Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/186

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Цогжавхлан нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000640122 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******,******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн зарын нэгдсэн фейсбүүк цахим группт "өвлийн идэшний үхэр зарна" гэсэн зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэн *******д "сарлаг үнээ зарна 1,000,000 төгрөг гэж байгаа" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар мөн өдөр 1,000,000  төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2024 оны дүгээр сарын -ний өдөр Баянхонгор аймгийн суманд байхдаа цахим фейсбүүкт "зээл чөлөөлнө, хаана" гэсэн зар байршуулсан иргэн *******тай ******* гэсэн дугаарын утсаар холбогдож "зээл хаалгах" гэсэн юм гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн нөхөр гийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2024 оны дүгээр сарын -ний өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны дүгээр сарын 13-ны өдөр 4,360,000 төгрөгийг, өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000  төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 13,860,000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн фейсбүүк цахим орчинд "... мөнгө зээлүүлэх хүн байна уу..." гэх утгатай зар байршуулан 2024 оны 12 дугаар сарын 09, 12-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны дугаар байрны тоот гэртээ байсан хохирогч тай холбогдон "... зээлээ дарчхаад эргүүлээд өгье, хүүд нь 1,000,000 төгрөг өгнө..." гэж  зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 5,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ..2024 оны 10 дугаар сарын үеэр өөрийн гэх фейсбүүк хаягаасаа сумын зарын групп болон Баянхонгор аймгийн Нэгдсэн бүлгэм гэх фейсбүүк группүүдэд идэшний үхэр зар гэх утгатай пост мэдээллийг оруулсан ба тус мэдээллийнхээ доор нь өөрийн ашиглаж байгаа ******* дугаарын утсыг тавьсан байсан.2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу дугаараас залгаад идэшний үхэр авъя гэхээр нь би сувай үнэ байгаа 1.200.000 төгрөг гэсэн чинь тус урьдчилаад 1.000.000 төгрөгийн явуулъя үлдсэн 200.000 төгрөгийн идэшний махаа авсныхаа дараа явуулъя гэсэн. Тэр хүн надтай хэзээ авах хугацаагаа тодорхой яриагүй ер нь бол идэшний цагаар завтай үедээ янзлаад явуулаарай гэсэн идэшний цагаар гэдэг нь , 12 сарын хооронд байдаг. Тэр үеэр буюу 2024 оны 10 дугаар сарын дундуур манай аавын бие гэнэт муудаад би гэр бүлийнхэнтэй Улаанбаатар хот руу яваад одоо хүртэл сумандаа очоогүй тул тус хүний идшийг хийж өгч чадаагүй. Идэшний үеэр манай эгч болох нь суманд байсан ба тэр үед би эгч рүүгээ залгаад та боломжтой бол найраар өгсөн манай үхрүүд /аавын төрсөн дүү/ ахын малд байгаа нэгийн гаргаад явуулаад өгч гэсэн чинь эгчид маань зав гаралгүй гаргаж өгч чадаагүй. Тэгээд тус хүний идэшний үхрийг болон авсан 1.000.000 төгрөгийн одоо хүртэл өгч чадаагүй. Би Улаанбаатар хотод байхдаа фейсбүүк зараас хүүтэй мөнгө зээлэн гэсэн пост байхаар нь постны доор байсан дугаарын утас руу холбогдож өдрийн 2 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай мөнгө зээлэхээр болсон. Тэгээд тус мөнгө зээлэх хүн маань намайг үнэмлэхийнхээ зургийг явуул гэхээр нь өөрийнхөө үнэмлэхийн зургийг явуулсан, тэгтэл  гэр бүлийнхээ хүний зургийг үнэмлэхтэй явуул гэхээр нь би д хэлэлгүйгээр урьд өмнө 2024 оны 08 дугаар сард Ард аппликейшнээс зээл авах гээд нөхөр болох гийн үнэмлэх барьсан зургийн өөрийн утсан дээр аваад хадгалсан байсан ба тэр зургийн ашиглаад зээл авах гэж байгаа хүн рүүгээ явуулсан. Тэгээд тус хүн зээл өгөхөөр болсон ба тухайн үед миний ******* дугаарын данс блоклогдсон байсан болохоор мөнгө хийхээр авч болохгүй байхаар нь нөхөр болох гээс гуйж байгаад данс руу хийлгэхээр болоод дугаарын утас руу миний явуулсан мессежийг явуулаад өгч гэхэд манай нөхөр зөвшөөрөөд зээл хүссэн утгатай мессежийг өөрийнхөө данстай тус зээл олгох хүн рүү явуулсан байсан. Тэгээд удалгүй тус зээл өгөх хүн нь манай нөхөр гийн данс руу 8,000,000 шилжүүлсэн байсан, би рүү яриад 7.000.000 төгрөгийн явуулаарай үлдсэн 1.000.000 чиний цалингаас авсан мөнгө буцааж өгч байгаа юм гэж хэлээд д өгсөн. Би  7.000.000 төгрөгөөр өөрийн хэрэгцээнд ашигласан ба өмнө авсан мөнгийг зээлүүд рүүгээ болон бусад байдлаар зарцуулж дуусгасан.Тэгээд удалгүй 2 хоногийн дараа зээл олгосон хүн маань над руу залгаад зээлийн чинь хүү өдрийн 2 хувийн хүүтэй бодогдож байгаа гэсэн ба би дахин тус хүнээс нэмж 4.360.000 төгрөг нэмж зээлэхээр болоод гийн данс руу хийлгээд өөрийнхөө данс руу 4.360.000 төгрөгийг бүгдийн шилжүүлж аваа" дахин хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. Тэгээд тус мөнгө зээлсэн хүнтэй тохирсон өдөр над руу залгаад мөнгө өгөхгүй юм хүү чинь яваад байна гэхээр нь би тус хүнд хандаж машины зээл гаргуулах гэж байна уг зээл гарах юу бол бүх мөнгийг чинь буцааж өгнө мөн аавын бие муу байгаа болохоор мөнгөний  хэрэг байна та нэмээд 1.500.000 төгрөг зээлээч гэсэн чинь тус хүн зээлсэн юм. Миний хувьд банк бусаар машин зээлээ аваад тус машинаа зарсан мөнгөнөөс дугаарын эзэмшигчээс зээлсэн 13.860.000 төгрөгөө өгнө гэж бодсон боловч тухайн үед машины зээлээ гаргуулж чадалгүй одоо хүртэл тус хүний мөнгийг өгөөгүй байгаа ... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 30-31, 221, 2 хх-ийн 65/,

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би сарлагийн үхэр зарна гэхээр нь 1,000,000 төгрөг өгсөн. Фейсбүүкээр  холбогдсон нүүр царайг нь хараагүй *******гийн эгч нь хүртэл ярьж  найдвартай ахаа танд би мах хүргээд өгнө гэж хэлэхээр би мөнгө  шилжүүлсэн. Мөнгө өгөөд одоо 9 сар болж байна надад буцааж өгсөн зүйл байхгүй гэв.    

