Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/42

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх

улсын яллагч Э.Нэргүй

хохирогч Н.Болдбаатар

шүүгдэгч Г.Хадбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг,

шүүгдэгч О.Цэгмид, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мандахнаран,

шүүгдэгч Г.Бямбарагчаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шавьнар овогт Генералын Хадбаатар, Боржигин овогт Оюунтөгсийн Цэгмид, Саарал адуу овогт Гүррагчаагийн Бямбарагчаа нарт холбогдох эрүүгийн 201708000043 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 3-12 тоотод оршин суух /Улаанбаатар хот, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3-23 тоотод түр оршин суух хаягтай/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар2 жил 6 сар хорих, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Шавьнар овогт Генералын Хадбаатар /РД:БГ86102513/

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засвар, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Архуст сумын 2 дугаар баг, Нарст гэх газар оршин оршин суух /Улаанбаатар хот, Сонгино-Хайрхан дүүргийн 6 дугаар хороо Хилчин хотхон 14-1 тоотод түр оршин суух хаягтай/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох 201501070002 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон, Боржигин овогт Оюунтөгсийн Цэгмид /РД:ЗН92022712/

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт  төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, Налайх дүүргийн Тоосгоны үйлдвэрт манаач ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 17-285 тоотод оршин суух /Улаанбаатар хот, Налайх дүүрэг 3 дугаар хороо Нарангийн 34-10 тоотод түр оршин суух хаягтай/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, Саарал адуу овогт Гүррагчаагийн Бямбарагчаа /РД:НЧ88050615/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Г.Хадбаатар нь шунахайн сэдэлтээр шүүгдэгч О.Цэгмид, Г.Бямбарагчаа нартай бүлэглэн буюу урьдчилан үгсэн тохиролцож машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө тус аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нууц хонхор” гэх газар нутаглах иргэн Н.Болдбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 28 кг ямааны ноолуур хулгайлж 2.240.000 төгрөгний  хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Цэгмид нь шунахайн сэдэлтээр шүүгдэгч Г.Хадбаатар, Г.Бямбарагчаа нартай бүлэглэн буюу урьдчилан үгсэн тохиролцож машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө тус аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нууц хонхор” гэх газар нутаглах иргэн Н.Болдбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 28 кг ямааны ноолуур хулгайлж 2.240.000 төгрөгний  хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Бямбарагчаа нь шунахайн сэдэлтээр шүүгдэгч О.Цэгмид, Г.Хадбаатар нартай бүлэглэн буюу урьдчилан үгсэн тохиролцож машин механизм ашиглан 2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө тус аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нууц хонхор” гэх газар нутаглах иргэн Н.Болдбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 28 кг ямааны ноолуур хулгайлж 2.240.000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Хадбаатар, О.Цэгмид, Г.Бямбарагчаа нар нь бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч 2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө тус аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нууц хонхор” гэх газар нутаглах иргэн Н.Болдбаатарын гэрт орж 28 кг ямааны ноолуур хулгайлан 2.240.000 төгрөгний  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Нэг.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос:

1.1. Шүүгдэгч Г.Хадбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 03 дугаар сарын 14-өөс 15-ыг шилжих шөнө Г.Бямбарагчаа над руу залгаж Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд ямаа самнаж байна. Нэг найзыгаа дагуулаад хүрээд ир гэж хэлсэн. Г.Бямбарагчаа над руу залгаж ямаа самнаж байна гэж хэлээгүй бол ийм хэрэг үйлдэхгүй байсан... гэв.

 

1.2. Шүүгдэгч О.Цэгмид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1.3. Шүүгдэгч Г.Бямбарагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2017 оны 03 дугаар сарын 14-нд Г.Хадбаатарлуу залгасан. Өмнө нь утсаар ярьж байхдаа Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд очиж ямаа самнах талаар хэлж байсан. Тэгтэл Г.Хадбаатар би явж ямаа самная хэдэн төгрөгөөр самнах юм гэж асуухад нь би 2500 төгрөгөөр самнадаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод хэлье гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 16-нд нэг айлын  ямааг 4000 төгрөгөөр самнаж байгаа тухай Г.Хадбаатарт утсаар залгаж хэлсэн. Тэгтэл Г.Хадбаатар би Багануур дүүргээс гарах гэж байна хаана байдаг юм бэ? гэхээр нь Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо ХК-ийн уурхайн хавьд ямаа самнаж байна гэж хэлсэн. Тэгээд Г.Хадбаатар би Говьсүмбэр аймагт ирчихлээ чи хаана байна гэхээр нь би байгаа газраа хэлж өгсөн. Тэгээд орой ирээд хэдэн ямаа самнасан гэж асуухаар нь 70 ямаа самнасан гэж хэлсэн. Тэгтэл Г.Хадбаатар наад айлын ноолуурыг хулгай хийе гэж хэлэхээр нь болохгүй манай хамаатны айл гэж хэлсэн гэв.

1.4. Хохирогч Н.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 03 дугаар сарын 17-ны орой би ажилтай байсан. Гэрт манай хүүхэд, эхнэр байсан. Ноолуур хулгайлагдсан үйлдлийг Г.Бямбарагчаа хийсэн гэж бодож байна. Гадны 2 хүн айл хаана байгааг мэдэхгүй. Надад 2017 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед утсаар ноолуур алга болсон талаар хэлэхээр нь би Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Цагдаагийн байгууллагад хэлсэн. Тэгээд гэртээ цагдаа дагуулж очсон. Олон машинтай машины гэрэл гарангуут давхиж очоод байсан. Бүгдийг нь цагдаа аваад явсан. Би гэртээ үлдсэн. Ойр хавьд байгаа нүх болгоныг үзэхэд бага зэргийн ноолуур олсон. Миний багцаагаар 1 эр ямаанаас 700, 800 гр ноолуур гарах байх гэж бодож байсан. Надтай уулзаж боломж бололцоо муу байгаа учраас 3.000.000 төгрөг өгье гэж гуйж байсан. Тэгээд надтай 5 дахь өдөр уулзаад мөнгө өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй… гэсэн мэдүүлэг

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт заасан  гэмт хэргүүдийн талаар нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэрч Ж.Сүхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Налайхаас Чойр луу ямаа самналтанд ирсэн. Ирэхдээ би өөрийн эхнэр Бямбасүрэн, хүү Алтанхундага, хүргэн Бямбарагчаа, хүүхдүүдийн найз Доржлхам, Алтанбаатар, Бүрнээ, Түвшинтөр бид нар 2 машинтай 9-үүлээ ирсэн. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Шивээгийн уурхайн ар талд Болдбаатарынд ирж тэр өдрөө 15 ямаа самнасан. Дараагийн өдөр нь тэр айлд хүү , хүргэн, хүүхдүүдийн найз Доржлхам, Алтанбаатар, Бүрнээ, Түвшинтөр бид нар 70 эр ямаа самнасан. Манай эхнэр Бямбасүрэн Болдбаатарынд ирээгүй. Тэгээд өдөржин ямаа самнаад орой гэртээ ноолуураа оруулсан. 70 эр ямааны ноолуур цагаан өнгийн жижиг 25 кг-ын шуудайгаар 2, тиймэрхүү шуудай нийлүүлж оёсон 1 шуудайтай ноолуур нийт 3 шуудай ноолуур байсан. Би ойролцоогоор хэдэн кг ноолуур байсныг сайн мэдэхгүй байна. Баримжаагаар 30 кг байсан байх тэдний ямаанууд дундаж ноолуур өгдөг ямаанууд байсан. Тэгээд хоол унд хийж идээд би хамгийн түрүүнд амрахаар 22 цагийн үед хэвтсэн. Миний дараа Алтанхундага, Бямбаа 2 унтахаар хэвтэж байсан. Намайг унтах гэж байхад зарим нь хөзөр тоглоод сууж байсан. Би гэрийн зүүн талд байх орон дээр ганцаараа унтсан. Тэгээд шөнө унтаж байтал Алтанхундага сая хаалга дуугарах шиг боллоо манайхаас хэн гарсан бэ гэхээр нь сэрээд гэнэт ноолуур байсан газар луу харахад байхгүй байсан. Тэгэхээр нь би унтаж байсан хүүхдүүдийг сэрээгээд ноолуур байхгүй байгаа талаар хэлсэн. Намайг сэрэхэд 02 цаг 05 минут болж байсан. Бид хэдтэй хамт тэр айлын хүүхэд Готов байсан. Тэр гэрт тухайн шөнө 9 хүн унтаж байсан. Тэгээд сэрээд гэрээс гарахад миний машиныг асаагаад айлын хүү мотоциклио унаад зүүн хойд зүг рүү явцгаасан. Бид нарыг гарч ирэхэд гэрээс зүүн хойно гэрэл гарсан гэж ярьж байхаар нь тийшээгээ би машинтайгаа нөгөө хэдийн заримтай нь хамт явсан боловч юу олоогүй. Тэгээд би Болдбаатарт болон Шивээгийн цагдаад мэдэгдсэн. Н.Болдбаатарын гэрээс баруун урагш ухсан нүхэнд байсан шуудайтай ноолуурын талаар надад мэдэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар хуудас/

2.2. Гэрч С.Алтанхундага мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Бид нарыг ямаа самнаж байхад тэр айлд ганцхан Готов гээд 17 настай хүүхэд нь байсан. Готов бид нарыг ямаа самнаж байхад хажууд тоолоод сууж байсан. Готовыг мал услахаар явсан хойгуур Доржлхам тамхи татчихаад гаднаас орж ирэхдээ Алтанбаатар Бямбарагчааг дуудаж байна гэхэд Бямбарагчаа гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Алтанбаатар гаднаас дуудахаар нь гараад очиход Алтанбаатар надад энэ боломжийг ашиглаад хэдүүлээ бензиний мөнгөө гаргачих уу, Бямбаа бид 2 сая ярилаа гэхээр нь би тэг тэг гээд зөвшөөрчихсөн юм. Тухайн үед манай аав гэрт байсан ба бид нарыг хулгай хийх талаар мэдээгүй. Тэгээд Бямбарагчаа гэрээс цагаан өнгийн шуудай гэдсэндээ нуугаад гараад ирсэн. Тэгээд би гэрт ороод самнаж байсан ямаагаа үргэлжлүүлээд самнаж байтал манай аав гэрт орохоор гараад явсан. Тэр хойгуур нь гэрт Алтанбаатар, Бямбарагчаа нар гэрээс авчирсан шуудайндаа ноолуураа хийчихсэн орж ирсэн Тэгээд Алтанбаатар Сүхбат ахыг орж ирэхээс өмнө жоохон жоохон ноолуур хийчих гэж хэлсэн. Миний хийсэн ноолуур бол 200-300 гр байсан, Мөнхжаргал бол ноолуур тийш нь хийгээгүй буруу хараад ямаагаа самнаад суугаад байсан. Тэгээд тэр шуудайтай ноолуурыг Бүрнээг дуудаад машиндаа хийчих гэж хэлээд Бямбаа тэр 2 машинд хийхээр болсон… Тэгээд шөнө унтаж байтал хаалга пад хийх чимээ гарахаар нь би сэрээд манай хэдийн нэг нь бие засахаар гарсан байх гэж бодоод хэсэг харзнасан. Тэгээд гаднаас хүн орж ирэхгүй болохоор нь өндийгөөд харахад манай хэд бүгд унтаж байсан тэгээд ноолуур луу өнгийгөөд харахад ноолуур байхгүй байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33 дүгээр хуудас/

2.3. Гэрч Б.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

… Тэгээд бид нар хөзөр тоглож дуусаад унтах гээд хэвтэхэд 00 цаг өнгөрч байсан байх гэрийн хоймор хэсэгт Бямбарагчаагийн хажууд баруун талд би, миний баруун талд Доржлхам, түүний хажууд Готов тэгээд Алтанбаатар, Бүрнээ хамгийн баруун захад Түвшинтөр нар унтсан. Тэгээд шөнө унтаж байхад ноолуур алга болсон гээд намайг сэрээсэн. Намайг сэрэхэд 02 цаг өнгөрч байсан. Бүгд сэрчихсэн байсан. Готов мотоцикльтой Бүрнээг сундлаад хойшоо нэг гэрэл гарлаа гээд давхисан. Түүний араас Сүхбат машинаа асаагаад Түвшинтөр, Алтанбаатар, Бямбарагчаа, Алтанбаатар, Доржлхам нарыг суулгаад араас нь явсан. Алтанхундага бид 2 гэрт үлдсэн. Бямбаа утсаар ярих болохоороо гадаа гараад бид нараас холдож байгаад яриад байсан. Хэнтэй юу ярьсан талаар мэдэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар хуудас/

2.4. Гэрч Б.Доржлхам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Хулгайд алдагдсан 3 шуудай ноолуурыг хэн хулгайлсан талаар надад мэдэх зүйл байхгүй. 3 шуудай ноолуур бид нарыг унтахад гэрийн баруун урд хатавчинд байсан. Тэгээд шөнө намайг сэрээхэд ноолуур байсан газраа байхгүй байсан. Шөнө унтахдаа хаалгаа түгжээгүй. Хамгийн сүүлд Мөнхжаргал бид 2 гарч бие засчихаад орж ирээд шууд унтсан. Ер нь хаалгаа түгждэггүй юм шиг байна лээ урд шөнө нь бид нарыг унтахад бас хаалгаа түгжихгүй байсан. Бямбарагчаа миний хажууд ямаа самнаж байхдаа утсаар хүнтэй ярих болохоороо гэрээс гараад зайтай очиж яриад байсан. Хэнтэй юу гэж ярьсныг нь би мэдэхгүй. Тэр өөрөө утасгүй байсан. Алтанхундагын утсаар яриад байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

2.5. Насан хүрээгүй гэрч Н.Готов мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Манай аав Шивээгийн уурхайд автобусны жолооч хийдэг болохоор ихэнхдээ эзгүй байдаг. Тэгээд би ээжийг төвийн гэрт хүргэж өгчихөөд 22 цагийн үед хөдөө гэртээ ирсэн. Намайг ирэхэд ямаа самнаж байсан хүмүүс хөзөр тоглоод зарим нь унтах гэж байсан. Тэгээд намайг ирсний дараа бүгдээрээ унтацгаасан. Тэгээд маргааш өглөө нь босоод  хоттой хониноос 70 эр ямаа барьж үлдээгээд тэр хүмүүс ямаа самнаж эхэлцгээсэн. Тэгээд өдөр 14 цагийн үед манай ээж Шивээговь сумаас Бямбасүрэнгийн хамт манай ааваар хүргүүлж ирээд, манай аав эргээд ажилдаа явсан. Ээж ямаа самнаж байгаа хүмүүст хоол хийж өгөөд орой нь Бямбасүрэнгийн хамт Шивээрүү буцсан. Тэгээд харанхуй болохоос арай өмнөхөн ямаа самнаж дуусаад самнасан ноолуураа 3 шуудайнд хувааж хийсэн.  Ноолуурыг 25 кг-ын тэсрэх бодисны цагаан өнгийн шуудай 4-г нийлүүлж оёсон том шуудайнд тал орчмоор нь мөн тэсрэх бодисны 25 кг-ын шуудайтай 1, 50 кг-ын 1 нийт 3 шуудай ноолуур байсан. Бүгд газраар унтсан бөгөөд унтаж байхад зүүн орон дээр унтсан Сүхбат ноолуур алга болчихлоо гээд намайг сэрээсэн. Намайг сэрэхэд бүгд сэрсэн байсан. Тэгээд би гэрээс гараад мөр хайж байхад Бүрнээ гэдэг нь машины бөгсний гэрэл аслаа гэхээр тэр зүгрүү Бүрнээ бид 2 мотоцикльтой давхисан боловч юу ч олж чадаагүй. Тэгээд энэ талаар аавд болон цагдаад мэдэгдсэн  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

2.6. Гэрч У.Алтанбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

… 2017 оны 03 сарын 16-ны орой Болдбаатар гэх айлд 16 цагийн үед ямаа самнахаар бид нар бөөнөөрөө очсон. Тэр айлд очсон хойноо 15 эр ямаа самнасан. Тэгээд тэднийд хоноод маргааш өглөө нь 70 эр ямаа самнасан. Ямаа самнадаг гэрт Алтанхундага, Бямбарагчаа, Мөнхжаргал, Доржлхам, Сүхбат нар ямаа самнасан. Харин Түвшинтөр, Бүрнээ бид 3 хороон дотор ямаа самнасан. 70 эр ямаагаа самнаж дуусаад тэр айлын эхнэр Батжаргал гэх хүнийг бид нартай хамт хотоос очсон Сүхбат гуайн эхнэрийн хамт орой нь Шивээговь сум руу Готовоор хүргүүлсэн. Готов хүргэж өгчөөд ирсэн. Түүнийг ирэхэд бид нар хоолоо идээд дуусч байсан. Готов ээжийгээ Шивээговь сум руу хүргэж өгөхөөр явахаасаа өмнө өдрийн самнасан ямааны ноолууруудыг бөөн болгоод 3 шуудайнд хувааж чихсэн бөгөөд ноолуурыг гэрийн урд хэсэгт тавьсан. Бид нар орой болоод зарим нь унтаад зарим нь хөзөр тоглоцгоосон. Хөзрөөр муушиг тоглосон. Биднийг тоглож байхад Алтанхундага, Бямбарагчаа 2 гадаа Сүхбат гуайн машинд утсаар хүнтэй яриад байсан. Тэр 2 нилээн удсан. Тэгээд гэрт орж ирээд шууд унтаад өгсөн. Алтанхундага баруун орон дээр, Бямбарагчаа газраар хамгийн зүүн захад Сүхбат гуай зүүн орон дээр унтаж байсан. Муушиг тоглож байгаад бид нар 00 цаг өнгөрөөгөөд унтсан. Айлын хүүхэд Готов бас бид нартай хамт унтсан. Би гэрийн хойд хэсэгт газраар яг голд нь унтсан. Миний 2 хажууд Готов, Бүрнээ 2 унтаж байсан. Шөнө унтаж байтал 02 цаг өнгөрч байхад хаалга дуугарахаар нь сэрлээ та хэдээс гарсан хүн байхгүй юу? Ноолуур алга болчихож гэхээр нь сэрээд ноолуур байсан газар луу харахад алга болчихсон байсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45-46 дүгээр хуудас/

 

2.7. Гэрч М.Түвшинтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Хулгайд алдагдсан 3 шуудай ноолуурын талаар надад мэдэх зүйл байхгүй. Бямбарагчааг хүнтэй утсаар яриад байсныг би мэдээгүй. Бид нарыг ямаа самнаж дуусаад орой гэрт орж ирээд хоол унд идээд байж байхад Бямбарагчаа, Алтанхундага 2 гэрт орж ирэлгүй цаг гаран гадаа аавынхаа машинд утсаа оролдоод утсаар яриад  байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48 дугаар хуудас/

 

2.8.  Гэрч Г.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Би орой тэр айлын эхнэртэй Шивээговь сум орж хоноод маргааш өдөр нь ирээд ямаа самнаж байсан хүмүүст хоол унд хийж өгөөд орой Шивээговь суманд байх дүүгийндээ ирж хоносон. Тэгээд тэр шөнө дүүгийндээ унтаж байхад шөнө 02 цагийн үед хүү Алтанхундага айлын ямааны ноолуурыг алдчихлаа гэж утсаар ярьсан. Тэгээд би тэр айлын эзэн Болдбаатарт хэлсэн. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

2.9.  Гэрч Б.Бүрнээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Би гэрт ямаа самнаж байсан болохоор Бямбарагчааг хэнтэй утсаар ярьсан талаар мэдэхгүй, харин орой хадам аавынхаа машинд утсаар яриад суугаад байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-56 дугаар хуудас/

 

2.10.  Гэрч Ц.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Тэгээд би тэр өдөр гэртээ ямаа самнаж байсан хүмүүст хоол хийж өгчихөөд гэрт олон хүнтэй унтаж багтахгүй болохоор нь Бямбасүрэнгийн хамт уурхайн автобусаар Шивээ орсон. Намайг явснаас хойш Готов ноолуураа чихсэн гэж байсан. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад Болдбаатарын утас дуугарч ноолуур хулгайд алдчихлаа гэж Сүхбат хэлсэн байсан мэдүүлэг. /хх-ийн 57-58 дугаар хуудас/

 

2.11.  Гэрч Г.Цагаанцоож мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…35-74 БРА улсын дуугаартай соната-5 маркийн машин манай нөхөр Энхтүвшингийн эзэмшлийн машин байгаа юм. Мөнгөний хэрэг гараад “Бэрс капитал” ББСБ-н нэр дээр шилжүүлээд 1 сая төгрөг зээлж авсан. Зээлийн барьцаанд байхдаа машинаа өөрсдөө унаж хэрэглэдэг байсан. Машины эд анги дуугараад болохгүй байхаар нь дүү Хадбаатарыг янзлаад өг гээд өгсөн байсан. Хадбаатар найздаа өгөөд явуулсан чинь Говьсүмбэр аймгийн цагдаад хураалгасан гэж надад Хадбаатарын эхнэр Чулуунцэцэг хэлсэн. Хадбаатар хүнтэй эвсэг харьцаатай, элдэв янзын ааш зан байхгүй, архи дарс тамхи хэрэглэдэггүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 60-61 дугаар хуудас/

 

   2.12.  Гэрч Д.Дэжидмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Би Цэгмид гэдэг хүнийг танихгүй. 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 30 дугаар байранд үсээ засуулаад сууж байтал 11 цагийн үед нэг залуу утасдаад ноолуур өгөх гэсэн юм гэхээр нь би 30 дугаар байрны гадаа ирээд өгчих гэж хэлсэн чинь нэг жижиг залуу 15 кг 100 гр ноолуур надад өгсөн. Тухайн үед 1 кг ноолуурын үнэ 75000 гэж бодоод 592.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 540.000 төгрөгийг хүний дансанд хийлгэж авсан. Тухайн ноолуур нийтдээ 1.132.500 төгрөг болсон. Би одоо тухайн үед мөнгө шилжүүлсэн дансыг санахгүй байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

   2.13. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 120-122, 126-127 дугаар хуудас/

 

   2.14. Үнэ тогтоох комиссын шийдвэр /хх-ийн 138-143 дугаар хуудас/

 

   2.15. Эд зүйл хураан авах тогтоол /хх-ийн 141 дүгээр хуудас/

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүллэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд:

 

 3.1.  Гэрч С.Цацралтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Би Бямбарагчаатай анх 2011 онд Налайх дүүрэгт танилцаж байсан. Манай нөхөр бид 2 гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. Бид 2 одоо 3 хүүхэдтэй, хамгийн бага нь 1 нас 5 сартай. Манай нөхөр сургуульд огт сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй, цэргийн алба хааж байгаагүй, элэг муутай. Надтай танилцсанаасаа хойш хэрэгт орж байгаагүй. Надтай сууснаасаа хойш НК ХХК-д тоосгоны ачигчийн ажил хийдэг, ерөнхийдөө ажил нь улирлын чанартай өвөл нь гэртээ хүүхдээ хардаг юм. Эхнэр хүүхэддээ анхаарал халамж сайн тавьдаг, ажлын газрын хамт олондоо нэр хүнд сайтай. Бямбаа надад хэлэхдээ би Хадбаатартай утсаар ярьснаас болоод ийм хэрэгт орооцолдчихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51 дугаар хуудас/

 

  3.2.  Гэрч Г.Бямбадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…Хадбаатар нь миний төрсөн дүү байгаа юм. Манайх гэр бүлээрээ Баян-Өлгийгөөс 2005 онд Багануур дүүрэгт нүүж ирсэн. Багануурт ирснээсээ хойш Чулуунцэцэг гэдэг эхнэртэй болсон. Тэд дундаасаа 1 хүүтэй. Өөрийн гэсэн хашаа байшингүй, айлын хашаанд гуйж амьдардаг. Хадбаатар сургуульд сурч байгаагүй бичиг үсэг мэдэхгүй, мөнгөний тоо мэддэг. Хадбаатар нь багаасаа хөдөө мал дээр мал маллаж өссөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52 дугаар хуудас/

 

   3.3. Гэрч Д.Энхмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

…О.Цэгмид нь Архуст суманд 10 жилийн сургууль төгсөөд Эрдэнэ суманд коллеж төгсөж гагнуурчны мэргэжил эзэмшсэн. Түүнийхээ дараа 1 жилийн цэргийн алба хаасан. Цэргээс ирээд эхнэр хүүхэдтэй болсон. Амьдрал ахуйн хувьд тийм сайн биш хувиараа ажил төрөл олдвол хийж мөнгө олдог. Ер нь багаасаа мал дээр өссөн. Зан аашийн хувьд төлөв даруу хүнд худлаа яриад байдаггүй, тусархуу зантай гэсэн мэдүүлэг. /хх-ийн 66 дугаар хуудас/

 

3.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153-158 дугаар хуудас/

 

Иймд шүүгдэгч Г.Хадбаатар, О.Цэгмид, Г.Бямбарагчаа нар нь бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Г.Бямбарагчаагийн өмгөөлөгч С.Ганбат нь  “...шүүгдэгч Г.Бямбарагчаа нь хулгай хийхэд оролцоогүй, харин Г.Хадбаатарыг ямаа самнаж өгөөч гэж утсаар дуудсан. Энэ гэмт хэргийг үйлдээгүй тус түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь шүүгдэгч Г.Бямбарагчаа нь уг гэмт хэрэгт оролцсон болох нь гэрч Б.Доржлхамын “...Бямбарагчаа миний хажууд ямаа самнаж байхдаа утсаар хүнтэй ярих болохоороо гэрээс гараад зайтай очиж яриад байсан. Хэнтэй юу гэж ярьсныг нь би мэдэхгүй. Тэр өөрөө утасгүй байсан. Алтанхундагын утсаар яриад байсан...” гэх мэдүүлэг, гэрч У.Алтанбаатарын ”... Алтанхундага, Бямбарагчаа 2 гадаа Сүхбат гуайн машинд утсаар хүмүүстэй яриад байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Түвшинтөрийн “…Бямбарагчаа, Алтанхундага 2 гэрт орж ирэлгүй цаг гаран гадаа аавынхаа машинд утсаа оролдоод утсаар яриад байгаа байсан...” гэх мэдүүлгүүд нь шүүгдэгч О.Цэгмидийн “...ноолуур хулгайлах талаар Хадбаатар Бямбарагчаатай ярьсан... Бямбарагчаагийн зааж өгсөн айл нохой нь хуцаад болохоор, Бямбарагчаагийн ноолуур самнасан айлын гадаа зайтай машинаа байрлуулаад тэр айл хаалгаа түгжээгүй байсан. Шагайхад айлын хүмүүс бүгд унтаж байсан. Тэгээд намайг гэрт ороход хүн сэрээгүй бөгөөд ноолуур нь гэрийнхээ баруун урд хэсэгт Бямбаагийн зааж өгсөн газар 3 шуудайтай ноолуур байсан....” гэх мөрдөн байцаалтын мэдүүлэгтэй тохирч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Бямбарагчаа нь уг хулгайн гэмт хэргийг үйлдэх талаар зааж зөвлөсөн болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Хадбаатар, О.Цэгмид, Г.Бямбарагчаа нар үйлдсэн хэрэг, хувийн байдлыг харгалзан тэдэнд баривчлах ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирогч Н.Болдбаатар нь хохирлоо төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.

 

 Шүүгдэгч Г.Хадбаатар, О.Цэгмид, Г.Бямбарагчаа нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдан нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Хадбаатарын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 93 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч О.Цэгмид, Г.Бямбарагчаа нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Энэ хэрэгт БЭРСКАПИТАЛ-ХХК-ийн эзэмшлийн 3574 БРА улсын дугаартай цагаан өнгийн соната-5 автомашин, ¹01440941 дугаартай тээврийн хэрэгслийн тус тус хураагдсаныг хууль ёсны БЭРСКАПИТАЛ-ХХК эзэмшигч буцаан олгох нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч О.Цэгмидийн Хаан банкны 5405529325 тоот дансан дахь 45 382 /дөчин таван мянга гурван зуун наян хоёр/ төгрөг, 5747046789 тоот дансан дахь 21 100 /хорин нэг мянга нэг зуу/ төгрөг, Г.Хадбаатарын 5954138110 тоот дансан дахь 100 692 /нэг зуун мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шавьнар овогт Генералын Хадбаатар, Боржигин овогт Оюунтөгсийн Цэгмид, Саарал адуу овогт Гүррагчаагийн Бямбарагчаа нарыг бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглан, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Хадбаатар, О.Цэгмид, Г.Бямбарагчаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нарын эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хадбаатар, О.Цэгмид, Г.Бямбарагчаа нарт тус бүр оногдуулсан 6 /зургаан/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Хадбаатарын цагдан хоригдсон 93 хоногийг баривчлах ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 35-74 БРА дугаартай Соната-5 маркийн машиныг эзэмшигч болох БЭРСКАПИТАЛ ХХК нь буцаан олгож, автомашины үнэ болох  2 000 000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар БЭРСКАПИТАЛ ХХК өмчлөлийн 3574 БРА улсын дугаартай соната-5 маркийн авто машин, шүүгдэгч О.Цэгмидийн Хаан банкны 5405529325 тоот дансан дахь 45 382 /дөчин таван мянга гурван зуун наян хоёр/ төгрөг, 5747046789 тоот дансан дахь 21 100 /хорин нэг мянга нэг зуу/ төгрөг, Г.Хадбаатарын 5954138110 тоот дансан дахь 100 692 /нэг зуун мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Хадбаатар, О.Цэгмид, Г.Бямбарагчаа нарын баривчлах ял эдлэх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Хадбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Цэгмид, Г.Бямбарагчаа нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