| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00339/И |
| Дугаар | 104/ШШ2021/00313 |
| Огноо | 2021-10-13 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 104/ШШ2021/00313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух,*******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Б.*******,
хариуцагч М.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд М.тай танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр охин Ц., Ц. нар төрсөн. Бид 2 гэрлэлтийн баталгаагүй байсан учраас хүүхдүүдээ би өөрөөрөө овоглосон. М. бид 2 хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. М. нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Цаашдаа хамтран амьдрах боломжгүй. Иймд Ц., Ц. нарын төрсөн эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Б.*******тэй 2013 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. 2018 онд ихрүүд маань төрсөн. Хүн ер нь өөрийгөө өмөөрдөг. Энэ хүн хүний хань болох хүн биш. Бид хоёр талаасаа дагавар хүүхдүүдтэй байхдаа хамт амьдарч эхэлсэн. Би үр хүүхдүүдээ бодоод хамт амьдрах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд би өрх толгойлсон эцэг. Ганцаараа хүүхдээ өгсөж хүмүүжүүлэхэд зардал их гардаг. Мөн банкны зээлтэй. Иймд энэ нөхцөл байдлыг маань харгалзан үзэж тэтгэлгийг бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.ад холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.
Ц., Ц. нар нь М.ын хүүхдүүд мөн эсэх, одоо эхийн асрамжид байгаа болон гэрлэлтээ бүртгүүлээгүй асуудал дээр талууд маргаагүй, харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар эцэг тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч М. хүлээх болохыг хуульд тодорхойлсон байна.
Иймд эхийн асрамжид байгаатай нь холбогдуулан охин Ц., Ц. нар нь эцэг М.аар нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй, энэхүү шийдвэр нь зөвхөн хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж байгаа болохыг дурдвал зохино.
Харин хариуцагч нь өрх толгойлсон эцэг, санхүүгийн боломж тааруу учир хүүхдийн тэтгэлэгийн хувь хэмжээг багасгуулах талаар байр суурь илэрхийлсэн боловч талууд харилцан тохиролцоогүй энэ тохиолдолд шүүхийн зүгээс хуульд заасан хувь хэмжээнээс багасгаж тэтгэлгийн хэмжээг тогтоох боломжгүй болно. Үүнтэй холбогдуулан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэх зохицуулалт байгаа болохыг тайлбарлах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 130 980 төгрөгийг, улсын төсвөөс илүү төлсөн 14 960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан охин *******ийн , *******ийн нарын эцгээр ын ыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ц., Ц. нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.аар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******эд даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 940 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 130 980 төгрөгийг, улсын төсвөөс илүү төлсөн 14 960 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