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр утсаараа фейсбүүк зар харж байтал "идэшний үхэр зарна" гэсэн зар байсан ба тус зар дээр ******* дугаарыг байхаар нь тус дугаар луу залгаж ярьсан чинь гэх нэртэй хүн байсан ба сарлаг үнээ зарна 1,000,000 төгрөг гэж байгаа гэхээр нь би хаанаас ирэх вэ гэхэд сумаас ирнэ найдвартай гэхээр нь би итгээд ******* дугаараас ирүүлсэн ******* дугаарын ******* гэх нэртэй данс руу өөрийн дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг 5295 гэх утга бичээд шилжүүлсэн юм. Тэр үед тус идэш нь 2024 оны дүгээр сарын сүүлээр ирүүлнэ гэсэн ба би хүлээж байгаад ирэхгүй байхаар нь 2024 оны дүгээр сарын 20-ны үеэр залгаж ярьсан чинь удахгүй явуулна гэсэн боловч ирэхгүй байхаар нь дахин залгасан чинь манай эгч явуулна гэхээр нь хүлээж байтал тэр өдөр нь дугаараас нэг эмэгтэй хүн залгаад *******гийн эгч нь байна таны идэш бэлэн байгаа санаа зоволтгүй удахгүй явуулна гэсэн чинь тэгээд хүлээгээд ирэхгүй байхаар нь дахин ******* руу залгаад идэш чинь юу болов оо гэсэн чинь идэш ирэхээргүй боллоо таны мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цалин буухаар явуулъя гэж хэлсэн. нэртэй фейсбүүк хаяг байсан. Тухайн үед надтай ярихад идэш нь бэлэн байгаа би явуулна гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. ******* гэх данс руу шилжүүлсэн 1,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг/хх-ийн 15/,

Хохирогч ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2024 оны 12 сарын эхээр  фейсбүүк дээр би  зар харсан. Тухай үед жуулчингийн ажил зогссон байсан. Би бизнес хийх гэж байгаа хүмүүстэй холбогдож, хамтарч ажиллавал зүгээр юм болов уу гэсэн санаатай холбогдсон. Гэтэл *******  нийгмийн даатгалыг мөнгө хийгээд  банкнаас 120,000,000  төгрөг зээлэх гэсэн юм өнөөдөртөө бүтнэ.   Би  хотод Сонгинохайрхан дүүрэгт караокед түрээсэлж ажиллуулах гэж байгаа учраас 120,000,000 төгрөгөөр урьд нь зээлийг хаачихвал банкнаас таньдаг хүн маань 120,000,000 төгрөг гаргаад өгнө , намайг шавдуулаад байна. Би тэр хүнд гарыг цайлгах 4,000,000 төгрөг өгөх гэсэн юм та  түр өгөөч гэсэн.  Миний хувьд караокег нь хамтарч үйл ажиллагаа явуулж болох юм байна гэж би бодож байсан. ******* би Баянхонгорт аймагтаа хэн дээр  хамаагүй очоод гарын үсэг зурахад бэлэн байна миний зээл бүтсэн учраас ганцхан энэ хүмүүст өгөх мөнгийг нь өгчих юм бол  зээлийг маань гаргаад өгье гэсэн. Тэгж гуйсаар байгаад дахин надаас 1,300,000 төгрөг авсан. Манай эхнэр Баянхонгор нутгийн хүн би энэ нутгийн хүмүүст их итгэдэг энэ хүүхдэд хэлсэн чамд итгэж өглөө чамд дээр очиж гарын үсэг зурах хүмүүс маань завгүй болоод  ах нь чамайг  танихгүй гэхдээ  маш  их итгэл хүлээлгэж мөнгө зээллээ гэж чиний бизнес өргөжихөд ах нь тэрэнд чинь хамтрах санаагаа илэрхийлэхэд надад ямар нэг асуудал байхгүй.  Манай хамаатан садан Баянхонгортоо нэр хүндтэй аав нь адууны хурдан морины холбоотой, ах нь цагдаа хийдэг, би өөрөө үсчин хийдэг гэж хэлсэн. Тэгэхэд нь би надад чиний гарын үсэг зуруулж уулзуулах хүн байхгүй байна  чи надад  зээлэх мөнгө, хоног хугацаа, данс гээд бүх мэдээлэл өгөөд гэрээ маягийн зүйл онлайнаар өгчих гэхэд надад өөрийн ээж, нөхрийн утасны дугаарыг бичиж явуулсан. Би *******д 2 уулаа хуулийн хүрээнд хийхгүй бол болохгүй юм байна хүнд мөнгө зээлэхдээ хэдэн хувь бодож ямар гэрээ хийх ёстой байдаг талаар хүнээс асууя гэж хүнээс асуухад зөвлөгөө авсан хүн надад 4,5% -тай зээлдүүлэг юм байна. Гэхэд би 2 хоногийн дараа, танд 1,000,000 төгрөг өгнө гэж хэлэхэд би фейсбүүкээр мэдээллийг нь аваад мөнгө зээлсэн. Гэтэл нэг сар гаран чимээгүй холбоогүй болсон би *******гийн ээжтэй холбогдоход ээж нь түүнийг мэдэхгүй, хоригдсон байгаа гэж хэлэхэд би маш их гайхсан. Хоригдсон байгааг нь мэдээд би цагдаад гомдол гаргасан. Түүний дараа ******* над руу холбогдоод би гэдэг байцаагч дээр байгаа надад маш их хэцүү байна.  Таны өрийг дарахгүй бол би шорон орох гээд байгаа учраас та надад дахин  950,000 төгрөг зээлээч би одоо байцаагч дээр байцаагдаж байж танд худлаа ярих вэ 950,000 төгрөгөөр найзынхаа өрийг дараад тэр найз маань надад зээл авч өгөөд таны өрийг дараад би шүүх цагдаагаас мултрах гээд байна гэж хэлсэн.  Би бас тийм юм болов уу залуу хүүхдийг хорьж шоронд  ороод цааш явуулахгүй байх юм байна гэж бодож чи ёстой худлаа хэлж болохгүй, чамд би итгэсэн чигээрээ тултал нь итгэе чамайг хорино гээд байгаа гэж бодоод би 950,000 төгрөг дахиад нэмээд өгсөн юм. 

Хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 "... Баянхонгор аймгийн нэгдсэн фейсбүүк групп дээр "" гэсэн фейсбүүкээр мөнгө зээлүүлэх хүн байхгүй байхдаа гэсэн утгатай пост оруулсан байхаар нь сонирхоод фейсбүүк мессенжерээр видео калл хийгээд 4 минут 58 секунд ярилцсан. Тэгээд 4,000,000 төгрөг зээлэхээр болоод 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ байхад "" гэсэн фейсбүүктэй өөрийгөө ******* овогтой ******* гэх иргэнд өөрийн дугаарын данснаас Хаан банкны ******* гэсэн дугаарын данс руу 1,300,000 төгрөг шилжүүлсэн, уг эмэгтэй нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор өгнө гэсэн ба хүүнд 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцож зээлсэн.... Өөрийнхөө зээлийг хаачхаад өндөр дүнтэй зээл гаргуулж авна хариуд нь 1,000,000 төгрөг өгнө гэхээр нь би зээлсэн...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 19/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.... би та хоёроос тодорхой нотлох баримтууд гаргуулж авна гэж хэлээд *******гийн нөхөр гэх гийн нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, хоёулангийнх нь иргэний үнэмлэхийн зураг, иргэний үнэмлэхтэй царай тулгасан зураг зэргийг гаргуулан авсан. Мөн танай нөхөр зээл хаах гэж байгаа учраас өөрийнхөө барьдаг утасны дугаараас миний дугаар руу "... иргэн овогтой миний бие 8,000,000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй 1 хоногийн хугацаатай зээлэх хүсэлт гаргаж байна" гэж бичүүлээд гийн Хаан банкны тоот дансыг мессежээр авсан. Энэ маягаар холбогдож дээрх хүмүүст мөнгө зээлсэн. Ингээд 2024 оны дүгээр сарын -ний өдрийн 13 цаг 50 минутад би *******гийн нөхөр гэж гийн Хаан банкны тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөг зээл олгов гэх утгатай шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа мөнгө хүлээн авсан талаар хариу мессеж ирүүлсэн. Үүний дараа ******* надтай дахин холбогдож банкныхаа зээлийг дарсан боловч аппликэйшний зээл болох 4,360,000 төгрөгийг хаахгүй бол зээл олгохгүй гэнээ гэж ярьсан. Миний зүгээс энэ мөнгийг нэмж зээлбэл болно биз дээ. Өөр хаагаагүй зээл байхгүй биз дээ гэж анхааруулж хэлэхэд ******* энэ зээлийг хаачих юм бол өнөөдөртөө зээлээ авчихна аа гэж хэлсэн. Үүний дагуу би мөнгө зээлсэн өдрөө гээр дахин мессежээр хүсэлт гаргуулж дээрх данс руу дахин 4,360,000 төгрөг шилжүүлж мөн л мөн хүлээж авсан гэсэн мессежээр хариу авсан байдаг. Үүний дараа 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* дахин надтай холбогдож надад хандаж эгчээ таны мөнгийг гаргаж өгөх үүнээс өөр арга байхгүй байна. Нөхөр бид 2 муудалцсан. Дүү нь банк бусад ажилладаг найзаасаа авто машины зээл гаргуулахаар болсон. Энэ зээлээр 25,500,000 төгрөгөөр приус 30 маркийн авто машины зээл гаргуулах гэж байна. Энэ машиныг авчих юм бол таньдаг машины ченж ах надаас худалдаж авна гэсэн. Урьдчилгаа 30 хувь төлөх ёстой юм байна. Худалдаж авах гэж байгаа ченж ах 7,000,000 төгрөгийг гаргаад надаас 1,500,000 төгрөг гарах шаардлагатай байна. Дүүд нь энэнээс өөр арга алга та надад сүүлийн удаа нэг итгээч ээ гэсэн. Тэгэхээр нь би банк бусад ажилладаг найз худалдаж авах гэж байгаа ченж хоёртой чинь утсаар яримаар байна гэхэд та тэдгээр хүмүүстэй юу гэж ярих юм, хүнээс мөнгө авах ёстой гэж ярих гэж байгаа бол би яриулмааргүй байна. Зээл минь бүтэхээ больчихож магадгүй гэдэг утгатай юм яриад миний фейсбүүк чат руу цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зургийг явуулсан. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би *******гийн Хаан банкны ******* данс руу 1,500,000 төгрөг зээл олгов гэх утгатай шилжүүлсэн. Би дээрх 3 удаагийн гүйлгээг Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо дүгээр байрны тоотод байхдаа буюу гэртээ байхдаа шилжүүлж гүйлгээ хийсэн. Өргөдөлд хавсаргасан зургийг надаас зээл анх асуусан 3. ******* гэх эмэгтэй өөрийн "" гэсэн нэртэй фейсбүүк хаягаас чатаар 2024 оны дүгээр сарын -ний өдөр явуулсан. Дээрх хүмүүс намайг нийлж залилсан ба би эхний хоёр гүйлгээг *******гийн биш түүний нөхөр гэх гийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн байдаг. Ийм учраас энэ хэрэгт дан ганц *******г биш түүний нөхөр гэх г давхар шалгаж надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. Мөн дээрх хүмүүсийг хуулийн дагуу арга хэмжээ авч дараа дараагийн хүмүүс хохирохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 209-2/,

