35000 төгрөг аваад тээврийн товчоон дээр очоод үзтэл тухайн машин байхгүй байсан. Түйн голын постон дээр байсан хүнээс Ланд крузор 80 маркийн саарал өнгийн автомашин гарч явсан уу гэж асуухад түрүүн гараад явсан гэж хэлэхээр нь би утсаар цагдаагийн 7044102 дугаартай утасанд дуудлага өгсөн. Би тэр дөрвөн залууг танихгүй. Маргааш нь Хундага гэх залуугаас ямар гурван залуу байсан талаар асуухад Өвөрхангай аймгийн залуучууд юм шиг байна гэсэн. Хундага, нар нь Хайрхан дулаанаас ачааны машинд сууж ирсэн, тэр гурван залууд зодуулсан гэж ярьсан. Тэгээд би тэр өдрөө тай уулзахад зодуулсан нэг нүд нь хавдсан байдалтай ам хамарнаас нь цус гарч байсан. Намайг ямар нэгэн байдлаар зодсон цохисон зүйл байгаагүй тай маргалдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Надтай цуг явж байсан охин тэр гурван залууд бид нарыг тооцоо 30000 төгрөг болсон тооцоо хийчих тэгээд цуг гараад явъя гэж хэлсэн. Тэгээд Алтанхундага тэр хоёр залуутайгаа миний сууж байсан ширээний тооцоог хийсэн. Би цуг явж байсан охинтойгоо Оргил баарнаас гарахад Голомт банкны үүдэн дээр М.Лувсандоржийн машин байхаар нь бид хоёр гэртэй хүргүүлэх гээд машин дээр нь очиход М. Лувсандорж байгаагүй, удалгүй хүрээд ирэхэд бид машинд нь суусан. Гэтэл М.Лувсандоржтой явж байсан гэх залуу ирээд Өвөрхангай аймгийн гурван залуутай маргалдаад байсан. Өвөрхангай аймгийн гурван залуу М.Лувсандоржтой хамт явж байсан залууг машин дотор хүчээр суулгасан. Бид нар мөнгө банкнаас аваад эргээд тэр машинтай хүмүүс дээр очих гэтэл алга болсон байхаар нь товчоон дээр очтол байхгүй байсан тэгээд М.Лувсандорж цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 84-86 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... бид хоёрын сууж байсан бааранд гарсан тооцоог хийгээгүй явсан байсан. Тэгээд би танидаг хүн байвал тооцоог зохицуулъя гээд ын танидаг гэх М.Лувсандоржоос мөнгө асуухад байхгүй гэсэн. Дараа нь Голомт банкны хамгаалагч Алтанхундага гэх залуу Өвөрхангай аймгаас ирсэн гэх нэг залуутай хамт ирээд бааранд гаргасан 30000 төгрөгийн тооцоог хийсэн. Өвөрхангай аймгаас ирсэн гэх залуу нь гурвуулаа явж байсан. Тэгээд онгорхой караоке байгаа бол гарч заалгая гээд байсан. Гэтэл М.Лувсандорж орж ирээд явъя гээд бид гурав баарнаас гараад М.Лувсандоржийн машинд суугаад явах гэтэл машины урд талд саарал өнгийн Ланд круйзер 80 маркийн машинтай Өвөрхангай аймгийн гурван залуу болон нар ирээд нэг залуу нь наад хоёр эмэгтэйн бааранд гарсан тооцоог бид нар хийсэн, та нар тооцоог өг эсвэл наад хоёр эмэгтэйг бид нарт өг гээд М.Лувсандоржтой маргалдаад байсан. Гэтэл гэх залуу гэнэт гарч ирээд Лувсандоржийг өмөөрч юу болоод байгаа юм гэхэд нөгөө Өвөрхангайн 3 залуу наад 2 эмэгтэйн бааранд гарсан тооцоог бид нар хийсэн мөнгөө авъя гэхэд Баяржаргал машины бичиг баримтыг барьцаанд тавиад маргааш өгье гэсэн чинь тухайн 3 залуугийн 1 залуу нь тэгвэл 1 шил архи аваад өг тэгвэл салъя гээд байсан тэгтэл Лувсандорж нь араас дагчих дэлгүүр ороод аваад өгье гэсэн. Тэгтэл Өвөрхангай аймгийн гурван залуу нь ыг машиндаа суулгаад явсан. бид нарын араас ланд 80 машин дагаад явж байгаад алга болсон. Бид уг машины хайж Баянхонгор аймгийн гүүрний наад талын постоор гарч хартал байхгүй байхаар нь М.