Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/253

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар  зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь  хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч  Н.Х*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  МЭ***********г , шүүгдэгч Б.А***********г , шүүгдэгч Э.Т********г , шүүгдэгч  О.А********ыг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн  1 дэх заасан  “гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны үед ...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Шүүгдэгч  Н.Х*********г Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар  хорих  ялаар мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих  ялаар,  шүүгдэгч Б.А***********г , шүүгдэгч Э.Т********г , шүүгдэгч  О.А********ыг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн  1 дэх зааснаар  тус бүр 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч М.Э*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн  1 дэх зааснаар  400 (дөрвөн зуу)  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч  Н.Х********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Э**********д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял дээр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  650 (зургаан зуун тавь)   цагийн  хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

   5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х*******гийн цагдан хоригдсон 219 (хоёр зуун арван ес) хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг, шүүгдэгч М.Э********гийн цагдан хоригдсон 11 (арван нэг)  хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагаар буюу  нийт 88 (наян найм) цагаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 650 (зургаан зуун тавь) цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч шүүгдэгч М.Э*******гийн нийт эдлэх ялыг 562  (таван зуун жаран хоёр) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч  О.А*******лын  цагдан хоригдсон  3  (гурав) хоногийг  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож,  энэ  шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч нийт эдлэх ялыг 5 (тав) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Х*******д оногдуулсан 13 (арван гурав) жилийн  хугацаагаар  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Т********ш, О.А********л, Б.А*******а нарт оногдуулсан  зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн *******сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч  Э.Т*******ш, Б.А******а нарыг Хөвсгөл аймгийн *******сумаас гадагш зорчих эрхийг 6 (зургаа) сарын хугацаагаар, шүүгдэгч О.А******лыг Хөвсгөл аймгийн ********сумаас гадагш зорчих эрхийг 5 (тав) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар  тус тус хязгаарласугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтнуудын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Т********ш, О.А********л, Б.А*******а нарт тайлбарлаж, тэдгээрийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э********д оногдуулсан  562  (таван зуун жаран хоёр) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм) цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч  М.Э*******а нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н**********жийн нэхэмжлэлээс оршуулгын зардалтай холбоотой  2.640.414 (хоёр сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун арван дөрөв) төгрөгийг шүүгдэгч Н.Х**********с гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н********д олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ж.Н*********ж нь 17.534.600 (арван долоон сая таван зуун гучин дөрвөн мянга зургаан зуу)  төгрөг,  сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

11.  Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т********ш, О.А********л, Б.А*******а нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 12.   Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А********л, Б.А*******а нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Т********ш, М.Э**********а нарт урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Х********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

13.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.ДӨЛГӨӨН

 

       

   ШҮҮГЧИД                                               Т.ХҮРЭЛБААТАР

                                     

                       

                                                              Б.УУГАНБАЯР