Гэрч З.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... ******* нь манай дунд дүү байгаа юм. Би Баянхонгор аймгийн сумын Хангал 3 дугаар багт малчин хийдэг. Манай дүү болох ******* Баянхонгор аймгийн сумын төв дээр хувиараа үсчин, гоо сайханч хийдэг. Тухайн үед би хөдөө гэртээ манай дүү Улаанбаатар хотод байсан. Ямар нэгэн хүнээс мөнгө төгрөг аваагүй. *******д манай эгч болох хуримаа хийж байх үед нь үхэр өгч байсан юм. Тэр зарна гэж тавьсан үхэр нь бол байгаа. ******* өөрөө тэр постоо фейсбүүкт тавьсан. *******гийн хадам ээж сарын өмнө хөдөө байхад ******* хүнээс идэшний үхэр өгнө гээд мөнгө авсан байна чи эгч нь юм чинь яриадах гэсэн. Би тухайн үедээ тэр утсаар яриад үхэр бол байгаа би асуугаад өгье гэж хэлээд хэд хоногийн дараа *******д хэлэхэд тэр үхрийг янзлаад Улаанбаатар хот руу явуулаарай гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш удалгүй манай аав харваад бид Улаанбаатар хотод ирсэн. Би танихгүй гэхдээ хотод ирсэн байхад залгаад гоос чиний дугаарыг авсан гэхээр нь би гоос асууж өгнө гэсэн болохоос би танд өгнө гэж хэлээгүй. Би ямар нэгэн хүнээс мөнгө аваагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 22-24/

-Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, хавсралтууд /1 хх-ийн , 173-198, 2 хх-ийн 12-16/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 01-04/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол / 1 хх-ийн 30-31, 221, 2 хх-ийн 65/,  Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5249/02/534 дугаартай "...******* тоот дансыг ******* /РД:*******/ нь эзэмшдэг хавсралтаар дансны хуулгыг хүргүүлэв...гэх албан бичиг, түүний хавсралтууд/ 1 хх-ийн 33-68/ *******гийн ******* тоот дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл/ 1 хх-ийн 69-70/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / 1 хх-ийн 72/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 73/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 77, 92/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 79-90/, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 94-128/, *******гийн Хаан банкны *******, гийн Хаан банкны дугаартай дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 223-225 /, Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5249/02/529 дугаартай "... тоот дансыг овогтой нь эзэмшдэг, ******* тоот дансыг ******* овогтой ******* // нь эзэмшдэг хавсралтаар дансны хуулгыг хүргүүлэв..." гэх албан бичиг, түүний хавсралтууд/хх-ийн 226-233/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ

1/ Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан  залилах гэмт хэргийн тухайд

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрх байна. Бусдад залилагдсан эд хөрөнгө байна.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлсэн авсан идэвхтэй үйлдэл байна. Залилах гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө.

Хуурах  гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хуул бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тул зохиомол байдлыг зориуд бий болгохыг,

Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг,

Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлсэн авсан гэж хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авах үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн зарын нэгдсэн фейсбүүк цахим группт "өвлийн идэшний үхэр зарна" гэсэн зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэн *******д "сарлаг үнээ зарна 1,000,000 төгрөг гэж байгаа" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн хаан банкны ******* тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2024 оны дүгээр сарын -ний өдөр Баянхонгор аймгийн суманд байхдаа цахим фейсбүүкт "зээл чөлөөлнө, хаана" гэсэн зар байршуулсан иргэн *******тай ******* гэсэн дугаарын утсаар холбогдож "зээл хаалгах" гэсэн юм гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн нөхөр гийн эзэмшлийн хаан банкны тоот дансаар 2024 оны дүгээр сарын -ний өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны дүгээр сарын 13-ны өдөр 4,360,000  төгрөгийг, өөрийн эзэмшлийн хаан банкны ******* тоот дансаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000  төгрөгийг шилжүүлэн авч, нийт 13,860,000  төгрөгийн хохирол учруулсан

Мөн фейсбүүк цахим орчинд "... мөнгө зээлүүлэх хүн байна уу..." гэх утгатай зар байршуулан 2024 оны 12 дугаар сарын 09, 12-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны дугаар байрны тоот гэртээ байсан хохирогч тай холбогдон "... зээлээ дарчхаад эргүүлээд өгье, хүүд нь 1,000,000 төгрөг өгнө..." гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 5,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******гийн ... утсаараа фейсбүүк зар харж байтал "идэшний үхэр зарна" гэсэн зар байсан ба тус зар дээр ******* дугаарыг байхаар нь тус дугаар луу залгаж ярьсан, ....идэшний үхэр авъя гэхээр нь би сувай үнэ байгаа 1.200.000 төгрөг гэсэн, урьдчилаад 1.000.000 төгрөгийн явуулъя үлдсэн 200.000 төгрөгийн идэшний махаа авсныхаа дараа явуулъя гэсэн,.  идэшний үхрийг болон авсан 1.000.000 төгрөгийг өгч чадаагүй,....

 фейсбүүк зараас хүүтэй мөнгө зээлэн гэсэн пост байхаар нь постны доор байсан дугаарын утас руу холбогдож өдрийн 2 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай мөнгө зээлэхээр болсон, ....зээл өгөх хүн нь манай нөхөр гийн данс руу 8,000,000 шилжүүлсэн байсан,...өөрийн хэрэгцээнд ашигласан ба өмнө авсан мөнгийг зээлүүд рүүгээ болон бусад байдлаар зарцуулж дуусгасан,....дахин тус хүнээс нэмж 4.360.000 төгрөг нэмж зээлэхээр болоод өөрийнхөө данс руу 4.360.000 төгрөгийг бүгдийн шилжүүлж авсан, дахин хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан... гэх мэдүүлэг  

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... Би сарлагийн үхэр зарна гэхээр нь 1,000,000 төгрөг өгсөн.  Фейсбүүкээр  холбогдсон нүүр царайг нь хараагүй... гэх мэдүүлэг

Хохирогч *******гийн...фейсбүүк зар харж байтал "идэшний үхэр зарна" гэсэн зар байсан ба тус зар дээр ******* дугаарыг байхаар нь тус дугаар луу залгаж ярьсан, сарлаг үнээ зарна 1,000,000 төгрөг гэж байгаа гэхээр нь  ******* дугаарын ******* гэх нэртэй данс руу өөрийн дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг 5295 гэх утга бичээд шилжүүлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 15/,

Хохирогч ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... манай эхнэр Баянхонгор нутгийн хүн би энэ нутгийн хүмүүст их итгэдэг  энэ хүүхдэд хэлсэн чамд итгэж өглөө чамд дээр очиж гарын үсэг зурах хүмүүс маань завгүй болоод  ах нь чамайг  танихгүй гэхдээ  маш  их итгэл хүлээлгэж мөнгө зээллээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг

Хохирогч ы...Баянхонгор аймгийн нэгдсэн фейсбүүк групп дээр "" гэсэн фейсбүүкээр мөнгө зээлүүлэх хүн байхгүй байхдаа гэсэн утгатай пост оруулсан байхаар нь сонирхоод фейсбүүк мессенжерээр видео калл хийгээд 4 минут 58 секунд ярилцсан,...4,000,000 төгрөг зээлэхээр болоод 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "" гэсэн фэйсүүктэй өөрийгөө ******* овогтой ******* гэх иргэнд өөрийн дугаарын данснаас Хаан банкны ******* гэсэн дугаарын данс руу 1,300,000 төгрөг шилжүүлсэн, хүүнд 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцож зээлсэн....гэх мэдүүлэг/2-р хх-ийн 19/,

Хохирогч *******ын....би та хоёроос тодорхой нотлох баримтууд гаргуулж авна гэж хэлээд *******гийн нөхөр гэх гийн нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, хоёулангийнх нь иргэний үнэмлэхийн зураг, иргэний үнэмлэхтэй царай тулгасан зураг зэргийг гаргуулан авсан,  ...8,000,000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй 1 хоногийн хугацаатай зээлэх хүсэлт гаргаж байна" гэж бичүүлээд гийн хаан банкны тоот дансыг мессежээр авсан. Энэ маягаар холбогдож дээрх хүмүүст мөнгө зээлсэн юм, ... дахин 4,360,000 төгрөг шилжүүлж, мессежээр хариу авсан,... *******гийн хаан банкны ******* данс руу 1,500,000 төгрөг зээл олгов гэх утгатай шилжүүлсэн....гэх мэдүүлэг/хх-ийн 209-2/,

Гэрч З.ы...*******д манай эгч болох хуримаа хийж байх үед нь үхэр өгч байсан юм. Тэр зарна гэж тавьсан үхэр нь бол байгаа. ******* өөрөө тэр постоо фейсбүүкт тавьсан,....би гоос асууж өгнө гэсэн болохоос би танд өгнө гэж хэлээгүй. Би ямар нэгэн хүнээс мөнгө аваагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 22-24/,болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдыг хуурч, ....эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ....бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч *******, *******, нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, шүүгдэгч *******гийн  өөрийнх нь мэдүүлэг зэргээр хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул энэ нь дээрх хуулийн нэр томьёонд хамаарч байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалж шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаар

Шүүгдэгч ******* нь  Баянхонгор аймгийн зарын нэгдсэн фейсбүүк цахим группт "өвлийн идэшний үхэр зарна" гэсэн зар байршуулж, иргэн *******гаас  өөрийн эзэмшлийн хаан банкны ******* тоот дансаар 1,000,000 төгрөгийг , Мөн зар байршуулсан иргэн *******тай холбогдож "зээл хаалгах" гэсэн юм гэж нийт 13860000 төгрөгийг ,Мөн фейсбүүк цахим орчинд "... мөнгө зээлүүлэх хүн байна уу..." гэх утгатай зар байршуулан тай холбогдон нийт 5,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хороонд шалтгаанд холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн Хаан банкны *******, нөхөр болох гийн тоот дансаар уг мөнгийг шилжүүлж авч өөрийн хэрэглээнд зарцуулсан, хохирогч нарт бодитой мэдээлэл өгөхгүйгээр бусдаас мөнгийг авч байгаа үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулсан, эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан залилах шинж хангагдаж байна.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч *******гийн хууль бус үйлдлийн улмаас *******, *******, нарт  бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь тухайн  гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу хохирогч нараас өөрийн эзэмшлийн Хаан банкны *******, нөхөр болох гийн тоот дансаар уг мөнгийг шилжүүлж авсан залилах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд

 Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн № 81 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 91-92/ хэрэгт авагдсан бөгөөд уг ялаа эдэлж дууссан байна.

Харин шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар  зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 73 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор уг ялыг 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс эдэлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар уг ялаас 1 сар 01 хоногийн буюу 31 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна. 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Цогжавхлан нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан” Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч *******гаас  1,000,000 төгрөг, хохирогч *******аас 13,860,000 төгрөг, хохирогч аас 5,300,000 төгрөгийг нийт  20,160,000 төгрөгийг залилж хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 20,160,000 төгрөгийг гаргуулж, *******д 1,000,000 төгрөг, хохирогч *******д 13,860,000 төгрөг , хохирогч д 5,300,000 төгрөгийг тус тус гаргуулж олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын 1 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цогжавхлан...гэм буруу, хэргийн зүйлчлэл маргахгүй байгаа, шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй,  ялыг эдлэх хугацаандаа 5 хоногийн шагнал авч байсан, одоо уг ялаас 31 хоногийн үлдэгдэлтэй байгаа, хувийн байдал, өөрийн эзэмшсэн үсчин мэргэжлээрээ ажиллах хөдөлмөр эрхлэх боломжийг олгож шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 1-т .... Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ....гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж,

мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан  шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Баянхонгор аймгийн суманд үсчнээр ажиллаж байсан,/ хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу өөрийн орлогоор өрхийн орлогыг бүрдүүлдэг, шүүхийн хэлэлцүүлэгт *******гийн... би одоо гартаа цаг зүүсэн, өмнө оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байгаа буюу Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж шийдвэрлэсэн, намайг шүүхээр шийтгүүлж, ял авснаас  хойш нөхөр бид 2 салсан, одоо тусдаа амьдарч байгаа, бид хоёроос хүүхэд гаргахгүй байсан тул айлаас хүүхэд өргөж авсан, уг айл хүүхдээ буцаагаад авчихсан, одоо ганцаараа амьдарч байгаа, ... би CU гэх газарт цагийн ажил хийж өөрийн хэрэгцээгээ хангаж байгаа, би үсчин мэргэжилтэй,  уг ажлаа хийхээр 1-р багт үсчний сандал, түрээслэх байр олдоггүй ажил хийх боломжгүй байдаг, уг ажлаа хийх бол хохирогч нарын мөнгийг төлөх боломжтой...энэ цагийг зүүснээр маш их зүйлийг ойлгож байна, би үнэхээр гэмшиж байгаа, дахин гэмт хэрэгт холбогдохгүй...надад боломж олгож өгнө үү... гэх мэдүүлэг зэргээс шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгож хүн ам төвлөрсөн газарт үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүйгээр ажиллах нөхцөлийг нь хангах, ажил хөдөлмөр эрхэлж хохирогч нарын хохирлыг төлөх нөхцөлийг нь бүрдүүлэх, түүнчлэн шүүхээс оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа ямар нэгэн зөрчилд холбогдоогүй,  шагналын хоногоор шагнуулсан , шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийн хүрээнд шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасан ...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно… гэж тус тус хуульчилсан.

Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №32 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. Биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн буюу шүүгдэгч *******д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийг хэсэгчлэн буюу 1 жил 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийг хэсэгчлэн буюу 1 жил 6 сарын  хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

6.Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******гаас  нийт 20,160,000 төгрөгийг гаргуулж, *******д 1,000,000 төгрөг, хохирогч *******д 13,860,000 төгрөг , хохирогч д 5,300,000 төгрөгийг төгрөгийг тус тус олгосугай.

8.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА

2025       06          19                                         2025/ШЦТ/186

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Цогжавхлан нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000640122 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 17-28 тоотод оршин суух хаягтай,

Урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******ын *******,******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн зарын нэгдсэн фейсбүүк цахим группт "өвлийн идэшний үхэр зарна" гэсэн зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэн *******д "сарлаг үнээ зарна 1,000,000 төгрөг гэж байгаа" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар мөн өдөр 1,000,000  төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2024 оны дүгээр сарын -ний өдөр Баянхонгор аймгийн суманд байхдаа цахим фейсбүүкт "зээл чөлөөлнө, хаана" гэсэн зар байршуулсан иргэн *******тай ******* гэсэн дугаарын утсаар холбогдож "зээл хаалгах" гэсэн юм гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн нөхөр гийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 2024 оны дүгээр сарын -ний өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны дүгээр сарын 13-ны өдөр 4,360,000 төгрөгийг, өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000  төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 13,860,000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн фейсбүүк цахим орчинд "... мөнгө зээлүүлэх хүн байна уу..." гэх утгатай зар байршуулан 2024 оны 12 дугаар сарын 09, 12-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны дугаар байрны тоот гэртээ байсан хохирогч тай холбогдон "... зээлээ дарчхаад эргүүлээд өгье, хүүд нь 1,000,000 төгрөг өгнө..." гэж  зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 5,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ..2024 оны 10 дугаар сарын үеэр өөрийн гэх фейсбүүк хаягаасаа сумын зарын групп болон Баянхонгор аймгийн Нэгдсэн бүлгэм гэх фейсбүүк группүүдэд идэшний үхэр зар гэх утгатай пост мэдээллийг оруулсан ба тус мэдээллийнхээ доор нь өөрийн ашиглаж байгаа ******* дугаарын утсыг тавьсан байсан.2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу дугаараас залгаад идэшний үхэр авъя гэхээр нь би сувай үнэ байгаа 1.200.000 төгрөг гэсэн чинь тус урьдчилаад 1.000.000 төгрөгийн явуулъя үлдсэн 200.000 төгрөгийн идэшний махаа авсныхаа дараа явуулъя гэсэн. Тэр хүн надтай хэзээ авах хугацаагаа тодорхой яриагүй ер нь бол идэшний цагаар завтай үедээ янзлаад явуулаарай гэсэн идэшний цагаар гэдэг нь , 12 сарын хооронд байдаг. Тэр үеэр буюу 2024 оны 10 дугаар сарын дундуур манай аавын бие гэнэт муудаад би гэр бүлийнхэнтэй Улаанбаатар хот руу яваад одоо хүртэл сумандаа очоогүй тул тус хүний идшийг хийж өгч чадаагүй. Идэшний үеэр манай эгч болох нь суманд байсан ба тэр үед би эгч рүүгээ залгаад та боломжтой бол найраар өгсөн манай үхрүүд /аавын төрсөн дүү/ ахын малд байгаа нэгийн гаргаад явуулаад өгч гэсэн чинь эгчид маань зав гаралгүй гаргаж өгч чадаагүй. Тэгээд тус хүний идэшний үхрийг болон авсан 1.000.000 төгрөгийн одоо хүртэл өгч чадаагүй.

Би Улаанбаатар хотод байхдаа фейсбүүк зараас хүүтэй мөнгө зээлэн гэсэн пост байхаар нь постны доор байсан дугаарын утас руу холбогдож өдрийн 2 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай мөнгө зээлэхээр болсон. Тэгээд тус мөнгө зээлэх хүн маань намайг үнэмлэхийнхээ зургийг явуул гэхээр нь өөрийнхөө үнэмлэхийн зургийг явуулсан, тэгтэл  гэр бүлийнхээ хүний зургийг үнэмлэхтэй явуул гэхээр нь би д хэлэлгүйгээр урьд өмнө 2024 оны 08 дугаар сард Ард аппликейшнээс зээл авах гээд нөхөр болох гийн үнэмлэх барьсан зургийн өөрийн утсан дээр аваад хадгалсан байсан ба тэр зургийн ашиглаад зээл авах гэж байгаа хүн рүүгээ явуулсан. Тэгээд тус хүн зээл өгөхөөр болсон ба тухайн

үед миний ******* дугаарын данс блоклогдсон байсан болохоор мөнгө хийхээр авч болохгүй байхаар нь нөхөр болох гээс гуйж байгаад данс руу хийлгэхээр болоод дугаарын утас руу миний явуулсан мессежийг явуулаад өгч гэхэд манай нөхөр зөвшөөрөөд зээл хүссэн утгатай мессежийг өөрийнхөө данстай тус зээл олгох хүн рүү явуулсан байсан. Тэгээд удалгүй тус зээл өгөх хүн нь манай нөхөр гийн данс руу 8,000,000 шилжүүлсэн байсан, би рүү яриад 7.000.000 төгрөгийн явуулаарай үлдсэн 1.000.000 чиний цалингаас авсан мөнгө буцааж өгч байгаа юм гэж хэлээд д өгсөн. Би  7.000.000 төгрөгөөр өөрийн хэрэгцээнд ашигласан ба өмнө авсан мөнгийг зээлүүд рүүгээ болон бусад байдлаар зарцуулж дуусгасан.

Тэгээд удалгүй 2 хоногийн дараа зээл олгосон хүн маань над руу залгаад зээлийн чинь хүү өдрийн 2 хувийн хүүтэй бодогдож байгаа гэсэн ба би дахин тус хүнээс нэмж 4.360.000 төгрөг нэмж зээлэхээр болоод гийн данс руу хийлгээд өөрийнхөө данс руу 4.360.000 төгрөгийг бүгдийн шилжүүлж аваа" дахин хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. Тэгээд тус мөнгө зээлсэн хүнтэй тохирсон өдөр над руу залгаад мөнгө өгөхгүй юм хүү чинь яваад байна гэхээр нь би тус хүнд хандаж машины зээл гаргуулах гэж байна уг зээл гарах юу бол бүх мөнгийг чинь буцааж өгнө мөн аавын бие муу байгаа болохоор мөнгөний  хэрэг байна та нэмээд 1.500.000 төгрөг зээлээч гэсэн чинь тус хүн зээлсэн юм. Миний хувьд банк бусаар машин зээлээ аваад тус машинаа зарсан мөнгөнөөс дугаарын эзэмшигчээс зээлсэн 13.860.000 төгрөгөө өгнө гэж бодсон боловч тухайн үед машины зээлээ гаргуулж чадалгүй одоо хүртэл тус хүний мөнгийг өгөөгүй байгаа ... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 30-31, 221, 2 хх-ийн 65/,

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

            Би сарлагийн үхэр зарна гэхээр нь 1,000,000 төгрөг өгсөн. Фейсбүүкээр  холбогдсон нүүр царайг нь хараагүй *******гийн эгч нь хүртэл ярьж  найдвартай ахаа танд би мах хүргээд өгнө гэж хэлэхээр би мөнгө  шилжүүлсэн. Мөнгө өгөөд одоо 9 сар болж байна надад буцааж өгсөн зүйл байхгүй гэв.    

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр утсаараа фейсбүүк зар харж байтал "идэшний үхэр зарна" гэсэн зар байсан ба тус зар дээр ******* дугаарыг байхаар нь тус дугаар луу залгаж ярьсан чинь гэх нэртэй хүн байсан ба сарлаг үнээ зарна 1,000,000 төгрөг гэж байгаа гэхээр нь би хаанаас ирэх вэ гэхэд сумаас ирнэ найдвартай гэхээр нь би итгээд ******* дугаараас ирүүлсэн ******* дугаарын ******* гэх нэртэй данс руу өөрийн дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг 5295 гэх утга бичээд шилжүүлсэн юм. Тэр үед тус идэш нь 2024 оны дүгээр сарын сүүлээр ирүүлнэ гэсэн ба би хүлээж байгаад ирэхгүй байхаар нь 2024 оны дүгээр сарын 20-ны үеэр залгаж ярьсан чинь удахгүй явуулна гэсэн боловч ирэхгүй байхаар нь дахин залгасан чинь манай эгч явуулна гэхээр нь хүлээж байтал тэр өдөр нь дугаараас нэг эмэгтэй хүн залгаад *******гийн эгч нь байна таны идэш бэлэн байгаа санаа зоволтгүй удахгүй явуулна гэсэн чинь тэгээд хүлээгээд ирэхгүй байхаар нь дахин ******* руу залгаад идэш чинь юу болов оо гэсэн чинь идэш ирэхээргүй боллоо таны мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цалин буухаар явуулъя гэж хэлсэн. нэртэй фейсбүүк хаяг байсан. Тухайн үед надтай ярихад идэш нь бэлэн байгаа би явуулна гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. ******* гэх данс руу шилжүүлсэн 1,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг/хх-ийн 15/,

Хохирогч ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2024 оны 12 сарын эхээр  фейсбүүк дээр би  зар харсан. Тухай үед жуулчингийн ажил зогссон байсан. Би бизнес хийх гэж байгаа хүмүүстэй холбогдож,

  хамтарч ажиллавал зүгээр юм болов уу гэсэн санаатай холбогдсон. Гэтэл *******  нийгмийн даатгалыг мөнгө хийгээд  банкнаас 120,000,000  төгрөг зээлэх гэсэн юм өнөөдөртөө бүтнэ.   Би  хотод Сонгинохайрхан дүүрэгт караокед түрээсэлж ажиллуулах гэж байгаа учраас 120,000,000 төгрөгөөр урьд нь зээлийг хаачихвал банкнаас таньдаг хүн маань 120,000,000 төгрөг гаргаад өгнө , намайг шавдуулаад байна. Би тэр хүнд гарыг цайлгах 4,000,000 төгрөг өгөх гэсэн юм та  түр өгөөч гэсэн.  Миний хувьд караокег нь хамтарч үйл ажиллагаа явуулж болох юм байна гэж би бодож байсан. ******* би Баянхонгорт аймагтаа хэн дээр  хамаагүй очоод гарын үсэг зурахад бэлэн байна миний зээл бүтсэн учраас ганцхан энэ хүмүүст өгөх мөнгийг нь өгчих юм бол  зээлийг маань гаргаад өгье гэсэн. Тэгж гуйсаар байгаад дахин надаас 1,300,000 төгрөг авсан. Манай эхнэр Баянхонгор нутгийн хүн би энэ нутгийн хүмүүст их итгэдэг  энэ хүүхдэд хэлсэн чамд итгэж өглөө чамд дээр очиж гарын үсэг зурах хүмүүс маань завгүй болоод  ах нь чамайг  танихгүй гэхдээ  маш  их итгэл хүлээлгэж мөнгө зээллээ гэж чиний бизнес өргөжихөд ах нь тэрэнд чинь хамтрах санаагаа илэрхийлэхэд надад ямар нэг асуудал байхгүй.  Манай хамаатан садан Баянхонгортоо нэр хүндтэй аав нь адууны хурдан морины холбоотой, ах нь цагдаа хийдэг, би өөрөө үсчин хийдэг гэж хэлсэн. Тэгэхэд нь би надад чиний гарын үсэг зуруулж уулзуулах хүн байхгүй байна  чи надад  зээлэх мөнгө, хоног хугацаа, данс гээд бүх мэдээлэл өгөөд гэрээ маягийн зүйл онлайнаар өгчих гэхэд надад өөрийн ээж, нөхрийн утасны дугаарыг бичиж явуулсан. Би *******д 2 уулаа хуулийн хүрээнд хийхгүй бол болохгүй юм байна хүнд мөнгө зээлэхдээ хэдэн хувь бодож ямар гэрээ хийх ёстой байдаг талаар хүнээс асууя гэж хүнээс асуухад зөвлөгөө авсан хүн надад 4,5% -тай зээлдүүлэг юм байна. Гэхэд би 2 хоногийн дараа, танд 1,000,000 төгрөг өгнө гэж хэлэхэд би фейсбүүкээр мэдээллийг нь аваад мөнгө зээлсэн. Гэтэл нэг сар гаран чимээгүй холбоогүй болсон би *******гийн ээжтэй холбогдоход ээж нь түүнийг мэдэхгүй, хоригдсон байгаа гэж хэлэхэд би маш их гайхсан. Хоригдсон байгааг нь мэдээд би цагдаад гомдол гаргасан. Түүний дараа ******* над руу холбогдоод би гэдэг байцаагч дээр байгаа надад маш их хэцүү байна.  Таны өрийг дарахгүй бол би шорон орох гээд байгаа учраас та надад дахин  950,000 төгрөг зээлээч би одоо байцаагч дээр байцаагдаж байж танд худлаа ярих вэ 950,000 төгрөгөөр найзынхаа өрийг дараад тэр найз маань надад зээл авч өгөөд таны өрийг дараад би шүүх цагдаагаас мултрах гээд байна гэж хэлсэн.  Би бас тийм юм болов уу залуу хүүхдийг хорьж шоронд  ороод цааш явуулахгүй байх юм байна гэж бодож чи ёстой худлаа хэлж болохгүй, чамд би итгэсэн чигээрээ тултал нь итгэе чамайг хорино гээд байгаа гэж бодоод би 950,000 төгрөг дахиад нэмээд өгсөн юм. 

Хохирогч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 "... Баянхонгор аймгийн нэгдсэн фейсбүүк групп дээр "" гэсэн фейсбүүкээр мөнгө зээлүүлэх хүн байхгүй байхдаа гэсэн утгатай пост оруулсан байхаар нь сонирхоод фейсбүүк мессенжерээр видео калл хийгээд 4 минут 58 секунд ярилцсан. Тэгээд 4,000,000 төгрөг зээлэхээр болоод 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ байхад "" гэсэн фейсбүүктэй өөрийгөө ******* овогтой ******* гэх иргэнд өөрийн дугаарын данснаас Хаан банкны ******* гэсэн дугаарын данс руу 1,300,000 төгрөг шилжүүлсэн, уг эмэгтэй нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор өгнө гэсэн ба хүүнд 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцож зээлсэн.... Өөрийнхөө зээлийг хаачхаад өндөр дүнтэй зээл гаргуулж авна хариуд нь 1,000,000 төгрөг өгнө гэхээр нь би зээлсэн...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 19/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.... би та хоёроос тодорхой нотлох баримтууд гаргуулж авна гэж хэлээд *******гийн нөхөр гэх гийн нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, хоёулангийнх нь иргэний үнэмлэхийн зураг, иргэний үнэмлэхтэй царай тулгасан зураг зэргийг гаргуулан авсан. Мөн танай нөхөр зээл хаах гэж байгаа учраас өөрийнхөө барьдаг утасны дугаараас миний дугаар руу "... иргэн овогтой миний бие 8,000,000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй 1 хоногийн хугацаатай зээлэх хүсэлт гаргаж байна" гэж бичүүлээд гийн Хаан банкны тоот дансыг мессежээр авсан. Энэ маягаар холбогдож дээрх хүмүүст мөнгө зээлсэн. Ингээд 2024 оны дүгээр сарын -ний өдрийн 13 цаг 50 минутад би *******гийн нөхөр гэж гийн Хаан банкны тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөг зээл олгов гэх утгатай шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа мөнгө хүлээн авсан талаар хариу мессеж ирүүлсэн. Үүний дараа ******* надтай дахин холбогдож банкныхаа зээлийг дарсан боловч аппликэйшний зээл болох 4,360,000 төгрөгийг хаахгүй бол зээл олгохгүй гэнээ гэж ярьсан. Миний зүгээс энэ мөнгийг нэмж зээлбэл болно биз дээ. Өөр хаагаагүй зээл байхгүй биз дээ гэж анхааруулж хэлэхэд ******* энэ зээлийг хаачих юм бол өнөөдөртөө зээлээ авчихна аа гэж хэлсэн. Үүний дагуу би мөнгө зээлсэн өдрөө гээр дахин мессежээр хүсэлт гаргуулж дээрх данс руу дахин 4,360,000 төгрөг шилжүүлж мөн л мөн хүлээж авсан гэсэн мессежээр хариу авсан байдаг. Үүний дараа 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ******* дахин надтай холбогдож надад хандаж эгчээ таны мөнгийг гаргаж өгөх үүнээс өөр арга байхгүй байна. Нөхөр бид 2 муудалцсан. Дүү нь банк бусад ажилладаг найзаасаа авто машины зээл гаргуулахаар болсон. Энэ зээлээр 25,500,000 төгрөгөөр приус 30 маркийн авто машины зээл гаргуулах гэж байна. Энэ машиныг авчих юм бол таньдаг машины ченж ах надаас худалдаж авна гэсэн. Урьдчилгаа 30 хувь төлөх ёстой юм байна. Худалдаж авах гэж байгаа ченж ах 7,000,000 төгрөгийг гаргаад надаас 1,500,000 төгрөг гарах шаардлагатай байна. Дүүд нь энэнээс өөр арга алга та надад сүүлийн удаа нэг итгээч ээ гэсэн. Тэгэхээр нь би банк бусад ажилладаг найз худалдаж авах гэж байгаа ченж хоёртой чинь утсаар яримаар байна гэхэд та тэдгээр хүмүүстэй юу гэж ярих юм, хүнээс мөнгө авах ёстой гэж ярих гэж байгаа бол би яриулмааргүй байна. Зээл минь бүтэхээ больчихож магадгүй гэдэг утгатай юм яриад миний фейсбүүк чат руу цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зургийг явуулсан. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би *******гийн Хаан банкны ******* данс руу 1,500,000 төгрөг зээл олгов гэх утгатай шилжүүлсэн. Би дээрх 3 удаагийн гүйлгээг Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо дүгээр байрны тоотод байхдаа буюу гэртээ байхдаа шилжүүлж гүйлгээ хийсэн. Өргөдөлд хавсаргасан зургийг надаас зээл анх асуусан 3. ******* гэх эмэгтэй өөрийн "" гэсэн нэртэй фейсбүүк хаягаас чатаар 2024 оны дүгээр сарын -ний өдөр явуулсан. Дээрх хүмүүс намайг нийлж залилсан ба би эхний хоёр гүйлгээг *******гийн биш түүний нөхөр гэх гийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн байдаг. Ийм учраас энэ хэрэгт дан ганц *******г биш түүний нөхөр гэх г давхар шалгаж надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. Мөн дээрх хүмүүсийг хуулийн дагуу арга хэмжээ авч дараа дараагийн хүмүүс хохирохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 209-2/,

Гэрч З.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... ******* нь манай дунд дүү байгаа юм. Би Баянхонгор аймгийн сумын Хангал 3 дугаар багт малчин хийдэг. Манай дүү болох ******* Баянхонгор аймгийн сумын төв дээр хувиараа үсчин, гоо сайханч хийдэг. Тухайн үед би хөдөө гэртээ манай дүү Улаанбаатар хотод байсан. Ямар нэгэн хүнээс мөнгө төгрөг аваагүй. *******д манай эгч болох хуримаа хийж байх үед нь үхэр өгч байсан юм. Тэр зарна гэж тавьсан үхэр нь бол байгаа. ******* өөрөө тэр постоо фейсбүүкт тавьсан. *******гийн хадам ээж сарын өмнө хөдөө байхад ******* хүнээс идэшний үхэр өгнө гээд мөнгө авсан байна чи эгч нь юм чинь яриадах гэсэн. Би тухайн үедээ тэр утсаар яриад үхэр бол байгаа би асуугаад өгье гэж хэлээд хэд хоногийн дараа *******д хэлэхэд тэр үхрийг янзлаад Улаанбаатар хот руу явуулаарай гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш удалгүй манай аав харваад бид Улаанбаатар хотод ирсэн. Би танихгүй гэхдээ хотод ирсэн байхад залгаад гоос чиний дугаарыг авсан гэхээр нь би гоос асууж өгнө гэсэн болохоос би танд өгнө гэж хэлээгүй. Би ямар нэгэн хүнээс мөнгө аваагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 22-24/

-Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, хавсралтууд /1 хх-ийн , 173-198, 2 хх-ийн 12-16/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 01-04/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол / 1 хх-ийн 30-31, 221, 2 хх-ийн 65/,  Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5249/02/534 дугаартай "...******* тоот дансыг ******* /РД:*******/ нь эзэмшдэг хавсралтаар дансны хуулгыг хүргүүлэв...гэх албан бичиг, түүний хавсралтууд/ 1 хх-ийн 33-68/ *******гийн ******* тоот дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл/ 1 хх-ийн 69-70/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / 1 хх-ийн 72/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 73/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 77, 92/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 79-90/, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 94-128/, *******гийн Хаан банкны *******, гийн Хаан банкны дугаартай дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 223-225 /, Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5249/02/529 дугаартай "... тоот дансыг овогтой нь эзэмшдэг, ******* тоот дансыг ******* овогтой ******* // нь эзэмшдэг хавсралтаар дансны хуулгыг хүргүүлэв..." гэх албан бичиг, түүний хавсралтууд/хх-ийн 226-233/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ

1/ Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан  залилах гэмт хэргийн тухайд

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрх байна. Бусдад залилагдсан эд хөрөнгө байна.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлсэн авсан идэвхтэй үйлдэл байна. Залилах гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө.

Хуурах  гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хуул бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тул зохиомол байдлыг зориуд бий болгохыг,

Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг,

Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг шилжүүлсэн авсан гэж хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авах үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн зарын нэгдсэн фейсбүүк цахим группт "өвлийн идэшний үхэр зарна" гэсэн зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэн *******д "сарлаг үнээ зарна 1,000,000 төгрөг гэж байгаа" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу өөрийн эзэмшлийн хаан банкны ******* тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн 2024 оны дүгээр сарын -ний өдөр Баянхонгор аймгийн суманд байхдаа цахим фейсбүүкт "зээл чөлөөлнө, хаана" гэсэн зар байршуулсан иргэн *******тай ******* гэсэн дугаарын утсаар холбогдож "зээл хаалгах" гэсэн юм гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өөрийн нөхөр гийн эзэмшлийн хаан банкны тоот дансаар 2024 оны дүгээр сарын -ний өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны дүгээр сарын 13-ны өдөр 4,360,000  төгрөгийг, өөрийн эзэмшлийн хаан банкны ******* тоот дансаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,500,000  төгрөгийг шилжүүлэн авч, нийт 13,860,000  төгрөгийн хохирол учруулсан

Мөн фейсбүүк цахим орчинд "... мөнгө зээлүүлэх хүн байна уу..." гэх утгатай зар байршуулан 2024 оны 12 дугаар сарын 09, 12-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны дугаар байрны тоот гэртээ байсан хохирогч тай холбогдон "... зээлээ дарчхаад эргүүлээд өгье, хүүд нь 1,000,000 төгрөг өгнө..." гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч нийт 5,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******гийн ... утсаараа фейсбүүк зар харж байтал "идэшний үхэр зарна" гэсэн зар байсан ба тус зар дээр ******* дугаарыг байхаар нь тус дугаар луу залгаж ярьсан, ....идэшний үхэр авъя гэхээр нь би сувай үнэ байгаа 1.200.000 төгрөг гэсэн, урьдчилаад 1.000.000 төгрөгийн явуулъя үлдсэн 200.000 төгрөгийн идэшний махаа авсныхаа дараа явуулъя гэсэн,.  идэшний үхрийг болон авсан 1.000.000 төгрөгийг өгч чадаагүй,....