Лувсандорж цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... Оргил бааранд 36500 төгрөгийн тооцоо хийлгэсэн хоёр эмэгтэй Голомт банкны урд талын зогсоол дээр байсан улаан өнгийн машинд суухаар нь Өвөрхангай аймгаас ирсэн залуутай хамт машин дээр очиход М.Лувсандорж гэх залуу машинаа онгойлгож тэр эмэгтэйг машин дотроо суулгасан. Би та нарын тооцоог хийсэн гэхэд тэнд байсан нэг эмэгтэй нь манай найз залуу ирчихлээ би явлаа гээд машинаас буухгүй байсан. Тэгээд байж байтал саарал өнгийн ланд крузейр 80 маркийн машинтай ирээд гурван залуу М.Лувсандоржийг танай машинд сууж байгаа хоёр эмэгтэйн Оргил бааранд гарсан тооцоог бид гурав хийсэн тэр мөнгө авъя гэхэд бид нарт мөнгө байхгүй гэж хэлсэн. Гэтэл машинаас гэх залуу гарч ирээд Өвөрхангай аймгаас ирсэн нэг залуутай маргалдаад зодоо хийхээр болоод би салгасан. тэр гурван залуутай маргалдаж байгаад Өвөрхангай аймгийн хоёр залуу нь ыг машин дотор оруулж суулгаад хоёр талд нь суусан. Би улаан машин дээр очиж та нар дагаарай гэж хэлчихээд ланд крузейр-80 машины урд талд суусан. Тэгээд би хаашаа явах гэж байгаа юм гэхэд ойрхон яваад ирье гэсэн. машины ард маргалдаад яваад байсан. Өвөрхангай аймгийн залуучууд уурхай руу явж ална хүрз жоотуу байгаа юу гээд хэрэлдээд яваад байсан. Г. Касум бид хоёр машин дотор унтаад явж байтал ард сууж явсан нэг залуу нь ыг сэрээж ална гэхэд босч ирээд намайг алах гэж байгаа бол та нарын нэгэнтэй чинь үхнэ гээд хажуу талд сууж явсан залууг бооход маншинаа зогсоогоод боолгосон залуу нь ыг 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд машинаас буулгаад хоёр залуу нь ыг зодсон. Машин барьж явсан залуу нь нүүр ам руу нь битгий цохиороо гэж хэлсэн. Тэгээд газар нүүрээ дараад суусан... гэх мэдүүлэг /хх- ийн 77-80 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 2017 оны 02 дугаар сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн үед би Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг чиглэлд өөрийн том тэргэнд ачаа ачин Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд дээр явж байхад саарал ланд круйзер 80 маркийн автомашинтай 5 залуу замд гар өргөөд байхаар зогссон. Тэгтэл миний танидаг Хундага гэх залуу дөрвөн залуугийн хамт зогсож байсан. Хундага миний машинд суухдаа найзуудтайгаа шоудаад Хайрхандулаан хүртэл явчихлаа гэж хэлсэн. Тэгээд Өлзийт сумруу орж байхад Хундага надад ланд круйзер 80 маркийн машинтай залуучууд надтай цуг явсан залууг зодож бид хоёрыг Хайрхандулаан хүртэл аваад ирлээ гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 183- 184 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаартай

1.ын биед нүдний алимны доргилт, эвэрлэгийн доорх цус хуралт, хүзүү зүүн нүдний алимны салст болон дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл ньШүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 51-52 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 30-32, 37-39, 41-43, 45-47 /, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17, 33-34, 40, 44, 48 /, амбулториор эмчлүүлэгсдийн зартны хуулбар / хх-ийн 53-54/, өвчний түүх / хх-ийн 117-129/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 822 тоот тодорхойлолт /хх-ийн 133/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 134/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 168/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 86/228 тоот тодорхойлолт /хх-ийн 148/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 147/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 170/ шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 145/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 169/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны урд талд нийгмийн хэв журмыг зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн 55-22 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирогч ыг суулган Өвөрхангай аймгийн чиглэлд явах замдаа зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

Хохирогч ын ... би хоёр талд сууж байсан залуучуудыг цохиж, урд жолоо барьж байсан жолоочийг татахад хажууд сууж явсан залуучууд нь намайг татаж аваад хойш нь суулгахаар нь би машины баруун талын хойд хаалгыг онгойлоод үсрэх гэсэн чинь машинаа зогсоогоод машинаас чирж буулгаад ард сууж байсан хоёр залуу нь намайг өшиглөөд нүдсэн. жолоо барьж явсан залуу нь бууж ирээд нүүр лүү нь битгий цохиороо гээд намайг гурвуулаа цохиж зодсон....гэх мэдүүлэг. /хх-ийн 69-73/

Шүүгдэгч *******ийн... Нарийн тээл сум орох гэж байтал хойно сууж явсан залуу баруун тал руу хаалга онгойлж үсрэх гэхээр нь би машинаа зогсооход ******* хойш нь татаж суулгасан. ******* тохойгоороо тэр залуугийн нүүрэнд цохих шиг болсон сүүлд нь харахад нүд нь хавдсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 115- 117 /

Шүүгдэгч *******ын... гэх залуу гэнэт сэрээд жолоо барьж явсан *******ийн араас боогоод авахаар нь ******* бид 2 хоёр салгасан...

цаашаа хэсэг явж байгаад гэх залуу гэнэт миний талын хаалгыг онгойлгоход ******* машинаа зогсоосон би хаалгыг нь хаах гээд цааш нь зүүн гараараа түлхэхэд ын нүдийг цохисон...”гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 /

Шүүгдэгч *******... тэр залуу машинаас буух гээд хаалга түлхээд хаалга онгойлгоход ******* тохойгоор нүүр лүү нудараад авсан чинь нүд рүү цохисон байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 112-113/

Гэрч ... босч ирээд намайг алах гэж байгаа бол та нарын нэгэнтэй чинь үхнэ гээд хажуу талд сууж явсан залууг бооход маншинаа зогсоогоод боолгосон залуу нь ыг 2-3 удаа гараараа цохисон, машинаас буулгаад хоёр залуу нь ыг зодсон. Машин барьж явсан залуу нь нүүр ам руу нь битгий цохиороо гэж хэлсэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 77-80 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаартай “...ын биед нүдний алимны доргилт, эвэрлэгийн доорх цус хуралт, хүзүү зүүн нүдний алимны салст болон дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.... гэх дүгнэлт /хх-ийн 51-52 /зэрэг хэрэгт авагдсан болон бусад бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарт танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/58 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 78 зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдалд байхдаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жийлийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, ******* ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хор арилсан, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас шударгаар хүлээн мэдүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв .

Хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 1000000 төгрөгийг нотлох баримтгүйгээр авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******, ******* нар гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрсдөө хүлээн мэдүүлсэн /хх-ийн 112-113, 115-117, 128-129, /, энэ талаар маргаангүй бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл, байдалд тооцов.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн “...Ланд крузор-80 маркийн 55-22 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг...” битүүмжилсэн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... Nokia 6300 маркийн хар өнгийн гар утсыг...” битүүмжилсэн, шүүдэгч *******ын эзэмшлийн 14 инчийн Лэд маркийн зурагтыг...” битүүмжилсэн, шүүгдэгч *******ын эзэмшлийн “...Samsung Galaxy note edge маркийн гар утсыг...” битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эд зүйлсийг эзэмшигч нарт буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дамдин тайж овогт , ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч *******ийг гурван жил нэг хоногийн хугацаагаар, шүүгдэгч *******ыг гурван жил нэг хоногийн хугацаагаар, *******ыг гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар, шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар, *******д оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар, шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар, *******д оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******, *******, ******* нар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн “...Ланд крузор-80 маркийн 55-22 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг...” битүүмжилсэн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... Nokia 6300 маркийн хар өнгийн гар утсыг...” битүүмжилсэн, шүүдэгч *******ын эзэмшлийн 14 инчийн Лэд маркийн зурагтыг...” битүүмжилсэн, шүүгдэгч *******ын эзэмшлийн “...Samsung Galaxy note edge маркийн гар утсыг...” битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эд зүйлсийг эзэмшигч , *******, *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА