Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/03404

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/03404

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: .............,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч ................... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Улсын банкны Авто баазад №19 тоот тушаалаар жолоочоор ажилласан. 1994 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №23 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. №367849 тоот Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал бичигдэж тамгаар баталгаажсан. Гэвч архивын сан хөмрөгт банкны харьяа Авто баазын баримт байхгүй байх тул миний жолоочоор ажиллаж байсан үеийн мэдээлэл гарч ирэхгүй байна. Одоо миний тэтгэвэрт гарах нас болсон боловч ажилласан жил хүрэхгүй хохирч байна. Иймд намайг 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ныг дуустал хугацаанд Улсын банкны Авто баазад жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч .................., нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч нь 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ныг дуустал хугацаанд Улсын банкны Авто баазад жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Монгол банкны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б-2/325 дугаартай Архивын лавлагаа, ...................-н Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Аюурзанын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж ................... 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ныг дуустал Улсын банкны Авто баазад жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ..................регистрийн дугаартай Тайтал овогт ....................-г 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 15-ныг дуустал хугацаанд Улсын банкны Авто баазад жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