            фейсбүүк зараас хүүтэй мөнгө зээлэн гэсэн пост байхаар нь постны доор байсан дугаарын утас руу холбогдож өдрийн 2 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай мөнгө зээлэхээр болсон, ....зээл өгөх хүн нь манай нөхөр гийн данс руу 8,000,000 шилжүүлсэн байсан,...өөрийн хэрэгцээнд ашигласан ба өмнө авсан мөнгийг зээлүүд рүүгээ болон бусад байдлаар зарцуулж дуусгасан,....дахин тус хүнээс нэмж 4.360.000 төгрөг нэмж зээлэхээр болоод өөрийнхөө данс руу 4.360.000 төгрөгийг бүгдийн шилжүүлж авсан, дахин хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан... гэх мэдүүлэг  

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... Би сарлагийн үхэр зарна гэхээр нь 1,000,000 төгрөг өгсөн.  Фейсбүүкээр  холбогдсон нүүр царайг нь хараагүй... гэх мэдүүлэг

Хохирогч *******гийн...фейсбүүк зар харж байтал "идэшний үхэр зарна" гэсэн зар байсан ба тус зар дээр ******* дугаарыг байхаар нь тус дугаар луу залгаж ярьсан, сарлаг үнээ зарна 1,000,000 төгрөг гэж байгаа гэхээр нь  ******* дугаарын ******* гэх нэртэй данс руу өөрийн дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг 5295 гэх утга бичээд шилжүүлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 15/,

Хохирогч ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... манай эхнэр Баянхонгор нутгийн хүн би энэ нутгийн хүмүүст их итгэдэг  энэ хүүхдэд хэлсэн чамд итгэж өглөө чамд дээр очиж гарын үсэг зурах хүмүүс маань завгүй болоод  ах нь чамайг  танихгүй гэхдээ  маш  их итгэл хүлээлгэж мөнгө зээллээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг

Хохирогч ы...Баянхонгор аймгийн нэгдсэн фейсбүүк групп дээр "" гэсэн фейсбүүкээр мөнгө зээлүүлэх хүн байхгүй байхдаа гэсэн утгатай пост оруулсан байхаар нь сонирхоод фейсбүүк мессенжерээр видео калл хийгээд 4 минут 58 секунд ярилцсан,...4,000,000 төгрөг зээлэхээр болоод 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "" гэсэн фэйсүүктэй өөрийгөө ******* овогтой ******* гэх иргэнд өөрийн дугаарын данснаас Хаан банкны ******* гэсэн дугаарын данс руу 1,300,000 төгрөг шилжүүлсэн, хүүнд 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцож зээлсэн....гэх мэдүүлэг/2-р хх-ийн 19/,

Хохирогч *******ын....би та хоёроос тодорхой нотлох баримтууд гаргуулж авна гэж хэлээд *******гийн нөхөр гэх гийн нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, хоёулангийнх нь иргэний үнэмлэхийн зураг, иргэний үнэмлэхтэй царай тулгасан зураг зэргийг гаргуулан авсан,  ...8,000,000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй 1 хоногийн хугацаатай зээлэх хүсэлт гаргаж байна" гэж бичүүлээд гийн хаан банкны тоот дансыг мессежээр авсан. Энэ маягаар холбогдож дээрх хүмүүст мөнгө зээлсэн юм, ... дахин 4,360,000 төгрөг шилжүүлж, мессежээр хариу авсан,... *******гийн хаан банкны ******* данс руу 1,500,000 төгрөг зээл олгов гэх утгатай шилжүүлсэн....гэх мэдүүлэг/хх-ийн 209-2/,

Гэрч З.ы...*******д манай эгч болох хуримаа хийж байх үед нь үхэр өгч байсан юм. Тэр зарна гэж тавьсан үхэр нь бол байгаа. ******* өөрөө тэр постоо фейсбүүкт тавьсан,....би гоос асууж өгнө гэсэн болохоос би танд өгнө гэж хэлээгүй. Би ямар нэгэн хүнээс мөнгө аваагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 22-24/,болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдыг хуурч, ....эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ....бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч *******, *******, нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, шүүгдэгч *******гийн  өөрийнх нь мэдүүлэг зэргээр хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул энэ нь дээрх хуулийн нэр томьёонд хамаарч байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалж шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаар

Шүүгдэгч ******* нь  Баянхонгор аймгийн зарын нэгдсэн фейсбүүк цахим группт "өвлийн идэшний үхэр зарна" гэсэн зар байршуулж, иргэн *******гаас  өөрийн эзэмшлийн хаан банкны ******* тоот дансаар 1,000,000 төгрөгийг , Мөн зар байршуулсан иргэн *******тай холбогдож "зээл хаалгах" гэсэн юм гэж нийт 13860000 төгрөгийг ,Мөн фейсбүүк цахим орчинд "... мөнгө зээлүүлэх хүн байна уу..." гэх утгатай зар байршуулан тай холбогдон нийт 5,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хороонд шалтгаанд холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн Хаан банкны *******, нөхөр болох гийн тоот дансаар уг мөнгийг шилжүүлж авч өөрийн хэрэглээнд зарцуулсан, хохирогч нарт бодитой мэдээлэл өгөхгүйгээр бусдаас мөнгийг авч байгаа үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдөлд оруулсан, эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан залилах шинж хангагдаж байна.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч *******гийн хууль бус үйлдлийн улмаас *******, *******, нарт  бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь тухайн  гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу хохирогч нараас өөрийн эзэмшлийн Хаан банкны *******, нөхөр болох гийн тоот дансаар уг мөнгийг шилжүүлж авсан залилах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд

 Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн № 81 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 91-92/ хэрэгт авагдсан бөгөөд уг ялаа эдэлж дууссан байна.

Харин шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар  зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 73 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор уг ялыг 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс эдэлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар уг ялаас 1 сар 01 хоногийн буюу 31 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна. 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Цогжавхлан нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан” Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч *******гаас  1,000,000 төгрөг, хохирогч *******аас 13,860,000 төгрөг, хохирогч аас 5,300,000 төгрөгийг нийт  20,160,000 төгрөгийг залилж хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 20,160,000 төгрөгийг гаргуулж, *******д 1,000,000 төгрөг, хохирогч *******д 13,860,000 төгрөг , хохирогч д 5,300,000 төгрөгийг тус тус гаргуулж олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын 1 хоногийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цогжавхлан...гэм буруу, хэргийн зүйлчлэл маргахгүй байгаа, шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй,  ялыг эдлэх хугацаандаа 5 хоногийн шагнал авч байсан, одоо уг ялаас 31 хоногийн үлдэгдэлтэй байгаа, хувийн байдал, өөрийн эзэмшсэн үсчин мэргэжлээрээ ажиллах хөдөлмөр эрхлэх боломжийг олгож шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 1-т .... Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ....гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж,

мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан  шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Баянхонгор аймгийн суманд үсчнээр ажиллаж байсан,/ хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу өөрийн орлогоор өрхийн орлогыг бүрдүүлдэг, шүүхийн хэлэлцүүлэгт *******гийн... би одоо гартаа цаг зүүсэн, өмнө оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байгаа буюу Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж шийдвэрлэсэн, намайг шүүхээр шийтгүүлж, ял авснаас  хойш нөхөр бид 2 салсан, одоо тусдаа амьдарч байгаа, бид хоёроос хүүхэд гаргахгүй байсан тул айлаас хүүхэд өргөж авсан, уг айл хүүхдээ буцаагаад авчихсан, одоо ганцаараа амьдарч байгаа, ... би CU гэх газарт цагийн ажил хийж өөрийн хэрэгцээгээ хангаж байгаа, би үсчин мэргэжилтэй,  уг ажлаа хийхээр 1-р багт үсчний сандал, түрээслэх байр олдоггүй ажил хийх боломжгүй байдаг, уг ажлаа хийх бол хохирогч нарын мөнгийг төлөх боломжтой...энэ цагийг зүүснээр маш их зүйлийг ойлгож байна, би үнэхээр гэмшиж байгаа, дахин гэмт хэрэгт холбогдохгүй...надад боломж олгож өгнө үү... гэх мэдүүлэг зэргээс шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгож хүн ам төвлөрсөн газарт үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүйгээр ажиллах нөхцөлийг нь хангах, ажил хөдөлмөр эрхэлж хохирогч нарын хохирлыг төлөх нөхцөлийг нь бүрдүүлэх, түүнчлэн шүүхээс оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа ямар нэгэн зөрчилд холбогдоогүй,  шагналын хоногоор шагнуулсан , шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийн хүрээнд шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасан ...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно… гэж тус тус хуульчилсан.

Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №32 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. Биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн буюу шүүгдэгч *******д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийг хэсэгчлэн буюу 1 жил 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож,

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон

 ТОГТООХ нь