Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1107

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 103/ШШ2019/00129 дүгээр шийдвэртэй, Т.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч БДХААА-нд холбогдох, авах ёстой байсан цалин буюу гэм хорын хохирол 10 281 999 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: БДХААА-ны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн гэрчилгээтэй. Дүүргийн Засаг даргын 2017 оны А/04 дүгээр захирамжаар тус албаны бүтцэд өөрчлөлт орж ахлах мэргэжилтэн бопон тайлан мэдээ хариуцсан мэргэжилтний орон тоог хассанаар Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны Б/06 дугаар тушаал гарч намайг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.А нь хэдийгээр орон тооны хүрээнд бүтцийн өөрчлөлт хийсэн боловч тухайн үед ахлах мэргэжилтнээр ажиллаж, төрийн албан хаагчдад тавигдах бүхий л шаардлага нөхцөлийг ханган ажиллаж байсан Т.Б- намайг мэргэжилтнээр томилох бололцоо байсаар байтал, тухайн үед шаардлага огт хангаагүй хүнийг авч ажиллуулж, сэтгэл санаа, ахуй амьдралд их хэмжээний хохирол учирсан. Иймээс миний биө Төрийн албаны тухай хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчиж гуравдагч этгээдийг ажилд авч намайг шууд халсан шийдвэрийг үл зөвшөөрч, Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/02 тоот 262 дугаар тогтоолоор БДХААА -ны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 тоот А.Э-г ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, Т.Б-г сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Худалдан авах ажиллагааны албаны даргад даалгаж шийдвэрлэсэн шийдвэрлэсэн боловч тус албаны дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Улмаар шүүхийн шийдвэрийг албадан биөлүүлэх хүсэлт гаргаснаар БДХААА даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/06 дугаэр тушаалаар Дээд шүүхийн шийдвэрт дурдсан албан тушаалд томилогдон, 527 282 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн. Иймд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 жил 7 сар 15 хоног ажилгүй байсан бөгөөд одоогийн ажиллаж байгаа албан тушаалын авч байгаа цалингаар бодоход энэ хугацаанд 10 281 999 төгрөгийн цалин авах байсан. Үүнийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасны дагуу надад учруулсан хохирол гэж үзэж байна. Иймд БДХААА-наас 10 281 999 төгрөгийг гаргуулж. ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БДХААА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг баримтлан өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна Төрийн албан хаагч үүргээ зөрчсөний улмэас гэм хор учирсан бол хохирлыг төр хариуцна гэж заасан байдаг. Гэтэл Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тогтоолд ажлаас чөлөөлсөн тушаал ны хуупь зөрчөөгүй, зөвхөн үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг буруу хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн. Гэм буруугүй гэдэг нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон байхад нэхэмжлэгч хохирол нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд БДХААА-ны даргын 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус албанд Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үүнийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээж шийдвэолэсэн. Харин Упсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тогтоол гарсан. Уг тогтоолоор нэхэмжлэгч Т.Б-г Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Худалдан авах ажиллагааны албаны даргад даалгасан бөгөөд Т.Б-г буцааж ажилд нь авсан. Нэхэмжлэгч нь ажилгүй басйан хугацаанд үүссэн хохирол 10 281 999 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа гэм хорын хохирол гэж нэхэмжлээд байгаа хэдий ч агуулгаараа анх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай адил байна. Энэ тохиолдолд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчид цалин хөлс, нөхөн олговор олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч БДХААА-наас 10 281 999 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг БДХААА-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 179 462 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд, Анхан шатны шүүх хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийи нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрх зүйн дүгнэлт хийхдээ, шийдвэрийн үндэслэх хэсэгт...хариуцагч ХААА дарга О.А нь тус байгууллагын сургалт олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд мэргэжилтэн томилохдоо тухайн албан тушаалд шаардлагыг хангаж буй Т.Б-г томилоогүй нь Т.Б-д 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл авах ёстой байсан цалин 10 281 999 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж, хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 498.2 дахь заалт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Харамсалгай нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх зохицуулалт нь энэ тохиолдолд маргаан бүхий хэрэгт хэрэглэх хуулийн хэм хэмжээ биш юм. Энэ нь хууль тогтоогч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх зохицуулалтаар "ажиллагсад буюу ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх явцад бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил ологч хүлээх зохицуулалт ба хуулийн үзэл баримтлал, зохицуулж буй харилцаа нь байгууллагын ажилтан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх явцад бусдад гэм хор учруулсан тохиолдолд гэм хорыг байгууллага нь хариуцан арилгах хэм хэмжээ юм. Харин дээрх маргаан бүхий хэргийн хувьд ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийи харилцаанаас үүссэн маргаантай асуудал тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй болно. 498.2 дахь заалтын тухайд, Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж хуульчилсан билээ. Хуулийн дээрх зохицуулалтад "хуульд өөреер заагаагүй бол гэх нөхцөлийг хууль тогтоогч хуульчилсан ба энэ нь төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцах харилцааг бусадхууль, хууль тогтоомжуудад заагаагүй бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь зохицуулалтыг хэрэглэх талаар хуульчилсан заалт юм. Гэтэл Төрийн албан тухай хуулийн холбогдох зохицуулалтаар төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдэлд тооцох хариуцлага, түүний улмаас учруулсан хохирлыг харилцан арилгах талаар илүү нарийвчлан хуульчилсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь зохицуулалт дээрх маргааны үндэслэлд хэрэглэх хуулийн зохицуулалт биш болно. Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргаан бүхий хэрэгт хэрэглэх хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй тухайд, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шааралага болох "ажилгүй байсан 1 жил. 7 сар 15 хоногийн хугацааны цалин хөлс 10 281 999 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий хэсгийг хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаар тоот Тогтоолоор Т.Б-г БДХААА-ны даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, мөн уг тушаалын дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт нотлох юм. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн дээрх шаардлагын хүрээнд иргэний хэргийн шүүх иргэний хэрэг үүсгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байхгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохиогчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол шүүх уг маргаантай асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж, урьд нь нэг удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улмаар дахин уг асуудлаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтыг ноцтой зөрчсөн явдал боллоо. Нэг ёсондоо маргаантай асуудлаар эцэслэн шийдвэр гарсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн эсрэг Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийн үйлчлэл, үр дагаврыг үгүй хийсэн, холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн юм. Иймд дээрх үндэслэлээр Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч БДХААА-нд холбогдуулан 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарьн 02-ны өдрийг хүртэл ажиллаж авах ёстой байсан 1 жил 7 сар 15 хоногийн цалинг хохиролд тооцон 10 281 999 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 17-18 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “БДХААА-ны даргын 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус албанд Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий иргэний хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах болон Улсын Дээд шүүхээр хянагдсан, уг асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т.Б- нь Худалдан авах ажиллагааны албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар уг тушаалыг эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0078 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн давк заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0240 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Т.Б-г сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч Худалдан авах ажиллагааны албаны даргад даалгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /хэргийн 6-10 дугаар тал/

 

Дээрх тогтоолын дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр БДХААА-нд сургалт олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилогдож, сарын 527 282 төгрөгний үндсэн цалинтай ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан БДХААА-ны даргын “Т.Б-г ажилд томилох” тухай Б/06 тоот тушаалаар тогтоогдож байна./хэргийн 5 дугаар тал/

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.

 

Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Амартүвшин нь сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Т.Б-г давуу эрхтэйгээр томилох эрх зүйн үндэслэлтэй байхад хуулийн шаардлага хангаагүй гуравдагч этгээдийг уг албан тушаапд томилсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Улсын Дээд шүүхийн 262 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтан сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд мэргэжилтэн томилохдоо тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох үүрэгтэй бөгөөд уг үүргээ Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Амартүвшин биелүүлээгүй болон 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Т.Б-г дээрх албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн байхад ажилд нь томилохгүй хугацаа алдсан гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрээр тогтоогджээ.

 

Иймээс нэхэмжлэгч Т.Б-д 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх авах ёстой байсан цалин болох 10 281 999 төгрөгийн болон мөн хугацааны нийгмиин даатгалын шимтгэлээ төлүүлж чадаагүй хохирч, ажилласан жилийн хугацаа тасарсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 103/ШШ2019/00129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 462 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                 С.ЭНХТӨР

 

 

.