Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 121/ШШ2022/0149

 

2022 оны 11 сарын 07 өдөр              Дугаар 121/ШШ2022/0149                  Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын дүгнэлттэй, Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******д холбогдох “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гаас 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх *******гийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багт оршин суух *******ийн иргэний үнэмлэхний 45 насны сунгалтыг 30 хоногийн дотор хийлгээгүй хугацаа хэтэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх *******гийн 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 65 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор *******гаас “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ******* нь Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор *******гийн “Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор *******гийн “Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******гийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.НЭРГҮЙ