Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 121/ШШ2022/0151

 

2022 оны 12 сарын 13 өдөр                     Дугаар 121/ШШ2022/0151                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******т холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн зөрчилд холбогдогч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 8-д зааснаар 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч  *******оос шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Бурхийн 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт зориулалтын бус газарт хог асгасан гэх гомдол мэдээллийн дагуу шалгалт хийхэд тухайн зөрчилд холбогдогч 9-7-3 тоотод оршин суух ******* /РД: ************/ нь Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д заасан зөрчлийг үйлдсэн нь тогтоогдож 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль оногдуулсан.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээний талаар тусгахаар хуульчилсан байхад 50 нэгж гэсэн нь Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн хуудасны загвар” -ын дагуу үйлдээгүй тул Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх *******ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь байгаль орчны хяналтын улсын байцаагч *******т холбогдуулан “холбогдогч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 8-д зааснаар 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бичиж ирүүлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ”, Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, ...12.1.6-д Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах” гэж тус тус зааснаар прокурор нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хяналт шалгалтын хүрээнд хянаад хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичих эрхтэй байна.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Иймд байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж тус хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул холбогдогч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 8-д зааснаар 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянаж шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн “холбогдогч *******ыг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 8-д зааснаар 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 194 дугаартай дүгнэлтийг хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.НЭРГҮЙ